Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 481

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 1 дүгээр баг ******* тоотод оршин суух ******* овогт *******йн ******* /регистрийн дугаар: *******1/

 

Хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга  З.Өрнөл оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* овогтой *******тэй 2004 оны 10 дугаар сарын 07-ны өдөр танилцан 2010 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүү ******* мэндэлсэн. Бид хамтран амьдрах хугацаандаа гэр бүлийн баталгаагүй байсан. Миний хань Г.******* нь 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр авто ослын улмаас нас барсан. Хүү О.*******т тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч гэр бүлийн баталгаагүй улмаас хохироод байна. Иймд Б.******* миний биеийг Г.*******тэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 2004 оноос хойш Г.*******, Б.******* биднийг хамт хамтран амьдарч байсан болон бидний хүү ******* нарыг , нараар гэрчлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* миний бие Улаанбаатар хотод ном уншуулж, засал хийлгэж байгаа тул 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 30 минутад болох шүүх хурлыг ******* миний эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* овогт *******йн ******* нь Түмэд овогт Гомбын *******тэй 2004 онд танилцаж 2010 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүү О.*******ыг төрүүлж, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болох нь гэрч , Ц.Энхтүвшин нарын мэдүүлэг, нас барсны гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй байна.

      

Гэрч  нарын мэдүүлэг хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй байх тул тэдний мэдүүлгийг үнэн зөвд тооцож нотлох баримтаар үнэлэв. Гэрч нарын иргэний үнэмлэхийн хуулбар нь тэдний өөрсдийн биеэр шүүхэд ирж гэрчийн мэдүүлэг өгснийг гэрчлэх баримтууд болно.

 

Гэрч , Ц.Энхтүвшин нар нь нэхэмжлэгчийг Г.*******тэй хамтын амьдралтай байсан, энэ хугацаанд хүү О.******* төрсөн талаар мэдүүлдэг бөгөөд гэрч нарын мэдүүлэг нь нэхэмжлэгчийн тайлбартай зөрүүтэй биш байгаа бөгөөд эдгээр нотлох баримт нь дамжмал байдлаар Б.*******, Г.******* нарын хамт амьдарсаныг нотолж байна гэж үзлээ.

 

 Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, нас барсны гэрчилгээ зэрэг нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаж, нотариатаар гэрчлэгдсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******йн ******* нь Түмэд овогт Гомбын *******тэй хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.УГТАХБАЯР