| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2019/00058/э |
| Дугаар | 64 |
| Огноо | 2019-03-13 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ч.Энхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 64
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Ч.Энхжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхболд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,
Шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Л.Г-д холбогдох эрүүгийн 1926000000031 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3, 90 дүгээр зүйлийн 1-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ******* овогт Л.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 18 цагийн үед зогсож байсан Ц.Д-н эзэмшлийн “Тоуоto Runk” маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг чулуу шидэж, хойд талын салхины шилийг трубагаар цохин, хагалж гэмтээн, бага хэмжээнээс дээш буюу 570.000 /таван зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Л.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр өдөр машинтай ирсэн хүмүүс над руу дайраад байсан. Тэгээд би ирсэн хүмүүс рүү чулуу шидэж, машины шилийг төмрөөр цохисон. Тэгсэн тэр машины жолооч нь таксинд явж байсан. Таксины жолооч нь буруугүй байсан юм билээ. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм зүйл гаргахгүй” гэв.
Хохирогч Т.У-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дэлгүүрийн урд талаар гараад явж байтал 5 хүн замын хажууд зогсож байгаад гар өргөсөн. Би тэр үед таксинд явж байсан юм. Тэгээд зогсоод хаашаа явах уу? гэтэл 9 дүгээр хороо орно гэхээр нь тухай хүмүүсийг суулгаад явсан, ...Тэгсэн биш болоод 2 дугаар хороонд ирсэн. Суусан хүмүүсээс нэг эмэгтэй эхлээд хашаа руу орсон. Удалгүй араас нь нэг эрэгтэй хүн орсон. Тэгээд удаагүй нөгөө хоёр гарч ирээд машинд суусан. Би машинаа асаагаад хөдлөх гэтэл тухайн айлын эрэгтэй хүн гарч ирээд орилж чарлаад чулуу шидээд эхэлсэн. Тэгсэн нэг чулуу нь миний машины урд талын салхины шилийг оноод мөн зөв талын хажуу крила хонхойсон. Хурдан хөдлөөрэй гэхээр нь хөдөлсөн чинь арын салхины шил нэг зүйлээр хага цохисон. Би буугаад яаж байгаа юм бэ? гээд хэлтэл хашаандаа орчихоод хаалгаа түгжчихээд байхаар нь цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
Гэрч Д.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би Ягаан толгойд ...Н болон А нартай хамт айлд очсон. Тэнд нэг шил архи хувааж уусан. Бид 3-ын очсон айлд Шар гэх нэртэй нэг хүүхэн байсан, ...Тэгээд бид тав 2 дугаар хороонд нэг айлд очсон. Гадаа байж байсан болохоор гэрт юу болсон талаар мэдэхгүй байна. Тэгтэл нэг залуу гарч ирээд чулуу шидээд сууж явсан таксины урд талын шилийг хагалсан, Тэгэхээр нь наад залуу чинь машиныг чинь эвдэх нь хөдлөөрэй гээд хөдөлсөн чинь арын шилийг нь нэг трубагаар хага цохичихсон. Тэгээд нөгөө залуу шууд хашааныхаа хаалгыг цоожлоод гэр лүү орчихсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,
Гэрч С.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 18 цаг болж байсан байх би Г цуг гэртээ байж байсан чинь над руу Шар авгай залгаад гэрийн чинь гадаа ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь миний бие муу байна гэтэл Шар авгай гарнаас чирээд намайг аваад гарсан. Хашааны гаднаас тэд нар орилоод хэл амаар доромжлоод байсан. Г гараад чулуу шидээд та нар эндээс зайл гээд орилоод байсан. Удалгүй Г гэртээ ороод ирсэн. Ганболд чулуу аваад тэр хүмүүс рүү шидээд байсан. Тэгж чулуу шидэж байхдаа л тэр ирсэн машиных нь шилийг хагалсан байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/,
Гэрч Г.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Д.О, Д.Н, таксины жолооч бид 4 машинд үлдээд А ах эхнэртэйгээ гэр лүү орсон. Удалгүй хашаанаас Г гэх хүн орилж гарч ирээд чулуу шидээд хөлсөлж явсан. Таксины урд талын шилийг нь хага цохисон. Бид нар яаж байгаа юм бол гэж бодоод тэндээс хөдлөөд явтал хашаа руугаа эргэж ороод нэг труба гаргаж ирээд машины ар талын цонхыг хага цохичихоод эргээд хашаа руугаа орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/,
Гэрч Д.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Удалгүй танихгүй нэг эрэгтэй хүн гарч ирээд чулуу аваад шидсэн чинь бид нарын хөлсөлж явсан таксины урд талын салхины шилийг хагалчихсан. Тэгэхээр нь бид нар хүүе хөдлөөрэй гээд хөдөлсөн чинь ар талын салхины шилийг трубагаар хага цохисон. Ганболд гэх нэртэй хүн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/,
Гэрч Л.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний дүү Л.Г нэг хүүхэдтэй. ...Нэг хүүхэнтэй хамт амьдраад байгаа албан ёсоор гэрлэж хуримаа хийсэн зүйл байхгүй. Багаасаа л сонсголын бэрхшээлтэй хүүхэд байсан. Одоогоор аливаа ярьж хэлж байгаа зүйлийг сонсголын аппратгүй бол сонсохгүй. Ганцаараа удаан амьдарсан болохоор элдэв хүмүүстэй нийлээд архи дарс уугаад байдаг болчихсон. Одоо хамт амьдарч байгаа Алтанцэцэг гэж хүүхэн нь архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг учраас тэрэнтэй нь хүмүүс ирж архи уугаад нөгөө хүмүүстэй нь Г маргалдаж хэрэлдэж маргалдаад элдэв асуудалд орчих гээд байдаг юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 10-
ны өдрийн 01/06 дугаартай үнэлгээгээр тогтоогдсон дүн 570.000 төгрөг"-өөр
тогтоов" гэх үнэлгээ /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Л.Г-н хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-ийн 22, 32, 36-39 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Л.Г-н ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дүгээр хуудас/,
Хохирол хүлээлцсэн тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Л.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 18 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 14-01 тоот хашааны үүдэнд зогсож байсан Ц.Д-н эзэмшлийн “Тоуоto Runk” маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг чулуу шидэж, хойд талын салхины шилийг трубагаар цохин, хагалж гэмтээн, бага хэмжээнээс дээш буюу 570.000 /таван зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудааар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Л.Г-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.У-н “...2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг “Шинэ өглөө” хүнсний дэлгүүрийн урд талаар гараад явж байтал 5 хүн замын хажууд зогсож байгаад гар өргөсөн. Тэгээд зогсоод хаашаа явах уу? гэтэл 9 дүгээр хороо орно гэхээр нь тухай хүмүүсийг суулгаад явсан, ...Тэгсэн биш болоод 2 дугаар хороонд ирсэн. ...Би машинаа асаагаад хөдлөх гэтэл тухайн айлын эрэгтэй хүн гарч ирээд орилж чарлаад чулуу шидээд эхэлсэн. Тэгсэн нэг чулуу нь миний машины урд талын салхины шилийг оноод мөн зөв талын хажуу крила хонхойсон. Хурдан хөдлөөрэй гэхээр нь хөдөлсөн чинь арын салхины шил нэг зүйлээр хага цохисон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 58-59/, гэрч Д.О-н “...нэг залуу гарч ирээд чулуу шидээд сууж явсан таксины урд талын шилийг хагалсан, Тэгэхээр нь наад залуу чинь машиныг чинь эвдэх нь хөдлөөрэй гээд хөдөлсөн чинь арын шилийг нь нэг трубагаар хага цохичихсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61/, гэрч С.А-н “...Г гараад чулуу шидээд та нар зайл эндээс гээд орилоод байсан. Удалгүй Г гэртээ ороод ирсэн. Г чулуу аваад тэр хүмүүс рүү шидээд байсан. Тэгж чулуу шидэж байхдаа л тэр ирсэн машиных нь шилийг хагалсан байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62/, гэрч Г.Б-н “...Г гэх хүн орилж гарч ирээд чулуу шидээд хөлсөлж явсан. Таксины урд талын шилийг нь хага цохисон. Бид нар яаж байгаа юм бол гэж бодоод тэндээс хөдлөөд явтал хашаа руугаа эргэж ороод нэг труба гаргаж ирээд машины ар талын цонхыг хага цохичихоод эргээд хашаа руугаа орсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63/, гэрч Д.Н-н “...Бид нарын хөлсөлж явсан таксины урд талын салхины шилийг хагалчихсан. Тэгэхээр нь бид нар хүүе хөдлөөрэй гээд хөдөлсөн чинь ар талын салхины шилийг трубагаар хага цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/06 дугаартай үнэлгээгээр тогтоогдсон дүн 570.000 төгрөгөөр тогтоов гэсэн үнэлгээ /хх-ийн 9-11 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ******* овогт Л.Г-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ******* овогт Л.Г-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Л.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан “Шийтгүүлсэн этгээд …тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор… торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй” гэж заасан байх тул шүүгдэгч нь дээрх хугацаанд торгууль нөхөн төлөх үүрэгтэй болохыг дурдаж байна, харин хэсэгчлэн төлөх хугацаа тогтоогоогүй болно.
Шүүгдэгч Л.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,
Шүүгдэгч Л.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч Л.Г-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 12, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Л.Г-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Л.Г-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
4. Шүүгдэгч Л.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү,
Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.