| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2016/00496/и |
| Дугаар | 498 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 498
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Ноён сум Сайран багт оршин суух Хар ямаат овогт Чойволын Тунгалаг /регистрийн дугаар: КЗ66091502/
Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Зулзага, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өмнөговь аймгийн Ноён сумын сум дундын эмнэлэгт 1983-1994 онд угаагчаар нийт 11 жил 5 сар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл 1983-1994 онуудад ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийг гээгдүүлсэн тул улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироод байна. Иймд миний 1983-1994 он хүртэл Өмнөговь аймгийн Ноён сумын сум дундын эмнэлэгт угаагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Зулзага шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэмж ярих тайлбар байхгүй. Ханд овогтой Чойвол, Ням овогтой Дэжид нарын гэр бүлд Ч.Тунгалаг нь төрсөн болохыг нотлох төрсний бүртгэлийн лавлагааг гаргаж өгөх хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:
Нэхэмжлэгчийн тухайн үеийн ажиллаж байсан байдлын талаар бичсэн хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэний улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ч.Тунгалаг нь 1983 оны 01 дүгээр сараас 1994 оны 04 дүгээр сарыг дуустал Өмнөговь аймгийн Ноён сумын Хүн эмнэлэгт угаагч, асрагчаар ажиллаж байсан болох нь:
Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Дэжидийн Тунгалаг нь Өмнөговь аймгийн Ноён сумын хүн эмнэлэгт 1983-1994 онуудад угаагч, асрагчаар ажиллаж байхдаа дараах цалин авч байжээ. Үүнд: 1983 оны 01 дүгээр сард 304 төгрөг, 02 дугаар сард 245 төгрөг, 03 дугаар сард 245 төгрөг, 04 дүгээр сард 245 төгрөг, 05 дугаар сард 245 төгрөг, 06 дугаар сард 245 төгрөг, 07 дугаар сард 245 төгрөг, 08 дугаар сард 245 төгрөг, 09 дүгээр сард 220 төгрөг, 10 дугаар сард 245 төгрөг, 11 дүгээр сард 245 төгрөг, 12 дугаар сард 245 төгрөг, 1984 оны 01 дүгээр сард 245 төгрөг, 02 дугаар сард 245 төгрөг, 03 дугаар сард 245 төгрөг, 04 дүгээр сард 245 төгрөг, 05 дугаар сард 115 төгрөг, 09 дүгээр сард 173 төгрөг, 1985 оны 01 дүгээр сард 210 төгрөг, 02 дугаар сард 240 төгрөг, 03 дугаар сард 168 төгрөг, 04 дүгээр сард 206 төгрөг, 05 дугаар сард 246 төгрөг, 06 дугаар сард 245 төгрөг, 07 дугаар сард 176 төгрөг, 08 дугаар сард 62 төгрөг, 09 дүгээр сард 245 төгрөг, 10 дугаар сард 245 төгрөг, 1986 оны 08 дугаар сард 245 төгрөг, 09 дүгээр сард 494 төгрөг, 12 дугаар сард 223 төгрөг, 1987 оны 01 дүгээр сард 72 төгрөг, 02 дугаар сард 245 төгрөг, 03 дугаар сард 245 төгрөг, 04 дүгээр сард 245 төгрөг, 05 дугаар сард 245 төгрөг, 06 дугаар сард 158 төгрөг, 07 дугаар сард 308 төгрөг, 08 дугаар сард 139 төгрөг, 09 дүгээр сард 220 төгрөг, 10 дугаар сард 245 төгрөг, 11 дүгээр сард 245 төгрөг, 12 дугаар сард 245 төгрөг, 1988 оны 01 дүгээр сард 245 төгрөг, 02 дугаар сард 245 төгрөг, 05-06 дугаар сард 420 төгрөг, 07 дугаар сард 173 төгрөг, 11 дүгээр сард 178 төгрөг, 12 дугаар сард 245 төгрөг, 1989 оны 01 дүгээр сард 197 төгрөг, 02 дугаар сард 245 төгрөг, 03 дугаар сард 245 төгрөг, 04 дүгээр сард 322 төгрөг, 05 дугаар сард 168 төгрөг, 06 дугаар сард 218 төгрөг, 07 дугаар сард 245 төгрөг, 08 дугаар сард 245 төгрөг, 09 дүгээр сард 216 төгрөг, 10 дугаар сард 245 төгрөг, 11 дүгээр сард 245 төгрөг, 12 дугаар сард 245 төгрөг, 1990 оны 01 дүгээр сард 245 төгрөг, 02 дугаар сард 245 төгрөг, 03 дугаар сард 245 төгрөг, 04 дүгээр сард 287 төгрөг, 05 дугаар сард 316 төгрөг, 06 дугаар сард 316 төгрөг, 07 дугаар сард 409 төгрөг, 08 дугаар сард 308 төгрөг, 09 дүгээр сард 525 төгрөг, 10 дугаар сард 469 төгрөг, 11 дүгээр сард 421 төгрөг, 12 дугаар сард 465 төгрөг, 1991 оны 01 дүгээр сард 533 төгрөг, 02 дугаар сард 700 төгрөг, 03 дугаар сард 740 төгрөг, 04 дүгээр сард 740 төгрөг, 05 дугаар сард 740 төгрөг, 06 дугаар сард 740 төгрөг, 07 дугаар сард 800 төгрөг, 09 дүгээр сард 1009 төгрөг, 10 дугаар сард 800 төгрөг, 11 дүгээр сард 800 төгрөг, 12 дугаар сард 1030 төгрөг, 1992 оны 01 дүгээр сард 850 төгрөг, 02 дугаар сард 950 төгрөг, 03 дугаар сард 950 төгрөг, 04 дүгээр сард 855 төгрөг, 05 дугаар сард 950 төгрөг, 06 дугаар сард 950 төгрөг, 07 дугаар сард 950 төгрөг, 08 дугаар сард 1594 төгрөг, 09 дүгээр сард 451 төгрөг, 10 дугаар сард 1495 төгрөг, 11 дүгээр сард 1495 төгрөг, 12 дугаар сард 1196 төгрөг, 1993 оны 01 дүгээр сард 2321 төгрөг, 02 дугаар сард 270 төгрөг, 03 дугаар сард 2700 төгрөг, 04 дүгээр сард 2700 төгрөг, 05 дугаар сард 2700 төгрөг, 06 дугаар сард 2541 төгрөг, 07 дугаар сард 2900 төгрөг, 08 дугаар сард 290 төгрөг, 09 дүгээр сард 2900 төгрөг, 10 дугаар сард 2900 төгрөг, 11 дүгээр сард 2900 төгрөг, 12 дугаар сард 2900 төгрөг, 1994 оны 01 дүгээр сард 6980 төгрөг, 02 дугаар сард 6980 төгрөг, 03 дугаар сард 3490 төгрөг, 04 дүгээр сард 6980 төгрөгийн цалин авч байсан гэх 641 дугаартай лавлагаа, Ч.Тунгалагийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Занданмядаг, Б.Байгальмаа нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Занданмядаг, Б.Байгальмаа мэдүүлэг, зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч Ч.Тунгалагийн Өмнөговь аймгийн Архивын тасгын 641 дугаартай лавлагаанд Дэжид овогтой Тунгалагт холбогдох лавлагаа ирүүлсэн боловч Х.Чойвол нь нэхэмжлэгчийн эцэг, Н.Дэжид нь нэхэмжлэгчийн эх болох нь 072/001167 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан Д.Занданмядаг, Б.Байгальмаа нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь нэхэмжлэгчтэй нэг байгууллагад тус тус ажиллаж байсан болох нь тэдний тайлбар, мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд гэрчүүд нь нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг гэрчилсэн хууль сануулж авсан мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, гэрч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 641 дугаартай лавлагаа, 072/001167 төрсний лавлагаа зэрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Иймд Ч.Тунгалагийг 1983 оны 01 дүгээр сараас 1994 оны 04 дүгээр сарыг дуустал Өмнөговь аймгийн Ноён сумын Хүн эмнэлэгт угаагч, асрагчаар ажиллаж байсан гэж үзэж шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгч Ч.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хар ямаат овогт Чойволын Тунгалагийн 1983 оны 01 дүгээр сараас 1994 оны 04 дүгээр сарыг дуустал Өмнөговь аймгийн Ноён сумын Хүн эмнэлэгт угаагч, асрагчаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР