Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 850

 

 

                                               

 

 

 

 

   

2019        11          07                                     2019/ШЦТ/850

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөхдөн овгийн Намидийн Гэрэлчулуунд холбогдох эрүүгийн 1911017750977 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол уцсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Бацэдэс” дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 155-170 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Хөхдөн овогт Намидийн Гэрэлчулуун, /РД:Д081042601/,

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Н.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Г нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бацэдэс” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа хохирогч Б.Мөнхсаруултай хөлдөөгч бүртгүүлэх талаар маргалдаж улмаар хөлөөрөө өшиглөх, нүүр рүү нь алгадах зэргээр зодож Б.Мөнхсаруулын биед “...тархи доргилт, баруун нүдний зовхи, баруун бугалганд цус хуралт, зулгаралт” бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Н.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дэнж 15-182 тоотод “Бацэдэс” дэлгүүрт худалдагч хийдэг юм. 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 13:30 цагийн орчимд дэлгүүр дээрээ байж байтал үл ганих эмэгтэй /Б.Мөнхсаруул/ орж ирээд утсан дээрээ хөргөгчний зураг дараад хөргөгч тойроод хараад байхаар нь ямар учиртай хүн бэ хаанаас явж байгаа вэ гэж асуухад би Витавит ХХК-аас явж байна. Өөрийн компанийн хөргөгчөө шалгаж байна, юу яриад байгаа юм гэхээр нь чи анх орж ирэхдээ өөрийгөө хаанаас явж байгаагаа танилцуулаад хэн гэдгээ хэлээд хөргөгчнийхөө зургийг авч болддогүй юм уу, юу нь мэдэгдэхгүй хүн орж зураг аваад байхаар нь гайхаж байна. Би худалдан авагчтай байна, хүлээж байгаад асуугаад учраа хэлж болохгүй байна уу гэж дахиж сануултал манайхаар үйлчлүүлсэн хүмүүс гараад явсан. Тэгсэн тэр эмэгтэй хавтас барьчихсан дахиад зураг дараад байхаар нь очоод чи зураг авахаа боль эхлээд хэлж ярь, яагаад шууд зураг дараад байгаа юм гэхэд түрэмгийлсэн байдалтай, надруу би өөрийнхөө ажлыг хийгээд хөргөгчөө бүртгэж байна гэхээр нь, танай хөргөгч аль нь юм 2, 3 хөргөгчний дэргэд зогсчихоод гэж асуухад би өөрөө ажпаа мэдэж байна, чи дуугай бай гэсэн. Тэгэхээр нь би чи юу гээд байгаа юм, манай дэлгүүрээс гар гээд гарнаас нь арагш түлхэхэд өө яадаг муу гичий вэ гээд зөрүүлээд намайг түлхэхээр нь жаахан хүүхэд юм байж яасан харьцаа муутаи юм, гээд үүнээс болж маргаан үүсч ямар зураг хөргөгчний зураг даруулсанаа харуул гэхэд чамд хамаагүй гэж хэлэхээр нь утсыг авах гэхэд намайг маажих гээд миний урдаас гар сарвайхаар нь гарыг нь хамгаалаад цааш түлхтэл хаалгаар гарахгүй үүдэн дээр тээглээд намайг элдвээр хэлээд байхаар нь хацар хэсэгт гараараа 2 удаа алагдсан. Тэгтэл танайх шиг муу жижигхэн дэлгүүр ярьшиг байна, хөргөгчөө аваад дахиж танай дэлгүүртэй харьцах шаардлага байхгүи, чам шиг худалдагчтай бол бүүр харьцахгүй гээд байсан. Би тэгвэл хөргөгчөө аваад яв та нар ирэх болгондоо түрэмгий загнадаг бид нар хүний хөргөгч дахиад дарамтлуулаад байж чадахгүй би 2 сараас ав гэж хэлэхэд та нар өөрсдөө хөргөгчөө аваагүй. Ингээд муудалцаж байх үед үйлчлүүлэгч ороод ирэхээр нь тэр хүндээ үйлчилчихээд гаргаад цонхоор хартал Б.Мөнхсаруул нь манай дэлгүүрийн үүдэнд зогсчихсон утсан дээрээ бичлэг хийгээд зураг дараад байгааг хараад гарч чи зүгээр яв, битгий зураг бичлэг хийгээд бай гэж хэлэхэд би угаасаа хийх ёстой бичих ёстой юм аа, гэсэн ба тэгэхэд л би гадаа Витавит компаний машин байгааг хараад уг газраас явж байгаа юм байна гэж ойлгосон. Тэгээд утсаа өгөхгүй гээд байхаар нь утсыг нь булааж авах гэж оролдож байх үед машинаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бууж ирээд юу болоод байгаа юм боль гэсэн би тан нар хаанаас явж байгаа хэлээгүй байж яагаад утсан дээрээ бичлэг хийгээд хүн дарамтлаад баигаа юм, энэ хүнийхээ утсан дээрхи зураг бичлэгийг харуул гэхзд Б.Мөнхсаруул би чамд утсаа харуулахгүй гэхээр нь утсыг нь буулаалцалдах үед нөгөө хоёр нь дундуур орж ирээд зууралдаад байсан. Би утсаа өгчихвөл тавчъя гэхэд Б.Мөнхсаруул өгөхгүй устгахгүй гээд зууралдсан. Энэ үед худгийн үйлчлэгч Нарантуяа гарч ирээд та нар юу болоод байгаа юм яагаад олуулаа нэг хүн рүү дайраад байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би би утсыг нь булааж аваад дэлгүүр лүү оруулаад лангуун доороо тавьчихсан...” гэх /хх-ийн 47/,

Хохирогч Б.Мөнхсаруул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 13:00 цагийн орчимд ажлын шугамаар байгууллагын тараасан эд хөрөнгөө тоолж яваад Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо “Батэдэс” ХХК-ны хүнсний дэлгүүр лүү ороод Сайн байна уу, “Витавит милк” ХХК-наас явж байна, танай дэлгүүрт манай хөлдөөгч байгаа юм байна бүртгэчих үү, гэж асуухад худалдагч эмэгтэй үгүй, бүртгүүлэхгүй, би танай худалдааны төлөөлөгчтэй тооцоотой гэхээр нь тэр хамаагүй ээ, эгчээ би энэ хөлдөөгчөө тоолчихоод гаръя гэхэд үгүй би бүртгүүлэхгүй гэснээс маргаан үүсч, худалдагч эмэгтэй эхлээд миний нүүр лүү алагдахаар нь та ямар учиртай юм бэ, гээд уурандаа “яадаг гичий вэ” гээд хараалын үг хэлчихсэн чинь надруу дайраад хувцаснаас чирээд гэдэсрүү 1 удаа өшиглөж, нүүрлүү алагдаад дэлгүүрээсээ гаргасан. Энэ үед надтай хамт явж байсан худалдааны төлөөлөгч Мэндбаяр бууж ирээд болиоч, юу болоод байгаа юм гэсэн. Би гар утасаа гаргаж ирээд бичлэг хийх гэтэл утас харчихаад наадахаа боль гээд булааж авах гээд байсан ба утса өгөхгүй гээд нилээн булаацалдаад өгөөгүй. Ингээд бүүр дийлэхгүй болхоор нь жолооч Эрдэнэбаатарт хандаж энэ хүнийг болиулаач ээ гэхэд бууц ирээд эгчээ больчих гээл гуйгаад байсан. Тэр үед худаг дээр зогсож байсан эмэгтэй ирээд миний утсыг булаагаад авчихсан. Тэгэхээр нь цагдаа дуудья гээд дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд миний утсыг өгсөн” гэх /хх-ийн 17х/,

Хохирогч Б.Мөнхсаруул мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн орчим ажлын шугамаар байгууллагын тараасан эд хөрөнгөө тоолж яваад Чингэлтэй дүүргийн Эдүгээр хороо “БАЦЭДЭС” ХХК-ний мини маркет дэлгүүрт очиж хөлдөөгчөө бүртгэх гээд ортол өөдөөс би танай худалдааны төлөөлөгчтэй тооцоотой чи гар гээд чирж түлхээд биед халдсан. Би хөлдөөгчөө бүртгэх гэж байгаа шүү дээ гэсэн чинь юу яриад байгаа чи миний юманд дураараа хүрэхгүй гээд дайраад байсан. Тэгээд дэлгүүрийн гадаа гарч ирээд чирээд, алгадаад байхаар нь гичий гээд хэлчихсэн чинь намайг гичий гэж хэлдэг хэн бэ гээд бүр уурлаад өмсөж явсан цамц юу ч үгүй ураад хаясан. Дэлгүүрийн гадна дотроо камер байсан. Гомдолтой байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Толгой өвдөж байна. Хоёр гарны булчин хөхөрсөн байна.” гэх /хх-ийн 19х/,

Гэрч Э.Мэндбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 14:00 цагийн орчимд жолооч Эрдэнэбаатар Санхүүгийн албаны Мөнхсаруул нарын хамтаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бацэдэс” ХХК-ний хүнсний дэлгүүрийн гадаа ирээд зогссон. Удалгүй 10 минут ч бололгүй дэлгүүрийн худалдагч Гэрэлчулуун Мөнхсаруулыг заамдаж гарч ирээд хоёр хацарлуу нь ээлжлээд алгадахаар нь гүйж очоод болиоч ээ гээд дунд нь ороол салгатал Мөнхсаруул гар утасаа гаргаж ирээд утсан дээрээ бичлэг хийж эхэлсэн чинь бүүр уур нь хүрээд чи яахаараа утсан дээрээ бичлэг хийдэг юм бэ, та нар хүний эрхэнд ингэж халдахгүй шүү гэхэд Мөнхсаруул энэ чинь надад сүүлд нь баримт болно гэж хэлсэн. Тэгээд худалдагч Гэрэлчулуун Мөнхсаруул руу дайраад хувцаснаас нь барьж аваад чирээд газар шатан дээр хэвтүүлээд чи яахаараа хүнийг янхан банзалаар нь дууддаг юм гээд уурлаад дээрээс нь дахиад хэд хэдэн удаа алгадаад хажууханд нь байдаг худгийн эмэгтэйг дуудаад Мөнхсаруулаас гар утсыг булааж авах гэж оролдоод аваагүй” гэх /хх-ийн 20х/,

Гэрч Ч.Эрдэнэбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мөнхсаруул ганцаараа дотогш ороод 2-3 минутын дараа дэлгүүрийн худалдагч Гэрэлчулуун гэх эмэгтэйтэй зууралдаад дэлгүүрийн гадаа үүдээр гараад ирсэн ба худалдагч Гэрэлчулуун Мөнхсаруулын нүүрлүү гараараа нилээн хэдэн удаа алгадаад барьцалдаад байхаар нь Мэндбаяр бид хоёр бууж очоод юу болов, яав ийв гээд дундуур ороод салгах гэхэд худалдагч зууралдаад тавихгүй дахин Мөнхсаруулыг алгадаад хэл амаар доромжлоод байсан” гэх /хх-ийн 22х/,

Гэрч М.Нарантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 139 дүгээр худагт ус түгээгчийн ажил хийдэг. 2019 оны 06 дугаар сарын 19 ны өдөр 13:00 цагийн орчимд ажил дээрээ байж байх үед худгийн хажуу талын БАЦЭДЭС нэртэй дэлгүүрийн худалдагч Гэрэлчулуун түгээгч бололтой нэг хүүхэнтэй бие биенээ заамдалцсан байдалтай гарч ирсэн ба тэр үед Гэрэлчулуун тэр эмэгтэйд хандаж бичлэг хийсэн утсаа өг, бичлэгээ устга гээд байсан ба нөгөө эмэгтэй нь юу яриад байгаа юм бэ, би бичлэг хийгээгүй гэж хэлж байсан.Тэгсэн тэр хүүхэнтэй явж байсан эрэгтэй нь Гэрэлчулуун дээр очоод та боль гэсэн ба би ч ойрхон байсан учраас тэд нар дээр очсон ...” /хх-ийн 23х/,

Шүухийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7659 дугаар

Б.Мөнхсаруулын биед тархи доргилт, баруун нүдний зовхи, баруун зүүн бугалганд цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтлүүдийн тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад зулгаралт цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1043 дугаар материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр

 “2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7659 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлтээр хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №962 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Б.Мөнхсаруулын биед тархи доргилт, баруун нүдний зовхи, баруун зүүн бугалганд цус хуралт, зулгаралт гэмтэл учирчээ.

 Дээрх тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул уг журмын 2.6- д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-41/

Шүүгдэгч Н.Гы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Иймд шүүгдэгч Н.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 /таван зуун мянга / төгрөгийн торгуулийн ял оногдуулж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус сануулав.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлсөн баримт гаргаж өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөхдөн овогт Намидийн Гэрэлчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гыг 500 нэгж буюу 500,000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.АРИУНБОЛД