Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 07

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ч.Энхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхболд,

Хохирогч Г.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,

Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай  хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ц.М-д холбогдох 1826004230256 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт Ц.М

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.М нь согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Б-г 2018 оны 09 дүгээр 20-ны өдөр эцэг Ч.Ц-н гэрт болон гудамж талбайд зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Б-г 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өөрийн гэртээ жирэмсэн байхад нь, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн иргэн М.Э-н гэрт жирэмсэн байхад нь, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хөдөө хээр жирэмсэн байхад нь, 2018 оны 09 дүгээр 20-ны өдөр өөрийн эцэг Ч.Ц-н гэрт болон гудамж талбайд тус тус зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, энэ гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Прокурорын хэлсэн бүгд үнэн. Гэм буруугаа хүлээж гэмшиж байна...” гэв.

 Хохирогч Г.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Урьд нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Гомдолтой байгаа. Нэхэмжлэх зүйлгүй...”  гэв.

 Хохирогч Г.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр манай нөхөр Ц.М айлд очно гээд гараад явсан. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өглөө 04 цаг өнгөрч байхад намайг унтаж байхад Ц.М согтуу гэртээ орж ирээд эхлээд гэрийн үүдний унийг авчихаад, намайг униар цохино гэхээр нь би барьж байсан унийг нь булаагаад авсан. Ц.М миний толгойтой үснээс зулгаагаад /манай гэр шалгүй/ газар нүүрээр 2-3 удаа мөргүүлсэн. Тухайн үед би 7 сартай жирэмсэн байсан. Мөн миний хэвлий хэсэг рүү гараа зангидаж байгаад ойролцоогоор 7-8 удаа гараараа цохисон. Тэгээд намайг янз бүрээр хэлж байгаад унтаад өгсөн. Унтаж байгаад сэрээд Ц.М би чамайг согтуудаа зодсон уучлаарай гээд уучлалт гуйсан. Тэгэхээр нь би өөр хүнд хэлээгүй өнгөрсөн. Манайх ганц гэр байдаг тул тэр өдөр нөхөр бид хоёроос өөр хүн байгаагүй. Маргааш өглөө нь миний баруун талын нүд хэсэг нэлэнхүйдээ хөхөрч хавдаад юм харахгүй байсан. Юм идэхээр баруун эрүү хэсэг хөндүүр өвдөөд байсан. ...Зодсны дараа хэвлийн хэсгээр хааяа базалж өвдөөд байдаг байсан. ...2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр манай нөхөр Ц.М ******* сумын төв рүү машины сэлбэг авахаар ганцаараа явсан. Би гэртээ ганцаараа үлдсэн. Орой 17 цаг өнгөрч байхад Ц.М ганцаараа согтуу мотоцикльтой ирээд айлд очихоор болоод А-д нөхөр бид хоёр хамт очиход А, эхнэр, хүүхэдтэйгээ байсан. *******гийнд архи уугаагүй. А-н гэрт очиход 17 цаг өнгөрч байхад очсон. Намайг Ц.М, А-н гэрт унтаж бай, би гэртээ очоод малаа харчихаад ирье гээд мотоцикльтой ганцаараа явах гэснээ намайг айлд үлдэх гэлээ, хэнтэйгээ яаж хонох гээд байгаан гээд А-тай хардаад эхлээд миний толгойн дагз хэсэг рүү гараа зангидаж байгаад 2 удаа цохисон. Тухайн үед 20 цаг өнгөрч байсан. Намайг янхан банзалаар дуудаад өглөөний 05 цаг хүртэл үглэсэн. Тэгээд нөхөр Ц.М-тэй А-с 2018-08-07-ны өглөө 05 цагт гараад мотоцикльтой гэр лүүгээ явж байхад хээр Ц.М намайг А-тай хардаад айлаас гарсангүй гэсэн шалтгаанаар толгойтой үснээс зулгаагаад, өмсөж явсан дээлний захаар хоолой боогоод төвөнх рүү гараараа хоолой дараад байсан. Тэгээд ухаан алдчихсан. Нэг сэрсэн гэртээ ирсэн байсан. Ухаан ороход зүүн нүд хавдаж хөхөрсөн, цээж нэлэнхүйдээ хөхөрч няцарсан, зүүн талын гуя тэр чигээрээ хөхөрсөн, зүүн хөлийн шагай хавдчихсан байсан. Би 8 дугаар сарын 20-ны үеэр төрөх байсан. 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэнэт төрөхөөр болоод Гучин- Ус сумын эмнэлгээс манай нөхрийн эгч М, их эмч Ц нар ирж үзээд, аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд авч ирээд 2018 оны 08 дугаар сарын 08-ны 02 цаг 06 минутад төрсөн. Дутуу төрсөн. Одоо хүүгийн биеийн байдал хэвийн байгаа. Намайг гэмтэлтэй байсанг ******* сумын их эмч Ц, манай сумын 1 дүгээр багийн эмч Мөнхзаяа аймгийн төрөхийн эмч нар мэднэ. ...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Ц.М согтуу зүгээр гаднаас орж ирээд намайг баруун шанаа хэсэгт гараараа нэг удаа алгадсан. Намайг Ц.М ямар ч шалтгаангүй зодох гээд байхад хадам аав Цэдэв бид хоёрын дундуур ороод хорьсон. Хадам аав гэрээс гараад зугтаа гэхээр нь би урд талын хашааны дээрээсээ 3 хаалгатай хашаанд ороход миний араас гүйж ирээд намайг тэр айлын хашаанаас гараад хадам аавын гэр лүү гудамжинд явж байхдаа миний хэвлий хэсэгт гараа зангидаж байгаад 3 удаа цохиод би гэдсээ дараад доошоо суутал хашааны үүднээс намайг Мөнхтөр үснээс зулгаагаад хоёр өвдөг дээрээ чирээд явж байхад хадам эгч М гэрээсээ гарч ирж хараад намайг Мөнхтөрөөс салгах гэж оролдоход дийлээгүй. Ц.М намайг чирээд хадам аавын гэрт оруулсан. Аав Ц манай хүүг тэвэрчихсэн сууж байсан. Мөнхтөр миний толгойны араас гараараа цохих шиг болсон тэгээд л би ухаан алдсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг сэрэхэд миний өмсөж явсан өмдний баруун талын өвдөг нь цоорсон, цамц нэлэнхүйдээ цус болчихсон, хүүхдийн өлгий нил цус болчихсон байсан. ...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би хүү, хадам аав, ирээд чи миний виза картыг авсан гаргаад ир гэж хэлээд миний үснээс зулгаагаад авсныг санаж байгаад би тэгээд ухаан алдчихсан. Намайг яаж зодож цохисныг мэдэхгүй байна. 40 минутын дараа ухаан ороход Ц.М тайван болчихсон гэрийнхээ үүдэнд согтуу байсан. ... 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр баруун мөр хэсэг, нэлэнхүйдээ хөхөрч хавдсан, хавирга хатгуулж өвдөөд байсан. Баруун талын шанаа хавдсан байсан. 2018 оны 08 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд зодуулснаас болж зүүн талын хөхний дээд тал хөхөрч хавдсан, толгойны ар дагз хэсгээр хатгуулж, нугас руугаа өвдөж байсан. Зодуулснаас болж дутуу төрсөн, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зодуулснаас болж хоёр нүд хөхөрсөн, хамрын мөгөөрс хугарсан, мурийсан, зүүн гарын бугалга хэсгийн гадна талд хөхөрсөн, зүүн гарын тохой шалбарсан, толгой дүүрч өвдөөд байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-45 дугаар хуудас/,

Гэрч Л.Н-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр манай охин Г.Б аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төрөх тасагт төрөх гээд ирчихсэн байсан. Би 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр охин төрөх гэж байгаа гээд аймагт ирсэн ба охинтойгоо уулзаагүй. Шөл хоолыг нь өгчихөөд утсаар ярьж биеийг нь асуугаад байсан. 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Г.Б төрөөд 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр эмнэлгээс гараад Ц.Мийн хамаатны нэг айлд очсон. ...Манай охин Г.Б хүүгээ хөхүүлэх гээд хөхөө гаргахад хоёр хөх нь нэлэнхүйдээ алга, дарам газар хөхөрсөн, баруун, зүүн шанаа нь хөхөрсөн, баруун талын эрүү нь нэлэнхүйдээ хөхөрсөн, няцарсан байхаар нь хүргэн Ц.М-с Г.Б-г яагаад ийм болсон талаар асуухад дааганд цохиулж гэмтсэн гэж хэлсэн. Охин Г.Б яасан гэхээр өөрөө дугарахгүй суугаад байсан. Тэгээд тухайн үед тийм л юм байх гэж бодоод өнгөрсөн. Тэр шөнө ******* сум руу хүргэн Ц.М-нд очсон. ...Хамт 3 хоносон. Энэ хугацаанд манай охин Г.Б надад хэлэхдээ нөхөр Ц.М намайг зодсон. Өөр хүнд хэлээд үзээрэй “ална шүү” гэсэн гэж хэлэхээр нь мэдсэн. ...2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр манай охин Г.Б над руу ярихдаа ээжээ намайг ******* сумын төв дээр ирээд аваадах намайг нөхөр Ц.М согтуу ирээд зодохоор нь би хүүхэдтэйгээ ******* сумын төвд байна. Би хаана очих уу гэхээр нь ******* гэдэг айлыг зааж өгсөн. ...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Г.Б утсаар хэлэхдээ та ******* сумын төв дээр хүрээд ир нөхөр Ц.М намайг ахиад зодоод би эмнэлэг дээр ирж хамартаа чихээс хийлгэж байна гэсэн. Би одоо яах уу гэхээр нь ******* сумын иргэн *******ынд байж бай гэж хэлсэн. ******* сумаас аймаг руу ******* сумын төвд байдаг *******ынд очиход хоёр нүд нь хөхөрч няцарсан, халуурчихсан, зүүн гарын тохой хөхөрсөн, өмсөж явсан өмднийх нь өвдөг цоорсон, өвдөг нь шалбарсан, байдалтай байсан. Мөн хүүхдийн өлгий нилэнхүйдээ цустай болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

Гэрч Ч.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би гэртээ бэр Г.Б, хүүхдийн хамт гурвуулаа байж байтал манай хүү Ц.М согтуу орж ирээд чи *******од байхдаа намайг дарамталсан гэж хэлээд Г.Б-г зодох гээд гэр дотор дайраад байсан. Би Г.Б-д хандаж аав нь Ц.М-г хорьж чадахгүй байна амиа бодоорой гэж хэлсэн. Тэгсэн Г.Б гэрээс гараад гүйхэд нь Ц.М араас нь дагаад гүйгээд гарсан. Би гэрээс гарах гэтэл Ц.М-н хүүхэд уйлаад байхаар нь гэрээс гараагүй. Ойролцоогоор 20 минутын дараа Г.Б-н хамраас цус гоожчихсон, хоёр нүд хамар хэсэг нь хавдчихсан орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

Гэрч С.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ ороход бэр Г.Б-н хоёр нүд нь хавдчихсан, хамар нь хавдчихсан байсан. Би бэр Г.Б-с юу болсон талаар асуухад Ц.М согтуу ирээд надаас хэрүүл гуйгаад намайг зодсон гэж хэлсэн. ...Г.Б-н зүүн шанаа хөхөрсөн, зүүн хөхний дээд талд хөхөрчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

Гэрч Ц.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би ажлаа тараад 18 цаг өнгөрч байхад гэртээ очиход Ц.М, Г.Б-г зодсон гэж аав С.Ц надад хэлсэн. Г.Б-н биеийн байдлыг үзэхэд хамар хавдартай, баруун талын нүд бага зэрэг хавдартай байсан. Өөр ил харагдах шарх сорви байгаагүй. Хувцасыг нь тайлж үзээгүй. ... Тухайн үед Г.Б төрөхөөр өвдөж байсан тул зүүн талын шанаа хөхөрчихсөн байхаар нь яагаад хөхрүүлсэн талаар асуухад даага цооворлож байгаад толгойгоо дааганд цохиулсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

Гэрч А.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр би гэртээ байж байхад Г.Б-н нүүр нь нэлэнхүйдээ хөх няц болчихсон, хүүхдээ тэвэрчихсэн, хувцас хунараа барьчихсан ирсэн. Г.Б-н ээжид нь утсаар хэлээд тэр шөнөдөө ******* сумаас ирээд Г.Быг аймаг руу аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

Гэрч М.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын эхээр яг өдрийг нь сайн санахгүй байна. Ц.М эхнэр Г.Б-тайгаа мотоцикльтой хоёулаа ирсэн. ...Тэгсэн Ц.М юунаас болсон мэдэхгүй жирэмсэн эхнэр Г.Б зүүн хацар луу нь 2 удаа алгадсан. ...Шөнийн 04 цагийн үед Ц.М эхнэр Б хайраа гэр лүүгээ явъя гээд аваад гарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/,

Гэрч У.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Ц.М эхнэр Г.Б-тайгаа мотоцикпьтой хоёулаа ирсэн. Ц.М тэр өдөр ирэхдээ бага зэрэг архи үнэртүүлчихсэн ирсэн. ... Манайд ойр зуурын юм ярьж цаг гаран сууж байснаа Ц.М эхнэр Г.Б-н зүүн шанаа хэсэгт нь гараараа 2 удаа цохисон. Тухайн үед Г.Б нь төрөх дөхчихсөн жирэмсэн байсан...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар хуудас/,

Гэрч Т.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө жижүүр эмчээр ажиллаж байсан. Г.Б төрөх тасагт өвдөлт өгч ирсэн. Тухайн хүнийг үзэхэд цээжин хэсэгт, хөх хэсэгт нь хөхрөлттэй байсан. Учрыг нь асуухад адуунд өшиглүүлсэн гэж өөрөө ярьж байсан. ...Гүйцэт хэвийн төрөлттэй хүүхэд юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

Гэрч Э.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Ил харагдах шарх сорви гэвэл Г.Б-н зүүн шанаа хэсэг нь хөхөрсөн байдалтай байсан. ...Г.Б-н ургийн толгой аарцагт суусан, үтрээнээс ялгадас гарсан байдалтай байсан. Төрөлтийн 1 дүгээр үе идвэхитэй үе дээр байсан. Г.Быг гучин-Ус сумын төв дээр ирээд, эмнэлэгт дотуур үзлэг хийхэд Г.Б-н үтрээ 4 хуруу нээгдсэн байдалтай байсан. ... Г.Б нь миний хувьд төрөх хугацаандаа төрсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 645 дугаартай: “... Г.Б-н биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу хэсгийг хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зодуулсан гэх үед үүсэн байх боломжтой. 2018 оны 6 дугаар сарын 15, 2018 оны 08 дугаар сарын 06, 07-ны өдөр зодуулснаас үүссэн шарх, сорви гэмтэл тогтоогдсонгүй. Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 91 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 38 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.М-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 119-124 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.М-н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 125 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.М-г мөрдөн байцаалтанд яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 101-102 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.М нь согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Б-г 2018 оны 09 дүгээр 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын төвд өөрийн эцэг Ч.Ц-н гэрт болон гудамж талбайд зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Б-г 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багт өөрийн гэртээ жирэмсэн байхад нь, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багт иргэн М.Э-н гэрт жирэмсэн байхад нь, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын нутагт хөдөө хээр жирэмсэн байхад нь, 2018 оны 09 дүгээр 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын төвд өөрийн эцэг Ч.Цэдэвийн гэрт болон гудамж талбайд тус тус зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн  болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Ц.Мийн мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Б-н шүүгдэгч Ц.М-д жирэмсэн байхдаа удаа дараа зодуулсан, энэ үедээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн  “...Жирэмсэн байхдаа 2018 оны 06 дугаар сарын 15, 2018 оны 08 дугаар сарын 06, 2018 оны 08 дугаар сарын 07, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрүүдэд тус тус шүүгдэгч Ц.Мд зодуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-45/, гэрч Л.Наранцэцэгийн “...хохирогч Г.Б-г шүүгдэгч Ц.М зодсон талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 4-5/, гэрч Ч.Ц “...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Г.Б гэрээс гараад гүйхэд нь Ц.М араас нь дагаад гүйгээд гарсан. ...Ойролцоогоор 20 минутын дараа Г.Бын хамраас цус гоожчихсон, хоёр нүд хамар хэсэг нь хавдчихсан орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64/, гэрч С.Ц “...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ ороход бэр Г.Бын хоёр нүд нь хавдчихсан, хамар нь хавдчихсан байсан. Би бэр Г.Баас юу болсон талаар асуухад Ц.М согтуу ирээд надаас хэрүүл гуйгаад намайг зодсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62/, гэрч Ц.Мөнхзаяагын “...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би ажлаа тараад 18 цаг өнгөрч байхад гэртээ очиход Ц.М, Г.Быг зодсон гэж аав С.Цэдэв надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69/, Гэрч А.Б-н “...2018 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр би гэртээ байж байхад Г.Б-н нүүр нь нэлэнхүйдээ хөх няц болчихсон, хүүхдээ тэвэрчихсэн, хувцас хунараа барьчихсан ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-78/, гэрч М.Э, У.Д нарын “... Шүүгдэгч Ц.М, хохирогч Г.Б-г хоёр удаа цохьсонг харсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 79-80, 81-82/, гэрч Т.М-н “... 2018 оны 08 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө жижүүр эмчээр ажиллаж байсан. Г.Б төрөх тасагт өвдөлт өгч ирсэн. Тухайн хүнийг үзэхэд цээжин хэсэгт хөх хэсэгт хөхрөлттэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-84/, гэрч Э.Ц-н мэдүүлэг /хх-ийн 87-88/, Шүүгдэгч Ц.М-н үйлдлийн улмаас хохирогч Г.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 645 дугаартай дүгнэлт /хх-ийн 91/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/,Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 38/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 41/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 40/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* овогт Ц.М-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Хохирогч Г.Б, шүүгдэгч Ц.М нар нь гэр бүлийн харилцаатай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, 6222000029 бүртгэлийн дугаартай хүүхдийн  төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэдэгт шүүгдэгч Ц.М, хохирогч Г.Б нар нь хамаарч байгаа болохыг дурьдаж байна.

Шүүгдэгч Ц.М-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Ц.Мийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг  тусад нь эдлүүлэхээр тогтоосон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,

Шүүгдэгч Ц.М-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Ц.М-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн,  эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,

Шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 252.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнггүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй , шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг зэргийг устгахыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Ц.М-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6,  36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 6, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Ц.М-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч ******* овогт Ц.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6   дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд оногдуулсан  ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Ц.М-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Ц.М-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн,  эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

8. Шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 252.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнггүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй  болохыг тус тус дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн ноосон цамц 1 ширхэг, хөр өнгийн даавуун өмд 1 ширхэг зэргийг  устгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-д  авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч   давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

12. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Ц.М-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.