Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 01235

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: 1959 онд төрсөн, эрэгтэй, Орхон аймаг, Баян-өндөр сум, Хүрэнбулаг   багийн 10 дугаар байрны 37 тоотод оршин суух, Адуучин овгийн Загдаагийн Балдоржийн нэхэмжлэлтэй

“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн  нэхэмжлэлийг 2016-09-29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Балдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч З.Балдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие нь 1980 дугаар сарын 08 дугаар сарын 02-ноос 1994 оны 11 дүгээр сарын 30-ны хооронд Эрдэнэт хотын уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт технологийн зориулалттай хүнд даацын авто машины засварын слесарь, 1994 оны 12 дугаар сарын 01-нээс 1995 оны 01 дүгээр сарын 01-нээс уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрийн уулын тээвэр технологийн цэхэд жолоочоор тус тус ажиллаж ирсэн. Тэр үеийн зарим лавлагаа олдохгүй байгаа тул сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төрөлжсөн архивын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 513 дугаар лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 1985 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02-к тушаал, 1981 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1160-к тушаал, хөдөлмөрийн дэврийн хуулбар  зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Адуучин овгийн Загдаагийн Балдорж нь 1980 дугаар сарын 08 дугаар сарын 02-ноос 1994 оны 11 дүгээр сарын 30-ны хооронд Эрдэнэт хотын уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт технологийн зориулалттай хүнд даацын авто машины засварын слесарь, 1994 оны 12 дугаар сарын 01-нээс 1995 оны 01 дүгээр сарын 01-нээс уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрийн уулын тээвэр технологийн цэхэд жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төрөлжсөн архивын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 513 дугаар лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 1985 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02-к тушаал, 1981 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1160-к тушаал, хөдөлмөрийн дэврийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

           Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

            Монгол Улсын  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Адуучин овгийн Загдаагийн Балдорж нь 1980 дугаар сарын 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХК-т технологийн зориулалттай хүнд даацын авто машины засварын слесарь, 1994 оны 12 дугаар сарын 01-нээс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн уулын тээвэр технологийн цэхэд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасны  дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гар дан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН