Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 208/МА2026/00038

 

“С******* Э*******” орон нутгийн өмчит аж

 ахуйн тооцоот үйлдвэрийн газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 316/ШШ2026/00369 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч А******* ******* б******* С******* д******* д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 79,543,551.03 гаргуулах тухай

Хэргийг хариуцагчийн байгууллагын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын аг:

“... Эрчим хүчний зохицуулах хороо 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр “Тариф батлах тухай” 458 дугаар тогтоол гаргасан юм. Тус тогтоолын 1 дүгээр хавсралтаар С******* аймгийн С сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнийн тариф-ыг баталсан, тус тогтоолын 2 дугаар хавсралтаар Ц сум, А сум, сумын Б тосгоны хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнийн тариф-ыг баталсан. Эрчим хүчний зохицуулах хорооны 458 дугаар тогтоолд заахдаа батлагдсан тарифыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт үүрэг болгосугай гэж заасан байна.

А******* ******* б******* С******* д******* нь 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөр болох /Дулаанаар хангасан 8 сарын төлбөр/ 79,543,551.03 төгрөгийг төлөөгүй байна. Энэ төлбөр нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн “Тариф батлах тухай” 458 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан үнийн дүнгээр төлөх төлбөр юм.

А******* ******* б******* С******* д******* нь хуучин мөрдөгдөж байсан тариф буюу Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 16 тоот тогтоолоор батлагдсан харин шинэчлэгдэн тарифт үнэлгээгээр дулааны төлбөрөө төлсөн бөгөөд мөрдөгдөж байгаа тарифт үнэлгээгээр дулааны төлбөрөө төлөөгүй тул шинэ хуучин тарифын үнийн зөрүү болох 79,543,551.03 төгрөгийг төлөх үүрэгтэй юм. Энэ төлбөр нь манай байгууллагын 2021 оны санхүүгийн тайланд тусгагдсан болно. Манай байгууллагын дулааны станц нь 1989 онд суурилагдсан, техникийн шинэчлэл хийгдэж байгаагүй учраас түүхий эд зарцуулалт өндөртэй, дулаан хэрэглэгчийн 70 хувь нь айл өрх, 30 хувь аж ахуйн нэгж байгууллага байдаг боловч орлогын 10 хувийг айл өрхөөс, үлдсэн хувийг аж ахуйн нэгж байгууллагаас төвлөрүүлдэг нөхцөл байдлаас шалтгаалан жил бүр нэг тэрбум төгрөгөөс дээш хэмжээний санхүүгийн алдагдалтай ажиллаж байна. Манай аймаг олон айл өрхийг дулаанаар хангаж байдаг бөгөөд айл өрхийн дулааны төлбөр төлөх үнийн тариф хямд байдаг. Дулаан хэрэглэгч зарим иргэд, байгууллага нь дулааны төлбөрөө төлөхгүй байгаа нь санхүүгийн алдагдал үүсэхэд мөн нөлөөлж байна. Иймд А******* ******* б******* С******* д******* гоос дулааны төлбөр болох 79,543,551.03 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч байгууллага хариу тайлбартаа:

“...“С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас манай байгууллагад 2021 оны дулааны төлбөрийн нэхэмжлэхийг сар бүр ирүүлсий дагуу төлбөр тооцоог хийж, улирал бүр тооцоо нийлсэн актаар баталгаажуулж жилийн эцэст өр авлагагүйг нотлох тооцоо нийлсэн актыг тус байгууллагын нягтлан бодогч гарын үсгээр баталгаажуулж байсан. Иймд манай байгууллага нь “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гаргасан 79,543,551.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэхийг  хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 316/ШШ2026/00369 дугаартай шийдвэрийн аг:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А******* ******* б******* С******* д******* гоос Дулааны эрчим хүчний төлбөр 79,543,551.03 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт олгон,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 555,667.75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А******* ******* б******* С******* д******* ч ас 555,667.75 төгрөгийг гаргуулан “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт олгон, ...гардан авснаас хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Харилцан тохиролцон байгуулсан гэрээний дагуу буюу нэхэмжлэгчээс явуулсан нэхэмжлэхийн дагуу төлбөрийг төлж, тооцоо нийлсэн актыг тухай бүр үйлдэж баталгаажуулж явсан тул бид гэрээний үүргээ зөрчигдөөгүй. Нэгэнт үүрэг зөрчигдөөгүй тул хариуцагч талд үлдэгдэл халаалт, дулааны төлбөр гэж байхгүй. Нэхэмжлэгч талаас Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан “...тарифт орох өөрчлөлтийн талаар түүнийг мөрдөж эхлэхээс 15-с доошгүй хоногийн өмнө хэрэглэгчид мэдэгдэх” гэж заасныг зөрчсөн, мөн бидний хооронд байгуулсан гэрээний 2.7-д заасны дагуу “дулааны тарифийн өөрчлөлт гэрээнд тусгагдаагүй”, ийнхүү гэрээнд өөрчлөлт оруулах үүрэг нь талуудад байхад дан ганц хэрэглэгч хариуцагчийн үүрэг мэтээр дүгнэж, хариуцлагыг А******* ******* б******* С******* д******* ч д хүлээлгэж байгааг зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл дулааны тарифын өөрчлөлтийг мэдэгдэх үүрэг хэрэгжээгүй байхад, гэрээнд өөрчлөлт оруулаагүй хариуцлагыг хэрэглэгчид хүлээлгэж болохгүй.

Шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй буюу хөөн хэлэлцэх хугацаа *******ссан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх тусгай хугацааны дагуу “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна. Нэхэмжлэгчийн шаардлага гаргах хуулийн хугацаа 2024 онд *******ссан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох” тул 2022 онд шаардах эрх үүсэж, 2024 онд шаардах эрх *******ссан гэж үзэхээр байна.

Иймд мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82. 1-д заасан үр дагавар үүсэж, “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул үүрэг гүйцэтгэгч А******* ******* б******* С******* д******* ч нь үүрэг гэх “үнийн зөрүү гэж нэхэмжилсэн 2021 оны дулааны төлбөр 79,543,551.03 төгрөгийг төлөхөөс татгалзах эрхтэй” байна

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 13-ны өдрийн 211 дугаартай “коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтэд нэхэмжлэгч байгууллага хамаарах тул, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхтэй.

Дээрх тогтоолын дагуу “2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг *******стал хугацаанд” дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг төрөөс хариуцан төлөх арга хэмжээг зохих журмын дагуу авахаар, мөн тогтоолын 3-д зааснаар дулааны эрчим хүчний үйлчилгээний төлбөр, хураамжийг төрөөс хариуцан төлөх хэрэглээг өмнөх оны мөн үеийн хэрэглээтэй жишиж, энгийн.... үйлчилгээний хураамжийн хэмжээг одоо мөрдөгдөж байгаа батлагдсан тарифт хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар тооцохыг тус тус даалгасан”. Хариуцагч А******* ******* б******* С******* д******* ч нь улсын төсөвт буюу төрийн байгууллага бөгөөд үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлд “Ковид-19” цар тахал нь шууд нөлөөлсөн. Энэ нөхцөл байдал нь нийтэд илэрхий, үүнийг нотлох шаардлагагүй. Иймд уг тогтоолын хэрэгжилт, хөнгөлөлтөд манай байгууллага ч хамаарч байгаа тул өмнөх оны жишигт нийцүүлэн, байгуулсан гэрээний дагуу, нэхэмжлэгчээс бичигдсэн нэхэмжлэхийн дагуу төлсөн “халаалт, дулааны төлбөр”- ийг л төлсөн хариуцагчийн үйлдэлд буруу байхгүй.

Тооцоо нийлсэн актаас давуулж нэхэмжилсэн, өр төлбөртэй гэх санхүүгийн тайланд тусгагдсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй, зөрүү гэж нэхэмжилсэн 79,543,551.03 төгрөгийг хариуцагчаас төлөх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нийтэд ил болсон тогтоол шийдвэрүүдийг заавал гардан хүргүүлэх шаардлага байхгүй. Яагаад гэвэл эдгээр хүмүүс Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар буюу байгууллагын хийсэн үр дүнгийн гэрээгээр ажил үүргийн хуваарьт нь төсөв төлөвлөгөө, өр авлагатай холбоотойгоор ажлын байрны тодорхойлолт, хийгдсэн гэрээ дээр үндсэн үүргийн чиг үүрэг байж байдаг учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн байгууллагын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Нэхэмжлэгч “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариуцагч С******* аймгийн А******* ******* б******* С******* д******* ч д холбог*******лан 2021 оны халаалтын төлбөр 79,543,551.03 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүхээс Эрчим хүчний тухай хуульд зааснаар хариуцагч нь дулаан ханган нийлүүлэх гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр хариуцагчаас 79,543,551.03 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ Харилцан тохиролцон байгуулсан гэрээний дагуу буюу нэхэмжлэгчээс явуулсан нэхэмжлэхийн дагуу төлбөрийг төлж, тооцоо нийлсэн актыг тухай бүр үйлдэж баталгаажуулж явсан тул бид гэрээний үүргээ зөрчигдөөгүй, мөн нэхэмжлэгч нь шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй буюу хөөн хэлэлцэх хугацаа *******ссан байхад нэхэмжилж шаардлага гаргах хугацаагаа хэтрүүлсэн байхад энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй гэжээ.

3.Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаар: 

3.1. Зохигчдын хооронд байгуулсан дулааны эрчим хүчээр хангах, аж ахуйн гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг хангаж байх бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасан нөхцөлийг тусгасан, Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 200.4-д заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байна.

3.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-д төлбөрийг Эрчим хүчний зохицуулах байгууллагаас баталсан тарифаар тооцож төлөхөөр тусгажээ. Гэвч энэ үүргийг хэрэгжүүлэхдээ хангагч тал буюу нэхэмжлэгч нь тухайн сарын төлбөрийг анхан шатны санхүүгийн баримт болох нэхэмжлэхээр хэрэглэгчид хүргүүлж, түүний үндсэн дээр төлбөр тооцоог хариуцагч байгууллага хийжээ.

3.3. Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 458 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын С******* аймгийн С сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг шинэчлэн тогтоож, тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхээр тогтоосон байна.

Тус тогтоолын нэгдүгээр хавсралтад үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг 1м3 тутамд 2,166.1 /НӨАТ-гүй/ төгрөг, орон сууцны халаалт /оюутны байр, подвол, 0-ын өрөөний халаалт/-ыг төсөвт байгууллагын халаалтыг 1м2 тутамд 486.5 /НӨАТ-гүй/ төгрөг, ахуйн хэрэглээний халуун ус халаасан дулаан хүн тутамд 2,551.9 /НӨАТ-гүй/ төгрөг, халаалтын бус улиралд өрх тутамд 13,636.0 /НӨАТ-гүй/ төгрөгөөр тус тус тогтоож, тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж ажиллахыг “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /Э.Э/-т үүрэг болгожээ.

3.4. Нэхэмжлэгч байгууллага 2021 оны 1-12 дугаар сарын дулааны төлбөрийг тухайн үед шинэчилсэн тарифаар тооцон нэхэмжлэх үүсгэн хариуцагч байгууллагад илгээх атал хуучин тарифаар буюу 2015 оны тарифаар тооцож нэхэмжлэх үүсгэн хүргүүлсэн байх ба хариуцагч уг нэхэмжлэхийн дагуу төлбөрийг тухай бүр төлж бараг*******лжээ.

Мөн жилийн болон тухайн үеийн тооцоо нийлсэн актуудад тарифын зөрүүгээр үүссэн авлагыг тусгаагүй зөвхөн тарифын зөрүүг өөрийн санхүүгийн бүртгэлд авлагаар тусгасан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

4. Хариуцагч нь төсөвт байгууллагын хувьд төсвийн хөрөнгийг Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай зэрэг тусгайлсан хуульд заасан зориулалт, холбогдох байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн маягт, хөтлөх журмын дагуу зарцуулах, өр, өглөгийг анхан шатны санхүүгийн баримтад үндэслэн бүртгэх, санхүүгийн тайландаа үнэн зөв тусгах үүрэгтэй.

Иймээс анхан шатны санхүүгийн баримтаар нэхэмжлэх үүсгэн ирүүлээгүй, тооцоо нийлсэн актад тусгагдаагүй төлбөрийг хариуцагч байгууллага урьдчилан бүртгэж, төлөх үүрэг хүлээх үндэслэлгүй юм.

5.Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 458 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан боловч уг тариф 2020, 2021 онд хэрэгжээгүй шалтгаан нь нэхэмжлэгч байгууллагаас хамаарах дотоод зохион байгуулалт, нягтлан бодох бүртгэлийн болон хэрэгжилтийн доголдол, түүнчлэн тариф хэрэгжүүлэх талаар эрх бүхий байгууллагуудын шийдвэр бүрэн хэрэгжээгүйтэй холбоотой гэж үзэхээр байна.

Энэ нь хэрэгт авагдсан Эрчим хүчний зохицуулах хорооны Улсын ахлах байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 60-07-001/29 дугаартай албан шаардлага, Эрчим хүчний зохицуулах хорооны аймгийн Засаг даргад хүргүүлсэн өр, авлага бараг*******лах тухай 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/1305 дугаартай албан бичиг, “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 571 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Хариуцагч байгууллагад тухайн үед нэхэмжилж ирүүлээгүй төлбөрийг дараа нь гаргуулахаар шаардлага гаргаж буй нь үндэслэлгүй бөгөөд эрчим хүчний үнийн тариф өөрчлөгдсөн тухай мэдээллийг нэхэмжлэгч байгууллагаас /хэрэглэгч/ хариуцагч байгууллагад зохих журмаар мэдэгдэх, шинэ тарифаар хэрэглэсэн дулааны төлбөрийг тооцсон нэхэмжлэхийг тухайн үедээ хүргүүлээгүй байдал нь хариуцагчийг гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй.

Анхан шатны шүүхээс Захиргааны хэм хэмжээний шинжтэй тарифын тогтоол нийтэд илэрхий үйл баримт гэсэн агар  хариуцагчийг эрчим хүчний үнийн тарифт өөрчлөлт орсон гэдгийг мэдэх ёстой байсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

6.Эрчим хүчний зохицуулах хорооноос 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6/1686 дугаартай албан бичгээр 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 458 дугаар тогтоолыг нэхэмжлэгч байгууллагад хүргүүлсэн байх ба тухайн үеэс шинэ тариф батлагдсан, түүнийг мөрдөх ёстойг мэдсэн гэж үзнэ.

Мөн талуудын гэрээнд тухайн сарын төлбөрийг тухайн сард нь төлөхөөр зохицуулсан тул 2021 оны 1-12 дугаар сарын төлбөртэй холбоотой шаардах эрх тухайн сараас эхлэн үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч байгууллага нь 2021 онд хариуцагч байгууллага нь тарифын өөрчлөлтийн зөрүү төлөх талаар өөрийн санхүүгийн баримтад авлагаар тусгасан атлаа хариуцагч байгууллагад 2021 онд эрчим хүчний үнийн тарифт өөрчлөлт орсонтой холбоотой зөрүү төлбөр гарсан талаар мэдэгдэхгүйгээр 2025 оны 12 сард төлбөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т уг хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор тус тус заасан бөгөөд гэрээний үүргийн шаардлагад 3 жилийн тусгай хугацаа үйлчлэхээр байна.

Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гурван жилийн хугацаа өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хугацаа түр зогсох, тасалдах нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч шүүхэд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн татгалзал Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.” заасантай нийцсэн гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч нь тухайн үед шинэ тарифаар анхан шатны санхүүгийн баримт үйлдэж хүргүүлээгүй, тооцоо нийлсэн актад уг авлагыг тусгаагүй, түүнчлэн нэхэмжлэл гаргах үед гэрээний үүргийн шаардлагад үйлчлэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын С******* аймгийн А******* ******* б******* С******* д******* ч д холбог*******лан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 458 дугаартай тогтоолоор баталсан тарифын зөрүүгээр тооцсон 2021 оны дулааны төлбөр 79,543,551.03 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

7.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 316/ШШ2026/00369 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг :

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 82 дугаар зүйлийн 82.1, Эрчим хүчний тухай хуулийн 30дугаар зүйлийн 30.1.2-т заасныг тус тус баримтлан “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй С******* аймгийн А******* ******* б******* С******* д******* ч д  холбог*******лан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 458 дугаартай тогтоолоор баталсан тарифын зөрүүгээр тооцсон 2021 дулааны төлбөр 79,543,551.03 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг:

“2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555,667.75 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН