Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 510

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Өмнөговь аймгийн *******нд холбогдуулж *******наас хийлгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох, Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан ба гуравдагч этгээдүүд хариуцагчийн татгалзлыг дэмжиж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 Өмнөговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 143/ШШ2016/00004 дугаартай шүүхийн шийдвэрийг үндэслэн бичигдсэн 51 дугаартай гүйцэтгэх хуудсыг хүлээн авч, *******аас 157.772.308 төгрөг 43 мөнгө, улсын тэмдэгтийн хураамж 946.811 төгрөг нийт 158.719.119 төгрөг гаргуулж, ******* ХХКомпанид олгох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 90 дугаартай тогтоолоор үүсгэжээ.

Өмнөговь аймгийн ******* шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2016 оны 03 дугаар сарын 30-ний өдөр 01 дугаартай тогтоолоор битүүмжилж, битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр  x/01 дугаартай актаар хураах ажиллагаа хийж, төлбөр төлөгч *******ын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал өгсөн үнэлгээг төлбөр авагч ******* ХХК нь зөвшөөрөөгүй тул 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 31 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь шүүхийн шинжилгээний байгууллага биш, хөрөнгийн үнэлгээ хийлгэх эрхтэй байгууллага тул Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэхээр шийдвэрлэсэн гэж үзнэ.

 Шинжээчийг томилох ба шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлана.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт “ шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд” гэдэгт “хуульд заасан төрийн эрх бүхий байгууллага”-ыг ойлгохоор хуульчилсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт зааснаар шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шүүхээс томилогдсон шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, хэргийн оролцогчтой ямар харилцаатай болохыг, шинжээчээч татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгаж, харшлах шалтгаангүй гэж үзвэл шинжилгээ хийлгэх тогтоолыг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах ажиллагааг гүйцэтгэх үүрэгтэй байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт зааснаар үнэлгээчин нь хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр хөрөнгийн үнэлгээ хийх тохиолдолд үнэлгээчин нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар “ шинжээч” гэх этгээдэд хамаарч байх ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, 9 дүгээр зүйлийн 9.3, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар шинжээч дүгнэлт гаргана.

 

2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 31 дугаартай шинжээч томилох тогтоолыг Өмнөговь аймгийн ******* нь Б.Жигмэдсүрэнд гардуулан өгч, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 524 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн үнэ тодорхойлсон тухай шинжээчийн дүгнэлтэд шинжээч Р.Зоригтод хууль сануулж, үнэлгээний мэргэжилтэн Р.Зоригт, Б.Жигмэдсүрэн нар нь үнэлгээ хийж дүгнэлт гаргасан нь хуульд заасныг зөрчсөн. Б.Жигмэдсүрэн нь үнэлгээ хийх эрхтэй этгээд мөн эсэх нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргийг хэргийн оролцогчид хүлээсэн байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “ ... үүрэг гүйцэтгэгч,  үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн ...” гэж заасан атал зээлийн гэрээний барьцаа зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Н.*******аас үнийн санал авсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Иймд Өмнөговь аймгийн *******наас *******ын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй байх тул уг ажиллагааг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд авч үзвэл шүүхийн шийдвэрээр *******аас 157.772.308 төгрөг 43 мөнгө, улсын тэмдэгтийн хураамж 946.811 төгрөг нийт 158.719.119 төгрөг гаргуулан ******* ХХКомпанид олгохоор шийдвэрлэснийг төлж барагдуулаагүй тул Өмнөговь амйгийн ******* нь 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ 5205012796 тоот барьцаат зээлийн гэрээний барьцааны зүйл *******, Н.******* нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээс төлбөр гаргуулахаар битүүмжлэх, хураах ажиллагаа явуулсан ба уг ажиллагаандаа түүнийг өөрийг нь болон өмчлөгч Н.******* нарыг оролцуулсан байна. Дээрхи ажиллагаанууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34, 36 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу явагдаж, төлбөр төлөгч болон өмчлөгч дээрхи ажиллагаанд оролцож, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж байсан тул дээрх ажиллагааг хуульд нийцсэн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан *******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Н.Нармандах, ******* нарын хооронд хийгдсэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-4/, хх-12-19 дүгээр талд авагдсан нотлох баримтууд, Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Б.Энхбаярын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн б/1306 тоот итгэмжлэл /хх-24/,   Хөрөнгийн үнэлгээний төвийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 524 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тоот, тайлан хх-32-45, 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн БГ5205012796 тоот ипотекийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай БГ5205012796 тоот гэрээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-65-69/, 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ5205012796 тоот зээлийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-70-72/, 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн БГ5205012796 тоот ипотекийн гэрээний хуулбар хх-73-77, *******ны 2016 оны 09 дүгээр сарын 28-ны итгэмжлэл олгох тухай 607 дугаартай албан тоот /хх-93/, Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Х.*******хүүгийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн б/2076 дугаартай албан тоот хх-96, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 90 тоот тогтоол /хх-97/, төлбөр төлөх мэдэгдлийг буцаах тасалбар, эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгө, эд хөрөнгийг хураасан акт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-99-101/,  шинжээч томилох тухай тогтоол, ******* ХХК-ийн үнийн санал /хх-102/, албаны дуудлага худалдааны комисст санал оруулах тухай, тогтоол, итгэмжлэл, мэдэгдэл /хх-103-105/, мемориалын баримт /хх-108/, Хөрөнгийн үнэлгээний төвийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн б/111 дугаартай тайлбар /хх-109/, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 143/ШШ2016/00004 дугаартай шийдвэр /хх-115-117/ зэрэг нь хэрэгт хамааралтай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “ бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг  хангасан байна. Харин Хөрөнгийн үнэлгээний төвийн хөрөнгө үнэлсэн тайлан хх-5-11, 155 дугаартай нэхэмжлэх хх-31, 000227804 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хх-46, 000227803 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хх-47, Н.******* газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар хх-48, Н.*******, ******* нарын өмчлөлийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хх-49, гэрэл зургийн үзүүлэлт хх-50-55, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-98/ хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй, Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11/4-6284 дугаартай албан тоот, Ерөнхий прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 5/2205 дугаартай албан тоот, Ш.Гомбосүрэнгийн гомдол, лавлагаа зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар ******* овогтой *******, ******* овогтой ******* нарын өмчлөлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв, 8 дугаар баг ******* тоот хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Ү-1105001315 дугаартай, 96 мкв талбайтай, 2 давхар хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ын *******ийн өмчлөлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв, 3 дугаар баг ******* байрлах “” төвийн 3 дугаар давхар эрхийн улсын бүртгэлийн Ү-1105002251 дугаарын гэрчилгээтэй,  210 мкв талбайтай офиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус төвийн 2 дугаар давхар эрхийн улсын бүртгэлийн Ү-1105002802 дугаартай, 210мкв талбайтай  ресторан, зоогийн газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв, 8 дугаар баг ******* тоот хаягт  байрлалтай эрхийн улсын бүртгэлийн НТД 0111735 дугаартай 900 мкв талбайтай эзэмшилийн газар зэрэгт Өмнөговь аймгийн *******наас хийлгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой ажиллагааг хүчингүй болгосугай.
  2. Нэхэмжлэгч *******ын 2016 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан буцаан олгосугай.
  4. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 143/Ш32016/01174 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.УГТАХБАЯР