| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 316/2025/01804/И |
| Дугаар | 208/МА2026/00041 |
| Огноо | 2026-06-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 208/МА2026/00041
“С******* Э*******” орон нутгийн өмчит аж
ахуйн тооцоот үйлдвэрийн газрын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 316/ШШ2026/00379 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч С******* аймгийн С******* сумын * дугаар ц******* т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 60,987,165 гаргуулах тухай
Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга:
“...Эрчим хүчний зохицуулах хороо 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр "Тариф батлах тухай" 458 дугаар тогтоол гаргасан юм. Тус тогтоолын 1 дүгээр хавсралтаар С******* аймгийн С******* сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнийн тариф-ыг баталсан, тус тогтоолын 2 дугаар хавсралтаар Ц******* сум, А******* сум, ******* сумын Б тосгоны хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнийн тариф-ыг баталсан. Эрчим хүчний зохицуулах хорооны 458 дугаар тогтоолд заахдаа батлагдсан тарифыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт үүрэг болгосугай гэж заасан байна.
С******* аймгийн, С******* сумын * дугаар ц******* нь 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөр болох /Дулаанаар хангасан 8 сарын төлбөр/ 60,987,165 төгрөгийг төлөөгүй байна. Энэ төлбөр нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн "Тариф батлах тухай" 458 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан үнийн дүнгээр төлөх төлбөр юм.
С******* аймгийн С******* сумын * дугаар ц******* нь хуучин мөрдөгдөж байсан тариф буюу Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 16 тоот тогтоолоор батлагдсан харин шинэчлэгдэн тарифт үнэлгээгээр дулааны төлбөрөө төлсөн бөгөөд мөрдөгдөж байгаа тарифт үнэлгээгээр дулааны төлбөрөө төлөөгүй тул шинэ хуучин тарифын үнийн зөрүү болох 60,987,165 төгрөгийг төлөх үүрэгтэй юм. ...Иймд С******* сумын * дугаар ц******* ээс дулааны төлбөр болох 60,987,165 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 316/ШШ2026/00379 дугаартай шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч хариуцагч С******* сумын 2 дугаар ц******* ээс Дулааны эрчим хүчний төлбөр 60,987,165 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт олгон,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 462,885.82 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С******* сумын 2 дугаар ц******* ээс 462,885.82 төгрөгийг гаргуулан “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт олгон, ...гардан авснаас хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 316/ШШ2026/00379 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн Тариф батлах тухай 458 дугаар тогтоолд заагдсан үнэ тарифыг нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17.1.2 -т ...Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хянах гэж заасны дагуу С******* аймгийн С******* сумын хэрэглэгчдэд танилцуулан дулааны төлбөрийг авах үүрэгтэй. Тус онуудад Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.5-д Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно, 13.5-д Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна гэж заасны дагуу “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас ирүүлсэн хүчин төгөлдөр анхан шатны баримтыг үндэслэн дулааны төлбөр тооцоог гүйцэтгэсэн. Мөн хуулийн 20.2.6-д эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч худалдан авагчтай тооцоо хийж үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах удирдах гэж заасны дагуу Сангийн сайдын 2017 оны 347 дугаар тушаалын хавсралт маягтаар 2021 оны төлбөрийг нэхэмжлэгч, хариуцагч талууд баталгаажуулан тооцоо нийлж гарын үсэг зурсан. “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь зөвхөн өөрийн санхүүгийн тайландаа 60,987,165 төгрөгийн өрийг ямар ч анхан шатны нотлох баримтгүй тусгаж нэхэмжилж байгаа боловч харилцагч байгууллагын санхүүгийн тайланд тухайн өр тусгагдаагүй 5 жил тайлагнагдсан.
“С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гаргасан нэхэмжлэл нь Иргэний хуулийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах, хөөн хэлэлцэх хугацаа гурван жил эрчим хүчээр хангах гэрээний 3.5- д заасан хангагч гэрээний үүргээ биелүүлээгүй хэрэглэгчийн дулаан хангамжийг Эрчим хүчний тухай хууль болон гэрээнд заасны дагуу түдгэлзүүлж зөрчлийг арилгахыг шаардана Мөн гэрээний 6.10-д тооцооны хэмжих хэрэгсэл болон тооцоо хийсэн ажилтны буруугаас гарсан төлбөр тооцооны зөрүүг хангагч, хэрэглэгч харилцан тохиролцож дараа сарын тооцоонд оруулан нөхөн тооцно гэсэн зүйл заалтуудыг тус тус хангаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Тариф үнэлгээнд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан. Мөрдөх хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс байсан учраас албан ёсоор тарифын үнэлгээ хүчин төгөлдөр байгаа учраас мөрдүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2.Нэхэмжлэгч “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариуцагч С******* аймгийн С******* сумын 2 дугаар ц******* т холбогдуулан 2021 оны халаалтын төлбөр 60,987,165 гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүхээс Эрчим хүчний тухай хуульд зааснаар хариуцагч нь дулаан ханган нийлүүлэх гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр хариуцагчаас 60,987,165 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ 2020 оноос хойш нэхэмжлэхээ шинэ тарифаар үүсгэхгүй явж байгаад 2021 оныг дуусгаж 2021 оны жилийн эцэст бид нартай тооцоо нийлсэн актаа 0 гэж үйлдсэн хэрнээ зөвхөн өөрийнхөө байгууллагын тайлан дээр уг 60,987,165 төгрөгийг авлагаар бүртгэж 6 жил 0 гэсэн үлдэгдэлтэй тооцоо нийлсэн акт гаргачхаад өр нэхэх үндэслэлгүй мөн хөөн хэлэлцэх хуулийн хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэлийг ханга шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3.Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаар:
3.1. Зохигчдын хооронд байгуулсан дулааны эрчим хүчээр хангах, аж ахуйн гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг хангаж байх бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасан нөхцөлийг тусгасан, Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 200.4-д заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байна.
3.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-д төлбөрийг Эрчим хүчний зохицуулах байгууллагаас баталсан тарифаар тооцож төлөхөөр тусгажээ. Гэвч энэ үүргийг хэрэгжүүлэхдээ хангагч тал буюу нэхэмжлэгч нь тухайн сарын төлбөрийг анхан шатны санхүүгийн баримт болох нэхэмжлэхээр хэрэглэгчид хүргүүлж, түүний үндсэн дээр төлбөр тооцоог хариуцагч байгууллага хийжээ.
3.3. Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 458 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын С******* аймгийн С******* сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг шинэчлэн тогтоож, тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхээр тогтоосон байна.
Тус тогтоолын нэгдүгээр хавсралтад үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг 1м3 тутамд 2,166.1 /НӨАТ-гүй/ төгрөг, орон сууцны халаалт /оюутны байр, подвол, 00-ын өрөөний халаалт/-ыг төсөвт байгууллагын халаалтыг 1м2 тутамд 486.5 /НӨАТ-гүй/ төгрөг, ахуйн хэрэглээний халуун ус халаасан дулаан хүн тутамд 2,551.9 /НӨАТ-гүй/ төгрөг, халаалтын бус улиралд өрх тутамд 13,636.0 /НӨАТ-гүй/ төгрөгөөр тус тус тогтоож, тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж ажиллахыг “С*******-Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /Э.Э/-т үүрэг болгожээ.
3.4.Нэхэмжлэгч байгууллага 2021 оны 1-12 дугаар сарын дулааны төлбөрийг тухайн үед шинэчилсэн тарифаар тооцон нэхэмжлэх үүсгэн хариуцагч байгууллагад илгээх атал хуучин тарифаар буюу 2015 оны тарифаар тооцож нэхэмжлэх үүсгэн хүргүүлсэн байх ба хариуцагч уг нэхэмжлэхийн дагуу төлбөрийг тухай бүр төлж барагдуулжээ.
Мөн жилийн болон тухайн үеийн тооцоо нийлсэн актуудад тарифын зөрүүгээр үүссэн авлагыг тусгаагүй зөвхөн тарифын зөрүүг өөрийн санхүүгийн бүртгэлд авлагаар тусгасан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
4. Хариуцагч нь төсөвт байгууллагын хувьд төсвийн хөрөнгийг Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай зэрэг тусгайлсан хуульд заасан зориулалт, холбогдох байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн маягт, хөтлөх журмын дагуу зарцуулах, өр, өглөгийг анхан шатны санхүүгийн баримтад үндэслэн бүртгэх, санхүүгийн тайландаа үнэн зөв тусгах үүрэгтэй.
Иймээс анхан шатны санхүүгийн баримтаар нэхэмжлэх үүсгэн ирүүлээгүй, тооцоо нийлсэн актад тусгагдаагүй төлбөрийг хариуцагч байгууллага урьдчилан бүртгэж, төлөх үүрэг хүлээх үндэслэлгүй юм.
5.Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 458 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан боловч уг тариф 2020, 2021 онд хэрэгжээгүй шалтгаан нь нэхэмжлэгч байгууллагаас хамаарах дотоод зохион байгуулалт, нягтлан бодох бүртгэлийн болон хэрэгжилтийн доголдол, түүнчлэн тариф хэрэгжүүлэх талаар эрх бүхий байгууллагуудын шийдвэр бүрэн хэрэгжээгүйтэй холбоотой гэж үзэхээр байна.
Энэ нь хэрэгт авагдсан Эрчим хүчний зохицуулах хорооны Улсын ахлах байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 60-07-001/29 дугаартай албан шаардлага, Эрчим хүчний зохицуулах хорооны аймгийн Засаг даргад хүргүүлсэн өр, авлага барагдуулах тухай 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/1305 дугаартай албан бичиг, “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 571 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Хариуцагч байгууллагад тухайн үед нэхэмжилж ирүүлээгүй төлбөрийг дараа нь гаргуулахаар шаардлага гаргаж буй нь үндэслэлгүй бөгөөд эрчим хүчний үнийн тариф өөрчлөгдсөн тухай мэдээллийг нэхэмжлэгч байгууллагаас /хэрэглэгч/ хариуцагч байгууллагад зохих журмаар мэдэгдэх, шинэ тарифаар хэрэглэсэн дулааны төлбөрийг тооцсон нэхэмжлэхийг тухайн үедээ хүргүүлээгүй байдал нь хариуцагчийг гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй.
Анхан шатны шүүхээс Захиргааны хэм хэмжээний шинжтэй тарифын тогтоол нийтэд илэрхий үйл баримт гэсэн агуулгаар хариуцагчийг эрчим хүчний үнийн тарифт өөрчлөлт орсон гэдгийг мэдэх ёстой байсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
6.Эрчим хүчний зохицуулах хорооноос 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6/1686 дугаартай албан бичгээр 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 458 дугаар тогтоолыг нэхэмжлэгч байгууллагад хүргүүлсэн байх ба тухайн үеэс шинэ тариф батлагдсан, түүнийг мөрдөх ёстойг мэдсэн гэж үзнэ.
Мөн талуудын гэрээнд тухайн сарын төлбөрийг тухайн сард нь төлөхөөр зохицуулсан тул 2021 оны 1-12 дугаар сарын төлбөртэй холбоотой шаардах эрх тухайн сараас эхлэн үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч байгууллага нь 2021 онд хариуцагч байгууллага нь тарифын өөрчлөлтийн зөрүү төлөх талаар өөрийн санхүүгийн баримтад авлагаар тусгасан атлаа хариуцагч байгууллагад 2021 онд эрчим хүчний үнийн тарифт өөрчлөлт орсонтой холбоотой зөрүү төлбөр гарсан талаар мэдэгдэхгүйгээр 2025 оны 12 сард төлбөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т уг хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор тус тус заасан бөгөөд гэрээний үүргийн шаардлагад 3 жилийн тусгай хугацаа үйлчлэхээр байна.
Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 75.2.1-д заасан гурван жилийн хугацаа өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хугацаа түр зогсох, тасалдах нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байна.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч шүүхэд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн татгалзал Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.” заасантай нийцсэн гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгч нь тухайн үед шинэ тарифаар анхан шатны санхүүгийн баримт үйлдэж хүргүүлээгүй, тооцоо нийлсэн актад уг авлагыг тусгаагүй, түүнчлэн нэхэмжлэл гаргах үед гэрээний үүргийн шаардлагад үйлчлэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын С******* аймгийн С******* сумын 2 дугаар ц*******т холбогдуулан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 458 дугаартай тогтоолоор баталсан тарифын зөрүүгээр тооцсон 2021 оны дулааны төлбөр 60,987,165 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
7.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 316/ШШ2026/00379 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг :
“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 82 дугаар зүйлийн 82.1, Эрчим хүчний тухай хуулийн 30дугаар зүйлийн 30.1.2-т заасныг тус тус баримтлан “С******* Э*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй С******* аймгийн С******* сумын 2 дугаар ц*******т холбогдуулан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 458 дугаартай тогтоолоор баталсан тарифын зөрүүгээр тооцсон дулааны төлбөр 60.987.165 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтыг:
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 462,885.82 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Б.ЭРДЭНЭХИШИГ
Bottom of Form