Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 88

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч У.Анхжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхболд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Б-д холбогдох 1926000870062 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт Б.Б

Яллагдагч Б.Б нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн цагдаагийн кабон байранд хууль сахиулагч болох цагдаа Х.Б-н хоолойг боож, толгой хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
-Согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн цагдаагийн кабон байранд хууль сахиулагч болох цагдаа Х.Б-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний хууль ёсны шаардлагыг үл биелүүлж хоолойг нь боож, толгой хэсэгт нь гараараа цохиж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  /Яллах  дүгнэлтэнд  бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ”... Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн...” гэв.

Хохирогч Х.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: ”...2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хот хоорондын шулуун замд хэсгийн төлөөлөгч Цагдаагийн дэслэгч Т.Б, олон нийтийн цагдаа Б.Б нарын хамт хяналт шалгалтаар ажиллаад 19 цагийн үед ******* сум руу буцаад орох замд сумын төвийн урд нэг мотоцикльтой үл таних хоёр залуу явж байгаад цасан дээр хальтраад уначихаар нь очоод олон нийтийн цагдаа түрүүлж буугаад уулзтал манай олон нийтийн цагдааг “Пизда минь чи хэзээ ийм болчихсон юм бэ? яах гэж яваа юм” гээд хашгичаад байсан. Намайг машинаас буугаад очоод шаардлага тавьтал эсэргүүцэл үзүүлээгүй машинд суугаад олон нийтийн цагдаа Б.Бумдорж машин жолоодоод би мотоциклийг нь унаад цагдаагийн кабон байранд орж ирээд мотоцикль жолоодож явсан Б овогтой Б-г согтуурал хэмжигч багажаар шалгах гэтэл “пизда нар минь та нар хэзээ ийм байсан юм, ална шүү гуйлгачингуудаа” гээд намайг заамдаад хоолой боогоод толгой хэсэгт 2 удаа гараараа цохисон. Тэгээд чихнээс зулгаагаад мушгиад өмсөж явсан хээрийн кителийн хоёр талын сугыг урчихаар нь олон нийтийн цагдаа Б.Б бид хоёр өчих мэх хэрэглэж хоёр гарыг нь урд хэсэгт нь гавалсан. Тэр үед хэсгийн төлөөлөгч Цагдаагийн дэслэгч гаднаас орж ирээд согтуурал хэмжигч багаж үлээлгээд 1.47 хувийн согтолттой байсан. Би 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар сумын цагдаагаар томилогдож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн:  ”...Б овогтой Б-г согтуурал хэмжигч багажаар шалгах гэтэл “пизда нар минь та нар хэзээ ийм байсан юм, ална шүү гуйлгачингуудаа” гээд Х.Б-г заамдаад зууралдаад байсан. Тэгээд толгой хэсэгт нь нэгээс хоёр удаа гараараа цохисон. Тэгээд чихнээс нь зулгаагаад байхаар нь би салгаад Х.Б бид хоёр өчих мэх хэрэглэж хоёр гарыг нь урд хэсэгт нь гавалсан. ...Х.Б-н хүзүү нь боолгуулсны улмаас улайсан байсан, чихний дээд хэсэгт зулгараад цус гарсан байсан. Өөр биед учирсан гэмтэл нь гайгүй байх, харин өмсөж явсан кителийн хоёр суга нь урагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Б-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: ”...Х.Б цагдаа миний унаж явсан мотоциклийг жолоодоод цагдаагийн кабон байранд ирээд ******* цагдаа “чи яагаад байгаа юм бэ, яагаад шаардлага биелүүлэхгүй байна” гээд байсан. Тэгэхээр нь би “харимаар байна пизда минь” гэсэн чинь “чи яагаад намайг пизда гэдэг юм” гээд бид хоёр маргалдаад намайг хаанаас ирсэн архичин бэ гээд байхаар нь би ******* цагдааг заамдаж аваад хоолойг нь боогоод гараараа толгой хэсэгт нь нэг удаа цохиж аваад хананд шахаад байж байсан чинь Б.Б салгаад намайг гавалсан. Тэр үед хэсгийн төлөөлөгч гаднаас орж ирсэн. Тэгээд Өвөрхангай аймагт авч ирж эрүүлжүүлсэн юм. ...Би архи уусандаа тийм үйлдэл гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС ХХК”-ийн үнэлгээний тайлан 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03/29 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-33 дугаар хуудас/, 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 142 дугаартай “...Х.Б-н биед тархи доргилт, зүүн чамархай хэсэгт төвдөө зулгаралт бүхий цус хуралттай, хүү хоолойд зулгарат, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/,

Хэрэг бүртгэл нээх тогтоол / хх-ийн 1 дүгээр хуудас/, 
Хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-7 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Б-н хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 50-58 дугаар хуудас/, 
Шүүгдэгч Б.Б-н ял шийтгэгдэж байсан эсэх лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Б согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 09- ний өдөр 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн кабон байранд хууль сахиулагч цагдаа  Х.Б-н хоолойг боож, толгой хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
-Согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн кабон байранд хууль сахиулагч цагдаа Х.Б-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний хууль ёсны шаардлагыг үл биелүүлж хоолойг нь боож, толгой хэсэгт нь гараараа цохиж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан хохирогч Х.Б-н “...Б овогтой Б-г согтуурал хэмжигч багажаар шалгах гэтэл “пизда нар минь та нар хэзээ ийм байсан юм, ална шүү гуйлгачингуудаа” гээд намайг заамдаад хоолой боогоод толгой хэсэгт 2 удаа гараараа цохисон. Тэгээд чихнээс зулгаагаад мушгиад өмсөж явсан хээрийн кителийн хоёр талын сугыг урчихаар нь олон нийтийн цагдаа Б.Б бид хоёр өчих мэх хэрэглэж хоёр гарыг нь урд хэсэгт нь гавласан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/,  гэрч Б.Б-н “...Бовогтой Б-г согтуурал хэмжигч багажаар шалгах гэтэл “пизда нар минь та нар хэзээ ийм байсан юм, ална шүү гуйлгачингуудаа” гээд Х.Б-г заамдаад зууралдаад байсан. Тэгээд толгой хэсэгт нь нэгээс хоёр удаа гараараа цохисон. Тэгээд чихнээс нь зулгаагаад байхаар нь би салгаад Х.Б бид хоёр өчих мэх хэрэглэж хоёр гарыг нь урд хэсэгт нь гавласан. ...Х.Б-н хүзүү нь боолгуулсны улмаас улайсан байсан, чихний дээд хэсэгт зулгараад цус гарсан байсан. Өөр биед учирсан гэмтэл нь гайгүй байх, харин өмсөж явсан кителийн хоёр суга нь урагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС ХХК”-ийн үнэлгээний тайлан 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03/29 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-33/, хохирогч Х.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 142 дугаартай  дүгнэлт /хх-ийн 38/, Хэрэг бүртгэлийн хэрэг  нээх тогтоол / хх-ийн 1/, Хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-7/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно. 

Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч ******* овогт Б.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж мөн хугацаанд шүүгдэгч Б.Б-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тус тус тогтоох нь зүйтэй гэж үзлээ. 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөнхохирол учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч ******* овогт Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд шүүгдэгч Б.Б-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан  ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.  
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

8. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсгай. 

11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.