| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2016/00467/и |
| Дугаар | 490 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 490
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Цогт-Овоо сумын төв ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: *******/,
Хариуцагч: Өмнөговь аймгийн *******,
Ажилгүй байсан хугацааны цалин 6,047,682 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, хариуцагчийн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* миний бие Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад 2015 оны 09 сарын 07-ны өдрийн 6/12 тоот захирамжаар ажпаасаа чөлөөлөгдсөн бөгөөд энэхүү шийдвэр нь үндэслэлгүй болохыг аймгийн Захиргааны хэргийн анхан шүүх 2016 оны 03 сарын 15-ны 05 тоот шийдвэрээр тогтоосон. Хариуцагчаас давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж Монгол Улсын дээд шүүхийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 249 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын 2015 оны 09 сарын 07-ны өдрийн 6/12 тоот захирамжийг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоосны дагуу 2016 оны 09 сарын 02-ны өдөр сумын Засаг даргын 6/08 тоот захирамжаар ажилдаа эргүүлэн томилогдлоо. 2016 оны 03 сарын 15-ны өдрөөс 2016 оны 09 сарын 02-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 6.047.682 /зургаан сая дөчин долоон мянга зургаан зуун наян хоёр/ төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч А.******* шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Одоо нэмж хэлэх тайлбар байхгүй. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын дагуу мөнгийг гаргаж өгвөл эвлэрч болно гэв.
Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А.*******ийн гаргасан нэхэмжлэлийг уншиж танилцаад доорхи тайлбарыг хүргүүлж байна. Тамгын газрын дарга А.*******ийг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 6/12 тоот захирамжаар ажлаас чөлөөлж 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хурлын 05 тоот шийдвэрээр А.*******ийг ажилд эргүүлэн тогтоож 6.662.701 төгрөгийг ЗДТГ-аас гаргуулах шийдвэр гаргаж уг шийдвэрийг 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн магадлал, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолуудаар хэвээр үлдээсэн билээ. Иймээс Засаг дарга миний бие 2015 оны 3 дугаар сарын анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэн ажилд нь эргүүлэн томилж уг шүүх хурлаар тогтоосон цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн болно гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээр шийдвэрлүүлэх саналтай байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээд Засаг даргын захирамж гаргаад мөнгийг шийдэж өгсөн. Өгөхгүй гэх юм бол байхгүй. Миний хувьд удахгүй Засаг даргын ажлаа өгөх гэж байгаа учраас дараагийн Засаг дарга нь шийдэх байх. Төрийн ажил бол үргэлжлэх ёстой байдаг гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, А.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 489677 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Өмнөговь аймаг Цогт-Овоо сумын засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн б/08 дугаартай захирамжийн хуулбар, А.*******ийн хүсэлт, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1-264 дугаартай хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.******* нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын засаг даргад холбогдуулж ажилгүй байсан хугацааны цалин 6,047,682 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоол зэргээр А.*******ийг ажилд эргүүлэн тогтоож 6.662.701 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсний дагуу ажил олгогч Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын 2016 оны 09 сарын 02-ны өдрийн 6/08 тоот захирамжаар тус сумын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоосон байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Өмнөговь аймгийн ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах болон хяналтын гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Дээр дурдсан шүүхийн шийдвэрээр Өмнөговь аймгийн ******* нь А.*******ийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн болохыг тогтоосон бөгөөд А.*******т ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 6.662.701 төгрөгийг олгосон ба ажил олгогч түүнийг 2016 оны 09 сарын 02-ны өдөр сумын Засаг даргын 6/08 тоот захирамжаар ажилд нь эгүүлэн тогтоосон тул А.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “ ... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Иймд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дугаар зүйлд “ ... ажлаас буруу халсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно” гэж заасны дагуу дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6.047.682 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “ Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасны дагуу А.*******ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан 489677 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Өмнөговь аймаг Цогт-Овоо сумын засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн б/08 дугаартай захирамжийн хуулбар зэрэг нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “ бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт хамааралтай байх тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР