| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01326/И |
| Дугаар | 01240 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 01240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот багийн 14 дүгээр байрны 34 тоотод оршин суух, Монгол овгийн Лхагвын Баяраагийн нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016-09-15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Баяраа, гэрч Г.Мухлаш, С.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Баяраа шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Нэхэмжлэгч Л.Баяраа шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Лхагва овогтой Баяраа миний бие Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн байгууллагад 1981 оны 06 дугаар сарын 03-наас өнөөг хүртэл ажиллаж байна. Миний 1979 оны 03 дугаар сараас 1980 оны 08 дугаар сар хүртэл Эрдэнэт хотын 35 дугаар баазад бензин тээвэрлэгч машины жолоочоор ажиллаж байсан бичиг баримт олдохгүй байгаа тул 1979 оны 03 дугаар сараас 1980 оны 08 дугаар сар хүртэл 1 жил 5 сарын хугацаанд Эрдэнэт хотын 35 дугаар баазад бензин тээвэрлэгч машины жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Г.Мухлаш, С.Ичинхорлоо нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Монгол овгийн Лхагвын Баяраа нь 1979 оны 03 дугаар сараас 1980 оны 08 дугаар сар хүртэл 1 жил 5 сарын хугацаанд Эрдэнэт хотын 35 дугаар баазад бензин тээвэрлэгч машины жолоочоор ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Г.Мухлаш, С.Ичинхорлоо нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Монгол овгийн Лхагвын Баяраа нь 1979 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жил 5 сарын хугацаанд Эрдэнэт хотын 35 дугаар баазад бензин тээвэрлэгч машины жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гар дан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН