Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 01236

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: 1965 онд төрсөн, эрэгтэй, Орхон аймаг, Баян-өндөр сум, Согоот  багийн 16 дугаар байрны 32 тоотод оршин суух, Цагаагч овгийн Баньдийн Чинбатын нэхэмжлэлтэй

“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн  нэхэмжлэлийг 2016-09-19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Б.Чинбат шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие Б.Чинбат нь Увс аймгийн Зүүнговь суманд 1969 оны 07 сарын 15-нд үйлдвэр бригадад туслах ажилчинаар ажилд орж 1979 оны 06 сарын 01-нд ажилаас гарсан. Энэ хугацаанд ажилласан жилийн архивын тушаал олдохгүй тус сумын архив шатсан тул шүүхээр тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, Увс аймгийн Зүүнговь сумын засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 135 дугаар  тодорхойлолт, хөдөлмөрийн дэврийн хуулбар, Я.Төмөржавын  мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Цагаагч овгийн Баньдийн Чинбат нь Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн үйлдвэр бригадад  1969 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, Увс аймгийн Зүүнговь сумын засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 135 дугаар  тодорхойлолт, хөдөлмөрийн дэврийн хуулбар, Я.Төмөржавын  мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

           Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

            Монгол Улсын  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Цагаагч овгийн Баньдийн Чинбат нь 1969 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг  дуустал Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасны  дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гар дан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН