| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 2228001751594 |
| Дугаар | 2025/ХШТ/09 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 12.1.4., 21.2.1., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ХШТ/09
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 68 дугаар магадлалд:
“Прокуророос Н.О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасугай.” гэсэн өөрчлөлт оруулсугай.
2.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 68 дугаар магадлалын шүүгдэгч С.Б-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгосугай.
3.Шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хүртэл түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
4.Шүүгдэгч С.Б болон түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ