Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 492

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би

 

Нэхэмжлэгч: ******* ХХК,

 

        Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 5 дугаар баг ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: *******/

 

        3.412.005 төгрөг 75 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

        Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.******* нь тжщус банктай дараах зээлийн гэрээ байгуулан нийт 10.400.000 төгрөгийн зээлийг авсан билээ. Зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа дуусч зээл, зээлийн хүү төлөөгүй 316 хоног хугацаа хэтэрсэн. Иймд зээлдэгч ******* овогтой *******аас 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаарх үндсэн зээлийн төлбөр 2.894.760,82 төгрөг, үндсэн хүү 456.189.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61.055,15 төгрөг, нийт 3.412.005,75 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие *******наас зээл авч үлдэгдэл 3.412.005,75 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүн дээр маргаан байхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Хариуцагч С.******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн 3.412.005,75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Хариуцагч С.******* нь 3.412.005,75 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.543 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 34.771 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 34.771 төгрөгийг тус тус гаргуулж ******* ХХК-д олгосугай.

 

  1. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Л.УГТАХБАЯР