Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1804

Д.Одцэцэг нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/00549 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Одцэцэг,  Д.Доржханд, Д.Төгсжаргал нарын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: С.Даваасүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Буянжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Одцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие БНМАУ-ын Гадаад явдлын яамны дэргэдэх Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газарт 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 72 тоот тушаалаар шавар будагчнаар ажилд орж 30 гаруй жил ажилласан. Тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд миний ажлын амжилтыг үнэлж хөдөлмөрийн хүндэт медаль, барилгын тэргүүн, гадаад яамны 100 жилийн ойн медалаар шагнаж байсан болно. 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тус байгууллагын даргын А/36 тоот тушаал гарч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна. Дээрх ажлаас чөлөөлсөн тушаалаар тус байгууллагын нийтлэг үйлчилгээний хэлтсийн 20 гаруй ажилтныг нэг дор ажлаас нь чөлөөлсөн. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар 1 сарын өмнө мэдэгдэх хуудас гардуулахгүйгээр ажлаас чөлөөлсөн ба ажлаас чөлөөлөх тушаал гарсны маргааш сантехникийн ажилтан Г.Мөнхсайхан, Д.Агваандаш, Ж.Болорцогт, холбооны техникч О.Эрдэнэбаатар, мужаан Ж.Мөнхбаатар зэрэг ажилтнуудыг ажил олгогч дуудаж ажилд нь эргүүлж авах санал тавьсны дагуу ажилдаа эргэн орж ажиллаж байгаа. 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Өдрийн сонин”-ны 125 (5390) дугаарт барилгын инженер, цахилгаанчин зэрэг мэргэжлээр хүмүүсийг ажилд авах зар гаргасан, гагнуурчин Н.Баярсайханыг ажилд нь эргүүлж авах санал 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр тавьсан зэргээс үзвэл ажил олгогч хууль зөрчиж ажилтнуудыг хомроглон ажлаас халсан. Иймд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 884 321 төгрөгийг  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

   Нэхэмжлэгч Д.Доржханд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие БНМАУ-ын Гадаад явдлын яамны дэргэдэх Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газарт 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 70 тоот тушаалаар шавар будагчнаар ажилд орсон. Тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд миний ажлын амжилтыг үнэлж тэргүүний барилгачин, хөдөлмөрийн хүндэт медаль, яамны 90 жилийн ойн медалаар шагнаж байсан болно. 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тус байгууллагын даргын А/36 тоот тушаал гарч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна. Дээрх ажлаас чөлөөлсөн тушаалаар тус байгууллагын нийтлэг үйлчилгээний хэлтсийн 20 гаруй ажилтнуудыг нэг дор ажлаас нь чөлөөлсөн. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар 1 сарын өмнө мэдэгдэх хуудас гардуулахгүйгээр ажлаас чөлөөлсөн ба ажлаас чөлөөлөх тушаал гарсны маргааш сантехникийн ажилтан Г.Мөнхсайхан, Д.Агваандаш, Ж.Болорцогт, холбооны техникч О.Эрдэнэбаатар, мужаан Ж.Мөнхбаатар зэрэг ажилтнуудыг ажил олгогч дуудаж ажилд нь эргүүлж авах санал тавьсны дагуу ажилдаа эргэн орж ажиллаж байгаа. 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Өдрийн сонин”-ны 125 (5390) дугаарт барилгын инженер, цахилгаанчин зэрэг мэргэжлээр хүмүүсийг ажилд авах зар гаргасан, гагнуурчин Н.Баярсайханыг ажилд нь эргүүлж авах санал 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр тавьсан зэргээс үзвэл ажил олгогч хууль зөрчиж ажилтнуудыг хомроглон халсан нь нотлогдож байна гэж үзэж байна. Иймд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 884 321 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

    Нэхэмжлэгч Д.Төгсжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газарт 2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 238 тоот тушаалаар гэрээгээр ажиллуулах тушаал гарч мужаанаар ажилд авсан ба улмаар 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б/16 тоот тушаалаар барилга ашиглалтын албанд мужаанаар томилогдон 3 жил 7 сар тасралтгүй ажилласан. Тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд миний ажлын амжилтыг үнэлж барилгын тэргүүний ажилтнаар шагнаж байсан болно. 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тус байгууллагын даргын А/36 тоот тушаал гарч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна. Дээрх ажлаас чөлөөлсөн тушаалаар тус байгууллагын нийтлэг үйлчилгээний хэлтсийн 20 гаруй ажилтнуудыг нэг дор ажлаас нь чөлөөлсөн. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар 1 сарын өмнө мэдэгдэх хуудас гардуулахгүйгээр ажлаас чөлөөлсөн ба ажлаас чөлөөлөх тушаал гарсны маргааш сантехникийн ажилтан Г.Мөнхсайхан, Д.Агваандаш, Ж.Болорцогт, холбооны техникч О.Эрдэнэбаатар, мужаан Ж.Мөнхбаатар зэрэг ажилтнуудыг ажил олгогч дуудаж ажилд нь эргүүлж авах санал тавьсны дагуу ажилдаа эргэн орж ажиллаж байгаа. 2016 оны 5 сарын 26-ны өдрийн “Өдрийн сонин”-ны 125 (5390) дугаарт барилгын инженер, цахилгаанчин зэрэг мэргэжлээр хүмүүсийг ажилд авах зар гаргасан, гагнуурчин Н.Баярсайханыг ажилд нь эргүүлж авах санал 2016 оны 6 сарын 06-ны өдөр тавьсан зэргээс үзвэл ажил олгогч хууль зөрчиж ажилтнуудыг хомроглон халсан нь нотлогдож байна гэж үзэж байна. Иймд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 738 839 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар ТӨҮГ нь Засгийн газрын 2012 оны 9 сарын 22-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Улсын төсөвт үйлдвэрийн газар байсан бөгөөд нийт 175 ажилтан, албан хаагчидтай байсан. 2014 оны Улсын их хурлаас хэмнэлтийн горимд шилжихээр шийдвэрлэсэн. Үүний дагуу Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоолын 7 дахь заалтаар Төрийн өмчит үйлдвэрийн газрыг Аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулсан ба Засгийн газрын 2016 оны 1 сарын 11-ний өдрийн 28 дугаар тогтоолоор тус газрын дүрмийг баталсан. Дүрмийн 1.4-т зааснаар байгууллагын үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр санхүүжүүлж байхаар зохицуулсан. Эдгээр тогтоол гарсан даруйд ажил олгогчийн зүгээс тус газар нь аж ахуйн тооцоотой буюу өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болж байгаа, үүнтэй холбоотойгоор бүтэц өөрчлөгдөх болон орон тоо хасагдах тухай нийт ажилчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн энэхүү заалтын зорилго нь ажлаас халагдаж буй ажилтанд дараагийн ажлын байраа олж бэлдэхэд зориулсан хугацааг ажил олгогч гаргаж өгөх агуулга бүхий хамгаалалт бөгөөд ажил олгогч энэ үүргээ биелүүлж ажилтнуудад урьдчилан мэдэгдсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалтад зааснаар Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар ТӨҮГ-ыг өөрчлөх, дүрмийг батлах эрх нь Засгийн газарт хадгалагдах ба бүтэц өөрчлөгдөж, орон тоо хасагдах талаар мэдэгдэл өгснөөс хойш Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг эцэслэн батлахгүй байсаар 2016 оны 5 сарын 17-ны өдөр Сангийн сайдын 189 дүгээр тушаалаар бүтэц батлагдсан. Тушаал батлагдсан даруйд хэрэгжих ёстой бөгөөд цаашид нэхэмжлэгчийн хуучин ажиллаж байсан ажлын байр байхгүй болсон. Иймд 2016 оны 5 сарын 19-ний өдрийн А/36 дугаар тушаалаар ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчөөгүй. Барилгын засвар, үйлчилгээ зэрэг байгууллагын хуучин хэрэгжүүлж байсан чиг үүргийг байгууллагын үндсэн бүтцээс хасаж, харин шаардлагатай тохиолдолд гэрээгээр гаднаас үйлчилгээ авч байхаар тус газрын дүрэмд заасан тул бид хуучин ажиллаж байсан хүмүүсээ эн тэргүүнд ажил, орлоготой байлгах үүднээс цаашид гэрээгээр ажиллах боломжтой эсэхийг асуухад бүгд татгалзсан. Нэгэнт хуучин ажилчид маань гэрээгээр хамтран ажиллахгүй тул бид барилгын ажилчдыг ажилд авах тухай зар сонинд нийтлүүлсэн. Гэхдээ эдгээр ажилчид нь байгууллагын орон тооны үндсэн ажилчин биш харин тодорхой хугацаагаар ажил гүйцэтгэх гэрээгээр үйлчилгээ үзүүлж байгаа юм. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-т холбогдох, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Д.Одцэцэг, Д.Доржханд, Д.Төгсжаргал нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Одцэцэг, Д.Доржханд, Д.Төгсжаргал нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Хариуцагч "Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар" ТӨҮГ-аас хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг Д.Одцэцэг, Д.Доржханд, Д.Төгсжаргал нарт 2015 оны 12 сарын 03-ны өдөр мэдэгдсэн талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийн зохицуулалт нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд мэдэгдэх доод хугацааг тогтоосон зохицуулалт бөгөөд дээр дурдсанаар 5 cap гаруйн өмнө ийнхүү мэдэгдсэн нь ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм ... " гэж дүгнэсэн байна. Мэдэгдэх хуудасны агуулга нь "Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн дагуу "Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар" УТҮГ 2016 оны 1 сарын 01-ний өдрөөс аж ахуйн тооцоот Төрийн өмчит үйлдвэрийн газар болж байгаатай холбогдуулан засалчин албан тушаалтай Д.Одцэцэг /засалчин Д.Доржханд, мужаан Д.Төгсжаргал/ тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 1 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна" гэсэн байдаг. Шүүх мэдэгдэх хуудсыг нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэхдээ ямар учир шалтгааны улмаас ажилтнуудад гардуулах болсон, бүх ажилчдад гардуулсан уу, эсвэл зөвхөн нийтлэг үйлчилгээний хэлтсийн ажилтнуудад гардуулсан уу, мэдэгдэх хуудасны үр дагавар буюу гэрээг хэзээ цуцлана гэж заасан зэрэг асуудлыг нарийвчлан авч үзэлгүйгээр зөвхөн гардуулсан хугацааг баримталсан нь нотлох баримтанд өнгөцхөн хандаж, хэлбэр талаас асуудалд хандсанаас алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тодруулбал мэдэгдэх хуудасны агуулгаас үзэхэд улсын төсөвт үйлдвэрийн газар байж байгаад төрийн өмчит үйлдвэрийн газар болж байгаа нь мэдэгдэх хуудас гардуулах шалтгаан болсон байна. Өөрөөр хэлбэл 2016 оны 1 сарын 01-ний өдрөөс тус үйлдвэрийн газрын статус өөрчлөгдөж байгаатай холбоотой гэсэн үг. Түүнчлэн уг мэдэгдэх хуудсыг бүх ажилтнуудад гардуулсан байдаг. Тус үйлдвэрийн газрын статус өөрчлөгдөж байгаа цаг хугацаа нь оны сүүл буюу тус үйлдвэрийн газрын ажилтнуудтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг сунгах буюу шинэчлэх хугацаатай давхцаж байгаа бөгөөд уг мэдэгдэх хуудасны дагуу Хөдөлмөрийн гэрээг цуцлах хугацаа 2016 оны 1 сарын 01-ний өдрөөр тасалбар болгох тухай заасан. Гэвч 2016 оны 1 сарын 01-ний өдрөөр Хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй бөгөөд харин 5 cap гаруй үргэлжилсний дараа буюу 2016 оны 5 сарын 17-ны өдөр Сангийн сайд бүтэц батлаад, түүнээс 2 хоногийн дараа тус байгууллагын нийт 180 гаруй ажилтнуудыг бүгдийг нь 1-р хавсралтаар ажлаас чөлөөлснөөс үзвэл дээрх мэдэгдэл өгөх болсон шалтгаан статус өөрчлөгдсөнтэй холбоотой болох нь тодорхой байна. Үнэхээр мэдэгдэх хуудас нь хариуцагчийн тайлбарлаж байгаачлан "шинэ бүтэц баталсантай холбоотой" байсан бол Мэдэгдэх хуудаст зааснаар 2016 оны 1 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарч ажилтнуудыг ажлаас чөлөөлөх ёстой байсан. 2015 оны 12 сарын 03-нд өгсөн мэдэгдэх хуудасны үйлчлэл түүнд заасан үндэслэл, түүнд заасан хугацаагаар буюу 2016 оны 01 сарын 01-ний өдрөөр дуусгавар болчихсон буюу үйлчлэл нь дууссан байхад шүүх анхаарч үзэлгүйгээр бүр 5 сарын дараа батлагдсан бүтэцтэй холбон үнэлсэн нь ойлгомжгүй байна."Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар" ТӨҮГ-тай холбоотой эрх зүйн статусыг тогтоох, байгуулах, дүрэм батлах болон шинэ бүтэц батлахтай холбоотой шийдвэрүүд гарсан бөгөөд логикийн хувьд болон хууль зүйн хувьд шинэ бүтэц батлагдсан шийдвэрийг үндэслэн уг шийдвэрийг баталсны дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг үндэслэн 1 сарын өмнө мэдэгдэх хуудас гардуулах ёстой байтал тэгэхгүйгээр шинэ бүтэц батлагдсанаас хойш 20 хоногийн дараа ажлаас чөлөөлөх тушаал гаргаж хариуцагч илт хууль зөрчсөн байхад зөвхөн 5 сарын өмнө гардуулсан гэснээр зөвтгөсөн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болгосон баримтуудыг тодруулбал: 2015 оны 12 сарын 21-нд МУ-ын Засгийн газрын 501 тоот тогтоолын 7-д "Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар улсын төсөвт үйлдвэрийн газрыг Аж ахуйн тооцоотой төрийн өмчит газар болгон зохион байгуулсугай гэж статусыг тогтоосон, 2016 оны 01 сарын 11-ний Засгийн газрын 28 тоот тогтоолоор "Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрмийг хавсралтаар баталсан. Үүний дараа Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нь 2016 оны 03 сарын 22-ны өдрийн №02/1584 албан тоотоор "... үйлдвэрийн газрын бүтэц, захиргааны албан тушаалын жагсаалт, орон тооны нормативын төслийн талаарх саналаа Сангийн сайд Б.Болорт хүргүүлж, 2016 оны 05 сарын 17-ны өдрийн №189 тоот Сангийн сайдын тушаалаар шинэ бүтцийг нь баталсан байдаг. Маргааш нь буюу 2016 оны 05 сарын 18-ны өдөр "Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар" ТӨҮГ-ын захиргаа нийт ажилтнуудын хурал зарлаж шинэ бүтцийг танилцуулаад Мэдэгдэх хуудас гардуулахгүйгээр маргааш нь буюу 2016 оны 05 сарын 19-нд гаргасан А/36 тоот тушаалын 1-р хавсралтаар тус газрын бүх ажилтнуудтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг тэр өдрөөс шууд цуцалсан нь илт хууль бус зөрчил болсон. Үүнд тус газрын Нийтлэг үйлчилгээний хэлтсийн бүх ажилтнууд багтсан. Иймд "Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар" ТӨҮГ нь 2016 оны 05 сарын 19-ний өдрийн А/36 тоот тушаалаар Д.Одцэцэг, Д.Доржханд, Д.Төгсжаргал нарыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг зөрчсөн буюу бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой ажлаас чөлөөлөхдөө 1 сарын өмнө мэдэгдэхгүйгээр хууль зөрчиж тушаал гаргасан байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Д.Одцэцэг, Д.Доржханд, Д.Төгсжаргал нарыг ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч Д.Одцэцэг, Д.Доржханд, Д.Төгсжаргал нар нь хариуцагч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-т холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох,  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын захирлын 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/36 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 24 дүгээр зүйлийн 24.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь заалт,  Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоол,  2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 28 дугаар тогтоол, Сангийн сайдын 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 189 дүгээр тушаал, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-ын дүрмийн 7.3, 7.5.4, 7.7, Гадаад хэргийн яамны 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 02/1584  тоот албан бичгийг тус тус үндэслэн Д.Одцэцэг, Д.Доржханд нарыг шаварчин, будагчны албан тушаалаас, Д.Төгсжаргалыг мужааны албан тушаалаас тус тус чөлөөлжээ. /хх-ийн 11-12 дугаар тал/

Ажилтан Д.Одцэцэг, Д.Доржханд, Д.Төгсжаргал нарт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг өгөх үед  хариуцагч байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн батлаагүй, нэхэмжлэгч нарын ажлын байр нь орон тоо хасагдах, цөөрөх эсэх нь тодорхойгүй байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч нар буюу ажилтнуудад 2015 оны 12 дугаар сарын 03-ы өдөр мэдэгдэл өгсөн, хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлээс хойш Сангийн сайдын 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 189 дүгээр тушаалаар хариуцагч байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн баталж, нийтлэг үйлчилгээний хэлтсийн чиг үүргийг бусад хэлтэст хуваарилж, шинээр үйлчилгээний хяналт зохицуулалтын хэлтсийг бий болгохдоо засалчин, мужааны албан тушаалыг хассан үйл баримт  бий болсон байх тул уг мэдэгдлийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасантай нийцээгүй байна. /хх-ийн 32-33 дугаар тал/

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын ажил, албан тушаалыг хассан, ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 5 сарын өмнө мэдэгдсэн нь ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь буруу юм.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх тохиолдолд тухайн ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл цөөрсөн гэх нөхцөл байдал бий болсон байх, үүнтэй холбоотойгоор  ажилтанд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу зохих мэдэгдлийг 1 сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдсэн байх учиртай.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан мэдэгдэл нь ажлын байр хасагдсан, цөөрсөн гэх  бодит үйл баримттай салшгүй холбоотой хэрэгжих бөгөөд хариуцагчийн тайлбарт дурдсан цаашид  цөөрч болзошгүй буюу ирээдүйд бий болох магадлалтай, тодорхой бус нөхцөл байдалтай холбоотой байх боломжгүй юм.

            Иймд хариуцагч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-ын    захирлын 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/36 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан журамд нийцээгүй байх тул нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

            Сангийн сайдын 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 189 дүгээр тушаалаар хариуцагч байгууллагын засалчин, мужааны албан тушаалыг хассан үйл баримт хэргийн  баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй  байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарыг өмнө нь эрхэлж байсан албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь хууль зөрчихгүй, талуудын мэтгэлцэх зарчимд харшлахгүй болно.

            Түүнчлэн  нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэлд заагдсан дүнтэй харьцуулан  нэхэмжлэгч Д.Одцэцэг, Д.Доржханд нарт тус бүр 1 884 321 төгрөг, нэхэмжлэгч Д.Төгсжаргалд  1 738 839 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ.      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/00549 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Одцэцэг, Д.Доржханд нарыг засалчны, Д.Төгсжаргалыг мужааны албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-т даалгаж, хариуцагчаас 1 844 321 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Одцэцэгт, 1 844 321 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Доржхандад, 1 738 839 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Төгсжаргалд тус тус олгож,  нэхэмжлэгч нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай” гэж,

2 дахь заалтын “… чөлөөлөгдсөн болохыг дурдсугай” гэснийг “чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 101 789  төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ                                             

                                                     ШҮҮГЧИД                                         М.НАРАНЦЭЦЭГ                                                                                                              

                                                                                  Г.ДАВААДОРЖ 

улийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ                                             

                                                     ШҮҮГЧИД                                        

М.НАРАНЦЭЦЭГ                                                                                                              

                                                                                  Г.ДАВААДОРЖ