Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 480

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

 татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

        Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би

 

        Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Номгон сумын ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар: *******/,

 

        Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1 дүгээр баг ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: /

 

        Хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн

 

Тодорхойлох нь:

 

        Нэхэмжлэгч И.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.*******тэй 2006 оноос эхлэн амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан. Хамтран амьдрах хугацаанд 2006 оны 05 дугаар саргын 14-ний өдөр хүү , 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү нар төрсөн. Ц.******* нь 2013 оноос ирж очиж байгаад салсан. Одоо , нар нь эхийн асрамжинд байдаг. Ц.******* бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд Ц.*******ээс 2 хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

 

       Нэхэмжлэгч И.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгч И.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ******* овогтой ******* ******* овогтой *******тэй одоо хамтран амьдарч байгаа тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

       

        Хариуцагч Ц.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн иргэн ******* овогтой ******* нь ******* овогтой *******тай хамтран амьдарч байгаа тул хүүхдийн тэтгэлэг төлөхийг татгалзав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч И.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч И.******* нь улсын тэмдэгтийн хураамж 56.418 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч И.******* нь Ц.*******д холбогдуулж 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох ухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Нэхэмжлэгч И.******* нь улсын тэмдэгтийн хураамж 56.418 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Л.УГТАХБАЯР