| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01341/И |
| Дугаар | 01238 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 01238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, эмэгтэй, Орхон аймаг, Баян-өндөр сум, Их залуу багийн Хабитатын 9б гудамж 11 тоотод оршин суух, Боржигин овгийн Цогбадрахын Оюуны нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016-09-20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие Ц.Оюун 1980 онд Хөвсгөл аймгийн Рашаант сумын 10 жилийн сургуульд багшаар тасралтгүй 17 жил ажилласан 1998 онд Орхон аймагт шилжин ирж Наран цогцолбор сургуульд бага ангийн багшаар одоог хүртэл ажиллаж байна. Одоо тэтгэвэрт гарах гэтэл Хөвсгөл аймгийн Рашаант сумын 10 жилийн сургуульд багшаар 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 06 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан үеийн архивын баримт болон бусад материал олдохгүй тэтгэвэрт орох боломжгүй болсон тул намайг 1980 оны 7 сарын 7-оос 1994 оны 6 сар хүртэл 14 жил Хөвсгөл аймгийн Рашаант суманд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтэсийн даргын 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 41 дүгээр тушаал, хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Рашаант сумын засаг даргын тамгын газрын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3/261 дугаар тушаал, Цалингийн баярын бичгүүд, диплом зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Боржигин овгийн Цогбадрахын Оюун нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын 8 жилийн сургуульд 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түүхийн багшаар, Хөвсгөл аймгийн Рашаант сумын 10 жилийн сургуульд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар, 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтэсийн даргын 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 41 дүгээр тушаал, хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Рашаант сумын засаг даргын тамгын газрын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3/261 дугаар тушаал, Цалингийн баярын бичгүүд, диплом зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигин овгийн Цогбадрахын Оюун нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын 8 жилийн сургуульд 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түүхийн багшаар, Хөвсгөл аймгийн Рашаант сумын 10 жилийн сургуульд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар, 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гар дан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН