Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 209/МА2026/00032

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 307/ШШ2026/00639 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

                   ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэм хорын хохиролд 26,400,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний агуулга:

   ******* миний бие өөрийнхөө төрсөн ах *******д 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод байдаг ******* ББСБ ХХК-тай гэрээ хийж мөнгөлөг өнгөтэй, УЕС дугаар бүхий тоёота кроун S210 маркийн машиныг зээлийн нөхцөлөөр худалдан авч өгсөн. Ах маань Ерөө сум дахь Жоконо-Ерөө ХХК-тай Ачаа тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ хийж миний авч өгсөн машинаар үйл ажиллагаа явуулж, бид ББСБ-ынхаа зээлийг төлөх зорилготой байсан юм. Дархан-Уул аймгийн төвд явж байгаад осолд орж машинд маань их хэмжээний хохирол учирч, буруутай хүмүүсээс хохирлоо нэхэж зарга үүсгэсээр 1 жил гаруй хугацаа өнгөрч байна.

Үүнээс болж ачаа тээврийн “” ХХК гэрээгээ цуцалсан. Иймд өөрийнхөө нэр дээр ББСБ-аас зээлээр авсан машинд учирсан дараах хохирлыг гэм буруутай *******, машины эзэн ******* нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд: Машины эвдрэл хохирлын үнэ 26,210,000 төгрөг, машинаараа ачаа тээвэр хийн орлого олж машиныхаа зээлийг төлөх байсан мөнгө 10,000,000 төгрөг, мөн дээр нь эвдэрсэн машинаа Дарханд хүний грашид тавьж 3 хоног хадгалуулсан 273,000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн 90,000 төгрөг, оношлогоо хийлгэхэд төлсөн 100,000 төгрөг, Ерөө сум руу машинаа ачиж авч явахад гарсан зардалд 140,000 төгрөг, нийт 36,813,000 төгрөгийн хохирол учирсан. Хариуцагч нар адилхан залуу хүмүүс байж, хүний машинд өөрийнхөө цэвэр буруу үйлдлээс болж хохирол учруулчхаад өнөөдрийг хүртэл нэг ч уулзаагүй, харин ч бүр төлөхгүй гэж хэн хэн рүүгээ чихэж, хохирол төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаад гомдолтой байна гэжээ. / х.х-ийн 1 дүгээр хуудас /

2. Хариуцагч *******гийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

... ДАН улсын дугаартай Тоуоtа Sia маркийн автомашиныг би 2024 оны 5 дугаар сард худалдан авсан, миний машин. 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр найз , нартай уулзсан бөгөөд согтууруулах ундаа хэрэглэхгүй, машинтай яваа гэхэд найз залуу болох г дуудаад жолоо бариулчихъя гэсэн. Ингээд нь өөрийн 2  найз /, гэх/-тай ирсэн. Тэд нарын нүдэн дээр би машиныхаа түлхүүрийг д өгөөд би найзуудын хамт согтууруулах ундаа хэрэглэсэн.

Гэтэл нь хэзээ, ямар учраас миний машиныг аар бариулсныг би мэдэхгүй. Уг ослын улмаас миний ДАН улсын дугаартай Тоуоtа sai маркийн автомашин болон *******гийн -УЕС улсын дугаартай Тоуоta Сгоwn маркийн автомашинд хохирол учирсан. Хохирлыг талаар *******тай ярилцахад “Би эхлээд Тоуоta Сгоwn маркийн автомашины хохирлыг төлчхөөд, дараа нь чиний машины хохирлын талыг төлье, өөрийнхөө машиныг битгий үнэлгээ хийлгээрэй, шууд засварт өгчих” гээд гуйсан. Тэгээд би өөрийн зардлаар машинаа засуулаад 5 сая төгрөг болж байна гэхэд ******* нь “Би 2,500,000 төгрөгийг 3 сарын дотор хуваагаад төлье” гэсэн.

Мөн *******ын буруугаас болж дээрх осол гарсан тул *******гийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг ******* хариуцах ёстой гэж үзэж байна. Иймд *******гийн нэхэмжлэлийн шаардлагаас надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, цагдаа дээр харилцан тохиролцсоны дагуу *******аас хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ. / х.х-ийн 55 дугаар хуудас /

3. Хариуцагч *******ын шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

... 2024 оны 7 дугаар сарын 6-ны шөнө би найзтайгаа уулзах гээд гэрийнхээ гадаа дуудахад манай найз өөр хэдэн найзуудтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай Анужин гэх хүний машинтай ирсэн. Би өөрөө уухгүй гэдгээ хэлэхэд Анужин нь надаар машинаа бариулаад өөрөө уухаар болж би машиныг нь барьсан. Ингээд машиныг жолоодож яваад Монгол алтны уулзварын гэрлэн дохио улаан асчихсан би зогсоод хүлээж байтал машины эзэн болох Анужин “зүгээр яваа би хариуцлагыг нь хүлээнэ, Дарханы зам дээр ингэж л явдаг" гээд шаардаад байхаар нь уулзварын хөдөлгөөнийг ажиглаад машин байхгүй байна гэж хараад хөдөлсөн боловч замын хашлаганы цаана харагдахгүй байсан улсын дугаартай Crown маркийн машинтай мөргөлдсөн. Ослын дараа цагдаа нар хурдны хэмжилт хийлгүйгээр улаан гэрлээр орсон байна хэмжилт хийх шаардлагагүй гээд хоёр машиныг ачаад явсан.

Энэхүү ослын хувьд би тус машин эзэмшигчийн шахалтаар улаан гэрлээр уулзвар луу орж осол гаргасан боловч жолооч хүний хувьд улаан гэрлээр нэвтэрсэн үйлдэлдээ хариуцлагаа хүлээж зөрчлийн тухай хуулиар 100,000 төгрөгөөр торгуулсан. Харин нэхэмжлэгчид учирсан хохирлын хувьд тээврийн хэрэгслийн эзэн болох Анужин нь өөрөө надад тээврийн хэрэгслээ жолоод гэж шилжүүлсэн, мөн улаан гэрлээр нэвтэрхийг шаардсан тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд бусдын эд хөрөнгө учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэж байна.

Иймд миний бие хуулийн дагуу нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэггүй тул надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. / х.х-ийн 57 дугаар хуудас /

4. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас тус бүр 13,105,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн үлдэх 190,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342,015 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамжид 144,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож... шийдвэрлэжээ.

5. Хариуцагч *******гийн давж заалдах гомдлын агуулга:

...Хариуцагч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсний улмаас өөрийн эзэмшлийн ДАН улсын дугаартай автомашиныг найз Б.д шилжүүлсэн бөгөөд Б. нь тухайн автомашиныг цааш *******гийн зөвшөөрөлгүйгээр өөрийн найз *******ад шилжүүлж, *******ын буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан. Энэ нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т заасан үндэслэлд хамаарахгүй бөгөөд ******* нь өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлийг нотлоогүй байхад гэм хорын хохирлыг *******гаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

5.1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ******* нь нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн УЕС улсын дугаартай Тоуоta Сгоwn маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр, *******гийн эзэмшлийн ДАН улсын дугаартай Тоуоtа sai маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын 50 хувийг тус тус хариуцан арилгахаа илэрхийлж, энэ талаар ******* болон ******* нар харилцан тохиролцсон болох нь зөрчлийн хэрэгт авагдсан хохирогч, гэрч, холбогдогч нарын мэдүүлгээр тогтоогддог.

******* нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн хэлцлийн дагуу *******гийн хохирлын бүрэн хариуцах ёстой. Гэтэл анхан шатны шүүхээс энэ талаар огт дүгнэлт хийгээгүй нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

5.2.      *******ын гаргасан ослын улмаас хариуцагч *******гийн өмчлөлийн ДАН улсын дугаартай автомашинд мөн хохирол учирсан бөгөөд *******тай хийсэн тохиролцооны дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулж, үнэлгээ хийлгэлгүй өөрийн зардлаар автомашинаа засварлуулсан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т зааснаар гэм хорыг нөхөн төлөх хэмжээг багасгах боломжтой талаар тайлбар гаргасан боловч шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.

Иймд хариуцагч *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, гэм буруутай этгээд *******аас хохирлыг бүхэлд нь гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.  /х.х-ийн 227-228 дугаар хуудас/

ХЯНАВАЛ:

1.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн үйл баримт болон эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэм хорын хохиролд 36,813,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 26,210,000 төгрөг, шинжээчийн зардал 90,000 төгрөг, оношилгооны зардал 100,000 төгрөг бүгд 26,400,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ. 

4. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар эс зөвшөөрч хариуцагч ******* татгалзлын үндэслэлээ “...Би *******ыг танихгүй, *******ад машинаа шилжүүлж өгөөгүй. *******ын буруугаас зам тээврийн осол болсон тул ******* хохирлыг хариуцах ёстой” гэж,

хариуцагч ******* татгалзлын үндэслэлээ “...Би машиныг барьж явсан нь үнэн. Тухайн өдөр жолоо бариад өг гэж найз дуудсан учраас би машиныг жолоодож явсан. Осол болох үед ******* жолоочийн хажуу талын урд суудалд сууж явсан бөгөөд улаан гэрлэн дохио асаад би зогссон байхад хажуунаас яв гэж шаардсанаас болж осол гарсан тул би хохирлыг хариуцахгүй” гэж тайлбарлан, маргасан.

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үндэслэн хариуцагч *******ын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол болж, нэхэмжлэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдсон, зорчигч тээврийн зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд хөрөнгөд гэм хорын хохирол учирсан, тухайн тээврийн хэрэгслийг ашиглагчийг өмчлөгч мэдэх боломжтой байсан бол уг тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэн хариуцагч *******, ******* нараас тус бүр 13,105,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн үлдэх 190,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

6. Дээрх шийдвэрийг хариуцагч ******* эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд гомдлын үндэслэлээ “...ын буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан, Зөрчил шалган шийдвэрлэх явцад ...хохирлыг хэн, хэрхэн хариуцах талаар хариуцагч нарын хооронд хэлцэл хийгдсэн, энэ хэлцэл нь хуульд нийцсэн, ...Р.Монголжингоо, ******* нарын итгэл хамгаалах эрхийг хамгаалах ёстой. ...хэлцлийн дагуу ******* нь Р.Монголжингоогийн хохирлыг бүрэн хариуцах ёстой. Миний машинд мөн хохирол учирсан, *******тай хийсэн тохиролцооны улмаас шинжээчийн дүгнэлт гаргуулж, үнэлгээ хийлгэхгүйгээр өөрийн зардлаар машинаа засуулсан тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т зааснаар гэм хорыг нөхөн төлөх хэмжээг багасгах боломжтой байтал анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй. 

Иймд *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, гэм буруутай этгээд *******аас хохирлыг бүхэлд нь гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хэргээс судлан үзвэл:

7.1.  2024 оны 07 дугаар сарын 06-ны шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, Алтны 4-н замын уулзвар хэсэгт *******гийн өмчлөлийн ДАН улсын дугаартай Toyota Sai маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ******* нь иргэн *******н жолоодож явсан УЕС улсын дугаартай, Toyota crown маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гарсан,  *******ыг Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.9г-д “Улаан гэрэл дохиогоор хөдөлгөөнийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийн 14.7-р зүйлийн 51 дэх хэсэгт заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгосон байна. /х.х-ийн 37-40 дүгээр хуудас/

            7.2 Дээрх ослын улмаас нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн УЕС улсын дугаартай, Toyota crown маркийн автомашинд 26,210,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогджээ. /х.х-ийн 127 дугаар хуудас/

7.3 Нэхэмжлэгч ******* нь уг автомашиныг ******* ББСБ ХХК-тай 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан ЗГ/7109414064 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, фидуцийн гэрээний дагуу ******* ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгүүлсэн байна. /х.х-ийн 4-13 дугаар хуудас/

8. Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй, харин нэхэмжлэгчид учирсан хохирлыг хэн хариуцан төлөх болон хохирлыг гаргуулахад гарсан зардал 190,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах эсэхэд маргасан байна.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон маргааны зүйлийг зөв тодорхойлж,  нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар  шаардах эрхтэй гэж шаардах эрхийн үндэслэлийг зөв тогтоосон. 

10. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.” гэж заасан.

Хариуцагч ******* нь “...машиныхаа түлхүүрийг д өгөөд найзуудын хамт согтууруулах ундаа хэрэглэсэн. нь хэзээ, ямар учраас миний машиныг аар бариулсныг би мэдэхгүй. Миний зүгээс *******ад машинаа барихыг зөвшөөрч, шилжүүлсэн зүйл байхгүй.” гэх тайлбарыг гаргаж маргасан байх бөгөөд уг татгалзал нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад түүний өгсөн тайлбар, гэрч Ц., Х. нарын мэдүүлгээр үгүйсгэгдсэн байна.

            Хариуцагч ******* нь өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломжийг *******ад олгож, тэрээр  тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан нь тогтоогдсон тул ******* нь хариуцлагаас чөлөөлөгдөхгүй, гэм хорын хохирлыг *******, ******* нар хамтран хариуцах нь зүйтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

 11. Хариуцагч ******* нь “...Зөрчил шалган шийдвэрлэх явцад ...хохирлыг хэн, хэрхэн хариуцах талаар хариуцагч нарын хооронд хэлцэл хийгдсэн, энэ хэлцэл нь хуульд нийцсэн, ...Р.Монголжингоо, ******* нарын итгэл хамгаалах эрхийг хамгаалах ёстой. ...хэлцлийн дагуу ******* нь Р.Монголжингоогийн хохирлыг бүрэн хариуцах ёстой” гэж давж заалдах гомдол гаргасан.

              Хариуцагч *******ын буруутай үйлдлийн улмаас Р.Монголжингоогийн эд хөрөнгөнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хохирол төлөх талаар хариуцагч нар хэлцэл хийсэн гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд тус маргаан нь гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хамаарах тул  хариуцагчийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй юм. Иймд хариуцагч нар нь гэм хорын хохирлыг дээр дурдсан хуульд зааснаар төлөх үүрэгтэй байна. 

              12. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж заасан.

  Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч *******гийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, өөрийн өмчлөлийн машинд учирсан хохирлыг өөрийн зардлаар зассан гэж тайлбарлаж байх боловч энэхүү үндэслэл нь тус хуулийн зохицуулалтад хамаарахгүй тул шүүх гэм хорын хэмжээг багасгах боломжгүй.

13.Мөн нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн 90,000 төгрөг, оношилгоо хийлгэхэд төлсөн зардал 100,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “зохигч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ.  

14. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хариуцагч нар буруутай тул  хохирлыг хувааж төлөх нь зүйтэй гэж дүгнэснийг  анхан шатны шүүх үндэслэлтэй гэж зөв дүгнэсэн байна.

15. Дээрх үндэслэлээр хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 307/ШШ2026/00639 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 223,500 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ОЮУНЦЭЦЭГ

                                            ШҮҮГЧИД                                      Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                             Г.МЯГМАРСҮРЭН