| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01406/И |
| Дугаар | 01233 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 01233
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1969 онд төрсөн, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багийн 34-1 дүгээр байрны 13 тоотод оршин суух, Тугчин овгийн Даваасүрэнгийн Гувираагийн нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016-09-15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Гувираа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Гувираа шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие Д.Гувираа нь 1995 онд Цагдаагийн байгууллагад орж цагдаагаар тасралтгүй ажилласан. 1995 онд 06 дугаар сарын 20-ны өдрөөс Орхон аймгийн Цагдаагийн газарт шилжин ирж 1995 оны 06 дугаар сарын 20-ноос 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаагаар ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаагаар ажиллаж байсан үеийн тушаал баримт олдохгүй байгаа тул намайг 1995 оны 06 дугаар сарын 20-ноос 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл эрүүлжүүлэх, баривчлах байрны цагдаагаар ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын газрын тодорхойлолт, гэрч Л.Очирпүрэв, Л.Энхбат нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Тугчин овгийн Даваасүрэнгийн Гувираа нь 1995 оны 06 дугаар сарын 20-ноос 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Орхон аймгийн цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байрны цагдаагаар ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын газрын тодорхойлолт, гэрч Л.Очирпүрэв, Л.Энхбат мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тугчин овгийн Даваасүрэнгийн Гувираа нь 1995 оны 06 дугаар сарын 20-ноос 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Орхон аймгийн цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байрны цагдаагаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гар дан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН