Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2026/00901

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Азбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 197/ШШ2026/03135 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов. 

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 6,000,000 төгрөг, хүү 2,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

 

3.Нэхэмжлэгч нь Хаан банк ХК дахь өөрийн эзэмшлийн 5066002948 тоот данснаас 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 6,000,000 төгрөгийг *******ХК дахь хариуцагчийн эзэмшлийн *******тоот дансанд мөнхөө гэсэн утгаар шилжүүлсэн болох нь дансуудын хуулгаар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч миний ажлын байран дээр ирээд надаас авсан мөнгө учраас энэ хүнээс авна, 50 сая төгрөгийн зээл аваад 2 хоногийн дараа өгнө гэж хэлсэн, би мөнгийг эгчдээ өг гэж хэлээгүй, эгч *******нь зээл асуухад би өгөөгүй юм гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзлаа нэхэмжлэгч болон эгч *******нарын хооронд мөнгө зээлэх асуудал яригдсан, надаас чи зээл хөөцөлдөж байгаа чинь үнэн юм уу гэж асуухад нь би үнэн гэсэн, гэхдээ мөнгийг чинь би зээлж байгаа, би өгнө гэж огт яриагүй, чи эгч рүүгээ шилжүүлчих, би чиний данс руу хийчихье гэсэн, би данс руугаа аваад *******руу шилжүүлсэн гэж тайлбарласан.

 

5.Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх нь маргааны зүйл болжээ.

5.1.Тус хэрэгт дээрх 2 дансны хуулгаас гадна гэрч *******мэдүүлэг авагдсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамтай.

Гэрч *******Би дүү *******дансаар дамжуулаад *******аас 6 сая төгрөг зээлсэн. Тэр үед ******* *******дансаар дамжуулаад миний данс руу хийчихье гэсэн гэж мэдүүлсэн байх боловч тэрээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Таныг мөнгө зээлье гэхэд ******* танд бол зээлэхгүй гэсэн гээд байна. Тийм зүйл яригдсан юм уу гэсэн асуултад Тийм зүйл яригдсан. Чамд бол өгөхгүй, *******өгье, Э.Халиунаас дараа нь нэхэж байхад амар гэж хэлсэн гэж өмнөх мэдүүлгээ үгүйсгэсэн агуулгатай хариулт өгчээ.

Түүнчлэн Тэр үед бизнесийн зээл явж байсан юм. Тэгээд бид хоёр аль аль нь зээл гаргуулах гээд,..., *******бас бизнесийн зээл авах гэж байсан юм ... тэр нь бүтчихвэл би ******* руу мөнгийг нь өгөх гэж байсан юм... гэж мэдүүлсэн нь нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алины тайлбарт тухайн үед хариуцагч *******зээл хөөцөлдөж байсан гэж дурдсанаас зөрүүгүйн зэрэгцээ *******50 сая төгрөгийн зээл аваад 2 хоногийн дараа өгнө гэж хэлсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбарт нотолгооны ач холбогдолтой байна.

5.2.Дээрх гэрчийн мэдүүлгийг талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл, нэхэмжлэгчээс 6,000,000 төгрөгийг гэрч *******бус харин хариуцагч *******зээлэхээр хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал тухайн үед нэхэмжлэгч нь гэрч *******зээлийн хүсэлтийг татгалзсан, үүнтэй холбоотойгоор хариуцагч нь зээл хөөцөлдөж байгаа талаараа нэхэмжлэгчид хэлсэн байх ба энэ нь тухайн 6,000,000 төгрөгийг хөөцөлдөж буй зээлээс төлөх агуулгатай байсан болох нь гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогджээ. Энэ нөхцөлд зөвхөн хариуцагчийн дансаар мөнгө дамжуулахын тулд түүний зээл хөөцөлдөж байгаа асуудал яригдсан үзэхгүй тул хариуцагчийн гаргасан мөнгийг би зээлж байгаа, би өгнө гэж огт яриагүй гэх татгалзлыг үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй. Мөн гэрч нь нэхэмжлэгчид 400,000 төгрөг шилжүүлсэн талаар мэдүүлсэн ч дээр дурдсан бусад баримтаар хариуцагчийн хүсэл зориг тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх зөвхөн мөнгөн хөрөнгийн шилжүүлэгт үндэслэн зохигч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Маргаан бүхий тохиолдолд мөнгөн хөрөнгийн шилжүүлэг дангаараа зээл олгосны нотолгоо болохгүй бөгөөд Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, 41.2 дахь хэсэгт Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж зааснаар талуудын тайлбар, үйлдэл зэрэгт дүн шинжилгээ хийх замаар тэдний хүсэл зоригийн илэрхийллийг дээрх байдлаар тодруулж тайлбарлах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

5.3.Нэхэмжлэгч *******, хариуцагч *******нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн, уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

6.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч нь зээлийг 2 хоногийн хугацаатай олгосон гэж тайлбарласныг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагчийг авсан мөнгөө тохирсон хугацаанд нэхэмжлэгчид буцаан өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 6,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Хариуцагч нь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсан буюу цааш гэрч *******д шилжүүлсэн нь хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нөлөөлөхгүй болно.

 

7.Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 197/ШШ2026/03135 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Халиунаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 110,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхийг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД    Б.АЗБАЯР

  Д.ЗОЛЗАЯА