Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 494

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Цогтцэций сум Цагаан-Овоо баг ******* тоотод оршин суух ******* овогт *******ы ******* /регистрийн дугаар: *******/

 

        Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

        Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1985 оны 07 дугаар сараас Ханхонгор сумын хүн эмнэлэгийн салбарт сувилагчаар 1994 он хүртэл 8 жил 6 сар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл энэ хугацааны хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэн тул улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохирход хүрээд байна. Иймд миний 1985 оны 07 дугаар сараас 1994 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд Ханхонгор сумын хүн эмнэлэгийн салбарт ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: 1985-1994 он хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын хүн эмнэлэгийн салбарт сувилагчаар ажиллаж байсан болохыг хамт ажиллаж байсан *******, ******* нараас асууж тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:

 

Нэхэмжлэгчийн тухайн үеийн ажиллаж байсан байдлын талаар бичсэн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэний улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.******* нь 1985 оны 07 дугаар сараас 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хүний эх эмчийн салбарт сувилагчаар, 1994 оны 01 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багт багийн бага эмчээр ажиллаж байсан болох нь:

 

Өмнөговь аймгийн архивын тасгийн 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “******* овогтой ******* нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хүний эх эмчийн салбарт 1985-1993 онуудад сувилагчаар, 1994 онд Хондот багт багийн бага эмчээр ажиллаж байхдаа дараах цалин авч байжээ. Үүнд: 1985 оны 07 дугаар сард 199 төгрөг, 08 дугаар сард 380 төгрөг, 09 дүгээр сард 406 төгрөг, 10 дугаар сард 476 төгрөг, 11 дүгээр сард 395 төгрөг, 12 дугаар сард 694 төгрөг, 1987 оны 01 дүгээр сард 220 төгрөг, 03 дугаар сард 614 төгрөг, 08 дугаар сард 205 төгрөг, 09 дүгээр сард 532 төгрөг, 10 дугаар сард 571 төгрөг, 11 дүгээр сард 452 төгрөг, 12 дугаар сард 438 төгрөг, 1988 оны 01 дүгээр сард 304 төгрөг, 02 дугаар сард 287 төгрөг, 03 дугаар сард 418 төгрөг, 04 дүгээр сард 594 төгрөг, 05 дугаар сард 514 төгрөг, 06 дугаар сард 616 төгрөг, 07 дугаар сард 559 төгрөг, 08 дугаар сард 205 төгрөг, 09 дүгээр сард 532 төгрөг, 10 дугаар сард 571 төгрөг, 11 дүгээр сард 452 төгрөг, 12 дугаар сард 438 төгрөг, 1989 оны 01 дүгээр сард 452 төгрөг, 02 дугаар сард 519 төгрөг, 03 дугаар сард 585 төгрөг, 04 дүгээр сард 514 төгрөг, 05 дугаар сард 514 төгрөг, 06 дугаар сард 501 төгрөг, 07 дугаар сард 524 төгрөг, 08 дугаар сард 374 төгрөг, 09 дүгээр сард 1011 төгрөг, 10 дугаар сард 113 төгрөг, 11 дүгээр сард 476 төгрөг, 12 дугаар сард 494 төгрөг, 1990 оны 01 дүгээр сард 537 төгрөг, 02 дугаар сард 377 төгрөг, 03 дугаар сард 374 төгрөг, 04 дүгээр сард 523 төгрөг, 05 дугаар сард 359 төгрөг, 07 дугаар сард 374 төгрөг, 08 дугаар сард 449 төгрөг, 09 дүгээр сард 459 төгрөг, 10 дугаар сард 438 төгрөг, 11 дүгээр сард 680 төгрөг, 1991 оны 04 дүгээр сард 667 төгрөг, 07 дугаар сард 350 төгрөг, 08 дугаар сард 350 төгрөг, 09 дүгээр сард 350 төгрөг, 10 дугаар сард 350 төгрөг, 12 дугаар сард 400 төгрөг, 1992 оны 01 дүгээр сард 1403 төгрөг, 02 дугаар сард 1283 төгрөг, 03 дугаар сард 1390 төгрөг, 04 дүгээр сард 1157 төгрөг, 05 дугаар сард 1020 төгрөг, 06 дугаар сард 1420 төгрөг, 07 дугаар сард 532 төгрөг, 08 дугаар сард 823 төгрөг, 09 дүгээр сард 1196 төгрөг, 10 дугаар сард 1405 төгрөг, 11 дүгээр сард 2014 төгрөг, 12 дугаар сард 1234 төгрөг,1993 оны 01 дүгээр сард 1470 төгрөг, 02 дугаар сард 3778 төгрөг, 03 дугаар сард 4184 төгрөг, 04 дүгээр сард 3380 төгрөг, 05 дугаар сард 3338 төгрөг, 06 дугаар сард 5549 төгрөг, 07 дугаар сард 1162 төгрөг, 08 дугаар сард 2146 төгрөг, 09 дүгээр сард 2146 төгрөг, 10 дугаар сард 2980 төгрөг, 11 дүгээр сард 4075 төгрөг, 12 дугаар сард 3292 төгрөг, 1994 оны 04 дүгээр сард 7480 төгрөг, 05 дугаар сард 7480 төгрөг, 06 дугаар сард 8420 төгрөг, 07 дугаар сард 2926 төгрөг, 08 дугаар сард 5076 төгрөг, 09 дүгээр сард 5076 төгрөг, 10 дугаар сард 5403 төгрөг, 11 дүгээр сард 5403 төгрөг, 12 дугаар сард 5403 төгрөгийн цалин авч байсан гэсэн 451 дугаартай лавлагаа, Өмнөговь аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1985 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Дорноговь аймгийн АУДС төгсөгчдийг ажилд хуваарилах тухай” ...сувилагч Б.*******ийг Ханхонгор сумын их эмчийн салбарт сувилагчаар... 84 тоот тушаалын хуулбар, Ханхонгор сумын хүн эмнэлэгийн салбарын эрхлэгчийн 1994 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай” ...Б.*******ийг 1993 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн сумын засаг даргын Тамгын газрын өргөтгөсөн хурлын шийдвэрийг үндэслэн ээлжийн сувилагчийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй... 02 тоот тушаалын хуулбар, Ханхонгор сумын хүн эмнэлэгийн эрхлэгчийн 1994 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “зарим хүмүүсийг ажилд томилох тухай” ...Б.*******ийг Хондот багийн бага эмчээр 03 дугаар сарын 18-ны өдрөөс ...тус тус ажиллуулсугай...809 тоот тушаалын хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр нотлогдож байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан *******, *******  нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь нэхэмжлэгчтэй нэг байгууллагад тус тус ажиллаж байсан болох нь тэдний тайлбар, мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд гэрчүүд нь нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг гэрчилсэн хууль сануулж авсан мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, гэрч нарын иргэний үнэмлэхийн хуулбар нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

 Иймд Б.*******ийг 1985 оны 07 дугаар сараас 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хүний их эмчийн салбарт сувилагчаар, 1994 оны 01 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багт багийн бага эмчээр ажиллаж байсан гэж үзэн шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт  *******ы *******ийг  1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын  Хүний их эмчийн салбарт сувилагчаар, мөн сумын Хондот багт багийн бага эмчээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                              Л.УГТАХБАЯР