| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01321/И |
| Дугаар | 01241 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Садан төрлийн холбоо тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 01241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1978 онд төрсөн, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багийн булагт в3 гудамжны 19 тоотод оршин суух, Аранзан овгийн Фёодорын Отгончимэгийн /регистрийн дугаар ФЖ78012106/ садан төрлийн холбоо тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зэвгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ф.Отгончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний аавын аав миний өвөө Тогоочийн Балжинням нь төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн иргэн байсан. 1890 онд төрсөн. 48 настай 1918 онд Монголд орж ирсэн. Ард Буриад ам бүл 4 эхнэр Должин хүү Феодор, дүү Санждамба нарын хамт амьдарч байгаад 1938 оны 04 дүгээрсарын 29-ний өдөр баривчлагдаж хөрөнгөө хураалгаж 1938 оны 05 дугаар сарын 27-ны өдөрийн 20 дугаартай тогтоолоор шүүх цаазын дээд хэмжээгээр шийтгэгдэж цаазаар авхуулж амь насаа алдсан. Уг өргөдөлд хавсаргасан бичиг баримтыг хянан үзээд миний өвөөгийн талаар надтай садан төрлийн холбоотой байсан нь үнэн гэдгийг батлан шийдвэрлэж өгнө үү. Миний өөрийн аав 2007 оны 4 сард бурхан болсон. Тухайн үед аав минь олон удаа Оросын холбооны улсад өргөдөл өгсөн боловч тодорхой хариу авч чадаагүй өөрөө нас барьсан билээ. Аав минь ээж бид хоёрыг уг асуудлыг цаашдаа орхилгүй хөөцөлдөж өвөөгийн хилс хэргийг цагаатгуулж сүнсийг нь амрааж өгөөрэй гэж захисан юм. Би аавынхаа хүслийг биелүүлэх нь надад чухал байна. Энэ оны 10 сараас эхэлж аймгийн цагаатгалын салбар комисс хүмүүстэй уулзаж цагаан номноос өөрийн эх орондоо асуудал нь шийдвэрлэгдсэн тухай бичиг баримтаас олдож энэ тухай өвөөгийн уг асуудлыг шийдүүлхээр хөөцөлдөж байх тул үүнийг шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ф.Отгончимэг нь хэлмэгдэгч Т.Балжиннямтай садан төрлийн холбоотой болохоо тогтоолгохыг хүссэн хүсэлт гаргасан.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...миний охин Ф.Отгончимэг нь Т.Балжиннямын ач нь юм. Миний хадам аав Т.Балжинням нь 1938 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр улс төрийн хэрэгт баривчлагдаж, Онцгой бүрэн эрхт Комиссын 1938 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар тогтоолоор шүүх цаазын бичгийн 43,44,47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийдгэгдсэн. Хадам аав маань Дээд шүүхийн Цэргийн коллежийн 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 63 дугаар тогтоолоор цагаатгагдсан.Иймд Т.Балжиннямын садан төрлийн холбоотой болохыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтээ дэмжиж оролцсон.
Тогоочийн Балжинням нь Онцгой бүрэн эрхт Комиссын 1938 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар тогтоолоор шүүх цаазын бичгийн 43,44,47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлж, Дээд шүүхийн Цэргийн коллежийн 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 63 дугаар тогтоолоор цагаатгаж шийдвэрлэсэн нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны 02/2481 тоот архивын лавлагаа, Улсын дээд шүүхийн 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 63 тоот тогтоол, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
2008 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 391 тоот Үндэсний төв архивын лавлагаанд ...Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 137 дугаар хуудсанд : Тогоочийн Балжинням эрэгтэй 43 настай, эхнэр Гаманжавын Должинмаа 32 настай 21 настай гэж бүртгэгдсэн байна гэжээ.
Хүсэлт гаргагч Ф.Отгончимэг нар нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Хэлмэгдэгч Т.Балжиннямын төрсөн ач нь мөн болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны 02/2481 тоот архивын лавлагаа, 2008 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 391 тоот Үндэсний төв архивын лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Ф.Отгончимэгийг хэлмэгдэгч Т.Балжиннямын төрсөн ач охин мөн болохыг тогтоож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д заасныг баримтлан Ф.Отгончимэгийг хэлмэгдэгч Т.Балжиннямын төрсөн ач охин мөн болохыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Ф.Отгончимэг улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг урьдчилан төлөхөөс Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасны дагуу чөлөөлснийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Булган Орхон Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН