Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 594

 

Нэхэмжлэгч Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Орхон 6 дугаар багийн 1-р хэсэг 136б тоотод оршин суух Ганбаатар овогтой Пүрэвцогт нь 2012 оны 12-р сарын 17-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Өрхөөр үйлдвэрлэл эрхлэх бизнес” төсөл хэрэгжүүлэхээр 4.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэй авсан. Г.Пүрэвцогтын зээлийн хугацаа 20105.05.18-ны өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна. иймд иргэн Г.Пүрэвцогтын үндсэн зээл болох 3.320.280 төгрөг, алданги 83.007 төгрөг, нийт 3.403.287 төгрөгийг Г.Пүрэвцогтоос гаргуулан манай сумын төрийн сангийн 131455401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.

Зохигчид нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газраас Г.Пүрэвцогтод холбогдуулан 3.403.287 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад 170.000 төрөгийг төлсөн ба үлдэгдэл 3.233.287 төгрөгийг 2016 оны 10-р сараас эхлэн сар болгон 323.330 төгрөг хийж төлөлтөө барагдуулахаа амлаж байна.

2016.10-р сард-323.330

2016.11-р сард- 323.330

2016.12-р сард-323.330

2017.01-р сард 323.330

2017.02-р сард-323.330

2017.03-р сард 323.330

2017.04-р сард-323.330

2017.05-р сард 323.330

2017.06-р сард-323.330

2017.07-р сард 323.330 төгрөгийг төлж дуусгана.

Эвлэрлийн гэрээ байгуулсан:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:

Сүхбаатар сумын Засаг даргын

Тамгын газрын мэргэжилтэн                                       

Д.Мөнхзаяа

Хариуцагч:

Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 6-р баг

Орхоны 1-р хэсэг 136Б тоотод оршин суух

Ганбаатарын Пүрэвцогт /ТГ-70122469/                                                           гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Г.Пүрэвцогтод холбогдуулан “Зээл, зээлийн хүү 3.403.287 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 170.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн ба үлдэх 3.233.287 төгрөгийг 2016 оны 10-р сараас эхлэн 2017 оны 07-р сарыг дуустал сар бүр 323.330 төгрөг графикийн дагуу төлж барагдуулахаар зохигчид  эвлэрэн хэлэлцсэн болох нь тэдний шүүхэд гаргасан дээрх эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Зохигчдын энэхүү эвлэрсэн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 3.403.287 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 69.403 төгрөгийн тал хувь болох 34.701 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй. 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Пүрэвцогтод холбогдох “Зээл, зээлийн хүү 3.403.287 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчид 3.233.287 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөлөсөн болохыг дурьдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 3.403.287 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 69.403 төгрөгийн тал хувь болох 34.701 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                       Л.СОЁЛМАА