| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2019/00078/э |
| Дугаар | 85 |
| Огноо | 2019-04-24 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 85
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхболд,
Улсын яллагч Д.Ганцэцэг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Адъяасүрэн,
Шүүгдэгч Э.А, Э.Г, Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Э. А,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт Э. Г,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт Э.Гнарт холбогдох 1826005040057 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт Э.А
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,******* овогт Э.Г
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,******* овогт Э.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.А нь гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрээр, гэмт хэргийг үйлдэхийг санаачилж, бүлэглэж, машин механизм ашиглаж /мотоцикль/ 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Д.Б-н өмчлөлийн 7 тооны мал буюу адуу хулгайлж 3.700.000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан
Шүүгдэгч Э.Г нь гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрээр, бүлэглэж, машин механизм ашиглаж /мотоцикль/ 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Д.Б-н өмчлөлийн 7 тооны мал буюу адуу хулгайлж 3.700.000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.Г нь гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрээр, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, бүлэглэж, машин механизм ашиглаж /мотоцикль/ 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн иргэн Д.Б-н өмчлөлийн 7 тооны мал буюу адуу хулгайлж 3.700.000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдагдсан гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Шүүгдэгч Э.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Шүүгдэгч Э.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна. Прокурорын яллах дүгнэлтэнд дурдагдсан зүйл үнэн...” гэв.
Хохирогч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 12 тоотой бэлчиж байсан адуунаас 7 тооны адуугаа алдсан. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 14 цагийн орчим адуугаа гэрийнхээ хажууд бөөгнүүлчихээд явсан. Орой нь 5 тооны адуу нь худаг дээр хөлөрсөн байдалтай байсан. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ******* сумын цагдаад мэдэгдэж сумын төвөөр хайхад 7 тооны адуугаа эзэнгүй айлын хашаанаас олсон. Миний 7 тооны адууг Э.А хүнээс худалдаж авсан гэж ярьсан. ...Миний адуу байсан хашааны хажуу талын хашааны хүнээс асуусан С гэгч гэртээ байсан. Тэгэхээр нь тодруулж асуусан чинь Э.А гээд манай ах худалдаж авсан юм Төгрөг сумаас хүн авч ирж өгсөн. Э.Г гэдэг хүн гэж хэлсэн. ...Миний алдсан адууг цагдаа нар бүрэн олж өгсөн. Надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал огт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5, 9 дүгээр хуудас/,
Гэрч Г.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 13-14 цагийн хооронд намайг хадмынхаасаа аймаг руу эхнэртэйгээ явах гэж байхад Э.Г ах ******* сум руу хүний адуу хүргэж өгчихөөд ирье гэхээр нь ...улаан өнгийн “Хурд” гэсэн улсын дугааргүй мотоцикльтой явсан. Төгрөг сумаас зүүн хойш гараад адууг нь хайх замдаа үнэг хайж дурандсан үнэг олдоогүй. Дурандаж байгаад хэсэг адуу байхад энэ адуу мөн дөө гээд хэсэг адуунаас 8 тооны адуу тасалж туусан. Түүнээс 1 тооны адуу нь үлдсэн. Тэгээд 7 тооны адууг нь туусан. Э.Г 3 удаа хүнтэй утсаар яриад “би дөхөж байна, та гурав гарсан юм уу” гээд яриад байсан. Тэгсэн нөгөө хүн нь гараагүй байна гэж хэлж байгаа бололтой байсан. Э.Г хурдан гараач гээд байсан. Адуугаа бид хоёр 17 цагийн орчим туусан. ******* сумын төвийн урд талд 20-21 цагийн орчим явж байхад 2 мотоцикльтой 3 хүн ирээд ягаан дээлтэй залуу нь ******* сумын төв рүү туугаад хоёр нь үлдээд Э.Гтой юм яриад мөнгө өгөөд байсан, хэдэн төгрөг өгсөн талаар мэдээгүй. Э.Г 2 сая төгрөг өгсөн гэж байсан. Э.Гоос юун адуу юм гэсэн хүн туугаад ир гэсэн гэж хэлсэн. ...Тамгыг нь сайн хараагүй ямар ч байсан хээр зүсмийн шүдлэн үрээ, бүдүүн морь, бүдүүн хар морь зэрэг 7 тооны адуу байсан. ...Э.Г надад мөнгөнөөсөө өгөөгүй. ...Нэг нь Э.Гийн дүү нь байсан нөгөө хоёрыг нь танихгүй. Та хэд найдвартай юм байгаа биздээ, найдвартай хашаанд хийгээрэй гээд байсан. Тэгээд удалгүй яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-15 дугаар хуудас/,
Гэрч Э.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би хөдөө гэрээсээ төвийн гэртээ ирээд сууж байтал манай ах Э.А сумын уурын зууханд ажиллаж байгаад орой 19 цагийн орчимд байх гэртээ ирсэн. Тэгээд адуу өгөх хүн байна Э.Ггурвуулаа очоод адуу авчихаад ирье гэж хэлсэн. Тэгээд Э.А ах өөрийнхөө мотоциклийг унаад, араар нь Э.Г ах сундалсан. Харин би өөрийнхөө мотоциклийг унаад дагаад явсан. Тэгээд сумын баруун урд талд морь барианы хажууд очиход Э.Г ах нэг хүнтэй хамт 7 тооны адуу тууж ирсэн. Намайг дөнгөж яваад очтол Э.Г ах энэ адуунуудыг туугаад цаашаа явж бай гэхээр нь би мотоцикльтойгоо тэр адуунуудыг туугаад сум руу явж байсан чинь араас Э.А ах, Э.Г ах хоёр ирсэн. ...Тэгээд бид 3 тэр 7 тооны адууг туугаад сумын төвд аваачаад эзэнгүй хашаанд хийсэн. Э.А ах тэр хашаанд хий гэсэн. ...Би маргааш нь хөдөө гэрлүүгээ явчихаад өдөр 14 цагийн орчимд байх сумын төвд гэртээ ирсэн чинь манай гэрт цагдаа орж ирсэн. Тэгээд намайг гаръя гээд цагдаа дагуулж гараад нөгөө адуу хашсан хашаанд очсон. Гэтэл нэг хүн Э.А ахын худалдаж авсан адуунуудыг харчихаад манай адуу мөн байна гэж хэлсэн. Тэгээд Э.Гах, Э.А ах хоёрыг цагдаа дуудаад уулзаад байсан. ...Нэг мотоцикль нь миний эзэмшлийн хундан шар өнгөтэй “Супер чансаа” нэртэй, улсын дугааргүй 2018 оны 04 дүгээр сард аймгаас худалдаж авсан. Ах Э.Аийн унаж явсан нь ахын эзэмшлийн мотоцикль, сэлбэж унасан цэнхэр өнгийн “Мустанг” мотоцикль байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Гэрч Я.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Төрийн банкны ******* сумын тооцооны төвд эдийн засагч ажилтай. ...Э.А анх манайд цалингийн зээл авах хүсэлт гарган орж ирэхээр нь зээл олгох боломжтой үгүйг судлахад тухайн үед зээл олгох шаардлагыг хангаж байсан тул цалингийн зээл болох 8.000.000 төгрөгийг олгосон. Тухайн үед зээлийг судлахад гэр барих зорилгоор авч байгаа гэж байсан. Мөн өөрийнх нь гаргасан өргөдөл, бусад судалгааны материал дээр гэр барих гэж бичсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Г-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Э.А мөнгөний хэрэг болоод байна гээд адуу хулгай хийх талаар сэдсэн юм. ...Э.А бид хоёрыг адуу хулгай хийгээд өгөөч гэж Э.Г ахад хэлэхэд хүлээн зөвшөөрөөд адуу хулгай хийж авчирч өгсөн. ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Аийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Би анх мөнгөний хэрэг болоод адуу хулгай хийх талаар сэдсэн. ...Намайг адуу хулгай хийгээд өгөөч гэхэд Э.Г хүлээн зөвшөөрөөд адуу хулгай хийж авчирч өгсөн. ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Тэр хулгай хийсэн 7 тооны адуунуудыг эзэнд нь буцааж өгсөн. Би Э.Г, Э.А хоёрыг адуу хулгай хийгээд авчраад өг гэхээр нь 7 адуу хулгай хийгээд тууж авчирч өгсөн юм. ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-69 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №В18-10 дугаартай үнэлгээний тайлан, хохирогч *******ын хулгайд алдагдсан гэх 7 тооны адууг 3.700.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 74-82 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/
Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 74-83 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №12/28 тоот үнэлгээний тайлан /хх-ийн 85-87 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №12/29 тоот үнэлгээний тайлан /хх-ийн 88-91 дүгээр хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 96-99 дүгээр хуудас/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 100-103 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.А-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 104-106 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Г-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 107 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Г-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 118-121 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Э.А-н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Г-н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 127 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Г-н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 119 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Э.А нь гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрээр, гэмт хэргийг үйлдэхийг санаачилж, бүлэглэж, машин механизм ашиглаж /мотоцикль/ 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар бэлчээрээс иргэн Д.Б-н өмчлөлийн 7 тооны мал буюу адуу хулгайлж 3.700.000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.Г нь гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрээр, бүлэглэж, машин механизм ашиглаж /мотоцикль/ 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар бэлчээрээс иргэн *******ын өмчлөлийн 7 тооны мал буюу адуу хулгайлж 3.700.000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.Г нь гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрээр, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, бүлэглэж, машин механизм ашиглаж /мотоцикль/ 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар бэлчээрээс иргэн Д.Б-н өмчлөлийн 7 тооны мал буюу адуу хулгайлж 3.700.000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Э.А, Э.Г, Э.Г нарын мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Б-н “...2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ******* сумын цагдаад мэдэгдэж сумын төвөөр хайхад 7 тооны адуугаа эзэнгүй айлын хашаанаас олсон. Миний 7 тооны адууг Э.А хүнээс худалдаж авсан гэж ярьсан. ...С гэгч гэртээ байсан. Тэгэхээр нь тодруулж асуусан чинь Э.А гээд манай ах худалдаж авсан юм Төгрөг сумаас хүн авч ирж өгсөн. Э.Г гэдэг хүн гэж хэлсэн. ...Миний алдсан адууг цагдаа нар бүрэн олж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5, 9/, гэрч Г.М-н: “...2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 13-14 цагийн хооронд аймаг руу эхнэртэйгээ явах гэж байхад Э.Г ах ******* сум руу хүний адуу хүргэж өгчихөөд ирье гэхээр нь ...улаан өнгийн “Хурд” гэсэн улсын дугааргүй мотоцикльтой явсан.Төгрөг сумаас зүүн хойш гараад адууг нь хайх замдаа үнэг хайж дурандсан үнэг олдоогүй. Дурандаж байгаад хэсэг адуу байхад энэ адуу мөн дөө гээд хэсэг адуунаас 8 тооны адуу тасалж туусан. Түүнээс 1 тооны адуу нь үлдсэн. Тэгээд 7 тооны адууг нь туусан. Э.Г 3 удаа хүнтэй утсаар яриад “би дөхөж байна, та гурав гарсан юм уу” гээд яриад байсан. Тэгсэн нөгөө хүн нь гараагүй байна гэж хэлж байгаа бололтой байсан. Э.Г хурдан гараач гээд байсан. Адуугаа бид хоёр 17 цагийн орчим туусан. ******* сумын төвийн урд талд 20-21 цагийн орчим явж байхад 2 мотоцикльтой 3 хүн ирээд ягаан дээлтэй залуу нь ******* сумын төврүү туугаад хоёр нь үлдээд Э.Гтой юм яриад мөнгө өгөөд байсан, хэдэн төгрөг өгсөн талаар мэдээгүй. Э.Г 2 сая төгрөг өгсөн гэж байсан. Э.Г-с юун адуу юм гэсэн хүн туугаад ир гэсэн гэж хэлсэн. ...Тамгыг нь сайн хараагүй ямар ч байсан хээр зүсмийн шүдлэн үрээ, бүдүүн морь, бүдүүн хар морь зэрэг 7 тооны адуу байсан. ...Э.Г надад мөнгөнөөсөө өгөөгүй. ...Нэг нь Э.Гийн дүү нь байсан нөгөө хоёрыг нь танихгүй. Та хэд найдвартай юм байгаа биздээ, найдвартай хашаанд хийгээрэй гээд байсан. Тэгээд удалгүй яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-15/, гэрч Э.С-н: “...Манай ах Э.А сумын уурын зууханд ажиллаж байгаад орой 19 цагийн орчимд байх гэртээ ирсэн. Тэгээд адуу өгөх хүн байна Э.Г гурвуулаа очоод адуу авчихаад ирье гэж хэлсэн. Тэгээд Э.А ах өөрийнхөө мотоциклийг унаад, араар нь Э.Г ах сундалсан. Харин би өөрийнхөө мотоциклийг унаад дагаад явсан. Тэгээд сумын баруун урд талд морь барианы хажууд очиход Э.Г ах нэг хүнтэй хамт 7 тооны адуу тууж ирсэн. Намайг дөнгөж яваад очтол Э.Г ах энэ адуунуудыг туугаад цаашаа явж бай гэхээр нь би мотоцикльтойгоо тэр адуунуудыг туугаад сум руу явж байсан чинь араас Э.А ах, Э.Гах хоёр ирсэн. ...Тэгээд бид 3 тэр 7 тооны адууг туугаад сумын төвд аваачаад эзэнгүй хашаанд хийсэн. Э.А ах тэр хашаанд хий гэсэн. ...Би маргааш нь хөдөө гэрлүүгээ явчихаад өдөр 14 цагийн орчимд байх сумын төвд гэртээ ирсэн чинь манай гэрт цагдаа орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №В18-10 дугаартай үнэлгээний тайлан, “Хохирогч Д.Б-н хулгайд алдагдсан гэх 7 тооны адууг 3.700.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 74-82/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 96-99/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 100-103/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч ******* овогт Эрдэнэбаатарын Ар,******* овогт Э. Г,******* овогт Э.Гщ нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ******* овогт Э.Ащ,******* овогт Э.Гщ,******* овогт Э.Гщнарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А, Э.Г, Э.Гнарыг тус тус 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд шүүгдэгч Э.А, Э.Г, Э.Гнарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.А, Э.Г, Э.Гнар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хохирогч Д.Бщ нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “...миний алдсан адууг цагдаа нар бүрэн олж өгсөн. Надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал огт байхгүй” гэж дурдсан, энэ талаар шүүх хуралдааны тов мэдэгдэхэд мөн хүсэлтээ гаргасан байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн байна гэж дүгнэв.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Э.Г-н өмчлөлийн улсын дугааргүй Улаан өнгийн хуучин Мустанг-5 маркийн мотоцикль, шүүгдэгч Э.А-н өмчлөлийн улсын дугааргүй Цэнхэр өнгийн хуучин Мустанг-5 маркийн мотоциклийг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А, Э.Г, Э.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Э.А,******* овогт Э.Г,******* овогт Э.Г нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А, Э.Г, Э.Гнарыг тус тус 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд шүүгдэгч Э.А, Э.Г, Э.Гнарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А, Э.Г, Э.Гнар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Э.А, Э.Г, Э.Гнарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Э.А, Э.Г, Э.Гнар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Э.Гийн өмчлөлийн улсын дугааргүй улаан өнгийн хуучин Мустанг-5 маркийн мотоцикль, шүүгдэгч Э.Аийн өмчлөлийн улсын дугааргүй цэнхэр өнгийн хуучин Мустанг-5 маркийн мотоциклийг тус тус улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А, Э.Г, Э.Гнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шййтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсгай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.А, Э.Г, Э.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.