| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2016/00462/и |
| Дугаар | 519 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 519
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: *******/,
Хариуцагч: “*******” ХХК,
3.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Ухаахудаг уурхайгаас 78 км-т нь "*******” ХХК-ийн ******* улсын дугаартай нордбенз маркийн автомашиныг жолоодож яваад МУ-ын ЗХД-ийн 8.2 дахь заалтыг зөрчиж “*******" ХХК-ийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас миний охин нас барсан юм. Гэвч тухайн зам тээврийн ослын сэжигтнээр тогтоогдсон нь Улаанбаатар хотод улсын 3 дугаар эмнэлгийн мэс заслын тасгийн эрчимт эмчилгээний хэсэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан гэсэн үндэслэлээр Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр Прокурорын газраас 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан байдаг тул тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох оршуулгийн зардал нийт 3.700.000 төгрөгийг “*******” ХХК-аас гаргуулж өгнө үү. Мөн миний бие нь өндөр настай Даланзадгад суманд оршин суудаг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар Бусдын амь бие, эрүүл мэндэд гэм хор учруулсаны хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг ...нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу тус шүүхэд гаргасан болно гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь гэм хороон хохиролд 3.700.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар Д.******* намайг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Д.******* миний бие шүүхэд "*******" ХХК-иас 3.700.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. "*******" ХХК-иас надад 3.700.000 төгрөгийн хохирлыг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бэлнээр өгч хохирол төлбөр барагдууллаа. Одоо хохирлын 3.700.000 төгрөгийг авсан учраас танай шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээж авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР