Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 01239

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж

               Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут багийн 46 дугаар гудамж 10 тоотод оршин суух, Урианхай овгийн Моломын Отгонжаргалаас гаргасан

 “Хамтын амьдралтай байсан”-ыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016-09-15-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч М.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ:  Миний бие М.Отгонжаргал нь С.Энхтүвшинтэй 2002 онд танилцаж хамт амьдрах болсон ба бид гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан юмн. С.Энхтүвшинтэй хамран амьдрах хугацаанд бидний дундаас 2004-11-20-нд охин Энхжаргал, 2006-07-04-нд хүү Азжаргал, 2015-12-07-нд охин Мөнхжаргал нар төрсөн. Охин Энхжаргал нь эцэг С.Энхтүвшингээр овоглож Азжаргал, Мөнхжаргал нарыг гэр бүлйин баталгаа байхгүй байсан тул эх М.Отгонжаргал надаар овоглуулсан. Миний нөхөр С.Энхтүвшин 2016-09-05-ны өдөр элэгний хорт хавдраар нас барж хүүхдүүддээ тэжээгчээ алдсны тэтгэмж тогтоолгох гэтэл шүүхээр хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд биднийг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт 358 дугаартай нас барсаны бүртгэлийн лавлагаа, гэрэл зурагууд, М.Отгонжаргал, С.Энхтүвшин нарын иргэний үнэмлэхний хуулбар, Э.Энхжаргалын 0111455 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, О.Мягмаржаргалын 0348653 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, О.Азжаргалын 0348651 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, О.Мөнхжаргалын 6101002207 дугаартай төрсний гэрчилгээ, гэрч О.Насанбат, В.Оюунчимэг, Г.Алтанзагас нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав..

ҮНДЭСЛЭХ нь:

М.Отгонжаргал, С.Энхтүвшин нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулахгүйгээр 2002 оноос эхлэн нэг гэрт хамтран амьдарч энэ хугацаанд 2004-11-20-ны  өдөр охин Э.Энхжаргал, 2006-07-04-нд хүү О.Азжаргал, 2015-12-07-ны өдөр охин  О.Мөнхжаргал нарыг төрүүлсэн бөгөөд С.Энхтүвшин нь 2016-09-05-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн хэлтэсийн 2016-09-13-ны өдрийн 358 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар, Э.Энхжаргалын 0111455 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, О.Мягмаржаргалын 0348653 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, О.Азжаргалын 0348651 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, О.Мөнхжаргалын 6101002207 дугаартай төрсний гэрчилгээ, гэрч О.Насанбат, В.Оюунчимэг, Г.Алтангадас нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

            Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,хоорондоо зөрүүгүй дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач хологдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.               

Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, 135.2.14-т заасныг баримтлан М.Отгонжаргал, С.Энхтүвшин нар нь хамтын амьдралтай байсан бөгөөд С.Энхтүвшин нь 2004-11-20-ны  өдөр охин Э.Энхжаргал, 2006-07-04-нд хүү О.Азжаргал, 2015-12-07-ны өдөр охин  О.Мөнхжаргал нарын төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д  заасаныг баримтлан  нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.  

3.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН