Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 108

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С,

Улсын яллагч, орлогч прокурор А.Т ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С ,

Шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б д холбогдох 1913000000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суудаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан бүрэн, Т  овогт Б ийн Б , регистрийн дугаар ОЮ85000000.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 19 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт “Тоёота провокс" маркийн 0000 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад гол замаар ирж явсан “Мустанг” маркийн улсын дугааргүй мотоциклд зам тавьж өгөөгүйгээс мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас мотоциклийн жолооч Б.Б гийн эрүүл мэндэд хүнд, мотоциклийн зорчигч Б.А ын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Б.Б  мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.”  гэв.

Хоёр: Эрүүгийн 1913000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 17-21 дүгээр хуудас/,

2. Б.Б ын согтуурлын хэмжээг шалгасан тухай “Б.Б  согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй” тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,

3. Хохирогч Б.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 19 цаг 00 минутын үед найз болох Б гийн хамт Хөгжмийн драмын театрт болох дуучин Ч ийн аялан тоглолтыг үзэхээр Б гийн “Мустанг” маркийг мотоциклоор, Өлгий сумын 13 дугаар багт байрлах манай гэрээс хөдөлж, төв рүү орох гээд Хангай авто засварын урьд талд байрлах засмал замын зүүн талаар төв рүү чиглэж явж байхад, Б  гэнэт тоормос дарахаар нь би урагшаа харахад, мотоциклын урд хэсэгт ойртож ирсэн байдалтай, замын гол хэсэгт, зүүн тийшээ эргэхээр тээврийн хэрэгсэл зогссон байсан ба удалгүй очоод нөгөө тээврийн хэрэгслийн баруун хажуу хэсгээр хүчтэй мөргөх шиг болсон бөгөөд Б  бид хоёр мотоциклоос үсрээд явган хүний зам дээр унасан байсан. Тухайн үед би нэг хэсэг ухаан алдсан. Харин Б  ямар ч ухаангүй хөдөлгөөнгүй байсан. Ингээд эмнэлэгт хүргэгдсэн.

...Миний бие өөрт учирсан эдийн засгийн хохирлоо бүрэн төлүүлж авсан. Б.Б ас ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж 5,4 сая төгрөг нэхэмжилсэн. Энэ нэхэмжлэлээс татгалзаж байна. Одоо ямар ч хохирол нэхэмжлэхгүй. Иргэн Б.Б д гомдол санал байхгүй. Надаас албан ёсоор уучлалт гуйсан. Бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 28-32 дугаар хуудас/,

4. Хохирогч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 0340 дугаар цэргийн ангийн 40 айлаас Б  гэх хүний айлаас гараад явж байгаад хар замд нийлсэн. Хар замд явж байхад миний урьдаас ирж байсан өнгийг сайн мэдэхгүй байна, нэг машин зүүн гар тийш эргээд замд зогссон. Би доошоо уруудаад явж байсан учраас гэнэт гарч ирсэн болохоор мөргөлдсөн. Мөргөлдсөний дараа юу болсныг мэдэхгүй байна.

...Зовиур ихтэй, явган алхаж босож чадахгүй, хэвтрийн дэглэм сахиж байна. Толгой, баруун талын хөл орчмоор гэмтсэн, Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчилгээ хийлгэж, хагалгаанд орсон. Хотод очсоны дараа эмнэлэгт байх хугацаанд ухаан орсон. Өлгийн эмнэлэгт хэвтэх үед ухаангүй байсан байна лээ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-46 дугаар хуудас/,

5. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х ын 121, 122 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 67, 71 дүгээр хуудас/,

6. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х ын 29, 30 дугаартай “...Б.Б , Б.Б  нарын цусанд этилийн спирт илрээгүй” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 62, 106 дугаар хуудас/,

7. Яллагдагч Б.Б ын согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэлээр 0.00 промилль заасныг харуулсан байдал /1 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,

8. Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 06, 07 дугаартай ослын дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 97-98, 100-101 дүгээр хуудас/,

9. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Т ын 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 04 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 87 дугаар хуудас/,

10. Цагдаагийн Ерөнхий газрын цахим сангаас авсан жолоочийн лавлагаа “АВ ангилалтай, хүчинтэй хугацаа 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дуусахыг харуулсан байдал /1 дүгээр хавтаст хэргийн 88 дугаар хуудас/,

11. Хохирогч Б.Б  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй тухай жолоочийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,

12. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/,

13. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 22-26 дугаар хуудас/,

14. Хохирогч Б.Б , Б.А  нарын эмнэлэгт хэвтсэн гэх өвчний түүх болон эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, хохиролтой холбоотой баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 130-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-22 дугаар хуудас/,

15. Гэрч Х.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би өөрийн 1234 БӨА улсын дугаартай “Тоёото еди” маркийн тээврийн хэрэгслээр таксинд явдаг байсан ба орой 18-аас 19 цагийн хооронд Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт гурван замын уулзварын доод талд таксинд явах гээд машин дотор гар утсаар оролдоод сууж байхад нэг чанга дуугарах чимээг сонсоод машинаасаа бууж ирэхэд нэг тээврийн хэрэгсэл мотоциклтэй мөргөлдсөн байв. Тэгээд мотоциклын хажууд дөхөөд очиход доошоо харж хэвтэж байгаа хүний толгойноос цус гарсан байдалтай байсан болохоор айж сандраад 103-д залгаж түргэн тусламж дуудсан. Тэр үед мөргөлдсөн машинаас бууж ирсэн хоёр хүний нэг нь надад “хурдан цагдаа дуудаад өгөөч” гэхээр нь дахин өөрийн утсаар 102-т залгаж болсон асуудлыг хэлсэн. Тэр хооронд хүмүүс ч ирж бөөгнөрч эхэлсэн. Нэг их удаагүй байхад эмч нар, түүний араас цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,

16. Гэрч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Увс аймагт оршин суудаг бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед дүү болох Б.Б ын хамт түүний 0000 УВХ улсын дугаартай, цагаан өнгийн “Тоёота провакс” маркийн авто машинаар Баян-Өлгий аймагт орж ирсэн. Ингээд бид хоёр захын ойролцоо очиж, Увс аймгаас авчирсан сүүгээ борлуулж дуусаад орой 19 цагийн үед 340 дүгээр ангид алба хаадаг хамаатны дүүтэй уулзахаар явж байгаад, 340 дүгээр ангийн ойролцоо, засмал замаас шороон зам руу гарах гээд эргэх хооронд урдаас ирсэн мотоциклтэй мөргөлдсөн...”гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/,

17. Шинжээч Н.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...мотоциклийн жолооч Б  нь гол замаас ирж байгаад урдаас хөндлөн гарсан тээврийн хэрэгслийг хараад зогсоох арга хэмжээ авсан тоормосны мөр байна. 0000 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б  нь урдаас чиглэж явж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлж дараа нь баруун, зүүн аль нэг чиглэл рүү эргэх дохио өгөөд явах ёстой байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 94 дүгээр хуудас/,

18. Шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед өөрийн 34-49 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодож, ах болох Б.Г ын хамт Баян-Өлгий аймагт ирсэн. Ингээд ах бид хоёр захын ойролцоо машинтайгаа зогсоож сүүгээ зарж борлуулж дуусгаад орой 19 цагийн үед байх, цагаа хараагүй, бүрэнхий болж байхад, Г  ах бид хоёр барилгын 340 дүгээр анги руу салах шороон зам руу орох гээд дохиогоо өгөөд засмал замын гол хэсэгт очиход тээврийн хэрэгслийн баруун талаас мотоцикл ирж хүчтэй мөргөлдөх шиг болж, чанга дуу гарсан. Ингээд би тээврийн хэрэгслээ зогсоож, ах бид хоёр гүйгээд очиход мотоциклын жолооч, зорчигч хоёр нь замын баруун талд замын эрмэг хэсэгт жолооч нь ухаангүй хэвтэж байсан. Харин зорчигч нь босоод хөлөө бариад сууж байсан. Замын баруун талд явж байгаад, зүүн тийшээ харахад урдаас хол зайтай, бүдэг гэрэл харагдсан. Тэгээд би үүнээс өмнө амжиж замаас гарна гэж бодоод, зүүн тийшээ эргээд  замын гол хэсэгт очиход нөгөө мотоцикл ирж тээврийн хэрэгслийн баруун талаар мөргөсөн.

...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж Б , А  нарын биед хүнд хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч гэмшиж хохирлоо төлж байна. Хохирогч Б.А д 1.600.000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж өгсөн. Мөн онгоцны зардал болох 365.500 төгрөгийг төлж барагдуулсан. Нийт 1.965.500 төгрөгийг төлсөн.

Хохирогч Б.Б д 2.000.000 төгрөгийг бэлэн бусаар дансанд шилжүүлсэн. Онгоцны зардал 1.215.00 төгрөг, түүний сахиул М  болон Б г дагуулж явсан эмчийн зардлыг тус тус төлж өгсөн. Би бага насны 3 хүүхэдтэй, мал маллаж амьдардаг. Хэдэн үхэртэй, үхрээ саагаад сүүгээ борлуулж амьдралаа залгуулж байгаа юм. Анх удаа гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, урьд өмнө гэмт хэрэг болон зөрчилд холбогдож байгаагүй. Энэ байдлыг минь харгалзаж үзээд хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна. Мөн хохирогч нартай байнга холбоотой байгаа, уучлалт гуйж, гэмшиж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас/,

19. Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 110 дугаартай, “Б.Б ын ам бүлийн байдал, оршин суугаа газрыг тодорхойлсон” тодорхойлолт,

20. Хохирогч Б.Б гийн “...одоо өөрөө явж чадахгүй, хэвтрийн дэглэм сахиж байгаа тул хүрэн ах М г хууль ёсны төлөөлөгчөөр орлуулах тухай” хүсэлтийг хангасан мөрдөгчийн тогтоол,

21. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “Миний бие 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр А.Ө  мөрдөгчид мэдүүлэг өгөх үед хохирогч Б.Б д учирсан хохирлын талаар хэлсэн. Тэгээд гэрт ирэхэд хэргийн холбогдогч Б  манай гэрт ирж хохирогч Б.Б  бид хоёрт уулзаж уучлалт гуйсан. Б.Б  нь нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны зардлыг одоо нэхэмжлэхгүй гэсэн. Ажилгүй байсан хугацааны зардлыг нэхэмжлэхгүй болохоор бүх хохирол төлөгдсөн гэж үзэж байгаа. Цаашид гарах зардлыг бид өөрсдөө хоорондоо тохирно. Цаашид ямар ч нэхэмжлэл гаргахгүй. Б.Б д ямар нэгэн гомдол санал байхгүй. Б.Б д учирсан бүх хохирол нөхөн төлөгдсөн, одоо ямар ч нэхэмжлэл байхгүй болсон гэж ойлгож болно.

Учир нь, Б  аваарт ороод эмчлүүлэх хугацаанд бид 3,8 сая төгрөгийг эмчилгээний зардал гэж банкаар дансанд шилжүүлж авсан. Мөн онгоцны зардал болох 2 сая гаруй төгрөгийг төлсөн. Мөн дээр нь 450.000 төгрөгт тэргэнцэр авч өгсөн. Тийм болохоор учирсан хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэж байгаа. Эвдэрсэн мотоциклыг өөрсдөө засварлаж авна. Мотоциклын талаар ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,

22. Яллагдагч Б.Б  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар урьд ял шийтгүүлж байгаа болохыг шалгасан байдал /1 дүгээр хавтаст хэргийн 128 дугаар хуудас/,

23. Хохирогч Б.А ын бичсэн “Миний бие Б.Б ас хохирлоо бүрэн барагдуулж авлаа. Одоо хохирогч миний зүгээс гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болно.  Б.Б тай сайн дураар эвлэрсэн тул түүнд хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгнө үү” гэх баримт /2 дугаар хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

24.  Хохирогч Б.Б , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М  нарын бичсэн “Б гийн хохирлыг барагдуулсан тул хохирогчийн талаас гомдолгүй” гэх баримт /2 дугаар хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

25. Хохирогч нарт учирсан бодит хохирлын хүснэгт /2 дугаар хавтаст хэргийн 28 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 19 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт “Тоёота провокс" маркийн 0000 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад гол замаар ирж явсан “Мустанг” маркийн улсын дугааргүй мотоциклд зам тавьж өгөөгүйгээс мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас мотоциклийн жолооч Б.Б гийн эрүүл мэндэд хүнд, мотоциклийн зорчигч Б.А ын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 17-21 дүгээр хуудас/,

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/,

- Хохирогч Б.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 19 цаг 00 минутын үед найз болох Б гийн хамт Хөгжмийн драмын театрт болох дуучин Ч ийн аялан тоглолтыг үзэхээр Б гийн “Мустанг” маркийн мотоциклоор, Өлгий сумын 13 дугаар багт байрлах манай гэрээс хөдөлж, төв рүү орох гээд Хангай авто засварын урьд талд байрлах засмал замын зүүн талаар төв рүү чиглэж явж байхад, Б  гэнэт тоормос дарахаар нь би урагшаа харахад, мотоциклын урд хэсэгт ойртож ирсэн байдалтай, замын гол хэсэгт, зүүн тийшээ эргэхээр тээврийн хэрэгсэл зогссон байсан ба удалгүй очоод нөгөө тээврийн хэрэгслийн баруун хажуу хэсгээр хүчтэй мөргөх шиг болсон бөгөөд Б  бид хоёр мотоциклоос үсрээд явган хүний зам дээр унасан байсан. Тухайн үед би нэг хэсэг ухаан алдсан. Харин Б  ямар ч ухаангүй хөдөлгөөнгүй байсан. Ингээд эмнэлэгт хүргэгдсэн.

...Миний бие өөрт учирсан эдийн засгийн хохирлоо бүрэн төлүүлж авсан. Б.Б ас ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж 5,4 сая төгрөг нэхэмжилсэн. Энэ нэхэмжлэлээс татгалзаж байна. Одоо ямар ч хохирол нэхэмжлэхгүй. Иргэн Б.Б д гомдол санал байхгүй. Надаас албан ёсоор уучлалт гуйсан. Бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 28-32 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

- Хохирогч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 0340 дугаар цэргийн ангийн 40 айлаас Б  гэх хүний айлаас гараад явж байгаад хар замд нийлсэн. Хар замд явж байхад миний урьдаас ирж байсан өнгийг сайн мэдэхгүй байна, нэг машин зүүн гар тийш эргээд замд зогссон. Би доошоо уруудаад явж байсан учраас гэнэт гарч ирсэн болохоор мөргөлдсөн. Мөргөлдсөний дараа юу болсныг мэдэхгүй байна.

...Зовиур ихтэй, явган алхаж босож чадахгүй, хэвтрийн дэглэм сахиж байна. Толгой, баруун талын хөл орчмоор гэмтсэн, Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчилгээ хийлгэж, хагалгаанд орсон. Хотод очсоны дараа эмнэлэгт байх хугацаанд ухаан орсон. Өлгийн эмнэлэгт хэвтэх үед ухаангүй байсан байна лээ.

... хохирлыг барагдуулсан тул хохирогчийн талаас гомдолгүй” гэх мэдүүлэг, баримт /1 дүгээр хавтаст хэргийн 38-46 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х ын 121, 122 дугаартай, хохирогч Б.Б , Б.А  нарын биед хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 67, 71 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х ын 29, 30 дугаартай “...Б.Б , Б.Б  нарын цусанд этилийн спирт илрээгүй” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 62, 106 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн мэргэшсэн инженер Е.Ж гийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаартай, “Мустанг маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд их хэмжээний эвдрэл гэмтэл үүсэн тухай” ослын дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 101 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Т ын 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 04 дугаартай, “...Жолооч Б.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дугаар заалт буюу гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, 12.3 дахь заалт буюу жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөн.

...Жолооч Б.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн в заалт буюу мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх,

3.2 дугаар зүйлийн а заалт буюу замын хөдөлгөөний тухай Венийн конвецид нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх заалтыг тус тус зөрчсөн” болохыг тогтоосон дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 87 дугаар хуудас/,

- Цагдаагийн Ерөнхий газрын цахим сангаас авсан Б.Б ын жолоочийн лавлагаа “АВ ангилалтай, хүчинтэй хугацаа 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дуусахыг харуулсан байдал /1 дүгээр хавтаст хэргийн 88 дугаар хуудас/,

- Осолд орсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 22-26 дугаар хуудас/,

- Хохирогч Б.Б , Б.А  нарын эмнэлэгт хэвтсэн гэх өвчний түүх болон эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, хохиролтой холбоотой баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 130-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-22 дугаар хуудас/,

- Гэрч Х.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...машин дотор гар утсаар оролдоод сууж байхад нэг чанга дуугарах чимээг сонсоод машинаасаа бууж ирэхэд нэг тээврийн хэрэгсэл мотоциклтэй мөргөлдсөн байв. Тэгээд мотоциклын хажууд дөхөөд очиход доошоо харж хэвтэж байгаа хүний толгойноос цус гарсан байдалтай байсан болохоор айж сандраад 103-д залгаж түргэн тусламж дуудсан. Тэр үед мөргөлдсөн машинаас бууж ирсэн хоёр хүний нэг нь надад “хурдан цагдаа дуудаад өгөөч” гэхээр нь дахин өөрийн утсаар 102-т залгаж болсон асуудлыг хэлсэн. Тэр хооронд хүмүүс ч ирж бөөгнөрч эхэлсэн. Нэг их удаагүй байхад эмч нар, түүний араас цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,

- Гэрч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Увс аймагт оршин суудаг бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед дүү болох Б.Б ын хамт түүний 0000 УВХ улсын дугаартай, цагаан өнгийн “Тоёота провакс” маркийн авто машинаар Баян-Өлгий аймагт орж ирсэн. Ингээд бид хоёр захын ойролцоо очиж, Увс аймгаас авчирсан сүүгээ борлуулж дуусаад орой 19 цагийн үед 340 дүгээр ангид алба хаадаг хамаатны дүүтэй уулзахаар явж байгаад, 340 дүгээр ангийн ойролцоо, засмал замаас шороон зам руу гарах гээд эргэх хооронд урдаас ирсэн мотоциклтэй мөргөлдсөн...”гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/,

- Шинжээч Н.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...мотоциклийн жолооч Б  нь гол замаас ирж байгаад урдаас хөндлөн гарсан тээврийн хэрэгслийг хараад зогсоох арга хэмжээ авсан тоормосны мөр байна. 0000 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б  нь урдаас чиглэж явж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлж дараа нь баруун, зүүн аль нэг чиглэл рүү эргэх дохио өгөөд явах ёстой байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 94 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед өөрийн 34-49 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодож, ах болох Б.Г ын хамт Баян-Өлгий аймагт ирсэн. Ингээд ах бид хоёр захын ойролцоо машинтайгаа зогсоож сүүгээ зарж борлуулж дуусгаад орой 19 цагийн үед байх, цагаа хараагүй, бүрэнхий болж байхад, Г  ах бид хоёр барилгын 340 дүгээр анги руу салах шороон зам руу орох гээд дохиогоо өгөөд засмал замын гол хэсэгт очиход тээврийн хэрэгслийн баруун талаас мотоцикл ирж хүчтэй мөргөлдөх шиг болж, чанга дуу гарсан. Ингээд би тээврийн хэрэгслээ зогсоож, ах бид хоёр гүйгээд очиход мотоциклын жолооч, зорчигч хоёр нь замын баруун талд замын эрмэг хэсэгт жолооч нь ухаангүй хэвтэж байсан. Харин зорчигч нь босоод хөлөө бариад сууж байсан. Замын баруун талд явж байгаад, зүүн тийшээ харахад урдаас хол зайтай, бүдэг гэрэл харагдсан. Тэгээд би үүнээс өмнө амжиж замаас гарна гэж бодоод, зүүн тийшээ эргээд  замын гол хэсэгт очиход нөгөө мотоцикл ирж тээврийн хэрэгслийн баруун талаар мөргөсөн.

...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж Б , А  нарын биед хүнд хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч гэмшиж хохирлоо төлж байна. Хохирогч Б.А д 1.600.000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж өгсөн. Мөн онгоцны зардал болох 365.500 төгрөгийг төлж барагдуулсан. Нийт 1.965.500 төгрөгийг төлсөн.

Хохирогч Б.Б д 2.000.000 төгрөгийг бэлэн бусаар дансанд шилжүүлсэн. Онгоцны зардал 1.215.00 төгрөг, түүний сахиул М  болон Б г дагуулж явсан эмчийн зардлыг тус тус төлж өгсөн. Би бага насны 3 хүүхэдтэй, мал маллаж амьдардаг. Хэдэн үхэртэй, үхрээ саагаад сүүгээ борлуулж амьдралаа залгуулж байгаа юм. Анх удаа гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, урьд өмнө гэмт хэрэг болон зөрчилд холбогдож байгаагүй. Энэ байдлыг минь харгалзаж үзээд хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна. Мөн хохирогч нартай байнга холбоотой байгаа, уучлалт гуйж, гэмшиж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “Миний бие 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр А.Ө  мөрдөгчид мэдүүлэг өгөх үед хохирогч Б.Б д учирсан хохирлын талаар хэлсэн. Тэгээд гэрт ирэхэд хэргийн холбогдогч Б  манай гэрт ирж хохирогч Б.Б  бид хоёрт уулзаж уучлалт гуйсан. Б.Б  нь нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны зардлыг одоо нэхэмжлэхгүй гэсэн. Ажилгүй байсан хугацааны зардлыг нэхэмжлэхгүй болохоор бүх хохирол төлөгдсөн гэж үзэж байгаа. Цаашид гарах зардлыг бид өөрсдөө хоорондоо тохирно. Цаашид ямар ч нэхэмжлэл гаргахгүй. Б.Б д ямар нэгэн гомдол санал байхгүй. Б.Б д учирсан бүх хохирол нөхөн төлөгдсөн, одоо ямар ч нэхэмжлэл байхгүй болсон гэж ойлгож болно.

Учир нь, Б  аваарт ороод эмчлүүлэх хугацаанд бид 3,8 сая төгрөгийг эмчилгээний зардал гэж банкаар дансанд шилжүүлж авсан. Мөн онгоцны зардал болох 2 сая гаруй төгрөгийг төлсөн. Мөн дээр нь 450.000 төгрөгт тэргэнцэр авч өгсөн. Тийм болохоор учирсан хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэж байгаа. Эвдэрсэн мотоциклыг өөрсдөө засварлаж авна. Мотоциклын талаар ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,

- Хохирогч Б.А ын бичсэн “Миний бие Б.Б ас хохирлоо бүрэн барагдуулж авлаа. Одоо хохирогч миний зүгээс гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болно.  Б.Б тай сайн дураар эвлэрсэн тул түүнд хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгнө үү” гэх баримт /2 дугаар хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

-  Хохирогч Б.Б , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М  нарын бичсэн “Б гийн хохирлыг барагдуулсан тул хохирогчийн талаас гомдолгүй” гэх баримт /2 дугаар хавтаст хэргийн 27 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Шүүгдэгч Б.Б ын гэм буруутай үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.Б ыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Б.Б ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.А , Б.Б  нарын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.2 дахь заалтад заасан хүнд зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Энэ гэмт хэргийн улмаас мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б д хохирол, хор уршигт нийт 4.758.000 төгрөгийн, хохирогч Б.А д 5.800.000 төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Б  нь хохирогч Б.А , Б.Б  нартай сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлын мөнгийг төлж өгсөн, мөн хохирогч нараас мотоциклийн эвдэрсэн эд анги болон ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэхгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар тус тус дурдсан шүүгдэгч Б.Б ыг бусдад төлөх төлбөргүй хэмээн үзэх үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Б ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.А , Б.Б  нарт учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзлээ.

Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн учруулсан аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй байгаа, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан зэргийг болон шүүх хуралдаанд талуудын гаргасан саналууд зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.

Мөн нэмэгдэл ялаас чөлөөлөх зохицуулалт хуульчлагдаагүй тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тухайн зүйл, ангид заасан хэмжээгээр буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын хувьд энэ хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаанд хүчингүй болгож, холбогдох байгууллага, албан тушаалтан нь ялын биелэлтэд хяналт тавих ёстой.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б ын иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх зэргийг эрүүгийн хариуцлагын биелэлтийг хангах зорилгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Т  овогт Б ийн Б ыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн  хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б ыг тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Б.Б ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, иргэний цахим үнэмлэхийг гүйцэтгэх бичиг баримтын хамтаар Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.

6. Шүүгдэгч Б.Б д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан шүүхийн тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

7. Шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хохирогч Б.Б , Б.А  нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.Т