Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 507

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би

 

Нэхэмжлэгч: ******* ХХК,

 

Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 5 дугаар баг ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар: *******/,

Хариуцагч: Өмнөговь аймаг Ханхонгор сум 4 дүгээр баг *******ад оршин суух,  ******* овогт *******ийн /регистрийн дугаар: /,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 1.512.411 төгрөг 37 мөнгийг Ц.*******, Ц. нараас гаргуулах, зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.*******, Ц. нар нь *******тай 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1180011446 дугаартай зээлийн гэрээ байгуулан 3,000,000 /гурван сая/ төгрөгийг эргэлтийн хөрөнгө зориулалтаар, жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авч өөрийн эзэмшлийн Өмнөговь Даланзадгад сум 5-р баг Зүүнсайхан 2-17 тоотын 4608001594 нэгж талбарын дугаартай эзэмших газар, 5 ханатай гзрээ тус тус барьцаалуулсан. Улмаар зээлдэгч Ц.*******, Ц. нар нь *******тай байгуулсан 1180011446 дугаартай зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх заалтад заасан үүргээ зөрчиж тус зээлийн гэрээний төлбөрийг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлээд байна. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлдэгчээс ******* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, шаардаж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна. ******* зээлийн гэрээний 5.1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна. 1180011446 дугаартай зээлийн гэрээний 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 1,189,635.37 төгрөг, хүү 297,473 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,303 төгрөг нийт 1,512,411.37 төгрөгийг Ц.*******, Ц. нараас гаргуулах, дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд 1180011446 барьцааны гэрээнд заасан зээлдэгчийн эзэмшлийн Өмнөговь Даланзадгад сум 5 дугаар баг Зүүнсайханы 2-17 тоотын 4608001594 нэгж талбарын дугаартай эзэмших газар, 5 ханатай гэр гэсэн барьцаагаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.*******, Ц. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.*******, Ц. бид *******наас 3.000.000 /гурван сая/ төгрөг нэхэмжлэн зээлж авсан нь үнэн. Одоо 1.512.411,37 /нэг сая таван зуун арван хоёр мянга дөрвөн зуун арван нэгэн төгрөг гучин долоон мөнгө/ төгрөгийг төлөх нь үнэн болно. Үнийн дүн дээр маргаан байхгүй гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хариуцагч Ц.*******, Ц. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Хариуцагч Ц.*******, Ц. нар нь нэхэмжлэгч ******* ХХК-ний 1.512.411 төгрөг 37 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Хариуцагч Ц.*******, Ц. нар нь  1.512.411 төгрөг 37 мөнгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.850 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******, Ц. нараас улсын тэмдэгтийн хураамжид 20.425 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 20.425 төгрөгийг тус тус гаргуулж ******* ХХК-д олгосугай.

 

  1. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Л.УГТАХБАЯР