| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/002081/и |
| Дугаар | 209/МА2026/00031 |
| Огноо | 2026-06-08 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 209/МА2026/00031
*******, *******, *******,
******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 307/ШШ2026/00733 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******,
*******,
*******,
******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: “Орон сууц албадан чөлөөлүүлэх” тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: “Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг *******ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, шүүгч М.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний агуулга:
“...******* би өөрийн эцэг *******, эх *******, дүү ******* нараа төлөөлөн тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд Дархан-Уул аймгийн Шарын гол сум, , тоот 1 өрөө орон сууц нь бидний өмчлөлийн байр ба 2002 он хүртэл тухайн орон сууцандаа амьдарч байсан бөгөөд бид орон сууцаа томруулах зорилгоор байрнаасаа нүүж шинэ байранд орж байсан.
Тухайн үед аав ******* нь байрандаа айл суулгаад үлдээсэн. Миний эцэг, эх салж би дүүгийн хамт ээжтэйгээ Улаанбаатар хотод амьдрахаар нүүсэн. Манай орон сууцанд сууж байсан хүмүүс нэг нэгэндээ өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр байрыг дамжуулан худалдсаар байранд маань 5-6 айл амьдарсан байдаг. Аавыг минь үе үе дулаан, ус тогны төлбөрөө хий гэж дууддаг байсан бөгөөд байрандаа амьдарч буй хүмүүстэй уулзаж байр чөлөөлж өгөх талаар хэлдэг байсан боловч өвлийн улиралд гарах боломжгүй, дараагийн нүүх байраа олоогүй зэрэг шалтгаануудыг амьдарч байсан айлууд тоочоод өнгөрдөг байсан. Тухайн үед дүү бид хоёр хүүхэд байсан бөгөөд байрны өмчлөлийн асуудлыг мэддэггүй байсан. Манай 1 өрөө орон сууц нь 1998 оноос хойш бидний өмчлөлд байсаар ирсэн бөгөөд e-Mongolia лавлагаагаар ч тэр, улсын бүртгэлийн лавлагаагаар ч тэр бидний нэр дээр бүртгэлтэй байгаа билээ. Хамгийн сүүлд манай орон сууцыг 10 сая төгрөгөөр 6 жилийн өмнө худалдаж авсан гэх ******* гэдэг эмэгтэйтэй миний бие уулзаж удаа дараа байр суллаж өгөх шаардлага тавьсан хэдий ч "...өмнөх байр зарсан хүнтэйгээ учраа олж байгаад хариу хэлнэ" гэдэг бөгөөд одоо хүртэл бидний өмчлөлийн байрыг суллаж өгөхгүй байна.
Иймд хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд иргэн миний бие өөрийн өмчлөлийн байраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ. /хх-ийн 1-2 дугаар хуудас/
2. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга:
“...Миний бие 2018 оны 09 дүгээр сарын 07-нд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын т орон сууц зарна гэж хүнээс сонсоод гэх хүнээс худалдаж авахаар хоорондоо тохиролцож, 2018 оны 09 дүгээр сарын 09-нд ын эзэмшлийн Хаан банкны тоот данс руу, би хадам эгч гийн тоот данснаас байрны үнэ гэх гүйлгээний утгатай 8,500,000 төгрөг шилжүүлж худалдаж авсан юм.
Би дээрх байранд одоо охинтойгоо хоёулаа амьдарч байгаа өрх толгойлсон ээж юм. Тухайн үед байрны гэрчилгээн дээр *******, , *******, ******* гэх хүмүүсийн нэр байсан бөгөөд энэ талаар аас ямар учиртайг асуухад энэ миний байр байгаа юм, би бичиг баримтыг зохицуулж өгнө битгий санаа зов гэж байсан.
Ингээд би ад итгэж, тус байрны бичиг баримтыг шилжүүлж өгөх байх гэж бодож хүлээсэн. Гэтэл 2024 оны 7 сард ******* гэх хүн гэнэт над руу утсаар холбогдож, өөрийн чинь амьдарч байгаа байрны эзэн байна гэхчлэн ойлгомжгүй зүйл ярьж, дараагаар нь мессеж бичиж холбогдоод хэд хоногийн дараа бид уулзсан. Уулзах үед ******* нь би байрны чинь эзэн байна, та суллаж өгөх хэрэгтэй байна, манай аав энэ байрыг худалдаагүй, зүгээр түрээслээд явсан болохоор одоо би өөрийнхөө байранд нүүж ормоор байна гэхээр нь би 2018 онд тус байрыг худалдаж авсан тухайгаа түүнд тайлбарлаж хэлээд тэгвэл анх түрээслэсэн гэх хүнтэйгээ уулзвал яадаг юм гэхэд ******* нь би тэр талаар мэдэхгүй байна ямартай ч бэлтгэлтэй байгаарай гэж хэлээд явсан. Үүний дараа байрны бичиг баримтын талаар аас асуухад би гэх хүнээс худалдаж авч байсан, тухайн үед бас бичиг баримтын асуудал байсан ч шийдэгдчих болов уу гэж бодож байсан гэж хэлсэн. Ингээд энэ байрны талаар судалж үзэхэд анх байрны бичиг баримт дээр байгаа өмчлөгч *******ийн дүүгийнх нь нөхөр болох н. н. гэх хүн 2000 он эсхүл 2001 он хавьцаа худалдаж авсан тухайгаа надад хэлсэн. Үүнээс хойш н. нь өөрийн бэр тус орон сууцыг өгсөн ба нь гэх хүнд тухайн үед 500,000 төгрөгөөр худалдсан гэж байсан юм. Харин нь гэх хүнд зараад, нь д худалдан борлуулж, нь ад зарж, миний бие аас худалдаж авсан байдаг. Ийнхүү дээрх худалдаж аван амьдарч байсан гэх хүмүүсээс асуухад бичиг баримтын асуудалтай байр байсан.
Тухайн үед асуудал үүсээгүй байсан болохоор хойноос нь хөөцөлдөөгүй гэдгийг илэрхийлж байсан. ******* миний бие 2018 оны 09 дүгээр сарын 09-нд аас тус орон сууцыг үнийг нь төлж худалдаж авснаас хойш байрандаа засвар хийж тохижуулан амьдарч байгаа, энэ хугацааны гарсан хэрэглээний зардлаа өөрөө хариуцан, энэ байрны эзэн гэсэн сэтгэлээр хандаж, одоо хүртэл амьдарч байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. /хх-ийн 20 дугаар хуудас/
3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
“...******* миний бие Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар тухайн орон сууцны үнийг бүрэн төлж эд хөрөнгийн өмчлөх эрх надад шилжсэн тул Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ,, тоот 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, тус орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг *******ийн миний нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ. /хх-ийн 57 дугаар хуудас/
4. Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:
“Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь уг орон сууцыг гэх хүнээс худалдан авахдаа уг байрны үндсэн өмчлөгч нь *******, , *******, ******* нар болохыг мэдэж байсан байна. Анхнаасаа мэдсээр байж өмчлөгчөөс өөр иргэнээс тухайн орон сууцыг авсан талаараа сөрөг нэхэмжлэлдээ дурдсан байна.
******* нь өмчлөгч бус этгээдээс мэдсээр байж орон сууцыг худалдан авсан нь өмчлөгч бидэнд огт хамааралгүй асуудал юм. ******* нь гэх хүнээс манай өмчлөлийн орон сууцыг худалдан авсан гэх боловч үндсэн өмчлөгч нартай гэрээ байгуулж, хууль журмын дагуу худалдан авсан үйл баримт огт байхгүй. *******тэй анх уулзахад энэ байр 4 хүний өмчлөлийнх юм билээ, хэзээ нэг өдөр та хэдийг байраа нэхэж ирэх байх гэж мэдэж байсан, тай учраа олно гэж хэлж байсан.
Монгол улсын Үндсэн хуульд зааснаар иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд олж авсан үл хөдлөх эд хөрөнгөө бид эзэмшиж, ашиглаж чадахгүй байдалд хүрээд байгаа учир энэ зөрчигдсөн эрхээ олж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ. / хх-ийн 70 дугаар хуудас/
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар нэхэмжлэгч *******, *******, *******, ******* нарын хариуцагч *******т холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ,, тоот, 18 мкв хэмжээтэй, 1 өрөө бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 96 дугаар зүйлийн 96.1, 114 дүгээр зүйлийн 114.1-д тус тус зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ,, тоот, 18 мкв хэмжээтэй, 1 өрөө бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Боржигон овгийн Батцэнгэлийн Ариунцэцэг (РД:)-г тогтоож,
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөгчөөр *******ийг бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 140,400 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлын агуулга:
“Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
6.1. ...Шүүхээс нэхэмжлэгч биднийг шаардах эрхгүй гэж дүгнээд Иргэний хуулийн 90.1, 96.1, 114.1-т тус тус зааснаар хариуцагч *******ийг хууль ёсны өмчлөгч гэж тогтоосон нь хуульд нийцээгүй дүгнэлтийг хийсэн.
Хариуцагч ******* нь гэх хүнээс 2018 онд Дархан-Уул аймаг, Шарын гол сум, 1 дүгээр баг, Хайрхан, 4 дүгээр байр, тоот буюу 1 өрөө орон сууцыг 8.500.000 төгрөгөөр худалдан авсан, уг байрны өмчлөгч нь биш гэдгийг мэдэж байсан тухайгаа тайлбарладаг.
Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.” гэж хуульчилсан, хариуцагч ******* нь уг орон сууцны өмчлөгч гэх хүн биш болохыг мэдсээр байж, хэлцэл хийж уг орон сууцыг худалдаж авсан.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана.” гэж, 110 дугаар зүйлийн 110.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өөрчлөлт орсноор шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ.” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлж байгаа бол хуульд зааснаар нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх, үүний улмаас үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдох ба үүний улмаас өмчлөх эрх нь баталгаажих журамтай.
Хэдийгээр дээрх орон сууцыг ******* нь гэх хүнээс худалдаж авсан гэдэг боловч анх уг орон сууцны өмчлөгч гэх хүн биш, өмчлөгч нь *******, *******, *******, ******* нар болохыг болохыг мэдэж байсан, мөн хэлцэл бичгээр байгуулаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, өмчлөх эрхийг хуульд зааснаар шилжүүлж аваагүй нөхцөл байдал байсаар байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан.
6.2. Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэл гаргахдаа ганцхан *******т холбогдуулж гаргасан байхад шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь бусад үндсэн нэхэмжлэгч нарын хуулиар олгогдсон үндсэн эрх буюу сөрөг нэхэмжлэлийг гардан авах, тайлбар өгөх, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй бол түүнтэй холбоотой нотлох баримтаа гаргаж өгөх эрхийг ноцтой зөрчсөн.
Шүүх шийдвэртээ шүүх хуралдаанд хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагаа *******, ******* ,*******, ******* нарт холбогдуулан гаргасан гэж тодруулсан, нэхэмжлэгч нар *******т итгэмжлэл хийж өгсөн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд нийцнэ гэж мөн л хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь *******т зөвхөн “Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор шүүхэд төлөөлөх итгэмжлэл хийж өгсөн.
*******т олгосон итгэмжлэлд сөрөг нэхэмжлэлийг гардаж авах, тайлбар өгөх эрх үүрэг олгогдоогүй. Хариуцагч *******ийн гаргасан “орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” шаардлагыг үндсэн нэхэмжлэгч *******, *******, ******* нар мэдээгүй, уг нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авах, тайлбар өгөх эрхийг зөрчсөн.
6.3. Анхан шат шүүхийн шийдвэртээ хариуцагчийн гаргасан өмчлөгчөөр тогтоолгох шаардах эрхийн хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаанд хамаарна гэж дурдсан нь Иргэний хуулийн 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” гэсэн заалтыг мөн зөрчсөн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ. /хх-ийн 122-124 дүгээр хуудас/
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нараас хууль бус эзэмшлээс орон сууц гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд тус орон сууцанд хариуцагч ******* нь 2018 оноос эхлэн амьдарсан, нэхэмжлэгч нар нь 2003 оноос хойш амьдраагүй, 2018 он хүртэл орон сууц нь өөр бусад этгээдүүдийн эзэмшил, ашиглалтад байсан болох нь нотлогдож байна, орон сууц бусдад шилжсэн үеэс нэхэмжлэгч нар нь орон сууцыг бодитой эрх мэдэлдээ байлгахаа больсон буюу эзэмшлээсээ татгалзсан, энэ үеэс нэхэмжлэгч нарын эзэмшил Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар дуусгавар болсон, хариуцагч ******* нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар шударга эзэмшигч, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан байна гэж дүгнэсэн байна.
4. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо хариуцагч ******* нь сөрөг нэхэмжлэлээ зөвхөн нэхэмжлэгч *******т холбогдуулан гаргасан байхад анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн нь бусад үндсэн нэхэмжлэгч нарын хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн, хэрэгт авагдсан итгэмжлэлд ******* бусад нэхэмжлэгч нарын өмнөөс сөрөг нэхэмжлэлийг гардан авах, тайлбар өгөх эрх, үүрэг олгогдоогүй байхад зөвхөн *******т сөрөг нэхэмжлэлийг гардуулан шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх бөгөөд тус гомдлыг дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
4.1. Хариуцагчаас 2025 оны 11 сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан дээр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын , тоотод байрлах 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд өөрчлөн бүртгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд сөрөг нэхэмжлэлийг мөн өдрөө нэхэмжлэгч *******т гардуулж, ******* нь 2025 оны 11 сарын 28 гэсэн огноотой тайлбарыг бичгээр шүүхэд гаргасан байна.
4.2. Хэрэгт 2025 оны 07 сарын 28-ны өдрийн бүртгэлийн 1140 дугаартай итгэмжлэл авагдсан бөгөөд тус итгэмжлэлээр *******, *******, ******* нарыг төлөөлж ******* нь *******т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэл гаргах, бүх шатны шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрхийг эдэлж, үүрэг хүлээж оролцох бүрэн эрхийг итгэмжлэл олгосон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар олгожээ. Энэ итгэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргаж, өөрөө гарын үсэг зурсан байна.
4.3. Мөн шүүх хуралдаан дээр сөрөг нэхэмжлэлийг хэнд холбогдуулан гаргасан талаар даргалагч шүүгч талуудаас тодруулж, холбогдох тайлбаруудыг гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.
4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т: “Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно. Итгэмжлэлд зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно” гэж зохицуулсан бөгөөд хэрэгт авагдсан итгэмжлэлээр нэхэмжлэгч *******т нэхэмжлэгч *******, *******, ******* нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх зохигчийн бүх эрхийг олгосон байх тул нэхэмжлэгч бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа *******т сөрөг нэхэмжлэлийг гардуулж, тайлбар авсан нь бусад нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
5. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
6. Хэргийн үйл баримтын тухайд дүгнэхэд маргааны зүйл болох орон сууцыг нэхэмжлэгч нар нь 1998 онд хувьчлан авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн, тус орон сууцанд 2003 он хүртэл нэхэмжлэгч талаас амьдарч байгаад бусдын эзэмшилд шилжүүлсэн, түүнээс хойш орон сууц нь 5-6 хүнд дамжин шилжсэн, гэрч ын мэдүүлгээр н. гэх хүнээс нь 5,200,000 төгрөгөөр 2011 онд худалдан авсан, аас хариуцагч ******* нь 8,500,000 төгрөгөөр 2018 онд худалдан авч одоог хүртэл тус байранд амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон.
Мөн маргаан бүхий орон сууцны 006410 дугаартай гэрчилгээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 1998 оны 08 сарын 18-ны өдөр олгосон бөгөөд энэхүү гэрчилгээг орон сууцыг шилжүүлэхдээ мөн дагалдуулан шилжүүлж ирсэн, одоо эх хувиараа хариуцагч *******т байгаа, харин нэхэмжлэгч нар нь гэрчилгээг үрэгдүүлсэн үндэслэлээр 2024 оны 09 сарын 03-ны өдөр 00 дугаартай гэрчилгээг шинээр авсан байна.
Эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй.
7. Нэхэмжлэгч тал хариуцагч нь тус орон сууцыг аас шилжүүлэн авахдаа өөр хүний өмчлөлийн хөрөнгө байна гэдгийг мэдэж байсан, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн шилжүүлэхдээ бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй, хариуцагчийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна гэж, хариуцагч тал Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байдаг боловч тус орон сууцны хувьд 20 жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагад хандаагүй, нэхэмжлэгч нар ямар нэгэн үйлдэл хийгээгүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тус тус маргаж байна.
8. Анхан шатны шүүх хариуцагч *******ийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар шударга эзэмшигч, мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар нэхэмжлэгч нарыг эзэмшлээсээ бүрмөсөн татгалзсанаар орон сууцны өмчлөл дуусгавар болсон гэж дүгнэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
9. Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч талаас 2003 онд өөр этгээдийн эзэмшилд шилжүүлэхдээ худалдах зорилгогүйгээр, түр хугацаагаар шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, ийнхүү орон сууцыг шилжүүлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь дагалдуулж шилжүүлсэн, улмаар талуудын тайлбараар тогтоогдсон 5-6 хүнд мөн энэ зарчмаар хөрөнгө шилжсэн, нэхэмжлэгч нарын зүгээс анх хэн гэдэг хүнд хөрөнгөө ямар зорилгоор шилжүүлсэн талаар нотлоогүй, ийнхүү орон сууцаа шилжүүлсэн үеэс буюу 2003 оноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах үе болох 2025 оны 09 сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд тухайн орон сууцыг шилжүүлэн эзэмшиж байсан эзэмшигч нарт холбогдуулан ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй байна.
10. Хэрэгт авагдсан гэрч ын мэдүүлгээр тус орон сууцыг 2011 онд н. гэх хүнээс 5,200,000 төгрөгөөр худалдан авч, 2018 он хүртэл амьдарч байгаад хариуцагч *******т худалдсан болох нь тогтоогдсон бөгөөд өмнө нь мөн ийм байдлаар шилжиж байсан талаар талууд маргаагүй.
Иймд өмчлөгч нарын өмчлөх эрх 2003 онд орон сууцаа бусдад шилжүүлснээр дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ үеэс нэхэмжлэгч нар эрхээ зөрчигдсөн талаар шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал орон сууцаа 2003 онд бусдад шилжүүлснээс хойш эзэмшиж, ашиглаагүй, өмчлөгчийн шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс 5-6 хүнд шилжсэн, шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал байсан үйл баримт тогтоогдоогүй зэргээс үзэхэд нэхэмжлэгч нарын бусдын хууль бус эзэмшлээс орон сууц гаргуулах шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна.
11. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, талуудын тайлбараас үзэхэд талууд энэхүү хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбар гаргаж, мэтгэлцсэн байх боловч анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн тухайд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т зааснаар нэхэмжлэгч нарын шаардлагад хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа болох арван жилийн хугацаа хамаарна.
12. Энэхүү хугацаа өнгөрсөн шалтгааныг нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн үед өөрөө насанд хүрээгүй байсан, эцэг, эх нь тусдаа амьдралтай болсон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон үндэслэл бий болоогүй, эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд байсан, эрх зөрчигдсөнөө хожим мэдсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
13. Иймд анхан шатны шүүхийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн болно.
14. Сөрөг нэхэмжлэлийн тухайд дүгнэхэд хариуцагч ******* 2018 оноос хойш одоог хүртэл маргаан бүхий орон сууцыг эзэмшиж, харъяалах багийн бүртгэлтэй, орон сууц ашиглалтын болон бусад зардлыг төлж байсан, орон сууцыг худалдан авах үед ын эзэмшилд байсан, улмаар түүнд өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь өгсөн, өмнө нь тус байрыг 4-5 хүнд дамжин худалдах явцад мөн өмчлөх эрхийн гэрчилгээ дагалдан шилжиж байсан зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд ыг орон сууцны өмчлөгч гэж итгэсэн байна гэж үзэх боломжтой. Энэ утгаараа аас тус байрыг шилжүүлэн авах зорилгоор хэлэлцэн тохирсон үнийг төлсөн байна.
15. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т: “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно” гэж заасны дагуу хариуцагч *******ийг дээрх үндэслэлээр өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлтэй байх тул өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хуульд нийцжээ.
16. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 307/ШШ2026/00733 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
М.ОЮУНЦЭЦЭГ