Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 01234

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багийн 5 дугаар байрны 56 тоотод оршин суух, Харчин овгийн Дамдинсүрэнгийн Охиноогийн нэхэмжлэлтэй

“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн  нэхэмжлэлийг 2016-09-30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Охиноо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Д.Охиноо шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие нь 1979 оны 08 дугаар сарын 28-наас 1983 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хооронд намын төв хороо засгийн газрын үйлчилгээ аж ахуйг эрхлэх газарт үйлчлэгчээр, 1983 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний хооронд Эрдэнэт хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтэст бичээчээр, 1984 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд бичээчээр, 1991 оны 04 дүгээр сарын 11-нээс 1995 оны 01 дүгээр сарын 01-нээс Эрдэнэт хотын хөдөлмөр, нийгэм хамгамжийн хэлтэст бичиг хэрэг, шуурхай хяналтын ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт  Иргэний үнэмлэхний хуулбар, намын төв хороо засгийн газрын үйлчилгээ аж ахуйг эрхлэх газрын даргын 1979 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаар тушаал, Эрдэнэт хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн 1983 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тушаал, Эрдэнэт хотын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн 1984 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 128 дугаар тушаал, Эрдэнэт хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1984 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 54 дүгээр захирамж, Эрдэнэт хотын хөдөлмөр, нийгэм хамгамжийн хэлтэсийн даргын 1991 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дүгээр тушаал зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Харчин овгийн Дамдинсүрэнгийн Охиноо нь 1979 оны 08 дугаар сарын 28-наас 1983 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хооронд намын төв хороо засгийн газрын үйлчилгээ аж ахуйг эрхлэх газарт үйлчлэгчээр, 1983 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний хооронд Эрдэнэт хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтэст бичээчээр, 1984 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд бичээчээр, 1991 оны 04 дүгээр сарын 11-нээс 1995 оны 01 дүгээр сарын 01-нээс Эрдэнэт хотын хөдөлмөр, нийгэм хамгамжийн хэлтэст бичиг хэрэг, шуурхай хяналтын ажилтнаар тус тус  ажиллаж байсан болох нь намын төв хороо засгийн газрын үйлчилгээ аж ахуйг эрхлэх газрын даргын 1979 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаар тушаал, Эрдэнэт хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн 1983 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тушаал, Эрдэнэт хотын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн 1984 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 128 дугаар тушаал, Эрдэнэт хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1984 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 54 дүгээр захирамж, Эрдэнэт хотын хөдөлмөр, нийгэм хамгамжийн хэлтэсийн даргын 1991 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дүгээр тушаал зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

           Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

            Монгол Улсын  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Харчин овгийн Дамдинсүрэнгийн Охиноо нь 1979 оны 08 дугаар сарын 28-наас 1983 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хооронд намын төв хороо засгийн газрын үйлчилгээ аж ахуйг эрхлэх газарт үйлчлэгчээр, 1983 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний хооронд Эрдэнэт хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтэст бичээчээр, 1984 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд бичээчээр, 1991 оны 04 дүгээр сарын 11-нээс 1995 оны 01 дүгээр сарын 01-нээс Эрдэнэт хотын хөдөлмөр, нийгэм хамгамжийн хэлтэст бичиг хэрэг, шуурхай хяналтын ажилтнаар тус тус  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасны  дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гар дан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН