| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2019/0133/Э |
| Дугаар | 138 |
| Огноо | 2019-09-17 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 138
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
нарийн бичгийн дарга Ц.С,
орчуулагч, хэлмэрч Т.М,
улсын яллагч А.Т ,
хохирогч Т.К ,
хохирогчийн өмгөөлөгч Т.Б ,
гэрч Т.К ,
насанд хүрээгүй гэрч Д.Н ,
шинжээч К.Х ,
шүүгдэгч нарын өмгөөлөгч С.А , Х.Б ,
шүүгдэгч Н.О , Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Н гийн О , Т овогт Н гийн М нарт холбогдох эрүүгийн 1813003110047 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1980 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Н гийн О , регистрийн дугаар БВ80000000,
2. Монгол Улсын иргэн, 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, яс үндэс казах, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Баяннуур сумын Засаг даргын тамгын газарт төрийн сангийн төлөөлөгч ажилтай, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Н гийн М , регистрийн дугаар БВ81000000.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Н.О , Н.М нар нь 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт байрлалтай өөрийн оршин сууж байсан өвлийн байшинд хурааж тавьсан эсгий гэрийг ачиж авч явах гэж байсан иргэн Т.К тай уг эсгий гэрийг өгч явуулахгүй гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар бүлэглэн зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Н.О мэдүүлэхдээ: Би 2019 оны 9 дүгээр сарын 07-ны орой унтах гэж байхад бэр О над руу залгаж “танай төрхмийн гэрийн хашаанд нэг машин байна, хулгайч байж магадгүй хүрээд ирээч, бид айж байна” гэсэн тул нөхөр бид хоёр очсон. Нөхөр бид хоёр орой 21 цагийн үед очиход бэр К 2 дүү, бэр, хүү Н тэй хамт байсан ба эд зүйл ачсан камаз маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Би тэдэнд “Та нарт юу болсон бэ, өдрийн цагаар яагаад ачдаггүй юм бэ, орой юу хийж байгаа юм бэ” гэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гээд миний нүд рүү цохих үед би К ыг түлхсэн. Өөр ямар нэгэн асуудал болоогүй. К төрхөм рүүгээ яваад 7 жил болж байна. Миний ээж нас барсны дараа К төрхөм рүүгээ яваад өгсөн. К явахдаа өөрийнхөө эд хөрөнгийг аваад явсан. Би К д “миний ганц дүү Н аас яагаад асууж болдоггүй юм бэ” гэж хэлсэн. Сүртэй зодоон болоогүй.
К бид нар 7 жил сайн харилцаатай байсан. Бид бэрийнхээ нэрийг хэлдэггүй байсан, манай гэрээр 2 дүү минь орж гардаг байсан. Бид бэрээ баяр, цайнд дагуулж очдог байсан. Яагаад уг асуудал гарсныг би сайн мэдэхгүй байна. К нь 1 ,11 дүгээр сарын үед байх бид нарын талаар фейсбүүкт янз бүрийн бичсэн. К нь хов зөөж ах дүү нарыг хэрэлдүүлдэг. Тэрээр одоо хүртэл “би бэлэвсэрсэн” гээд янз бүрийн зүйл хэлдэг. Би К ыг зодоогүй. Бидний дунд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. К бидний 2 дүүтэй минь уулзуулдаггүй, яриулдаггүй. Бид К д эцгийн минь гал голомт болсон эсгий гэрийг ачуулсанд гомдолтой байна. Б гэх жолоочийн машинд олон зүйлийг хулгайлж ачсан байсан. Би жолоочид яагаад хүний эд зүйлийг ачиж байгаа юм бэ гэхэд “маргаантай, хулгайн зүйлийг ачихгүй” гээд яваад өгсөн. Хамгийн түрүүнд би очсон. Дараа нь хажуу айлын хүмүүс ирцгээсэн. Жолооч Б тухайн үед бидэнтэй хамт байсан. Тухайн үед сүртэй зодоон болоогүй. Хамгийн сүүлд миний дүү М ирсэн. Надад К ыг зодох боломж байгаагүй. Учир нь тухайн үед К ы 2 дүү, түүний бэр байсан. Би олон хүний хажууд К ыг зодно гэж байхгүй. Маргааныг К өөрөө эхлүүлсэн. Би өөрөө өөрийгөө хамгаалсан. Гэрч Г байгаа, тухайн үед юу болсныг Г гэрчилнэ гэв.
2. Шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 20 цагаас 10 минут өнгөрч байхад Н над руу залгаж “УАЗ-469 маркийн болон камаз машин аавын хашаанд орж ирж байна, К юм авч явах гэж байх шиг байна” гэж хэлсэн. Би тухайн үед хохирогчийг хэрэгтэй эд зүйлээ авах байлгүй гэж бодоод гэртээ нөхөр хүүхдүүдийн хамт хоолоо идэж байсан ба 5-10 минутын дараа бэр О залгаад “Н ыг эд нар аллаа, та хурдан хүрээд ирээч” гэж хэлэхэд нөхөр бид 2 машинаа асаагаад аавынхаа гэрт очих үед камаз машин зөрсөн. Бид нарын урд Г мотоциклтой орсон. Бид Г ы дараа очсон. Бид очиход хүмүүс хэрэлдээд зогсож байсан. Бид нар “та нар яасан бэ” гэж хэлэхэд Г “та нар чимээгүй бай” гэж хэлсэн. Би Г ы дараа очих үед К миний цээж тус газар 2 удаа цохисон ба тэрээр “чи зайл, битгий солиор, чамд ямар хамаатай юм бэ” гээд хэл амаар доромжилдог байсан. Би К д “хуулийн байгууллагын хүмүүс ирсэн тул шийдвэрлүүлээрэй” гэж хэлсэн.
Цагдаа Г бид нарт “уг асуудлыг энд шийдэж чадахгүй юм байна, маргаантай асуудал байна” гээд Н , О , К бид нарын эцгийн гэрт оруулсан. Тэрээр бид нараас учир шалтгааныг асуусан. Гэрт ороход миний эцэг, эхийн зураг болон К ы нөхөр Бердиханы хамт авхуулсан зураг салан задгай байдалтай байсан. Цагдаа Г юунаас болж маргаан гарсан талаар асуухад К “би энэ гэрийг төрхөм рүүгээ ачиж явна, удахгүй сумын 80 жилийн ой болох гэж байгаа, би төрхмийнхөө хажууд гэр барих гэж байна” гэж хэлсэн. Бид тухайн үед “бид нарын өсөж торнисон эцгийн гэрийг чи юу гэж төрхмийнхөө хажууд аваачих юм бэ, чи 6-7 жилийн өмнө миний аав ээжийг харах хүн байхгүй, дүү минь оюутан, би эцэг эхийнхээ хамт амьдарна, гал түлэх түлээ болон хоол хүнсэнд мөнгө хэрэгтэй” гээд өөрийнхөө хүсэлтээр явсан.
Бид нар эв найрамдалтай амьдардаг байсан. 2018 оны 4 дүгээр сард дүү Н д эхнэр гуйх үед К ыг “ээжийн оронд оч” гээд хуримын ажиллагаанд оролцуулсан. Мөн К ыг ах дүү нар холоос ирээд цай өгөх үед гэртээ дууддаг байсан. Н 1 дүгээр ангид ороход мөн намар дүү нартаа хувцас авч өгч тусалдаг байсан. Бидэнд ямар нэгэн өс хонзон байгаагүй. Бид К д “эцэг эхийн гал голомт болсон гэрт амьдраач, бид төрсөн гэртээ орж гармаар байна” гэж хэлэхэд “одоо түлээ, хоол хүнснээс эхлүүлээд хэцүү, би төрхөмдөө очиж амьдарч байгаад цаг нь болохоор ирнэ” гэж хэлж байсан. Ээж минь 2013 оны 01 дүгээр сард нас барсан. К 2016 оны 06 дугаар сард эцгийн минь 60 толгой уньтай эсгий гэрийг аваад явсан ба түүнээс хойш ирж амьдраагүй. Г бид нарын байшинд оруулаад та нар эвлэр гэж хэлсэн ч К “би уг гэрийг авч явна” гэж хэлсэн. Бид тухайн үед “эсгий гэрийг өгөхгүй” гэсэн. Б ах К ыг тэвэрч “уг гэрийг манай хашаанд барь, бид нар бэр буулгах гэж байна, бэрээ эцэг эхийнхээ гал голомт болсон гэрт оруулмаар байна” гэж хэлэхэд хүлээн зөвшөөрөөгүй ба би уг гэрийг төрхмийнхөө хажууд аваачна” гэж хэлсэн. Бид нар казахын ёсоор эцгийн голомт тул К д эсгий гэрийг өгөхийг зөвшөөрөөгүй. Тухайн үед К зүгээр явсан ба түүний хамар тус газар нь шалбарсан байсан. К ы үс нь сэгсийсэн, хамраас нь цус гарсан байдалтай явсан асуудал байхгүй. Би хохирогчийг зодоогүй. Тэрээр намайг гүтгэж байна. Иймд намайг цагаатгаж өгөхийг хүсэж байна. К нь бэр дүү нарын хамт намайг гүтгэж байна.
Гэрч нарын мэдүүлэг байна. К ы дүү Б “М К ыг зодоогүй” гэх мэдүүлэг өгсөн. Хөндлөнгийн гэрч жолооч М гийн Б ы “Би Г очсоны дараа М тэй зөрсөн” гэх хэд хэдэн удаа өгсөн мэдүүлэг байгаа. Би жолооч Б ыг шүүх хуралдаанд оролцооч гэхэд “би хэд хэдэн удаа харсан зүйлээ мэдүүлсэн тул очихгүй” гэж хэлсэн. Г хуулийн байгууллагын ажилтан тул мэдэж байгаа. К нь Г ы хажууд бидний үр хүүхдүүдийг хараасан. Н , О бид гурвыг “үхээрэй, яс чинь энэ гэрээс гараг” гэж хараасан. Хохирогч баримтжуулаад бичлэг хийгээд байсан. Бид нар К ыг худал мэдүүлж доромжилно гэж бодоогүй. Бид зүгээр хэрэлдсэн тул яах ч үгүй байх гэж бодсон. Би гэрчээр асуугдаж байгаад 4-5 дугаар сард яллагдагчаар татагдсан. Гэтэл намайг чи яллагдагч биш гээд явуулснаа хэд хоногийн дараа дахин яллагдагчаар татсан. Намайг хуулийн байгууллага доромжилж тоглоом болгож байна. Мөрдөгч Г шалгасан. Би прокурорт хэд хэдэн удаа хүсэлт гаргасан ч миний хүсэлтийг авч хэлэлцээгүй. Би Ф д гомдолд гаргасан. Ф К ы төрөл садан. Намайг худлаа гүтгэж яллагдагчаар татсан. Би К д гар хүрч зодоогүй. Би цагдаа Г очсоны дараа очсон. К ы эгч Р гэх эмэгтэй би ажлаа хийж байхад ажил дээр ирээд хэл амаар доромжилсон ба 6-7 хүний хажууд намайг “янхнаар дуудаж” хэл амаар доромжилсон. К фейсбүүкт биднийг “араатан” гэж доромжилсон. Хохирогч бид нарт урьд нь ямар нэгэн өс хонзон байгаагүй. 2018 оны 04 дүгээр сар хүртэл эв найрамдалтай байсан. Бид нар эцгийн гал голомт болсон эсгий гэрээ өгөхгүй. Манай эцгийн хашаанд К эцгийн эсгий гэрийн бариад амьдарч байсан бол бид түүнд юм хэлэхгүй байх байсан. Урьд нь амьдарч байсан гэв.
3. Хохирогч Т.К мэдүүлэхдээ: Би 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр очсон. Намайг орой очиж хулгай хийх гэж байсан гэж байгаа нь худал. Би орой очоогүй. Би өглөө 08 цагт хэсгийн төлөөлөгч Н руу залгасан. Би тухайн эсгий гэрийг хулгайлж авъя гэж бодоогүй. Учир нь, тухайн эсгий гэр миний гэр. Баяннуур сумын 80 жилийн ойгоор Казахстан улсад амьдардаг хамаатан садангууд ирэх болсон учир би би тухайн эсгий гэрийг төрхмийнхөө хажууд аваачиж бариад мал гаргаад зочдод цай өгье гэж бодож байсан. Хэсгийн төлөөлөгч Н надад “за тэгээрэй, би аймагт байна, Г байгаа түүн рүү залгаарай” гэж хэлсэн. Би тухайн үед Г руу залгаж яриагүй. Би жолооч Б руу залгаж “миний эсгий гэрийн ачиж авчраад өгөх үү” гэж асуухад “за тэгье, 20000 төгрөгт бензин хийгээрэй, би 15 цаг хүртэл өвс ачна, та 15 цагаас хойш дүүгээ дагуулаад ирээрэй” гэж хэлсэн. Би ч жолоочийн хэлснийг зөвшөөрсөн. Би жолоочийг 15 цаг хүртэл хүлээсэн ба түүний гар утас холбогдох боломжгүй болсон. Би жолоочийн гар утас холбогдохгүй байсан тул түүний эхнэр лүү залгахад “гар утас нь холбогдохгүй байна, сүлжээгүй газар явж байгаа, өвс ачиж ирнэ” гэж хэлсэн ба би тэр үед “Жолооч Б тай холбоо баривал намайг ярьсан гэж хэлээрэй” гээд дамжуулж өгөхийг хүссэн. Удалгүй жолооч Б ы эхнэр залгаад “нөхөр минь өвс ачиж яваа юм байна, ирэхээр нь танд хэлье” гэж хэлсэн. Тухайн үед жолоочийг хүлээгээд 16, 17 цаг болсон. Би Б руу залгахад “машин асахгүй байна, би өвсийг 15 цагт буулгасан. Та дүүгийнхээ аккумулятор байвал аваад ирээрэй” гэж хэлэхээр нь би дүүгийнхээ машины аккумулятор аваад очсон. Би дүүгийнхээ машинаар 2 дүү хүүхэд, бэрээ дагуулаад очсон. Бэрийг дүү минь гэртээ ганцаараа айх байх дагаад яваарай” гэж хэлсэн. Бид нар машинаараа Б ы хашаанд очих үед тэрээр машинаа янзалж байсан. Миний дүү аваачсан аккумуляторыг Б ы машиныг холбож асаагаа бидний урд гараад явсан. Бид дүүгийнхээ машинтай жолооч Б ы машины араас явсан. Бид нарыг очих гэсээр байтал 18 цаг 30 минут болсон нэлээн харанхуй болсон байсан. Бид нар УАЗ-496 маркийн машины хашааны гадна тавьж, камаз машины хашаанд оруулаад тавьсан. Би эсгий гэрийг хортон шавж идэхээс хамгаалж саван болон зориулалтын бодис цацаад ороож хураагаад ээжийн өрөөнд тавьсан байсан. Би эсгий гэрийг үргэлж ирж хардаг байсан. Би дүү нарын хамт эсгий гэрийн эд зүйлийг ачсан. Шүүгээ болон ор зэрэг эд зүйлийг ачаагүй.
Тэр үед О ирээд надад “чи хэн бэ, чи надад хэлэхгүй эсгий гэрийг ачдаг хэн бэ, чи наадхаа Турсыны гэрээс авчраагүй, миний эцгийн эд зүйл, миний эцгийн гал голомтыг чи мэдэх болоогүй” гэж хэлсэн. Би түүнд “би бүрмөсөн явах гээгүй байна, эцгийнхээ гэрийн хажууд аваачаад барина, түлээгээс эхсүүлээд амар асуудал биш, би Казахстан улсад очиход хамаатан садангууд надад цай өгсөн, би Казахстан улсаас ирсэн зочдод мал гаргаж цай өгөх бодолтой байна” гэж хэлсэн. Намайг “чи хэн юм бэ, бидний эсрэг гардаг, миний эцгийн гал голомтыг чи мэдэх болоогүй, бид мэднэ, чи яагаад надад хэлдэггүй юм бэ” гэж хэлсэн. Би Н д 2 жилийн өмнөөс хэлж байсан. Мөн уг асуудал болохоос 2-3 хоногийн өмнө “би байшингаа өөр газар барина, би хаашаа ч явахгүй” гэж хэлж байсан. Надад тухайн үед эсгий гэрийг өгчихсөн бол ийм асуудал гарахгүй байх байсан. Би 2 хүүхдээ бодож байна. Яагаад эсгий гэрийг булаацалдаж байгааг мэдэхгүй байна. Намайг 2 хүүхдээ бидэнтэй уулзуулдаггүй харьцуулдаггүй гэж байна. Энэ бол худал, би тэнэг биш. О эгч бид хоёр нэг машинаар аймагт ирсэн. Тэрээр миний хүүтэй хамт нэг суудалд сууж ирсэн ч миний хүүг үнэрлээгүй. Би О нарыг дүүгээ үнсэхэд битгий гэж хэлэхгүй. Одоо ч гэсэн манайд очоод цай уувал би боль гэж хэлэхгүй. Учир нь, миний 2 хүү О ы төрсөн дүүгийн хүүхдүүд. Би хүүхдүүдээ О нараас хөндийрүүлээгүй. Миний хадам ээж мундаг хүн байсан. Гэхдээ О , М нар ээжээ дуурайгаагүй. Хүн алсан хүнийг хүртэл уучилдаг. Тухайн үед сүртэй зүйл болоогүй. Би учир байдлыг тайлбарлаж Н д хэлсэн. М нар намайг өөрсдөд нь хэлээгүй гэж байна. Хадам эгч О , М нар нөхөрт гарсан байсан тул тэдэнд хэлээгүй, би хадам дүүдээ хэлсэн. Би 2 хүүхдээ бодож амьдарч байна. Би 2 хүүхдэдээ аавын чинь голомт гэж хэлэхийн тул тухайн эсгий гэрийг авах гэсэн юм. Би 7 жилийн хугацаанд 2 хүүхдээ бодоод өөр хүнтэй гэрлээгүй. Б зодоогүй гэж мэдүүлсэн байна. 1 жил боллоо, би ядарч байна, би аймагт 2 хүүхдийн хамт байр түрээсэлж амьдарч байна. Надад учирсан хохирлыг төлж өгөхийг хүсэж байна. Шүүгдэгч нар худал мэдүүлж байна. Эсгий гэр ачиж дууссаны дараа О ирээд намайг гадаа байхад миний хамар тус газар цохисон. Би түүнд “намайг яах гэж цохиж байгаа юм бэ, бүгдээрээ нийлээд намайг битгий зод” гэж хэлэхэд “чи хэн юм бэ, энэ гэрийг ачдаг” гэж хэлсэн. Би “би тэр чигээрээ явах гээгүй, би эсгий гэрийг бариад цай өгчхөөд 10 дугаар сард буцаагаад авчирна, би 3 дугаар сард байшингаа янзалж барина гэж хэллээ” гэж хэлсэн. Тэр үед О “чи хэзээ тэгж хэлсэн юм бэ, заавал М бид хоёрт хэлэх ёстой” гэж хэлсэн. Би хариуд нь “би гэрийг авна гэж хадам эрэгтэй дүү Н д хэлсэн” гэхэд “өгөхгүй, боллоо” гэж хэлсэн. Н , З нар эсгий гэрийг буулгасан. Би эсгий гэрээс өөр эд зүйл ачаагүй. Миний дүү “эсгий гэрийг авч явахаа болъё, эсгий гэрийг өөрсдөө аваг, таныг ингэж зодож байгаа юм чинь эсгий гэрийг өгөхгүй юм байна, маргааш чамд ямар нэгэн зүйл хийхээс ч буцахгүй юм байна, явъя” гэж хэлсэн. Би цагдаа Г руу залгахад миний гар утсыг авах гээд оролдоод байсан.
Цагдаа Г миний хоолойг сонссон юм шиг байна лээ, нэг харахад Г ирсэн байсан. Г ы дараа М ийн нөхөр Н дайраад ороод ирсэн. М “би нөхрийн хамт цагдаа Г ы дараа ирсэн” гэдэг нь худал. М , О нар хамт ирж намайг зодсон. Г бүүр сүүлд ирсэн. Жолооч тухайн үед машинаа орхичхоод манай гэрийн хажууд байдаг хадмынхаа гэр лүү яваад өгсөн байсан. Жолооч зодоон болох үед байгаагүй. Зодоон дууссаны дараа Г ирсэн. Н нар зодоон дууссаны дараа ирсэн. Г ирж байхад М над руу чулуу бариад гүйж ирж байсан “чи муу янхан, чи хэн юм бэ, чи миний эцгийн гэрийг мэдэх болоогүй, чи Турсыны гэрээс авчраагүй” гэж хэлээд над руу чулуу шидэхэд О ы нуруу тус газар цохисон. Над руу дахиад нэг чулуу аваад гүйж ирэх үед би Г ы ар талд зогссон. Г М ийн гар дахь чулууг аваад хаясан. Г биднийг гэрт оруулах үед Н , О , М нар диван дээр сууж байсан. Г бид хоёр хаалганы урд зогсож байх үед би Г д “би нүүх гээгүй, эсгий гэрийг машинд ачаад өг, би эсгий гэрийг бариад цай өгчхөөд эргэж ирнэ, би байшинг жижгэрүүлж барьж авна” гэж хэлэхэд “энэ эсгий гэрт хүн шунах зүйл байхгүй, та нарын төрсөн дүүгийн чинь хүүхдүүд байхад яагаад эсгий гэрт шунаад байгаа юм бэ, өгөөд явуулчих, тэр чигтээ явахгүй, өөрөө дахиж ирнэ гэж хэлж байна шүү дээ” гэж хэлсэн. Тухайн үед намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж “янхан, чи нөхрөө алсан” гэж хэлсэн. Би нөхрөө зориуд алаагүй. Мөн намайг цагдаа Г тай холбож хэлэх хэлэхгүй үг их хэлсэн.
Сүүлд Г “явъя, үг ойлгохгүй юм байна” гэж хэлсэн. Тухайн үед миний хамраас гарсан цус тогтохгүй байсан. Одоо харвал миний хамар тус газар сорви үлдсэн байгаа. Би анх цагдаад дуудлага өгөх үед хамар хавдаж нүд тус газар хөхөрсөн байдалтай байсныг цагдаа нар харсан. Тухайн өдөр миний өдөр зүрх өвдөж хамраас цус тогтохгүй эмнэлэгт ирж үзүүлсэн. М намайг зодоогүй гэж байна. Мөн О болон М нар зодоогүй гэж байна. Шүүгдэгч нарын намайг зодсон нь үнэн. Би эмнэлэгт очсоны маргааш гар хөл хэсэг хөхөрсөн байхыг харсан. Шүүгдэгч нар намайг 1 жил зодоогүй гэж зүтгэж байна. Би худал хэлэх тэнэг биш. Би эмнэлэгт үзүүлсэн. Уг асуудлаас болж одоо миний зүрх өвдөж, толгой өвддөг болсон. Надад ямар нэгэн зүйл болбол яах бэ. би өвдвөл миний 2 хүүхэд яах болж байна. Би тус айлын бэр болж, гал голомтыг нь сахиж амьдарч байсан. Юундаа эсгий гэрийг булаацалддаг юм бэ. Шүүгдэгч нарт эд хөрөнгө хангалттай байгаа. Шүүгдэгч нар сурч боловсорсон. Яагаад эсгий гэрийг булаацалдсаныг мэдэхгүй байна. Би фейсбүүкт шүүгдэгч нартай холбоотой зүйл бичээгүй. Т гэх хүн уйлж байгаа хүүхдийн зургийн хамт шүлэг тавьсан байсан. Би түүний дор коммент бичсэн. Тэрнээс биш шүүгдэгч нарын фейсбүүк рүү орж янз бүрийн зүйл бичээгүй. Шүүгдэгчийн нар намайг зодож байхад миний хүүхдүүд уйлж байсан. Тухайн үед миний дүү шүүгдэгч нарт хандаж “чи бэрээ бодохгүй юм аа гэхэд дүүгээ яагаад боддоггүй юм бэ гэж хэлэхэд М “би ч гэсэн өнчин үлдсэн, үлдэг, хэн өнчрөхгүй байгаа юм бэ” гэж хэлсэн. Би дээрх хэлсэн үгийг тод санаж байна гэв.
4. Насанд хүрээгүй гэрч Б.Н мэдүүлэхдээ: Бид тухайн үед гэр ачиж авах гээд очсон байсан. О , М эгч нар ээжийн үснээс зулгааж зодсон гэв.
5. Гэрч Т.К мэдүүлэхдээ: Тухайн өдөр очсон нь үнэн. Тухайн үед Б гэх жолоочийн машинтай очсон. Тухайн үед К эсгий гэр ачиж авах гээд очиход Н гэх хүн ирчхээд яваад өгсөн. Дараа нь О , М , З нарыг дагуулж ирсэн. Гэр ачиж байхад О , М нар К ы үснээс зулгааж зодсон. Миний нөхөр машинд дээр гэр ачиж байсан. Тэр үед З , Н нар миний нөхрийн хоолойг боож зодсон гэв.
6. Шинжээч К.Х мэдүүлэхдээ: Толгойн хэсэгт шинжээчийн дүгнэлтэд дурдсан тархины доргилт үүссэн гэж бичсэн байна. Хамар, чих толгойн хэсэгт хамаарна. Хамрын хөндийгөөс цус гарсан, нөжирсөн гэсэн байна. Зүүн дал цээжний арын хэсэгт байрладаг эрхтэн. Зүүн даланд гэмтэл учирсан байна. Мөн хохирогчийн хэвлийн хэсэгт гэмтэл учирсан байна гэв.
Хоёр: Эрүүгийн 1813003110047 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Т.К ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...тэгээд бид хоорондоо маргалдсан ба улмаар О , М нар нийлж зодсон. Миний зүүн талын чих тус газар нударгаар О цохиж, улмаар үсийг маань зулгаасан, мөн хамар тус газар цохисон, тэр үед миний хамар шалбарсан болно...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 12 дугаар хуудас/;
“ ...Намайг Н.О хамраас баруун гарын нударгаар хоёр удаа цохисон. Мөн миний үсгийг нэг гараар зулгааж байгаад баруун чих тус газар нударгаар 4-5 удаа цохисон юм. Н.О намайг нударгаар цохиж зодсон. Тэр үед миний хамар шалбарсан ба шалбархайн ором үүссэн юм. Н , Н.М нар хажууд хамт байсан ба тэд ч бас намайг цохиж зодсон”, “...бодит хохирол 716000 төгрөг гарсан. Бодит хохирлыг батлах ямар нэгэн бичиг баримт байхгүй болно. Миний нөхөр 2011 онд нас барсан 3 жил суусан. Тэгээд өөрөө төрхөмдөө нүүгээд явсан. Өөрөөр хэлбэл 2013 онд нүүгээд явсан. 2018 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр байшингаас эд хөрөнгөө машин хөлсөлж ачиж авахаар очсон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/;
Мөн “...манай нөхөр малчин байсан бөгөөд 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бусдын гарт амиа алдаж, би хадам ээжтэй 2 жил амьдраад 2013 онд хадам ээж нас барсан. Хадам ээжийг нас барсны дараа би тухайн гэрт 2 хүүхдийн хамт амьдарч байгаад нэг жил орчим өнгөрсний дараа М , О нар ээжийнхээ эд зүйлийг авмаар байна гэхэд би гэр дотор байсан зарим эд зүйлийг өгөөд явуулсан, би хадам ээжийн гэрт байгаад өөрийн аавын гэрт 2 хүүхдийн хамт нүүгээд явсан”;
“...би тэр даруйд хэрүүл үүсэх байх гэж бодоод Г руу залгах гэтэл О гүйж ирээд миний хамар луу 2-3 удаа гараараа цохиод үснээс минь зулгаагаад хоёр талын чих рүү гараараа 2 удаа цохиход би болиоч гэж түүнийг өөрөөсөө холдуулж түлхэхэд миний гар О ы нүдэнд хүрэх шиг болсон юм, надаас холдохдоо О миний баруун талын гуяны хэсэг рүү өшиглөсөн юм. Тэгтэл М гүйж ирээд миний зүүн талын гарны булчингийн хэсгээс гараараа барьж байгаад цээжний зүүн хэсэг рүү 2 удаа цохиод, чи муу янхан энэ гэрийг яагаад ачаад байгаа юм бэ, чи ямар цээжтэй юм бэ гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 154-155 дугаар хуудас/,
2. Гэрч Т.К ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: "...2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хадам эгч К ы гэрт намаржаанаас ирээд байж байхад хадам эгч К Б гэгч жолооч руу үдээс хойш залгаад байсан. Тэгж байтал оройн 18 цагт нөгөө жолооч залгаад “би бэлэн болсон, гэхдээ машин асахгүй байна, чи дүү Б ыг явуулаач, холбоод асаамаар байна гэхээр нь хадам эгч К Б ыг өөрийнх нь машинтай явуулаад удалгүй 30-аад минутын дараа тэд ирээд бид нар хадам эгч К ы хадам аавын байшингаас эсгий гэр авахаар очоод хадам эгч К өвлийн байшингаа онгойлгож, миний нөхөр Б хадам ахын хүүхэд А нар ачаад дуусаж байхад Н гэж хүн ирээд та нар юу хийж байна гэхэд хадам эгч К эсгий гэрээ ачиж байна гэхээр дуугүй яваад өгсөн. Мөн 10 минутын дараа эгч О , хүргэн ах З нар ирээд О гэх хүн шууд миний хадам эгчтэй хэрэлдээд үснээс нь зулгааж зодож эхэлсэн. Мөн Н хадам эгч К ы хөл рүү өшиглөчхөөд машин дээр гараад миний нөхөр Б ыг Н , З нар боогоод унагаахаар би хадам ахын хүү А бид хоёр гараад салгаж байтал О гэх хүн гарч ирээд намайг машинаас түлхэхэд миний нөхөр ойрхон байсан тулдаа намайг барьж аваад, би зөөлөн нуруугаараа газар унасан. Би унаад босоод ирсэн чинь О гэх эмэгтэй миний нөхрийн нүүрийг маажиж байсан. Тэр хооронд эгч нь М нөхөр Н ын хамт ирээд О , М хоёр хадам эгчтэй хэрэлдээд хоёулаа нийлээд зодож байгаад хамраас нь О гэх эмэгтэй маажсан юм аа. Тэгээд би салгах санаатай байсан ч миний хүч хүрэхгүй байсан. Энэ хооронд жолооч Б маргаантай эд зүйл ачихгүй гэж байсан. Тэгээд Н , З сүүлд О гэх эмэгтэй буулгаж эхэлснээс хойш жолооч Б хамт буулгаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/;
Мөн “...Б ыг О , З нар бүлэглэн зодож байхад нь би Б ыг аллаа шүү дээ гэж хэлэхэд минь К эгч машин руу гарах гэж байтал М түүний үснээс зулгааж татаад толгойг нь доошоо дараад толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохисон юм. Би яг К ы хажууд зогсож байсан тул тухайн үйл явдлыг сайн харсан юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 163-164 дүгээр хуудас/,
3. Гэрч А.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Т.К , Н.Н , Н.О , Н.М нар хэрэлдэж байсан нь үнэн, гэхдээ бие биеэ цохисныг би хараагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,
4. Гэрч Н.Н ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...К ы 2 дүү Б , нэг нь ахынх нь хүүхэд, нэрийг нь мэдэхгүй байна хоёр залуу намайг боогоод унагаагаад гэрийг өгөхгүй гэж ноцолдож байхад З ирж салгасан. О К тэр хоёр хоорондоо ноцолдож байсан, хэн хэнээ цохисныг хараагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,
5. Гэрч Т.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Н.М , цагдаа Д.Г аас 30 минутын дараа ирсэн” /1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар хуудас/;
“...О чи энэ гэрийг авч явахгүй гэж хэлээд К эгчийн хамар руу цохиод дахин хамрыг нь маажиж авангуут нь К руу М гүйж очоод заамдаж барьж авангуут нь К бид хоёр тэднийг салгасан. Би К ыг машинаас буугаад эхнэрээ барьж аваад зогсож байтал М К ыг заамдаж бариад толгойг нь доошоо дарж авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 170 дугаар хуудас/,
“...машин дээр гарангуут Н намайг зодсон, тэр үеэр К ы толгой руу М цохисныг би харж чадаагүй, эгчийн хажууд О , М нар хоёулаа байсан юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 174 дүгээр хуудас/,
6. Гэрч Д.Г ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...иргэн Т.К ы хамар тус газар шалбархай байсан ба тэрнээс нь цус гоожсон байсан. Маргааш нь хэсгийн төлөөлөгчид иргэн Н.О гомдол гаргаж байхад зүүн нүдний доод хэсэг хөхрөлттэй байсныг харсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,
Мөн “...К хэлэхдээ О миний хамар луу цохичихлоо гэж хэлж байсан, өөр тодорхой зүйл яриагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 173 дугаар хуудас/,
7. Гэрч Х.А ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр Б бид хоёр сумын төвд ногоо хурааж байх үед эгч К 15 цагийн үед залгаад та хоёр хүрээд ир, машин бэлэн байна гэж дуудсан. Тэгээд бид хоёр очоод байж байтал эгч К жолооч Б руу залгахад жолооч Б миний машины аккумуляторын цэнэг дууссан байна, Б ы машины явуулаач, холбоод асаах гэсэн юм аа гээд дуудсан. Тэгээд Б К эгч, К бид нар очоод машиныг холбож асаах гэхэд асахгүй байхаар нь орой 18 цагийн үед асаагаад эгч К хадам аав талийгаач Н гийн гэрт очиход эгч К ы өвлийн байшинг онгойлгоод хойморт байгаа өрөөнд хураалгаатай байсан эсгий гэрийг ачаад дуусаж байхад Н ирээд наад гэрээ хаашаа авч явах гэж байна гэхэд эгч К өөрийн аавын гэрийн хажууд барих гэсэн юмаа, гэхэд Н яваад өгсөн. 10 минутын дараа О , М , З , Н , Н , О , Б нар бүгд ирээд О , М хоёр эгч К руу дайраад Н , З нар машинд дээр ачиж байсан манай ах Б ыг очоод хоёулаа нийлээд зодсон. Тэр үед Н.О , Н.М хоёр эгч Т.К ыг нийлж зодож байхад Н.О гараараа эгч Т.К гийн хамар тус газар гараараа цохисон. Харин Н машинаас бууж ирээд зүүн хөлөөрөө К ы баруун хөлийн шилбэнд өшиглөсөн. Эгч Т.К ы хамар тус газар хумсны ором болсон газраас цус гарч, эгч Т К ы нүүрний баруун хацар, бас хумсны ором болсон байсан. Өөр ямар нэгэн зүйл хараагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,
8. Гэрч М.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...К , М , О , Н нар хоорондоо маргалдаж байсан, харин зодолдож байсныг хараагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,
9. Гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 400 дугаартай дүгнэлтэнд: “..Т.К ы биед тархины доргилттой, хамрын нуруунд хавдартай, шархтай, хамрын хөндийгөөс цус гарсан, нөжирсөн цустай, зүүн чихний дэлбээнд шархтай, зүүн бугалганд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун бугалганд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн даланд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хөлний шилбэнд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн талын хэвлийн хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, дээд эрүүний үүдэн 1 шүд суларсан, буйлд хавдартай, цус гарсан гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн давтамжтайгаар үүссэн болно.
Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь бүгд шинэ гэмтэл ба 1-10 хоногт үүссэн гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,
10. Шинжээч К.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...цээжний хэсэгт тодорхой гэмтэл байхгүй байгаа, гэхдээ тухайн цээжинд цохиход ямар нэгэн хөхөлбөр туяатай болон цус хуралттай гэмтэл үүсэх боломжтой, гэхдээ энэ бол гэмтлийн зэрэгт тусдаа хамаарахгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 201-202 дугаар хуудас/,
11. Хохирогч Т.К ы прокурорт гаргасан хүсэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 75-77 дугаар хуудас/,
12. Хохирогч Т.К ы мэдүүлгээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоох, явсан замыг тогтоох зорилгоор мөрдөгчийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 141-145 дугаар хуудас/,
13. Гэрч Т К , хохирогч Т.К нараас нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 156 дугаар хуудас/,
14. Насанд хүрээгүй гэрч Б.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...удалгүй З , О , М , Н нар хүрч ирээд О ээжийг яагаад гэрийг ачиж байгаа юм бэ гэж хэлэхэд аавын гэрийн хашаанд гэрээ барих гэж байна гэхэд О чи энэ гэрийг авч явахгүй гэж хэлээд ээжийн хамар руу нь хэд хэдэн 1 бил үү 2-3 удаа цохисон. Тэр үед би Б ы машины хажууд хараад зогсож байсан. Тэгтэл М ээжийн цээж рүү гараараа 3 удаа цохисон. Би айгаад уйлаад зогсож байсан ба машин дээр Б ах ачаа ачиж байхад З болон Н нар машин дээр гараад Б ахыг боомилж байсан, түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 160 дугаар хуудас/,
15. Гэрч С.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... би эмнэлэгт ирээд үзэхэд иргэн К ы биед хамарнаас нь цус гоожиж, хамарны дээд хэсэгт маажсан шархтай, зүүн талын чихээр хавантай, баруун гарын бугалганд маажсан шалбархайтай, хөхрөлттэй, айсан, сандарсан, зүрх нь дэлссэн, даралт бага зэрэг ихэссэн байсан тул хамарнаас нь гарсан цусыг нь тогтоож, тайвшруулах тариа хийх эмчилгээ хийсэн юм. К ы үснээс нь зулгаасан байдалтай сэгсийж байсан юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 171 дүгээр хуудас/,
16. Дахин шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу гарсан шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 663 дугаартай: “...Тархи доргилтыг нарийн мэргэжлийн эмч болон нарийн шинжилгээгээр батлаагүй гэсэн нь үндэслэлгүй байна. Тархи доргилтыг өвчтөний зовиур клиник шинж тэмдэг, мэдрэлийн үзлэгээр оношилж болно.
Хохирогч К ы биед учирсан гэх хамрын нуруу, зүүн талын чихний дэлбэнгийн хэсгүүдийн шарх, баруун болон зүүн талын гуя, зүүн талын далны орчмын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод эрүүний зүүн талын үүдэн 1-р шүд уг хэсгээр суларсан гэмтлүүд тогтоогдсон байна...” гэсэн нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х ын 2018 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 400 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 193-194 дүгээр хуудас/,
17. Хохирол, хор уршгийн баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 217-222 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.О , Н.М нарын холбогдсон хэрэгт Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Н.О , Н.М нарыг “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” тооцуулахаар,
Шүүгдэгч Н.О аас “Надад К ыг зодох боломж байгаагүй. Учир нь тухайн үед К ы 2 дүү, түүний бэр байсан. Би олон хүний хажууд К ыг зодно гэж байхгүй. Маргааныг К өөрөө эхлүүлсэн. Би өөрөө өөрийгөө хамгаалсан”, түүний өмгөөлөгч С.А “О “хохирогчийг зодоогүй” гэж байхад гэм буруутайд тооцох боломжгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгч гэм буруугийн асуудлыг тогтоох байх”,
Шүүгдэгч Н.М ээс “Бид нарын урд Г мотоциклтой орсон. Бид Г ы дараа очсон. Бид очиход хүмүүс хэрэлдээд зогсож байсан. Бид нар “та нар яасан бэ” гэж хэлэхэд Г “та нар чимээгүй бай” гэж хэлсэн. Би Г ы дараа очих үед К миний цээж тус газар 2 удаа цохисон”, түүний өмгөөлөгч Х.Б ээс “Гэрч К , насанд хүрээгүй гэрч Н нар М зодсон гэх асуудал ярьсан. Б , З , Б , Б , Б нарын мэдүүлэгт энэ талаар мэдүүлсэн зүйл байхгүй. Дээрх 2 гэрчийн мэдүүлэг үнэн гэж үзвэл үснээс зулгаасан, цээж рүү цохисон гэж мэдүүлдэг. Гэхдээ шинжээч эмчийн дүгнэлтээр дээрх 2 хэсэгт ямар нэгэн гэмтэл учраагүй. М ийн үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учраагүй байхад М ийг гэм буруутай гэж шүүхэд шилжүүлж байгаа нь үндэслэлгүй. М зодоон болсны дараа би нөхөртэй хамт ирсэн гэж хэлсэн. Энэ талаар К анх өгсөн мэдүүлэгтээ дурдсан. Б “М сүүлд ирсэн” гэж мэдүүлсэн. Өнөөдөр К “М О нар хамт ирсэн” гэж мэдүүлж байна. Тэрээр 3-4 удаа мэдүүлэг өгсөн ба түүний мэдүүлэг тогтворгүй байна. К нар хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн. Нэг бол цээж рүү цохисон, нэг бол толгой руу зодсон үснээс О зулгаасан, нэг бол үснээс М зулгаасан” гээд янз янзаар мэдүүлж байна. 2 гэрчийн мэдүүлгийг үндэслээд гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл байхгүй” хэмээн шүүгдэгч нарын гэм буруугийн талаар тус тус мэтгэлцсэн байна.
Шүүгдэгч Н.О , Н.М нар нь 2018 оны 9 дүгээр сарын 07-ны орой Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт байрлалтай, өөрийнхөн оршин сууж байсан өвлийн байшинд хурааж тавьсан эсгий гэрийг ачиж авахаар очсон иргэн Т.К тай уг эсгий гэрийг өгч явуулахгүй хэмээн хэрүүл маргаан үүсгэж, улмаар бүлэглэн зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Т.К ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 19 цагийн үед байх цагийг сайн санахгүй байна. Өөрийн өвлийн байшинд очоод тэнд байсан өөрийн эсгий гэрийг ачсан. Ачааг ачаад дуусаж байхад хадам дүү болох Н хүрч ирээд юу хийгээд байгаа юм бэ гэхэд би гэрээ ачиж байна, эсгий гэрийг барих гэж байна гэхэд Н буцаад яваад өгсөн. Тэр үел хэсэг хугацааны дараа О , М , Н Н , Б , З нар хүрээд ирсэн. Тэр үед миний эсгий гэрийг ачихаар миний дүү Б , түүний эхнэр Т.К , А , Б нар байсан. Тэгээд О надад энэ эсгий гэрийг ачих үед чи яагаад надаас зөвшөөрөл авахгүй байгаа юм бэ гэхэд би өөдөөс нь Н аас асууж авсан гэсэн. Тэгээд бид хоорондоо маргалдсан ба улмаар О , М нар нийлж зодсон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 12 дугаар хуудас/;
“...Намайг О баруун гарын нударгаар хоёр удаа цохисон. Мөн миний үсгийг нэг гараар зулгааж байгаад баруун чих тус газар нударгаар 4-5 удаа цохисон юм. Н , Н.М нар хажууд хамт байсан ба тэд ч бас намайг цохиж зодсон” /1 дүгээр хавтаст хэргийн 18 дугаар хуудас/;
“...Би тэр даруйд нь хэрүүл маргаан үүсэх байх гэж бодоод Г руу залгах гэтэл О гүйж ирээд миний хамар руу 2-3 удаа гараараа цохиод үснээс минь зулгаагаад хоёр талын чих рүү минь 2 удаа цохиход би болиоч гэж түүнийг өөрөөсөө холдуулж түлхэхэд миний гар О ы нүдэнд хүрэх шиг болсон юм, надаас холдоход О миний баруун талын гуяны хэсэг рүү өшиглөсөн юм. Тэгтэл М гүйж ирээд миний зүүн талын гарны булчингийн хэсгээс гараараа барьж байгаад цээжний зүүн хэсэг рүү 2 удаа цохиод, чи муу янхан энэ гэрийг яагаад ачаад байгаа юм бэ, чи ямар цээжтэй юм бэ гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 155 дугаар хуудас/,
- Хохирогч Т.К ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...О хамраас цохиж, үснээс зулгаасан. Мөн гараас барьж аваад нударгаараа зодсон. М гараас барьж аваад ноцолдож, мөн үснээс зулгаасан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Хохирогч Т.К ы мэдүүлгээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоох, явсан замыг тогтоох зорилгоор мөрдөгчийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 141-145 дугаар хуудас/,
- Гэрч Т.К ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хадам эгч К өвлийн байшингаа онгойлгож, миний нөхөр Б , хадам ахын хүүхэд А нар ачаад дуусаж байхад Н гэж хүн ирээд та нар юу хийж байна гэхэд хадам эгч К эсгий гэрээ ачиж байна гэхээр дуугүй яваад өгсөн. Мөн 10 минутын дараа эгч О , хүргэн ах З нар ирээд О гэх хүн шууд миний хадам эгчтэй хэрэлдээд үснээс нь зулгааж зодож эхэлсэн. Мөн Н хадам эгч К ы хөл рүү өшиглөчхөөд машин дээр гараад миний нөхөр Б ыг Н , З нар боогоод унагаахаар би хадам ахын хүү А бид хоёр гараад салгаж байтал О гэх хүн гарч ирээд намайг машинаас түлхэхэд миний нөхөр ойрхон байсан тулдаа намайг барьж аваад, би зөөлөн нуруугаараа газар унасан. Би унаад босоод ирсэн чинь О гэх эмэгтэй миний нөхрийн нүүрийг маажиж байсан. Тэр хооронд эгч нь М нөхөр Н ын хамт ирээд О , М хоёр хадам эгчтэй хэрэлдээд хоёулаа нийлээд зодож байгаад хамраас нь О гэх эмэгтэй маажсан юм аа. Тэгээд би салгах санаатай байсан ч миний хүч хүрэхгүй байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/;
“...Б ыг О , З нар бүлэглэн зодож байхад нь би Б ыг аллаа ш дээ гэж хэлэхэд минь К эгч машин руу гарах гэж байхад нь М түүний үснээс зулгааж татаад толгойг нь доошоо дараад толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохисон юм. Би яг К ы хажууд зогсож байсан тул тухайн үйл явдлыг сайн харсан юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 163 дугаар хуудас/,
- Гэрч Т.К ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр очсон нь үнэн. Тухайн үед Б гэх жолоочийн машинтай очсон. Тухайн үед К эсгий гэр ачиж авах гээд очиход Н гэх хүн ирчхээд яваад өгсөн. Дараа нь О , М , З нарыг дагуулж ирсэн. Гэр ачиж байхад О , М нар К ы үснээс зулгааж зодсон. Миний нөхөр машинд дээр гэр ачиж байсан. Тэр үед З , Н нар миний нөхрийн хоолойг боож зодсон” гэв.
- Гэрч Т.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О “чи энэ гэрийг авч явахгүй” гэж хэлээд К эгчийн хамар руу цохиод дахин хамрыг нь маажиж авангуут нь К руу М гүйж очоод заамдаж барьж авангуут нь К бид хоёр тэднийг салгасан. Би К ыг машинаас буугаад эхнэрээ барьж аваад зогсож байтал М К ыг заамдаж бариад толгойг нь доошоо дарж авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 170 дугаар хуудас/;
- Гэрч Д.Г ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2018 оны 9 дүгээр сарын 07-ны орой 21-22 цагийн үед над руу К гэдэг хүн залгаад манай хуучин өвөлжөөнд хэрүүл маргаан гараад байна гэж залгахаар нь би 10 гаруй минутын дараа албаны “Вашан” маркийн мотоциклоор К ы өвөлжөөнд очсон юм. Намайг К ы өвөлжөөнд явж очих үед О , З , Н , М , Н гийн эхнэр О , Н , Б , жолооч Б , А , К нар байсан. Намайг тухайн газарт явж очиход К ы хамарны дээд хэсэг нь шалбараад цус гарсан байсан ба К би гэрээ ачиж явах гэтэл эд нар намайг зодлоо гэхэд нь О нар энэ гэрийг чамд өгөхгүй гээд хоорондоо маргалдаж байсан ба жолооч Б би маргаантай гэр ачихгүй гэж хэлээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33, 173 дугаар хуудас/,
- Гэрч Х.А ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр Б бид хоёр сумын төвд ногоо хурааж байх үед эгч К 15 цагийн үед залгаад та хоёр хүрээд ир, машин бэлэн байна гэж дуудсан. Тэгээд бид хоёр очоод байж байтал эгч К жолооч Б руу залгахад жолооч Б миний машины аккумуляторын цэнэг дууссан байна, Б ы машины явуулаач, холбоод асаах гэсэн юм аа гээд дуудсан. Тэгээд Б К эгч, К бид нар очоод машиныг холбож асаах гэхэд асахгүй байхаар нь орой 18 цагийн үед асаагаад эгч К хадам аав талийгаач Н гийн гэрт очиход эгч К ы өвлийн байшинг онгойлгоод хойморт байгаа өрөөнд хураалгаатай байсан эсгий гэрийг ачаад дуусаж байхад Н ирээд наад гэрээ хаашаа авч явах гэж байна гэхэд эгч К өөрийн аавын гэрийн хажууд барих гэсэн юмаа, гэхэд Н яваад өгсөн. 10 минутын дараа О , М , З , Н , Н , О , Б нар бүгд ирээд О , М хоёр эгч К руу дайраад Н , З нар машинд дээр ачиж байсан манай ах Б ыг очоод хоёулаа нийлээд зодсон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,
- Гэрч С.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... би эмнэлэгт ирээд үзэхэд иргэн К ы биед хамарнаас нь цус гоожиж, хамарны дээд хэсэгт маажсан шархтай, зүүн талын чихээр хавантай, баруун гарын бугалганд маажсан шалбархайтай, хөхрөлттэй, айсан, сандарсан, зүрх нь дэлссэн, даралт бага зэрэг ихэссэн байсан тул хамарнаас нь гарсан цусыг нь тогтоож, тайвшруулах тариа хийх эмчилгээ хийсэн юм. К ы үснээс нь зулгаасан байдалтай сэгсийж байсан юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 171 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х ын 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 400 дугаартай, гэмтлийн зэрэг тогтоосон: “..Т.К ы биед тархины доргилттой, хамрын нуруунд хавдартай, шархтай, хамрын хөндийгөөс цус гарсан, нөжирсөн цустай, зүүн чихний дэлбээнд шархтай, зүүн бугалганд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун бугалганд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн даланд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хөлний шилбэнд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн талын хэвлийн хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, дээд эрүүний үүдэн 1 шүд суларсан, буйлд хавдартай, цус гарсан гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн давтамжтайгаар үүссэн болно.
Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь бүгд шинэ гэмтэл ба 1-10 хоногт үүссэн гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Г , Ш.Ц , Г.Х нарын 2019 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 663 дугаартай: “...Тархи доргилтыг нарийн мэргэжлийн эмч болон нарийн шинжилгээгээр батлаагүй гэсэн нь үндэслэлгүй байна. Тархи доргилтыг өвчтөний зовиур клиник шинж тэмдэг, мэдрэлийн үзлэгээр оношилж болно.
Хохирогч К ы биед учирсан гэх хамрын нуруу, зүүн талын чихний дэлбэнгийн хэсгүүдийн шарх, баруун болон зүүн талын гуя, зүүн талын далны орчмын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод эрүүний зүүн талын үүдэн 1-р шүд уг хэсгээр суларсан гэмтлүүд тогтоогдсон байна...” гэсэн нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х ын 2018 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 400 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 193-194 дүгээр хуудас/,
- Хохирол, хор уршгийн баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 217-222 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон эдгээр нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулж, үнэлж дүгнэхэд шүүгдэгч Н.О , Н.М нар нь хохирогч Т.К тай эцэг эхээсээ үлдсэн гэх эсгий гэртэй холбоотой асуудлаар хоорондоо маргаж, улмаар шүүгдэгч Н.О , Н.М нар нь бүлэглэн хохирогч Т.К ыг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэлээ.
Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хэсгийн цагдаа ажилтай Д.Г аас мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “хохирогч Т.К дуудлага өгсний дараа очиход хэргийн газарт хохирогч Т.К , шүүгдэгч Н.О , Н.М болон З , Н , О , Н , Б , жолооч Б , А , К нар байсан” хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч Н.М ийн “маргаан болж байгаа газарт цагдаа Д.Г ы дараа нь очсон” гэж мэдүүлсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд шүүгдэгчийн гэм буруу нь хавтаст хэрэгт авагдсан хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Хавтаст хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч нарын хувийн байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч, хохирогч, гэрч нар нь хоорондоо ах дүү, хамаатан саданы холбоотой боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад эдгээр гэрч нарт өөрийн болон гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь, мөн хуульд заасан хохирогч, гэрчийн эрх үүргийг нь сануулсан бөгөөд болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгнө гэснээр мэдүүлэг авсныг ашиг сонирхлын зөрчилтэй, хэргийн нэг талыг барьж шалгасан гэж үзэх үндэслэлгүй.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь гал голомт буюу эцэг эхээс үлдсэн эсгий гэртэй холбоотой шүүгдэгч, хохирогч нарын хооронд үүссэн маргааны улмаас энэхүү гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэлээ.
2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Н.О , Н.М нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.К ы эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Үүний улмаас хохирогч Т.К д нийт 500.000 төгрөгийн хор уршиг учирсан байна хэмээн мөрдөгчөөс хавтаст хэрэгт тэмдэглэсэн байна.
Хавтаст хэрэгт авагдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан дараах хохирол, хор уршгийн мөнгийг шүүгдэгч Н.О , Н.М нараас гаргуулан хохирогч Т.К д олгуулахаар шийдвэрлэв. Үүнд замын зардалд 144.000 төгрөг, эмийн үнэ 116.250 төгрөг, өмгөөлөгчид төлсөн 240.000 төгрөг, нийт 500.250 төгрөг болно. /1 дүгээр хавтаст хэргийн 217-223 дугаар хуудас/
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргахдаа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар заасан. Хэдийгээр шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийг удирдлага болгон мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэсэн ба хохирогч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас улсын яллагчтай санал нэг байна хэмээн эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Н.О , Н.М нар нь 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Т.К ыг бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан ба Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч Н.О , Н.М нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
3. Бусад асуудлын талаар.
Шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг дурдаж, шүүгдэгч Н.О ы цахим иргэний үнэмлэх 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгахаар шийдвэрлэв.
Мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.О , Н.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т овогт Н гийн О , Т овогт Н гийн М нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Н.О , Н.М нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.О , Н.М нараас 500.250 төгрөг гаргуулан хохирогч Т.К д олгосугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Н.О , Н.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн Н.О ы цахим үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь олгохыг шүүгчийн туслах Т.Хуанышт даалгасугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О , Н.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.О , Н.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т