| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2016/00536/и |
| Дугаар | 500 |
| Огноо | 2016-11-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 500
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 7 дугаар баг ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: *******/
Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Р.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 1977 онд цэргийн албанаас халагдаж Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторт жолоочоор ажилд орж 2000 он хүртэл ажилласан билээ. Энэ хугацаанд Барилга угсралтын контор маань бүтцийн өөрчлөлтөнд орж Говь Гурван Сайхан Пүүс буюу Говь Гурван Сайхан ХХК болон өөрчлөгдсөн бөгөөд миний хөдөлмөрийн дэвтэрт энэ тухай тэмдэглэл хөтлөгдөөгүйн улмаас миний бие 1977-1994 онуудад ажиллаж байсан хугацаа маань тодорхойгүй. тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Барилга угсралтын контор, Говь Гурван Сайхан Пүүс, Говь Гурван Сайхан ХХК-нд тус тус жолоочоор ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:
Нэхэмжлэгчийн тухайн үеийн ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүйн улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Р.******* нь 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Барилга угсралтын контор, Говь Гурвансайхан пүүс, Говь Гурвансайхан ХК-д жолоочоор ажиллаж байсан болох нь:
Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “*******ын ******* нь Өмнөговь аймгийн Барилга угсралтын контор, Говь Гурвансайхан пүүс, Говь Гурвансайхан ХК-д 1977-1994 онуудад жолоочоор ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна”. Үүнд: 1977 оны 07 дугаар сард цэс дутуу, 08 дугаар сард 150 төгрөг, 09 дүгээр сард 200 төгрөг, 10 дугаар сард цэс дутуу төгрөг, 11 дүгээр сард 200 төгрөг, 12 дугаар сард 22 төгрөг, 1978 оны 01 дүгээр сард 111 төгрөг, 02 дугаар сард 241 төгрөг, 03 дугаар сард 99 төгрөг, 04 дүгээр сард 326 төгрөг, 05 дугаар сард 473 төгрөг, 06 дугаар сард 387 төгрөг, 07 дугаар сард 84 төгрөг, 08 дугаар сард 214 төгрөг, 09 дүгээр сард 1682 төгрөг, 10 дугаар сард 571 төгрөг, 11 дүгээр сард 316 төгрөг, 12 дугаар сард 1017 төгрөг, 1979 оны 01 дүгээр сард 519 төгрөг, 03 дугаар сард 133 төгрөг, 04 дүгээр сард 396 төгрөг, 05 дугаар сард 349 төгрөг, 06 дугаар сард 324 төгрөг, 07 дугаар сард 200 төгрөг, 08 дугаар сард 883 төгрөг, 09 дүгээр сард 640 төгрөг, 10 дугаар сард 159 төгрөг, 11 дүгээр сард 200 төгрөг, 12 дугаар сард 300 төгрөг, 1980 оны 01 дүгээр сард 520 төгрөг, 02 дугаар сард 200 төгрөг, 03 дугаар сард 400 төгрөг, 06 дугаар сард 500 төгрөг, 07 дугаар сард 200 төгрөг, 08 дугаар сард 310 төгрөг, 09 дүгээр сард 200 төгрөг, 10 дугаар сард 678 төгрөг, 12 дугаар сард 1229 төгрөг, 1981 оны 02 дугаар сард 247 төгрөг, 03 дугаар сард 842 төгрөг, 04 дүгээр сард 665 төгрөг, 06 дугаар сард 566 төгрөг, 07 дугаар сард 111 төгрөг, 08 дугаар сард 1248 төгрөг, 09 дүгээр сард 616 төгрөг, 10 дугаар сард 622 төгрөг, 11 дүгээр сард 334 төгрөг, 12 дугаар сард 879 төгрөг, 1982 оны 01 дүгээр сард 359 төгрөг, 02 дугаар сард 690 төгрөг, 03 дугаар сард 309 төгрөг, 04 дүгээр сард 903 төгрөг, 05 дугаар сард 524 төгрөг, 06 дугаар сард 602 төгрөг, 07 дугаар сард 455 төгрөг, 08 дугаар сард 319 төгрөг, 09 дүгээр сард 1064 төгрөг, 10 дугаар сард 1524 төгрөг, 11 дүгээр сард 964 төгрөг, 12 дугаар сард 1102 төгрөг, 1983 оны 01 дүгээр сард 665 төгрөг, 04 дүгээр сард 769 төгрөг, 05 дугаар сард 475 төгрөг, 06 дугаар сард 920 төгрөг, 07 дугаар сард 977 төгрөг, 08 дугаар сард 717 төгрөг, 09 дүгээр сард 948 төгрөг, 10 дугаар сард 1112 төгрөг, 11 дүгээр сард 2016 төгрөг, 12 дугаар сард 652 төгрөг, 1984 оны 02 дугаар сард 1217 төгрөг, 03 дугаар сард 605 төгрөг, 04 дүгээр сард 1027 төгрөг, 05 дугаар сард 772 төгрөг, 06 дугаар сард 1108 төгрөг, 07 дугаар сард 919 төгрөг, 08 дугаар сард 1706 төгрөг, 09 дүгээр сард 316 төгрөг, 10 дугаар сард 143 төгрөг, 11 дүгээр сард 1108 төгрөг, 12 дугаар сард 2487 төгрөг, 1985 оны 01 дүгээр сард 540 төгрөг, 02 дугаар сард 1132 төгрөг, 03 дугаар сард 1325 төгрөг, 04 дүгээр сард цэс дутуу, 05 дугаар сард 499 төгрөг, 06 дугаар сард 1053 төгрөг, 07- 08 дугаар сард цэс дутуу, 09 дүгээр сард 871 төгрөг, 10 дугаар сард 511 төгрөг, 11 дүгээр сард 1441 төгрөг, 12 дугаар сард цэс дутуу, 1986 оны 02 дугаар сард 1269 төгрөг, 03 дугаар сард 1359 төгрөг, 04 дүгээр сард 996 төгрөг, 05 дугаар сард 1250 төгрөг, 06 дугаар сард 497 төгрөг, 07 дугаар сард 1286 төгрөг, 08 дугаар сард 2143 төгрөг, 09 дүгээр сард цэс дутуу, 10 дугаар сард 906 төгрөг, 11 дүгээр сард 386 төгрөг, 12 дугаар сард 325 төгрөг, 1987 оны 01 дүгээр сард 1540 төгрөг, 02 дугаар сард 760 төгрөг, 03 дугаар сард 820 төгрөг, 04 дүгээр сард 462 төгрөг, 05 дугаар сард 391 төгрөг, 06 дугаар сард 648 төгрөг, 07 дугаар сард 834 төгрөг, 08 дугаар сард 1058 төгрөг, 09 дүгээр сард 1137 төгрөг, 10 дугаар сард 845 төгрөг, 11 дүгээр сард 766 төгрөг, 12 дугаар сард 1253 төгрөг, 1988 оны 01 дүгээр сард 918 төгрөг, 02 дугаар сард 791 төгрөг, 03 дугаар сард 969 төгрөг, 04 дүгээр сард 567 төгрөг, 05 дугаар сард 853 төгрөг, 06 дугаар сард 701 төгрөг, 07 дугаар сард 800 төгрөг, 08 дугаар сард 1029 төгрөг, 09 дүгээр сард 1785 төгрөг, 10 дугаар сард 2148 төгрөг, 11 дүгээр сард 1101 төгрөг, 12 дугаар сард 672 төгрөг, 1989 оны 01 дүгээр сард 494 төгрөг, 02 дугаар сард 620 төгрөг, 03 дугаар сард 474 төгрөг, 04 дүгээр сард 708 төгрөг, 05 дугаар сард 890 төгрөг, 06 дугаар сард 810 төгрөг, 07 дугаар сард 775 төгрөг, 08 дугаар сард 1013 төгрөг, 09 дүгээр сард 760 төгрөг, 10 дугаар сард 1186 төгрөг, 11 дүгээр сард 1760 төгрөг, 12 дугаар сард 430 төгрөг, 1990 оны 01 дүгээр сард 733 төгрөг, 02 дугаар сард 1408 төгрөг, 03 дугаар сард 663 төгрөг, 04 дүгээр сард 841 төгрөг, 05 дугаар сард 782 төгрөг, 06 дугаар сард 772 төгрөг, 07 дугаар сард 1018 төгрөг, 08 дугаар сард 805 төгрөг, 09 дүгээр сард цэс дутуу, 11 дүгээр сард 830 төгрөг, 12 дугаар сард цэс дутуу, 1991 оны 01 дүгээр сард 1275 төгрөг, 02 дугаар сард 2212 төгрөг, 03 дугаар сард 1143 төгрөг, 05 дугаар сард 1183 төгрөг, 06 дугаар сард 3549 төгрөг, 07 дугаар сард 430 төгрөг, 08 дугаар сард 1376 төгрөг, 10 дугаар сард 2654 төгрөг, 12 дугаар сард 902 төгрөг, 1992 оны 01 дүгээр сард 744 төгрөг, 02 дугаар сард 1331 төгрөг, 03 дугаар сард 349 төгрөг, 04 дүгээр сард 9143 төгрөг, 05 дугаар сард 865 төгрөг, 06 дугаар сард 1041 төгрөг, 07 дугаар сард 2510 төгрөг, 08 дугаар сард 3460 төгрөг, 09 дүгээр сард 4118 төгрөг, 10 дугаар сард 12127 төгрөг, 11 дүгээр сард 1389 төгрөг, 12 дугаар сард 3151 төгрөг, 1993 оны 01 дүгээр сард 2063 төгрөг, 02 дугаар сард 9759 төгрөг, 04 дүгээр сард 18383 төгрөг, 06 дугаар сард 15772 төгрөг, 07 дугаар сард 28545 төгрөг, 08 дугаар сард 31686 төгрөг, 09 дүгээр сард 47194 төгрөг, 10 дугаар сард 48194 төгрөг, 11 дүгээр сард 46194 төгрөг, 12 дугаар сард цэс дутуу, 1994 оны 01-03 дугаар сард цэс дутуу, 04 дүгээр сард 7606 төгрөг, 07 дугаар сард 1856 төгрөг, 08 дугаар сард 81117 төгрөг, 09 дүгээр сард 21153 төгрөг, 10 дугаар сард 18757 төгрөг, 11-12 дугаар сард 5772 төгрөгийн цалин авч байсан гэх 635 дугаартай лавлагаа, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Р.*******гийн 1986 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Улсын залуу аврага” 44 дугаартай дипломын хуулбар, 1990 оны 7, 8 дугаар таван жилийн гавшгайч тэмдэгээр шагнагдсан баримт, 1989 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн сайшаалын үнэмлэхийн хуулбар, гэрч *******, ******* нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тодорхойлолт, Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторын даргын 1990 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 100 дугаартай тушаал зэргээр нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь нэхэмжлэгчтэй нэг байгууллагад тус тус ажиллаж байсан болох нь тэдний тайлбар, мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд гэрчүүд нь нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг гэрчилсэн хууль сануулж авсан мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, гэрч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Иймд Р.*******г 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Барилга угсралтын контор, Говь Гурвансайхан пүүс, Говь Гурвансайхан ХК-д жолоочоор ажиллаж байсан гэж үзэн шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгч Р.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******г 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Барилга угсралтын контор, Говь Гурвансайхан пүүс, Говь Гурвансайхан ХК-д жолоочоор ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР