Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 81

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч У.Анхжаргал,

Хохирогч Ц.Ц, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхболд,

Шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цагаан овогт Т.Н холбогдох эрүүгийн 1826003580058 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, Цагаан овогт Т.Н

Холбогдсон хэргийн талаар: Т.Н нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Шаазгай толгой” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль орчинд 173.726.15 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Ийм хэрэгт холбогдоно гэж бодоогүй. Өөрийн гэм буруугаа хүлээж байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв. 

Хохирогч Ц.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Иргэдээс зөвшөөрөлгүй газар ашигт малтмал олборлоод байна гэсэн дуудлага ирсэн. Тэгээд тухайн үед би хөдөөгүүр ажлаар явж байсан тул тухайн мэдээллийг аваад байгаль орчны байцаагчаа  сумын цагдаатай явуулсан. Дараа нь би хэсгийн төлөөлөгч Доржготовтой хамт газрын хэмжилт хийх гэж очсон. Хохирол төлбөр төлөгдсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв. 

Хохирогч Ц.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн “... “Шаазгай толгой” гэх газар хүмүүс ажиллаж байсан. ...Цагдаагаас ажлын хэсэг ирчихсэн шалгах ажил эхэлсэн байсан. Нарийнтээл сумын 1 дүгээр багийн харьяат Т.Н гэж хүн зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаад саатуулагдсан байсан. Тэр хүн ямар нэг зөвшөөрөл авсан зүйл байгаагүй. ...Гар аргаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг техник хэрэгсэл бүхий иргэдийн бүртгэл судалгаанд бүртгэгдээгүй хүн байгаа. Сая үнэлгээний компаниас хүмүүс очиж Т.Н-н үйл ажиллагаа явуулсан газарт хэмжилт хийхээр очих үед хамт тэр газар дээр нь очсон. Тэр газарт ямар нэгэн байдлаар зөвшөөрөл олгогдсон зүйл байхгүй. Хуучин гар аргаар нинжа нар ороод ухсан байсан газрыг нь нөхөн сэргээх ажил хийгдсэн талбай орчимд байсан. ...Зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйлдэл болно. Тэр орчмын газрыг техникийн нөхөн сэргээлт хийгдсэн талбай гэж явдаг. Газрын хэмжээний хувьд өргөн нь 3 метр, урт нь 4 метрийн хэмжээтэй доош ухсан, өндөр талдаа 1,7 метр, нам талдаа 0,4 метр хэмжээтэй газар ухсан байсан нь хэмжилтээр тогтоогдож байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Гэрч Г.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн "... Хэргийн газарт би анх очихдоо Нарийнтээл сумын хэсгийн төлөөлөгч М.Д хамт очсон. Н нь тухайн үед ашигт малтмал олборлох үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй явуулж байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 43 дугаар хуудас/,

Гэрч М.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн "...иргэн Т.Н нь нэг үл таних хүний хамт хоёулаа байсан. Тэгээд би аймгийн Цагдаагийн газарт ...утсаар мэдэгдээд буцаад ирэхэд ...шөнийн 23 цагийн үе байсан болохоор та хоёр эндээ үлдээд байж бай, маргааш өглөө бүрэлдэхүүнтэй хамт ирнэ гэж хэлээд явсан. Маргааш нь очиход хоёулаа байхгүй болчихсон байсан. Тэгээд хэргийн газрын үзлэгийн бүрэлдэхүүн ирж хэмжилтээ хийгээд буцсан би сүүлд нь Т.Н-г дуудаж аймгийн цагдаа дээр очиж мэдүүлэг өг гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 44-45  дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Н-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 18-21 цагийн хооронд би ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан алт олборлож амжаагүй шороогоо л ухаж байсан, алт олоогүй, би ганцаараа өөрийн эзэмшлийн “Рено” маркийн ачааны автомашинтай, улсын дугааргүй “Доосан-55” маркийн эксковатор, хуурай Паажууртай очсон, надтай хамтарсан ямар нэгэн оролцоотой хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-н 88-89 дүгээр хуудас/,

“МОНСЛОВ” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18/079 дугаартай албан бичигт дурдсан шинжээчийн... Иргэн Т.Н нь нийт 33.37 м2 талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь 2018.09.16-ны өдрийн хэмжилтээр тогтоогдлоо. Уг талбай нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай байна. /АМГТГ-ын 2018.10.03-ны өдрийн 7/6678 тоот албан бичгийг хавсарган. Иргэн Т.Н нь нийт 33.37 м2талбайд үйл ажиллагаа явуулсан нь “МОНСЛОВ” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Уг талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг БОАЖ-ын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох” аргачлалын дагуу байгаль орчны бүрэлдэхүүн тус бүрээр тооцож үзлээ. /Хохирлын нийт хэмжээ 56.553.68 төгрөг/, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дахь хэсгийн 3, 5, 5 дахь хэсгийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг 173.726.15 төгрөгөөр тогтоосон. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Шаазгай толгой” гэх газарт иргэн Т.Н-н олборлолт явуулсан гэх газар нь тус хуулийн хамгаалалтын давхацалгүй байна. /Байгаль орчин аялал жуучлалын яамны 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 066/6604 дугаар бүхий албан тоотыг хавсаргав. гэсэн дүгнэлт, /хх-ийн 55-69 дугаар хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,  

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, Прокурорын тогтоол,  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13 дүгээрр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №03/06 дугаартай дүгнэлт /хх-16-18 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №03/07 дугаартай дүгнэлт /хх-19-21 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №03/05 дугаартай дүгнэлт /хх-22-24 дугаар хуудас/

Хохирол барагдуулсан талаарх баримт / хх-ийн 113 дугаар хуудас/, 

№01939407 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 14 дугаар хуудас/, 

Шүүгдэгч Т.Н-н “Хаан банк” дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хх-ийн 87-89 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Н-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 72-79 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Т.Н-н ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Т.Н нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Шаазгай толгой” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль орчинд 173.726.15 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Шүүгдэгч Т.Н-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан Хохирогч Ц.Ц-н гэх газар хүмүүс ажиллаж байсан. ...Нарийнтээл сумын 1 дүгээр багийн харьяат Т-н Н гэж хүн зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаад саатуулагдсан байсан. Тэр хүн ямар нэг зөвшөөрөл авсан зүйл байгаагүй. ...Гар аргаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг техник хэрэгсэл бүхий иргэдийн бүртгэл судалгаанд бүртгэгдээгүй хүн байгаа. ...Тэр газарт ямар нэгэн байдлаар зөвшөөрөл олгогдсон зүйл байхгүй. Хуучин гар аргаар нинжа нар ороод ухсан байсан газрыг нь нөхөн сэргээх ажил хийгдсэн талбай орчимд байсан. ...Газрын хэмжээний хувьд өргөн нь 3 метр, урт нь 4 метрийн хэмжээтэй доош ухсан, өндөр талдаа 1,7 метр, нам талдаа 0,4 метр хэмжээтэй газарт ухсан байсан нь хэмжилтээр тогтоогдож байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 34-35/, гэрч Г.Н-н "... Хэргийн газарт би анх очихдоо сумын хэсгийн төлөөлөгч хамт очсон. Н нь тухайн үед ашигт малтмал олборлох үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй явуулж байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 43/, гэрч М "...иргэн Т.Н нь нэг үл таних хүний хамт хоёулаа байсан. Тэгээд би аймгийн Цагдаагийн газарт ...утсаар мэдэгдээд буцаад ирэхэд ...шөнийн 23 цагийн үе байсан болохоор та хоёр эндээ үлдээд байж бай, маргааш өглөө бүрэлдэхүүнтэй хамт ирнэ гэж хэлээд явсан. Маргааш нь очиход хоёулаа байхгүй болчихсон байсан. Тэгээд хэргийн газрын үзлэгийн бүрэлдэхүүн ирж хэмжилтээ хийгээд буцсан би сүүлд нь Н-г дуудаж аймгийн цагдаа дээр очиж мэдүүлгээ өг гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 44-45 /, “МОНСЛОВ” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18/079 дугаартай албан бичигт дурдсан шинжээчийн... Иргэн Т.Н нь нийт 33.37 м2 талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь 2018.09.16-ны өдрийн хэмжилтээр тогтоогдлоо. Уг талбай нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай байна. /АМГТГ-ын 2018.10.03-ны өдрийн 7/6678 тоот албан бичгийг хавсарган. Иргэн Т.Н нь нийт 33.37 м2 талбайд үйл ажиллагаа явуулсан нь “МОНСЛОВ” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Уг талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг БОАЖ-ын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох” аргачлалын дагуу байгаль орчны бүрэлдэхүүн тус бүрээр тооцож үзлээ. /Хохирлын нийт хэмжээ 56.553.68 төгрөг/, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дахь хэсгийн 3, 5, 5 дахь хэсгийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг 173.726.15 төгрөгөөр тогтоосон. “Шаазгай толгой” гэх газарт иргэн Т.Н-н олборлолт явуулсан гэх газар нь тус хуулийн хамгаалалтын давахцалгүй байна. /Байгаль орчин аялал жуучлалын яамны 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 066/6604 дугаар бүхий албан тоотыг хавсаргав” гэсэн дүгнэлт, /хх-ийн 63-76/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-ийн 1 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-14/, болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно. 

Шүүгдэгч Цагаан овогт Т.Н холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, явуулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчид оногдуулах ялын саналыг прокурор гаргаж түүнийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 /Таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /Таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Н эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Н-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж 5.400 /Таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /Таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд  хэсэгчилэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Т.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20-35 ӨВО улсын дугаартай саарал өнгийн “Киа Рено” маркийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн ачааны автомашин нэг ширхэг, улсын дугааргүй улаан өнгийн “Доосан-55” маркийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн эксковатор нэг ширхэг, шороо шигших зориулалттай хуурай паажуур /гар хийцний/ зэргийг битүүмжилсэн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна .

Шүүгдэгч Т.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 173.740.00 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй  болохыг тус тус дурьдсугай. 

Шүүгдэгч Т.Н авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цагаан овогт Т.Н-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цагаан овогт Т.Н-г 5.400 /Таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /Таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нт оногдуулсан  5.400 /Таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /Таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Т.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 173.740.00 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц саарал өнгийн Киа Рено маркийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн ачааны автомашин нэг ширхэг, улсын дугааргүй улаан өнгийн Доосан-55 маркийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн эксковатор нэг ширхэг, шороо шигших зориулалттай хуурай паажуур /гар хийцний/ нэг ширхэгийг тус тус битүүмжилсэн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Нт   авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Н-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.