| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2016/00461/и |
| Дугаар | 504 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 504
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 8 дугаар баг ******* тоотод орин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: *******/,
Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 4 дүгээр баг, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар: /
3.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* нь 2011 оноос манай хүү тай гэр бүл болон амьдарч байгаад таарч тохирохгүйн улмаас 2015 оны 02 сард салж тусдаа амьдарсан. ******* нь манай хүүтэй амьдарч байхдаа буюу 2011 онд намайг эзгүй яваад ирэх үед миний том дөрвөн ханатай гэрийг надад мэдэгдэлгүйгээр зарчихсан байсан. Би гэрээ 3.000.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилнэ. Мөн 2016 оны 01 сард 200.000 төгрөг зээлсэн боловч одоог хүртэл өгөөгүй. Манай 50.000 төгрөгний үнэтэй орны бүтээлгийг угааж өгнө гэж хэлж аваад одоо болтол өгөөгүй. *******аас гэрийн үнэ болон надаас зээлж авсан мөнгөнүүдээ өгөөчээ, эм тарианы мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхэд юун мөнгө гээд халгаахгүй байсан. Би болон миний хүүхдүүд Сайнаагийн хэл ам, дарамтаас айж эмээн өдийг хүртэл чимээгүй дарлуулж байсан. Тиймээс *******аас гэрийн үнэ 3.000.000 төгрөг зээлсэн мөнгө 200.000 төгрөг, орны бүтээлэг 50.000 төгрөг 3.250.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие нь Д.*******аас 3.250.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд амьжиргааны түвшин доогуур тэвгэврээс өөр орлого байхгүй, тэтгэврийн зээлтэй байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Хушуузын *******аас нэхэмжлэлийн шаардлага 3.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн утгатай танилцсаны дагуу эргэн хариу тайлбар бичлээ. Миний бие ******* овогтой ******* 2010 онд Урантогтохын тай гэр бүл болон амьдарсан нь үнэн билээ. Улмаар 2010 оны 05 дугаар сард нөхөр ы бие нь өвдөж эмнэлэгээр үзүүлэхэд уушгинд хавдар маягийн зүйл үүссэн байна гэж хэлсэн. Үүний дагуу эмчийн үзлэгээр орж дотрын тасагт 10 гаруй хоног хэвтэн эмчлүүлсэн боловч бие нь муудаж Улаанбаатар хотод Хавдар судлалын үндэсний төвийн эмнэлэг рүү яв гэж хэлсэн. Эмчийн бичиг хийлгэн эмчилгээнд явах гэсэн боловч мөнгө төгрөгийн боломжгүй байсан учир нөхөр гэрээ зараад эмчилгээнд явна гэж шийдээд ээжийн өгсөн 4 ханатай гэрийг зараад хот руу эмчилгээнд явсан юм. Улмаар ******* миний бие гэрийн мөнгөөр нь нөхөр ыг хот руу авч яван эмчлүүлсэн. Мөн дүү нар нь мөнгө төгрөг өгч хагалгаанд оруулж эмчилгээ хийлгэж ирүүлсэн. Цаашинд нөхөр ыг эмчлэх эмчилгээний мөнгө хэрэгтэй байсан учир ******* миний бие 2013 оны 04 дүгээр сард БОЭТөвд үйлчлэгчээр ажилд орж ажиллсан билээ. 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цаг 30 минутанд цахилгаан ашиглалтын буруугаас болж гал гарч 5 ханатай гэр маань шатсан юм. Ингээд байж байтал нөхөр ы ээж ******* ирж намайг тэтгэвэрийн зээл хийж өгөөч гэж гуйсан. Үүний дагуу миний бие ******* зээл хийж өгсөн юм. Тэгээд надад болон манай нөхөр, хүүхэд нарт хувцас, гурил, будаа авч өгсөн билээ. Би энэ хүнээс бэлэн 200.000 төгрөг зээлж аваагүй. Мөн ******* хөгшинийг хэл амаар болон үр хүүхдүүдийг дарамтлаж айлгаж сүрдүүлж байгаагүй. Өөрөө ажил дээр ирж элдэв үгээр харааж олон хүний дунд загнаж байсан. Мөн удаа дараа дарга нартай уулзаж байсан. Сүүлийн үед энэ хөгшинийг хараад зугтаж явдаг болсон билээ. Нөхөр ыг эмчилгээнд авч явсан нь миний буруу болж байх шиг байна. Иймд цаашид энэ хөгшинийг харж хандаж явж хувцасыг нь угааж өгсөн нь миний буруу болж байх шиг санагдаж байна. Цаашид энэ хэргийг уншиж судалж үзээд шалгаж өгнө гэдэгт итгэж байна. ыг эмчилгээнд авч явсан бичлэг, зураг бүх зүйл надад байгаа. Шалгаж үзэж болно. Мөн 2016 оны 10 дугаар сарын 03-ны үдээс хойш 17 цаг 30 минутын үед 5 ханатай гэр минь шатаж үрэгдсэн билээ. Аймгийн захирагч Баттулга дарга надад 4 ханатай гэр олгож өгсөн. Одоо миний бие цалингийн зээлтэй амьдрал ахуй маань маш хэцүү байна. 2 хүүхдийнхээ хувцас, гутлыг авч өгч чадахгүй өдөр хоногийг зовж өнгөрөөж байна. Иймд ******* хөгшний 200.000 төгрөг гэрийн 3.000.000 төгрөгөөр үнэлсэн мөн орны бүтээлэг 50.000 төгрөг энэ бүгдийг ******* миний бие нь төлж чадахгүй учир энэ асуудлыг нарийн дахин судалж шалгаж өгнө үү. Та бүгд үнэн зөвийг олж яаралтай шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Х.******* миний бие Д.*******аас 3.250.000 төгрөг нэхэмжилсэн. *******аас нэхэмжилсэн орны бүтээлгээ авсан. Үлдсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР