| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2019/00059/э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2019-03-13 |
| Зүйл хэсэг | 11.7.1., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 65
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Ц.Батзориг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхболд,
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуун овогт Б.А-д холбогдох 1826003410027 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 254 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар, 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Алаг адуун овогт Б.А
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ гэртээ 2018 оны 02, 03, 04, 05, 06 дугаар сар, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох З.О-г байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм явдал гаргахгүй” гэв.
Хохирогч З.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 16-ны орой 20 цагийн үед би хоёр хүүхэдтэйгээ ээжийнд очиж хоол идчихээд гэртээ иртэл манай нөхөр согтуу унтаж байсан. Тэгээд бид гурвыг ортол манай нөхөр Б.А сэрээд хухай пизда минь янхан, гичий минь гэж хэл амаар доромжлоод байхаар нь гэрээсээ гартал араас гарч ирээд пизда минь, гичий минь гэж хэл амаар доромжлоод орилоод тэгснээ газраас чулуу аваад шидэх гэхээр нь би зугтаагаад гэртээ орчихсон. Тэгтэл араас орж ирээд миний паспорт, тамхи хаана байна гээд тэлээтэй өмдөөрөө шавхардсан. Тэгтэл тэлээний арал нь духан дээр таараад дух хавдчихсан. ...Мөн миний баруун хөлрүү өшиглөсөн. ...Тэгээд манай нөхөр гэрээсээ гарахдаа машины дугуйны хийг гаргаад чи наад машин, байшиндаа үхээрэй гээд салаавч гаргаад хэл амаар доромжилж байгаад гараад явчихсан. Тэгээд манай ээж ирээд ээжийн утсаар цагдаа руу дуудлага өгсөн. ...2018 оны 02 дугаар сард цагаан сарын баярын дараа айлуудаар орж цай уусан. Тэгээд тэндээсээ хамт ажилладаг Б гэх залуутай хамт согтуу ирсэн. Би хүн ирсэн учир цай өгөөд Б нь манайд хоносон. Тэгээд шөнийн 01 цагийн орчимд хүний хажууд янхан минь, гичий минь гэж доромжлоод унтаж байхад хөнжлөөс татаад намайг цохиод авсан. Тэгээд 2-3 өдрийн дараа ...Д-н Хаан банкны хажууд хүн ихтэй газар араас нь очоод малгайгаа авсан чинь даварцан хар пизда вэ? гээд нуруу руу чулуу шидээд толгой руу оночихсон. ...2018 оны 03 дугаар сарын 04-ний үед бас согтуу ирээд ямар ч хамаагүй хажуу айлын залуутай хардаад янхан гэж доромжлоод алгадаад зүүн хөл рүү өшиглөөд байсан. Энэ үед 2 хүүхэд байсан. Би ер нь зодуулсан талаар хүнд бараг хэлдэггүй. Бүр ноцтой зодуулсныгаа ээж, ах, дүү нартаа хэлдэг. ...2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр согтуу орж ирээд шалтгаангүй уурлаад ээж хөдөө явчихсан байсан. “Янхан пизда минь зайл энд чиний юм байхгүй” гээд “бүгд миний юм” гэж хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би 2 хүүхдээ аваад явъя гэсэн. Тэгсэн чинь 2 гарыг бугуйгаар нь эргүүлээд өчөөд хөдлөх боломжгүй болгоод би өвдөөд байна больчих гэж уйлж гуйсан боловч ерөөсөө тоогоогүй. Тэгээд би цагдаад хэлнэ гэсэн чинь тавиад зугтаагаад явчихсан. 2018 оны 06 дугаар сарын сүүлээр 24-25-ны үеэр согтуу ажлынхаа хүмүүстэй архи уусан байсан. Тэгээд мөн л янхан, гичий зайл гээд гэрээсээ хөөгөөд байсан. Тэгэхээр нь би архи битгий уу, уусан бол гэртээ ирээд зүгээр унтчихаж бай гэсэн. Тэгсэн чинь нүдрүү гараа атгаж байгаад цохичихсон. Тэгээд миний нүд улайгаад нүдний хэсэг хөхрөөд хавдчихсан. Тухайн үед би найзтайгаа таараад наад нүдээ яачихсан юм гэхээр нь би юм мөргөчихсөн юмаа гэж худлаа хэлсэн. Харин ээждээ бол үнэнээ хэлсэн. ...Ээж тухайн үед хүүхдийн нүд сохолчих шахсан байна гэж хэлж байсан. ...10 гаран удаа дуудлага өгч эрүүлжүүлж байсан. Цагдаа дуудахаар зугтаачихдаг. 2016, 2017 онд баривчлуулж байсан. Энэ жил баривчлуулчихдаг юм уу? гэхээр ахиж тэгэхгүй гэж худлаа амлалт өгөөд гомдлыг буцаалгачихдаг. Зодуулчихаад эмнэлэгт огт үзүүлж байгаагүй. ...Дандаа л манай гэрт болсон асуудлууд юм. Өөрөөр хэлбэл Арвайхээр сумын 2 дугаар баг 11-07 тоотод болсон асуудлууд. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-22 дугаар хуудас/,
Гэрч Д.З-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...З.О нь манай хамгийн бага охин байгаа юм. З.О нь Б.А-тай гэр бүл болоод 10 гаран жил болж байна. ...Дундаасаа 2 хүүхэдтэй. Б.А нь архи уудаг, архи уухаараа л ар гэртээ агсам согтуу тавьдаг бололтой байсан. Одоо архи уухаа больсон. Цугтаа амьдарч байгаа. 2018 оны 05 дугаар сард байсан юм өдрийг нь санахгүй байна. Намайг Өвөрхангай аймгийн Гучин-Ус сум руу хүргэн Шаазгайгийнх руу явсан хойгуур манай охин З.О-г Б.А нь зодсон байсан. Хүү З.С надруу утсаар яриад та аймгийн төвд ир З.Оюунсүрэнг Б.А зодоод гэр орноосоо хөөж туугаад байна гэсэн. ...Намайг аймгийн төвд гэртээ ирсэн хойно З.О хүүхдүүдийнхээ хамт ирсэн. З.Оюунсүрэнгийн хоёр гарын бугалга хөх эрээн болсон байсан. З.О надад “Б.А гэрээсээ хөөж туугаад гар мушгиад ийм болгочихсон” гэж хэлсэн. Мөн 2018 оны 06 дугаар сарын 20-ны орчимд байсан. Би өдрийг нь санахгүй байна. З.Оюунсүрэн манай гэрт ирэхэд нүд нь хөхөрсөн байсан. Би одоо аль нүд нь хөхөрсөн байсныг санахгүй байна. З.О-с нүдээ яасан юм бэ? гэхэд Б.А согтуу ирээд агсам тавиад цохичихсон юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч А.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Б.А-тай хамар хашаанд байдаг юм. 2018 оны 05 дугаар сард байсан юм өдрийг нь сайн санахгүй байна. Намайг гэртээ байж байсан чинь З.О эгч миний утас руу залгаад “ах чинь намайг зодоод байна, гараад ир” гэсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад хашаанд нь орсон. Намайг хашаанд ороход З.Оюунсүрэн эгч Б.А ах хоёр гэрийнхээ үүдэн дээр зогсож байснаа Б.А ах намайг хараад зугтаагаад явчихсан. Тэгээд З.Оюунсүрэн эгч дээр очиход З.О эгч “Б.А намайг зодоод миний гарнаас мушгисан” гэхээр нь харахад баруун гарын бугалга хэсэг нь хөхөрсөн байсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх эмнэлгийн 707 дугаартай: “...З.О-н биед 2018 оны 02 дугаар cap, 2018 оны 03 дугаар сар, 2018 оны 04 дүгээр сар, 2018 оны 05 дугаар сар, 2018 оны 06 дугаар сар, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрүүдэд зодуулснаас үүссэн шарх, сорви, гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 33, 37 дугаар хуудас/,
Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 50-51 дүгээр хуудас/
Захиргааны шийтгэл ногдуулах шийтгэврийн хуулбар /хх-ийн 75 дугаар хуудас/,
Согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоолын хуулбар, Аюулын зэргийн үнэлгээний хуулбар, /хх-ийн 11, 12-13 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.А-н ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.А согтуурсан үедээ гэртээ 2018 оны 02, 03, 04, 05, 06 дугаар сар, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох З.О байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Б.А-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч З.О-н “...2018 оны 07 дугаар сарын 16-ны орой 20 цагийн үед гэртээ согтуу байсан. Тэлээтэй өмдөөрөө шавхардсан. Тэгтэл тэлээний арал нь духан дээр таараад дух хавдчихсан. ...Мөн миний баруун хөлрүү өшиглөсөн. 2018 оны 02 дугаар сард шөнийн 01 цагийн орчимд хүний хажууд янхан минь, гичий минь гэж доромжлоод унтаж байхад хөнжлөөс татаад намайг цохиод авсан. Тэгээд 2-3 өдрийн дараа ...Дэлгэрэхийн Хаан банкны хажууд хүн ихтэй газар араас нь очоод малгайгаа авсан чинь даварцан хар пизда вэ? гээд нуруу руу чулуу шидээд толгой руу оночихсон. 2018 оны 03 дугаар сарын 04-ний үед бас согтуу ирээд ямар ч хамаагүй хажуу айлын залуутай хардаад янхан гэж доромжлоод алгадаад зүүн хөл рүү өшиглөөд байсан. 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр согтуу ирсэн. Тэгээд миний 2 гарыг бугуйгаар нь эргүүлээд өчөөд хөдлөх боломжгүй болгоод би өвдөөд байна больчих гэж уйлж гуйсан боловч ерөөсөө тоогоогүй. Тэгээд би цагдаад хэлнэ гэсэн чинь тавиад зугтаагаад явчихсан. 2018 оны 06 дугаар сарын сүүлээр 24-25-ны үеэр согтуу ажлынхаа хүмүүстэй архи уусан байсан. Тэгээд мөн л янхан, гичий зайл гээд гэрээсээ хөөгөөд байсан. Тэгэхээр нь би архи битгий уу, уусан бол гэртээ ирээд зүгээр унтчихаж бай гэсэн. Тэгсэн чинь нүдрүү гараа атгаж байгаад цохичихсон. Тэгээд миний нүд улайгаад нүдний хэсэг хөхрөөд хавдчихсан. ...10 гаран удаа дуудлага өгч эрүүлжүүлж байсан. 2016, 2017 онд баривчлуулж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-22 дугаар хуудас/, гэрч Д.З-н мөрдөн байцаалтанд өгсөн:“... 2018 оны 05 дугаар сард байсан юм өдрийг нь санахгүй байна. Намайг Өвөрхангай аймгийн Гучин-Ус сум руу хүргэн Шаазгайгийнх руу явсан хойгуур манай охин З.Оюунсүрэнг Б.А нь зодсон байсан. Мөн 2018 оны 06 дугаар сарын 20-ны орчимд байсан. Би өдрийг нь санахгүй байна. З.О манай гэрт ирэхэд нүд нь хөхөрсөн байсан. Би одоо аль нүд нь хөхөрсөн байсныг санахгүй байна. З.Оюунсүрэнгээс нүдээ яасан юм бэ? гэхэд Б.А согтуу ирээд агсам тавиад цохичихсон юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/, гэрч А.Баяржаргалын ” ...2018 оны 05 дугаар сард байсан юм өдрийг нь сайн санахгүй байна. Намайг гэртээ байж байсан чинь З.Оюунсүрэн эгч миний утас руу залгаад “ах чинь намайг зодоод байна, гараад ир” гэсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад хашаанд нь орсон. Намайг хашаанд ороход З.Оюунсүрэн эгч Б.А ах хоёр гэрийнхээ үүдэн дээр зогсож байснаа Б.А ах намайг хараад зугтаагаад явчихсан. Тэгээд З.Оюунсүрэн эгч дээр очиход З.Оюунсүрэн эгч “Б.А намайг зодоод миний гарнаас мушгисан” гэхээр нь харахад баруун гарын бугалга хэсэг нь хөхөрсөн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1826000341 дугаартай тогтоол /хх-ийн 1/, Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/, Захиргааны шийтгэл ногдуулах шийтгэврийн хуулбар /хх-ийн 75 дугаар хуудас/, Согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоолын хуулбар, Аюулын зэргийн үнэлгээний хуулбар /хх-ийн 11, 12-13/ зэрэг болно.
Шүүгдэгч Алаг адуун овогт Б.А-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Алаг адуун овогт Б.А-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Б.А гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж хуульчилжээ.
Хохирогч З.О, шүүгдэгч Б.А нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь хавтаст хэрэгт авагдсан Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 50-51/, хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүгдэгч Б.Аыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдаж, түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 6, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Алаг адуун овогт Б.А-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Алаг адуун овогт Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Б.Ад оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Б.А-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.
6. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.