Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 01280

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг,  Баян-Өндөр сум, Их залуу багийн Шандын 21 дүгээр гудамж 10 тоотод оршин суух, Дондогийн Энхбилэгийн нэхэмжлэлтэй

 “Хариуцагчийг эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Энхбилэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Э.Энхбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний дүү Э.Энхнаран 2015 оны 06 дугаар сард  охины аав Бямбадорж нь ээж Энхнаранг зодож ална гээд хутгалж, заазуурдаад цус алдахаар нь өөрөө дүүжилж үхсэн. Энэ явдлаас хойш ээж нь охиноо тоохоо больж хаяж явдаг болсон. Хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Энхбилэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Э.Энхнаран нь 2016 оны 10 дугаар сарын 11-нд гэртээ ирсэн тул миний бие нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Энхбилэг нь “Хариуцагчийг эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Энхнаран нь гэртээ ирж, оршин суух хаяг нь тодорхой болсон байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэж гарын үсгээ зурж  баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Д.Энхбилэгийн нэхэмжлэлтэй “Хариуцагчийг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч П.Батцоожийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3.Энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                              Б.БЯМБАСҮРЭН.