Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 01225

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 2 дугаар байрны 26 тоотод оршин суух, /регистрийн дугаар: УП90082401/, Бууч овгийн Мөнхдэлгэрийн Алтанзулын нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 11 дүгээр хороолол 26 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ФЯ91060918/, Өндөр овгийн Сандуйжавын Билгүүнд  холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 5,500,000 төгрөг гаргуулах, бүр бүлийн дундын эд хөрөнгөнөөс өөр ногдох хэсгийг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Алтанзул, хариуцагч С.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов. 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэхэмжлэгч М.Алтанзул шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие Мөнхдэлгэр овогтой Алтанзул нь 1990 оны 8-р сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн. 1995 онд эцэг эхийн хамт Эрдэнэт хотод ирж амьдарч, 1998 онд 5 дугаар 10 жилд 1-р ангидаа орж 2008 онд Гэгээ сургуулийг төгссөн. Гэгээ сургуульд сурч байхдаа ангийн хөвгүүн С.Билгүүнтэй танилцаж үерхсэн. 2008 онд МУИС-н Эдийн засгийн сургуулийн хуваарийг авч 2-р курсээсээ Билгүүнтэй хотод амьдарсан. Хотод цуг амьдарч байх хугацаандаа Билгүүн нь Цагдаагийн сургуулийн эрх зүйн ангид сурч байгаад архи ууж гадуур тэнэж, хичээл тасалдаг болсноор сургуулиасаа хөөгдсөн. Сандуйжав овогтой Билгүүн нь Сандуй аавыхаа том охин Номингийн хүүхэд.  АавТүмэнбаяр нь архи ууж гадуур тэнэж байгаад салсан . Одоо хүртэл ганцаараа хийсэн ажилгүй амьдарч явдаг гэсэн.

2010 оны намар Билгүүний ээж болох Номингэрэлийнд Улаанбаатар хотод амьдарч байхад согтуу орж ирж миний гарыг мушгин намайг зоддож эхэлсэнээр үргэлжлүүлэн зоддог болсон. Намайг зодож байхад өвөө нь болох Сандуйжав ээж Номингэрэл нар нь харж л байсан, боль гэж хэлээгүй. Иймэрхүү хэрэг удаа дараа гардаг байсан. Энэ байдлыг аав ээждээ хэлж Билгүүнээс зугтаж зуун айлд байр хөлсөлж амьдарч эхэлсэн боловч сургууль дээр ирж сахиж гуйгаад өвоө эмээгээрээ яриулж байгаад л аргаггүйн эрхэнд буцаж очиж амьдарсан.Ингэж явсаар тэр жилдээ жирэмсэн болж охин Оюухишигийг 2011 оны 6 сарын 7-нд төрүүлсэн. Дөнгөж төрөөд нялх биетэй байхад найз нартайгаа архи ууж 7хоног алга болчоод манай гэрт буюу аавынд ирж нуруу руу өшиглөж зодсон. Энэ үед аав Сэлэнгэ аймагт байсан .Билгүүн нь их огцом ууртай гадуур найз нартайгаа архи ууж наргих дуртай тэрийг нь хориглож юм хэлэхээр намайг элдвээр хэлж доромжилдог. Би 2013 оны 12 сарын 17-нд Орхон аймгийн Хаан банкны салбарт теллерээр ажилд орсон. Ажиллаж байх хугацаанд ажлыхантай их хардаж янз бүрийн үгээр доромжилон архи уудаг нь хэвээрээ бид 2 байнга хэрүүлтэй байсан. 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл цуг амьдрахдаа бид 2-т тогтсон орон гэр байхгүй эцэг эхийнхээрээ амьдарч хэсэг байр түрээслэхээр хэрүүл хийж намайг зодож дарамталж хөөж явуулчихаад найз нартайгаа тэндээ байнга архи уудаг болсон. 2015 оны 2 р сарын 13нд Билгүүний өвөө Сандуйжавынд амьдарч байгаад залуус хотхоныг авна гээд урьдчилгаа мөнгийг нь өгөөгүй шууд явж орсон. Энэ үеэс бас ялгаагүй хардаж зовоох нь хэвээрээ их дарамттай орой болгон хэрүүл хийдэг. Хардаад зовоогоод байхаар нь дахиад нэг хүүхдийг нь гаргаад өгвөл засрах байх гэж бодоод 2015 оны 2 жирэмсэн болсон 2015 оны 6 сарын 13-ны шөнө Билгүүн уурлаж гарч уулан дээр хүүхдүүдтэй архи ууж шөнө 2 цагт орж ирсэн утсыг нь санамсаргүй үзэхэд цуг уусан хүүхэнтэйгээ машин дотор дундаа  архи тавьсан зургаа авхуулсан байсан. Би тэр хүүхэнлүү нь залгаад хүний нөхөр битгий дагаж шоудаад бай гэж уурлахад намайг элдвээр хэлж доромжилж мессеж бичсэн. Би тэр үед 4 сартай жирэмсэн байсан шөнө унтаж чадахгүй их хэцүү байсан. Өглөө нь Билгүүнийг сэрэхээр нь надруу цуг уусан хүүхэн чинь ийм мессеж явуулаа гээд үзүүлхэд тэр хүүхнээ өмөөрч чиний тэгж явдаг чинь үнэн биздээ гэж хэлээд гэдэсрүү гараа атгаад цохьсон. Би айсандаа шууд гарч гүйгээд хадам болох Сандуйжавынд очиж хэлсэн. Тэр үедээ бие тавгүйрхээд байхаар нь өөрийн ээж аавынд ирсэн З хоног "гэртээ хэвтээд З дахь хоногийнхоо шөнө Билгүүний байгаа газар залуус хороололд гэртээ явж очиход дотор нь баахан хүмүүс дуугарч хаалгаа онгойлгож өгөөгүй энэ үед хүүхэд маань амьгүй болж б сарын 17 нд хүүхдээ гаргасан.Энэ асуудлаар цагдаад өгсөн боловч шүүх эмч Гэрэлмаа зодуулсанаас болоогүй байнаөөрөө зулбасан байна гэсэн дүгнэлт гаргасан байсан. Миний гар хөл хөх няц болсон байсныг дүгнэлт дээрээ огт тусгаагүй байсан. Тэр талаар нь хэлэхэд тэгвэл нэмээд биччихэе гэсэн. Аав ээж хоёр за хэл ам болоод яахав тэгээд хая гэж хэлээд би прокурорт гомдолгүй гэж хэлсэн. Үүнээс хойш 8 сарын хугацаанд тустаа аавындаа амьдарч байгаад энэ оны 2 дугаар сарын 13нд буцаж нийлсэн боловч урьдныхаасаа их дарамталж архи ууж зоддог болсон. намайг бүр ажлаасаа гар гэдэг болсон. Би 2010 оноос хойш олон удаа зодуулж аавындаа ирдэг байсан. Аав, ээж хоёр болох байлгүй одоо яваад оч гээд буцаагаад явуулдаг. Очих болгонд зан ааш нь улам эвдэрч урьд урдынхаасаа улам хорон үгээр хэлж зоддог болсон. Сүүлдээ аав, ээж хоёр чинь гэрээсээ чамайг хөөж

нааш нь явуулсан биз дээ гэдэг болсон.

С Билгүүн нь архинд дуртай болсон. Архины эмчилгээнд Батаа эмч дээр 60000 төгрөгийн төлбөртэй эмчилгээнд явсан боловч засал аваагүй. Одоо болохоор эмч намайг сэтгэцийн өвчтэй гэсэн чи яах юм гэдэг болсон.Эмээ өвөө хоёр нь хамт амьдрахад хэцүү айдастай болсон. Эмээ, өвөө хоёрт нь хэлж би салахаас гсэн чин тэг тэг амьдралаа бод гэж хэлсэн.

Билгүүн нь маш их худалч, өөрийхөөрөө зүтгэдэг хүнийг юу ч гэхээс буцахгүй, яахаас ч буцахгүй болсон тул би аав ээжтэйгээ болон Билгүүний эмээ өвөөтэй ярилцаад гэр бүлээ цуцлуулахаар болсон.

Бид хоёрын дундаас гарсан охиныг миний аав ээж хоёр л наад хүн чинь нэг л бишээ гэж хэлээд өорсдийн нэр дээрээ авсан боловч бид хоёртой хамт амьдардаг байсан. Миний охин одоо 5 настай боловч ааваасаа айдаг болсон.

Билгүүн нь залуус хотхонд байр авч орохдоо аав ээждээ битгий хэлээрэй чи зээл аваад гэрийн тавилга авчих би өвөөгөөр төлүүлчихнэ гэсэн. Би аав ээждээ хэлээгүй 7000000 төгрөгийн зээл авч өвөө мөнгө өгсөн гэж хэлээд аавыг дагуулж яваад гэрийн тавилга авахуулсан. Аав ээж хоёр та хоёр тусдаа гарч байгаа юм байна гээд 3 000 000 төгрөгийн унталгын өрөөний болон бусад зүйлүүдийг авч өгсөн. Миний аав ээжийн авч өгсөн зүйлийг хог авч өглөө гэдэг. Өвлийн идэш мах шөл егөхөөр өмхий мах өглөө гээд гэрт зөөж оруулахаасаа залхуурдаг.  Залуус хорооллын байрын эзэн мөнгөө нэхсэн чинь өвөөтэйгээ нийлж чи байрны зээл аваад төлчих гэсэн. Энэ тухай аавд хэлснээр бидний нууж байсан бүх зүйл илэрсэн. Миний аавын зөв байсан байна лээ. Би энэ хүнээс салаад би банкны зээлийн үлдэгдэл 5,500,000 төгрөгийг төлүүлнэ. Охин Оюунхишигийг өөрийн асрамжинд авч гэрлэлтийг цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Үүнийг шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Миний бие Мөнхдэлгэр овогтой Алтанзул нь Сандуйжав овогтой Билгүүний шүүхэд гаргасан тайлбартаа танилцаад хариу тайлбар бичлээ. Билгүүний тайлбарыг уншихад худал зүйл их бичсэн байна. Гурван жил хотод цуг амьдрахад амьдралд үзээгүй зүйлийг үзүүлсэн. Ганц ч удаа гар хүрдэггүй байсан гэж худлаа. Намайг зодуулж байхад эмээ нь хүртэл харж байсан. Мэдээж одоо өөрийн хүүхдээ өмөөрөх байх. Нүд хөхөрсөн сургуульдаа очиход манай ангийнхан хараад их гайхдаг байсан. Их дээрэнгүй, догшин ууртай, эмээгээ байнга зодно. Өвөл ааваас маань идэш ирэхэд энэ өмхий махыг чинь хөөж оруулж чадахгүй гэж шуудайтай мах над руу шидэж байсан. Орой үдшийн цагаар байнга гарч явдаг байсан гэж намайг худлаа гүтгэж байна. Билгүүнтэй амьдарч эхэлснээс хойш надад найз нөхөд байхгүй болсон. Маш их хартай байсан болохоор намайг гадагш гаргадаггүй байсан. Өөрөө гараад архи уугаад хоногоор алга болчихно. Жирэмсэн байхдаа шөнөжингөө нойргүй хүлээгээд зогсдог. Намайг том гэдэстэй хотод гандангийн хажууд найзындаа ороод гадаа нь шөнийн 03 цаг хүртэл өвөл хүлээлгээд зогсоодог байсан. Охин Оюунхишгээ тээж байх хугацаандаа их дарамттай, сэтгэл гутралтай явдаг байсан. Хотод хоёулханаа байхдаа албаар хэрүүл өдөж, хөөж гаргаад найзуудыгаа дуудаад гэртээ шөнөжингөө архи уудаг байсан. Бас найз нартайгаа нийлж хар тамхи татдаг байсан. Одоо цуг нийлж татдаг байсан найз нь шоронд байгаа. Хэд хэдэн удаа надад баригдаж байсан. Сүүлийн үед намайг банкны хөгшин залуу хэнтэй ч хамаагүй харддаг болсон. Манай аавд банкны захирлууд танай хүргэн чинь өвчтэй юм уу хаашаа юм гэж ч хүртэл ярьсан байна лээ. Банкны зээл авсан баримт нь надад байгаа болохоор тайлбартаа цуг хавсаргав. Билгүүн намайг анх ажилд ороход надад утас авч өг гэж уурласаар байгаад надаар эхлээд 2 сая төгрөгний зээл авахуулсан. Дараа нь бас би байр авсан. Чи зээл авчих гэж уурласаар байгаад 5 сая төгрөгний зээл авсан. Баримттайгаа байгаа. Нийт 7 сая төгрөгний зээл авсан. Энэ тавилгын мөнгийг өвөө төлнө гэсэн. Чи аав ээждээ битгий хэлээрэй гэж хэлж авахуулсан юм. Байрныхаа урьдчилгаа мөнгийг төлж чадахгүй. Сүүлдээ надаар төлүүлэх гээд байхаар нь би аавд хэлсэн. Аав зөвшөөрөөгүй. Сургуулиа төгсөөд Эрдэнэтэд Билгүүнийд амьдардаг байхад өвөө нь их ууртай. Жаахан хэрүүл болохоор л наадах чинь сургуулиа төгсөөд авчихсан. Одоо чамаас салах гэж байгаа юм гэж Билгүүнд хэлж байнга хэрүүл гаргадаг байсан. Бид хоёрын хооронд худлаа ярьж хэрэлдүүлдэг байсан. Өөрөө өөгүй цэвэр юм шиг маш муухайгаар гүтгэсэн байна. Ер нь бол би амьдралын боломжтой, аав ээж маань намайг хотод байхад байр түрээсэлж өгч тусад нь байлгасан боловч Билгүүн сургууль дээр, гэрт ирж суучихаад салдаггүй байсан. Сүүлдээ би тэднийд очсон. Намайг ажилд ороод зан нь их хувирсан гэж байна. Банк ажил ихтэй, ядраад гэртээ ирэхэд их ууртай сууж байдаг байсан. Тэр үед өөрөө ажилгүй байсан болохоор их дарамталдаг байсан. Энэ дарамтаас болж ходоодны өвчтэй болсон. Энэ үйл явдлыг эцэг эх маань хардаг байсан ч байнга намайг буцаад яв, нөхөр дээрээ оч л гэдэг байсан. Би тэднийхээс хэрэлдэж гэртээ ирэх болгондоо зодуулсан, хөхөрсөн хүн л ирдэг байсан. Хажууд нь байх тусам их даварч дээрэлхэж гудамжны хүүхэн гэртээ авчирсан л юм шиг болдог. Аргагүйн эрхэнд гэртээ уйлаал ирдэг байсан. Цэнгэлмаа гэдэг хүүхэн залгасан гэдэг нь бид хоёр салсан хугацаанд ажлынхнаараа гарсан орой манай ажлын газрын ахын эхнэр нь маргааш нь цуг явсан хүүхнүүд рүү бүгд рүү нь залгаж тайлбар авсан байсан.  Мөн байрны гадаа Содоо гэдэг залуу хүргэж өгөөгүй. Тэр үед бас ажлынхантайгаа гарахад би хэлэхгүй гарснаар манай ажлынхан миний араас надад санаа зовж залгасан чинь Билгүүн нь миний утсыг авч худлаа ярьж тэр залууг өрөө дуудаж баахан хэрүүл болсон. Анх намайг Эрдэнэтэд төрөхөд Билгүүн өөрөө найз нь Солонгосоос ирсэн гээд охиноо нялх биетэй эхнэрээ хаяж 7 хоног алга болсон болохоор охиноо тэр үедээ өрөө овоглосон. Хүүхдээ өөрийнхөө нэр дээр авахыг хүсээгүй байх. Миний охин сүүлд бид 3 цуг амьдрахад их айдастай, аав согтуу ирсэн үү гэж байнга асуудаг болсон. Одоо миний охин аавыгаа ерөөсөө асуудаггүй. Ээжтэйгээ хоёулханаа байх сайхан байна гэдэг болсон. Манай ажлын эрэгтэй хүн болгонтой хардаж ажил дээр өдөр болгон ирээд зогсдог байсан. Сүүлийн үед байгууллагын дарга, настай хүмүүстэй хүртэл харддаг болсон. Харын өвчтай болсон. Үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд сэтгэл зүйч эмч бид хоёрт хэлж байсан. Би өвөөд нь бүх зүйлээ хэлдэг байсан. Билгүүн намайг ингээд байна, та хэлээд өгөөч, миний үгэнд орохгүй байна гэхэд өвөө эмээ хоёр нь чи байтугай миний ч үгийг авахаа больсон. Бүх юмаа хүн рүү чихэж бусдыг буруутгах өвчтэй. Би одоо юу ч хэлэхээ больчихсон. Наадах чинь аавтайгаа адилхан өвчтэй хүн гэж хэлж байсан. Тэгж хэлсэн ч би амьдраад үзье болгоё гэж хичээсэн. Хамгийн сүүлд 3 хоног тасралтгүй архи ууж өдөр орж ирээд эмээ охин хоёр байхад чи надтай одоо яг унт янхан минь гэж хэлсэн байсан. Би гайхаад охин байхад юу яриад байгаан гэж асуухад тэнэг хүүхэн минь тэр ямар хамаатай юм. Чи өөрийгөө хангадаг залуутай болохоор ингэж байна уу гэж хэлсэн. Гараад явахад нь уйлаал үлдсэн. Хүүхдээ ч хүн гэж боддоггүй хүн юун хүүхэд яриад байгаан бол ойлгохгүй байна. Архи уух болгондоо ийм үг яриагаар намайг доромжилдог. Охин Оюунхишигийг аавын нэр дээр байлгаж байгаад гэр оронтой болоод хуримаа хийхээр авахаар тохиролцсон. Байр орон байхгүй, тогтсон амьдрал байхгүй. Сүүлийн үед архи уух сэтгэцийн хамааралтай болсон болохоор охиноо бид хоёр нэр дээрээ шилжүүлж аваагүй юм. Билгүүн охиныг аваад явахаараа машиндаа авч өдөр шөнөгүй дагуулж найз нөхөдтэйгөө нийлж архи ууж явдаг юм. Орой 23 цаг болж байхад согтуу дагуулчихсан дэлгүүр хэсээд явж байсан гэсэн. Бид эхээс дөрвүүлээ. Ээж чинь энэ дөрвөн хүүхэд төрүүлсэн гэж эхийн алдар одон авсан. Одоо бүгд амьд байна. Оюунхишигийг өргөж аваад аваагүй. Ах Бат-Оргил, ах Булгантамир, дүү Алтайсахан бид дөрвийг ээж төрүүлсэн. Билгүүн ийм худалч хүн байгаа юм. Өвөө Сандуйжав нь үнэн хэрэгтээ өөрөө хүчирхэхээ болиод манайхыг бараадуулсан. Алив муу хүн байхыг тэр гэх юм. Эхнэр нь насаараа хамт байгаад болоод байна шүү дээ гэж хэлдэг байсан. Би дээрэлхүүлж, зодуулж, доромжлуулж, амьдарч чадахгүй. Аргаа бараад би хуулийн байгууллагад хандаж байна. Болгохын төлөө маш их зүтгэсэн. Билгүүнийг үеийнхэн нь, ажлынхан нь, таньдаг хүмүүс нь бүгд ямар хүн болохыг хэлээд өгөх байх. Миний өмнө өгсөн өргөдлийг хангаж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Орхон аймгийн Баян-өндөр сумын Уртбулаг багын 5-02-26 тоотод оршин суугч Мөнх-дэлгэр овогтой Алтанзулын ( миний гэр бүлийн хүн) шүүхэд гаргасан нэхэмжлэлд шүүхийн шаардлагын дагуу хүрэнбулаг багийн 11-р хорооллын 26-р тоотод оршин суугч Сандуйжав овогтой Билгүүн би 1991 оны 6 сарын 9-нд Эрдэнэт хотод төрсөн. Намайг нэг настай байхад төрүүлсэн эцэг эх маань салж ээж минь сургуульд явснаар би өвөө эмээ дээр үлдэн өвөө эмээгээр овоглодог болсон. Би Эрдэнэт хотын 4-р арван жилийн сургуульд сурч байгааад Гэгээ сургуульд шилжин суралцаад төгсөх жилдээ Алтанзултай нэг ангид суралцан танилцан үерхэж дотносон 2 гэрүүдээрээ орж гардаг болж эцэг эхүүдтэйгээ танил болцгоосон. Дунд сургуулиа төгсөөд Алтанзул эдийн засгийн дээд сургуульд суралцаж хэсэг хугацаанд тусдаа амьдардаг байсан. Би төрсөн ээж Номингэрэлийнд байдаг байсан. Хэсэг хугацааны дараа Алтанзул надтай хамт ээжийнд цуг амьдардаг болсон. Нэг удаа сургуулиасаа маш оройтож пиво үнэртүүлж орж ирсэн. Ер нь бол мэр сэр хэт оройтож ирдэг байсан. Гэвч юм үнэртүүлж оройтох болгонд уурч хүрч муудалцан маргалдаж хэрүүл хийж өвөө дээр ирсэн байсан. Тэгээд өвөө намайг шалны модоор зодож Алтанзулыг өмөөрч намайг загнасан. (үүнийг өвөө ээж хоёр батлана). Алтанзулын худал мэдүүлсэн шиг хараад зогсож байгаагүй юм. Үүнээс хойш нэг  их удалгүй өвөө Улаанбаатар хотод нэг компаниад зөвлөхөөр удаан хугацаагаар ажиллахаар болж 3-р хороололд 2 өрөө байр хөлслөн бид 2 нэг өрөөнд нь амьдрах болсон. Тэнд 3 жил амьдрах хугацаанд би оройгоор хүнд механизмын ( эксковатор белаз машин) операторын курсуудад суралцан төгсөж мөн хууль эрх зүйн ангийг төгссөн. Энэ үед өвөө эмээтэйгээ хамт амьдарч байхдаа зодолдож байгаагүй. Ер нь бол Алтанзул их цочмог ууртай надтай үг зөрөөд хэрэлдээд л гэр рүүгээ аав ээж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод амьдардаг байсан ) явчихдаг. Би хойноос нь явж өөртөө буруугаа хүлээж буулт хийн хэд хэдэн удаа авч ирдэг байсан. 2011 оны 6 сарын 7-нд охин Оюухишиг сургуулийн амралтаар шахуу Эрдэнэт хотод төрсөн. Тэгээд Алтанзулын хичээл эхлэхэд 9 сард 3 сартай байхдаа өвөө эмээ дээр хотод ирж Алтанзул бид 2-ыг сургууль курсээ төгстөл нярай насны хувийн яслын ангид явуулж хүмүүжүүлдэг байсан. 2011 оны 6 сарын 7-нд охин Оюухишигийг төрөх үед Алтанзул бид 2 гэр бүлээ батлуулаагүй байсан. Тэгээд охиныг төрөхөд Алтанзулын эцэг нь надаас Оюухишигийг өөрийнхөө нэр дээр бүртгүүлээд гэрчилгээ авья тэгээд та 2-ыг гэрлэлтээ бүртгүүлсний дараа чиний нэр дээр бүртгүүлье гэж гуйгаад төрсний гэрчилгээг өөрийн нэр дээр авсан. Бид 2 гэрлэлтээ 2013 онд бүртгүүлсэн боловч одоо болтол Оюухишигийг миний нэр дээр бүртгүүлээгүй. Харин бүр гэр бүлдээ төрүүлсэн 4 дэхь хүүхэд болгон авгайдаа алдарт эхийн одон медальтай болгон олон  хүүхэд төрүүлсний тэтгэмжинд хамруулаад явж байгаа юм. Хууль хяналтын өндөр албан тушаалтан хүн ингэж хууль зөрчиж хууран мэхлэх үйл ажиллагаа явуулаад байгаад сэтгэл гутрах юм. Өвөө эмээ 2-ыг Улаанбаатар хотоос нүүж ирэхээс өмнө Алтанзул охин бид 3 сургууль курсээ төгсөж Эрдэнэт хотод ирээд 11-р хорооллын 26-р котексын байранд амьдрах болсон. Охин Оюухишиг 10-р цэцэрлэгт явах болсон. Сургуулиа төгсөөд Эрдэнэд хотод ирснээс хойш Алтанзулын ааш араншин улам догшин ширүүн болж намайг янз бүрээр доромжлон дайрдаг болсон. Би 2013 оны 6 сард Эрдэнэт үйлдвэрийн геологи хайгуулын цехд ажилд орсон. 2013 оны 12 сард Алтанзул нь хаан банкны теллэрээр ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш надтай янз бүрийн хэрүүл өдөж хэрэлдээд гэр рүүгээ явчихдаг. Мөн энэ байранд чинь өвөө эмээтэй чинь амьдарч чадахгүй чи яагаад өвөөдөө хэлээд тусдаа болж болдоггүй юм гэж их уурладаг болсон. Эцэг нь энэ яриаг дэмжин дэвэргэдэг болсон. Өвөө эмээ 2 11-ын 26-д 6 өрөө хоёрхон хүн амьдардаг байшин шүүдээ Улаанбаатар хотод оюутан байхдаа өвөө эмээтэй хоёрхон өрөөтэй байранд цуг амьдраад болоод байсан одоо яахаараа энэ олон өрөөтэй байхад болдоггүй байна гэж би гайхдаг байсан. Тэгээд өвөө 4-22 байранд 2 өрөө байр хөлсөлж өгсөн юм. Бид 3 тэнд 3 сар гаруй хугацаанд амьдарсан. Тэр үед миний танил найзууд Алтанзултай хаан банкны эдийн засагчаар ажилладаг байсан( сүүлд халагдсан.). Норовсамбуу их л ойр дотно харьцаатай салахгүй болсон байна шүү гэж хэлдэг байсан. Би өөрөө ч тэр 2-ыг гудамжинд хамт явж байхыг хэд хэдэн удаа харж байсан боловч нэг их хэрүүл болголгүй өнгөрөөдөг байсан.  Харин нэг шөнө унтаж байхад Алтанзулын утас дуугарч Норовсамбуугийн найз хүүхэн Эрдэнзул залгаж Алтанзулаа чи өөрийнхөө нөхрийш хайрлаач чамайш би зөндөө тэвчлээ. Норовсамбууг орхиод өгөөч ямар хачин амьтан бэ чи гэсэн яриа надад сонсогдсон. Тэгээд бид 2 бөөн хэрүүл болсон. Гэхдээ би зодоон нүдээн хийлгүй тэвчиж өнгөрөөсөн. Би охиноо өрөвдөж санаа зовж амьдарлаа тийм түргэн бусниулахын хүсээгүй учир тэвчсэн. Байр түрээслэгч байрныхаа хөлсийг нэмээд их мөнгө шаардахаар нь бид 3 11-р хорооллын 26 байранд өвөөгийндөө эргэж очиж амьдарсан. Энд амьдарч байхад Алтанзул янз бүрийн шалтгаанаар хэрүүл өдөж муудалцаад мөн л гэр рүүгээ гүйж очоод олон хоногоор ирэхгүй болчихдог байсан. Зарим тохиолдолд миний буруу ч байдаг байсан. Би заримдаа ажлаа тараад найз нөхөдтэйгээ нийлээд архи пиво хэрэглээд гэртэй оройтож очдог тохиолдол байсан нь үнэн. Гэхдээ бид 2 өвөө эмээтэй цуг байхад ар гэрийн ажил хүүхэд гэж санаа зовох юмгүй байдаг. Яагаад гэвэл бид 2 хувцас болон бусад бүх зүйлээ өөрсдөө угааж үзээгүй амьдардаг тэр ч байтугай хоол ч цөөхөн хийдэг байсан. Яагаад гэвэл бүх гэрийн ажлыг өвөө эмээ 2 хийдэг байсан. Охин маань ихэвчлэн миний өвөө эмээгийн дэргэд хэл амгүй санаа зовох зүйлгүй өсдөг байсан.  Нэг удаа Алтанзул бас л явган хэрүүл болоод гэртээ очоод ирэхгүй болохоор нь ажил тарсны дараа гэрийнхэн гадаа уулзаж ярилцах санаатай хүлээж байтал хаан банкны эдийн засагч Содбилэг гэдэг хүнээр гэртээ хүргүүлж ирж байгаатай нь тааралдаж очиж уулзаад энэ хэн бэ гэж асуутал тэр нөхөр надруу дайрч чи Алтанзулын юу юм бэ гэж зодолдож дайрсан тэгэхэд Алтанзул юу ч хэлэхгүй хараад зогсож байсан болохоор гэрт нь би орж аав ээжид нь хэлэхэд тэд тоосон шинжгүй байсан болохоор гэр рүүгээ явсан. 2015 оны 2 сард бид 3 Залуу хороололд 3 өрөө байранд орж амьдрах болсон. Энэ байрыг эзэнтэй нь өвөө тохиролцож ипотекийн зээлэнд хамруулах санаатай ярилцаж байсан юм. Тэгээд Алтанзул бид 2 зочны өрөө, гал зуухны өрөөгөө тохижуулах зорилгоор ярилцаж банкнаас цалингийн зээл авахаар болж 4 сая төгрөг авч 3 сая төгрөгөөр зочны өрөөний мебель аваад 1 сая төгрөгөөр гал зуухны ком авах зорилготой заримыг нь авч танил мебельчнээр хийлгэхийг нь хийлгэж тохижуулсан. Алтанзулд эцэг эх нь унтлагын өрөөний ком өгсөн байсан.2015 оны 6 сарын 9-нд миний төрсөн өдөр болсон. Энэ өдөр би найз нөхөдтэйгээ 11-р хорооллын ойролцоо уулан дээр гарч сууж бага зэрэг юм ууцгааж зургаа гар утсаараа авцгааж байсан. Гэтэл гэр утасны аппаратны зурагууд дотор тэдгээр ирсэн залуустай цуг ирсэн Эрдэнэзул гэдэг хүүхэнтэй цуг би зургаа авахуулсан байсныг Алтанзул үзээд их уурлаж намайг жорлонд сууж байхад орж ирэн намайг өшиглөн нүүрийг минь маажиж би гар руу цохиж, түлхэж холдуулсан. Тэр үед гарын дунд шуун дээр нь миний гараараа цохисон газар хөхөрсөн байсан. Тэр үед Алтанзул 4 сартай жирэмсэн байсан. Би гэдэс рүү нь цохиогүй харин түлхэж өөрөөсөө холдуулсан юм. Гэтэл Алтанзул гэдэс рүү цохиж гэдсэн дэх хүүхэд гэмтээсэн гэж цагдаад бичиж өгч шалгуулж өвөөд очиж хэлээд би гэмтсэн хүүхдээ авахуулна мөнгө өг гэж нэхэж байгаад 450 мянган төгрөг авсан байсан. Тэгээд 5 өдөр ажлаа зүгээр хийж явж байгаад баасан гаригийн шөнө нь үр зулбуулах эм уугаад хагас сайны өглөөгүүр хойд эмнэлгийн төрөх тасагт очиж цэвэрлэгээ хийлгүүлж байсан. Үүнийг манай өвөө төрөх тасаг дээр очиж эмч сувилагч нартай нь уулзаж мэдсэн байсан. Үүнийг шүүх эмч Гэрэлмаа ч баталсан байгаа. Алтанзул өөрөө ч бичсэн байна. 2015 оны 6 сард Алтанзул нь өөрийнхөө аав ээж дээр очоод ирэлгүй 2 сар болсон. Энэ хугацаанд охин минь ээлжлэн ирж очиж байсан. Өнгөрсөн хугацаанд би охиноо бодож Алтанзултай эвлэрэхийг хичээж аль болохоор гэртэй эргүүлэн авч ирэхийг хичээдэг байсан боловч танай өвөөгийн гэрт чинь очихгүй гэдэг байсан. Үүнийг өвөөд хэлэхэд өвөө маань 3 микро 17 байранд 2 өрөө хөлсөлж намайг оруулсан. Түүний дараа Алтанзул охин 2 ирж амьдрах болсон. Гэтэл нэг өдөр голомт банкны эдийн засагч Цэнгэлмаа гэдэг хүүхэн над руу залгаж ярихдаа танай эхнэрийг би зөндөө тэвчлээ миний нөхөртэй орооцолдоод удаж байна. Танай эхнэрийг би дийлэхээ болиод арга мухардаад чамруу ярьж байна. Чи эхнэрээ маллаж яваач. Миний нөхөр Эрдэнэбат чиний эхнэртэй өчигдөр шөнийн 4 хүртэл цуг байсан. Ер нь энэ асуудлыг хоёулаа уулзаж нэг тийш нь шийдэхгүй бол болохгүй байна гэж надруу ярьсан. Энэ талаар Алтанзулд хэлэхэд тэр чи битгий эхнэртэй нь уулзалдаа тэр гүтгэж байгаа юм намайг өмөөрөөд өгөөч гэсэн юм ярьж байсан. Цэнгэлмаагийн нөхөр нь хаан банкны зээл хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Эхнэр нь тэр явдлаас болж гэрээсээ хөөсөн гэсэн. 2015 оны 8 сарын 24-нд Алтанзул говилд байдаг үйлчилгээний төвд байрладаг хаан банкны ажилтнуудтай хамт дээд давхарт нь байрладаг бааранд  өөрийн төрсөн өдрөө тэмдэглэж байхад нь би очиж төрсөн өдрийн бэлэг өгөөд буцаж ирээд 5 микрын 2 байрны гадаа шөнийн 3 цаг хүртэл хүлээж харж байтал 3 залуустай цуг ирж гэр рүүгээ орсон. Тэр үед аав ээж дүү нар нь хөдөө яваад эзгүй байсан. Би хойноос нь орох гэтэл согтуу дуу хөгжим болон шоудаж надад үүдээ онгойлгож өгөхгүй зайл гэж хөөж байсан. Энэ талаар дараа нь аав ээжид нь хэлэхэд би охиндоо шоудаарай гэж хэлсэн юм гэж надруу дайрсан. Ер нь танай өвөө чинь байр худалдаад аваад өгч чадахгүй хий хоосон нэр алдар болсон одон медалийн төмөрүүд зүйсэн гуйлгачин юм бишүү гэх мэтээр дайрч доромжилдог, охиноо өмөөрдөг болохоор би сэтгэл санааны дарамтанд орж , сэтгэл санаагаар гутрах тохиолдол их гардаг болсон.  Одоо би охиныхоо төлөө санаа зовж яахаа ч мэдэхгүй байна. Амьдралаа бусниулахгүй гэж Алтанзулын мөн ч олон удаа бусармаг үйлдлийг уучилсан. Алтанзул нэхэмжлэл дээрээ хаан банкнаас цалингийн зээл 700 мянган төгрөг авсан гэж бичсэн байна. Гэтэл анх зээлэхдээ 4 сая 500 мянган төгрөг зээлээд 3 сая төгрөгөөр нь гэрийн мебель тавилга аваад гар утас авсан. Тэгээд би 2015 оны 3 сараас эхлэн сар бүр 250 мянган төгрөг цалингаа авахуулж тэр дор нь Алтанзулд ажил дээр нь аваачиж өгдөг байсан. Зөвхөн нэг л удаа гэрт нь аваачиж өгсөн. Харин 2015 оны 8,9 саруудад өгөөгүй учир нь өвөө эмээ 2-ын европ ( Чех, Герман, Итали, Франц руу амрахаар явсан хойгуур миний унаад үлдсэн өвөөгийн машиныг аав нь барьцаалан аваад өгөхгүй байсан.). Би Алтанзулыг хаан банкны цалингийн зээлээ төл гэж 2015 оны 8 сар, 2016 оны 5 сарын турш сар бүр 250 мянган төгрөг өгсөн нь бүгд 3 сая 250 мянган төгрөг болсон. Мөн 2016 онд миний 13 дахь сарын цалин( ГОК-ын ажилтнуудад өгдөг).болох 1 сая төгрөг актны листны мөнгө зэрэг энэ жил аавынхаа төрсөн газар нутагт аав ээж ах дүү нартайгаа цуг очно хоёулаа ижилхэн хувцаслана , айлаар наад зах нь сагс архи авах гэх мэт зардалд хэрэг болно гэж хэлээд надаас авсан. Мөн би Алтанзулыг хаан банкинд орох гэж хөөцөлдөж байхад их сургуулийн эдийн засаг нягтлан бодох мэргэжлээр төгссөн дипломын дүнг нь сайжруулахын тулд машинаа барьцаалан тавьж “Нэт капитал” гэдэг банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч 2 сая 500 мянган төгрөгийн зээл авч барагдуулсан. Би сар болгон цалингаа аван тэр дор нь ( сар бүрийн 7-8 ны үед) Алтанзулд ажил дээр нь аваачиж өгдөг байсныг банкин доторх байрлах камераас олж харж болох байх гэж бодож байна. Алтанзул анх бид  тохиролцоод 4,5 сая төгрөгийн зээл авснаас хойш өөрөө нэмж зээл авч үрсэн байх магадлалтай. Яагаад гэвэл өөрийнхөө төрсөн өдрөө говил бааранд тэмдэглэхдээ л 500 мянган төгрөгийн зээл авсан байсан юм. Ийм учраас хаан банкнаас хэдийд хичнээн зээл хэдэн удаа авсныг шалгуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Миний бие Сандуйжав овогтой Билгүүн нь Мөнхдэлгэр овогтой Алтанзулын 2016 оны 06-р сарын 14-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартай танилцаад хариу тайлбар бичлээ. Алтанзулын тайлбар дотор анх шүүхэд бичсэн бичиглэл дотор ч худал зүйл олон байсан бөгөөд зарим нь бүр худал гүтгэлэг ч зөндөө бичсэн байна. Жишээлж заримаас нь дурьдая. Үүнд: эмээгээ өдөр бүр зоддог байсан гэж бичсэн нь шал худал. Улаанбаатар хотод Билгүүн намайг зодож байхад эмээ нь зүгээр хараад зогсож байсан зэрэг худал. Бид хоёр өрөөндөө нэг удаа хэрэлдэж, Алтанзул миний нүүрийг маажиж хэрүүл болж байхад эмээ нялх охиныг маань хараад нөгөө өрөөнд байж байсан юм. Тэгээд эмээ маань харвалт өгөөд гар хөл мэдээ муутай. Ярианы саажилттай учир уурлаж загнах хэрүүл хийх чадалгүй хүн. Улаанбаатарт сурч байх үед бид хоёр хэрэлддэг байснаас бус зодолдож Алтанзулын нүүр нүдийг хөхөртөл зодсон удаа нэг байхгүй. Түүнийг манай өвөө, эмээ, ээж нар гэрчлээд өгнө. Алтанзулыг гэрээсээ шөнө хөөж гаргаад шөнөжин найз нартайгаа архи уудаг байсан гэдэг ор үндэсгүй худал гүтгэлэг. Алтанзул нь намайг худал гүтгээд зогсохгүй өвөөг маань гүтгэсэн байна. Өвөө, эмээ хоёр бид хоёрын хэрүүл маргаанд оролцож байсан удаа байхгүй бөгөөд бид хоёрын хэрүүл маргаан тэд нарыг байхгүй байхад болдог байсан. Мөн өвөөг бид хоёрын хооронд худал ярьж яс хаян хэрэлдүүлдэг гэсэн нь ор үндэсгүй худал гүтгэлэг. Ер нь Алтанзул болон эцэг эх нь өвөөг хурим хийж байр байшин худалдаж авч өгсөнгүй гэж хоорондоо их ярьж явдаг бололтой байдаг. Энэ талын яриа болоход өвөө бидэнд та нар эхлээд амьдарч чадахаа үзүүлээдэх тэгвэл юм болгон бүтнэ шүү дээ гэж хэлдэг байсан. Ер нь өвөө бид хоёрыг албаар хов зөөж хэрэлдүүлэн салгаж Оюунхишиг охиныг маань хагас өнчрүүлэх бодол санаа яагаад ч орж ирэхгүй. Яагаад гэвэл өвөө эмээ хоёр охинтой минь нялхаас нь өсгөж өндийлгөсөн бөгөөд тэр гурав бие биедээ их дассан. Хайртай байдаг. Алтанзул 2 сая төгрөгийн цалингийн зээл аваад 1.1 сая төгрөгөөр надад утас авч өгөөд үлдсэн мөнгийг цэвэр өөртөө зарцуулсан. Бусад цалингийн зээлийг яаж төлсөн талаар түрүүчийн хариу мэдүүлэгтээ тодорхой бичсэн болно. Архи ууж хар тамхи татсан талаар  би найз танилуудтайгаа нийлээд наргиж архи пиво уух явдал гардаг байсныг үгүйсгэхгүй байна. Гэхдээ би ажил төрлөө таслаад юм уу, орой болгон согтуурхаад байддаггүй байсан. Миний танил найзалж байсан залуучууд дотор хар тамхи хэрэглэдэг ганц нэг хүн байсан юм билээ. Эхний үед би сайн мэддэггүй байсан. Тэгээд ямар юм байдаг юм гээд сониуч зангаар үзээд дараа нь би тэд нараас холдож зай барьдаг болсон бөгөөд одоо ямар ч холбоогүй болсон. Охин Оюунхишигийн хувьд түүнд хайртай тэр ч надад хайртай. 11 дүгээр хороололд ирэхдээ тэр өвөө, эмээ, аавыгаа их саначихсан ирдэг юм. Саяхан 6 дугаар сарын 17-нд өвөө маань Оюухишигийн шүдийг эмчлүүлж ломбо тавиулахаар 5-2 дугаар байрнаас миний ажил тарж гэртээ очихоос өмнө 11 дүгээр хороололын гэрт авч ирэхэд гэрт орж жаахан сууж байснаа энд ирэхэд аав байхгүй, 5-2-т очиход ээж байхгүй байх юм би яах гэж төрсөн юм болоо гэж хэлээд өвөө, эмээ хоёрыг уйлуулсан байгаа юм. Ер нь өвөө, эмээ хоёр Оюухишигээс хол байх дургүй, болж өгвөл дэргэдээ байлгах хүсэлтэй байдаг юм. Тэгээд ч тэр үү та 3 санхүү, эдийн засгийн хувьд гайгүйхэн хөл дээрээ зогстолоо байрны мөнгө, хоол унданд санаа зовохгүй авсан цалингаа хураах юм уу, өөрсдөдөө цэвэр зориулж байрны талаар бололцоо гарталаа энд хоосон өрөөнүүдэд амьдрах боломж байгаа шүү дээ гэж хэлдэг байсан. Тэгээд намайг аль нэг мэргэжлээр минь ахиухан цалинтай ажилд шилжүүлэхээр ГОК-ын Ерөнхий захирлын цохолттой зөвшөөрөл аваад орон тоо гарахыг хүлээж байгаа ю. Ийм учир би охиныхоо ирээдүйгээс их санаа зовдог боллоо. Алтанзулын ээж 4 хүүхэд төрүүлсэн боловч хамгийн том Бат-Оргил нь аавтай нь суухаас өмнө төрсөн учир ээжийнхээ эгчээр нь овоглодог. Хэрвээ 4 хүүхдийн албан ёсныы бүртгэлтэй байсан бол хамгийн бага хүүхдээ төрсний дараахан нь олон хүүхдийн одон авч тэтгэвэрт хамрагдахгүй яасан юм гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт С.Билгүүн, М.Алтанзул нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, М.Оюухишигийн төрсөний гэрчилгээний хуулбар, А.Оюухишигийн үрчилтийн гэрчилгээ, Хаан банкны тодорхойлолт зэргийг нотлох баримтар шинжлэн судлав.                

                                                         ҮНДЭСЛЭХ нь :

            Нэхэмжлэгч М.Алтанзул нь хариуцагч С.Билгүүнд холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 5,500,000 төгрөг гаргуулах, бүр бүлийн дундын эд хөрөнгөнөөс өөр ногдох хэсгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      М.Алтанзул,С.Билгүүн  нар нь 2010-03-02-ны өдөр гэр бүл болж, 2013-09-18-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн болох нь Г-287 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар батлагдаж байна.

             Хамтран амьдрах хугацаанд 2011-06-07-ны өдөр охин Оюухишигийг төрүүлсэн боловч 2011-07-07-ны өдөр охиныг М.Алтанзулын аав Я.Мөнхдэлгэр, П.Отгонбаяр нарт 2011-07-07-ны өдөр үрчлүүлсэн байна.

                Гэрлэгчид гэр бүл болсон цагаасаа эхлэн хоорондоо таарамж муутай, бие биенээ бусадтай хардаж хэрүүл маргаан хийдэг, С.Билгүүн нь архи байнга хэрэглэх болж, гадуур дотуур зугаа цэнгэл хөөцөлддөг, эхнэрээ зоддог, гэр орондоо согтуу ирж орилж хашгирах зэргээр амгалан тайван байдлыг нь алдагдуулдаг байсан байна. Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Харин М.Алтанзул,С.Билгүүн  нар нь  хамтран амьдрах хугацаанд  ХААН банктай 2015-02-12-ны өдөр ЗГ/74 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 1.856.190 төгрөг дээр 5.643.810 төгрөгийн зээл нэмж нийтдээ 7.500.000 төгрөгийн зээл авсан болох нь Хаан банкны 2015-02-12-ны өдрийн ЗГ/74 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр тогтоож байна. Талууд уг зээлийн гэрээнд М.Алтанзул нь үндсэн зээлдэгчээр, С.Билгүүн нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож гарын үсэг зурсан байх тул зээлийн гэрээний дагуу төлөх ёстой үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг  хамтран хариуцах үндэстэй байна. Иймд 2016-09-11-ний өдрийн байдлаар ХААН банкинд төлөх ёстой нийт 3.969.371 төгрөгийг зохигчдоос тэнцүү хуваан гаргуулах үндэстэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т “Үрчлэн авсан эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэжээ. Иймд Охин М.Оюунхишигийг бусдад үрчлүүлсэн болох нь үрчлэлтийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэсгүй байна.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын  ИХШХШ тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.4-д заасныг баримтлан М.Алтанзул, С.Билгүүн  нар нарын  гэрлэлтийг цуцалсугай.

2.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан  М.Алтанзулаас 1.984.685 төгрөг, С.Билгүүнээс 1.984.685 төгрөг, нийт 3.969.371 төгрөг гаргуулан ХААН банкны Орхон салбарт олгосугай.

3. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдсугай.

4. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан  хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Билгүүнээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Алтанзулд олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээрзүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.  

 

                                                       

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН