Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 100

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж, 

Улсын яллагч Ч.Энхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхболд,

Хохирогч Д.О,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дамба овогт Г.Б-д холбогдох эрүүгийн 1926000860089 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Дамба овогт Г.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 19 цагийн үед иргэн Д.О-г хавирч унаган, зүүн хөлийн шилбэний ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй...” гэв. 

Хохирогч Д.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн үед найз Г.Б над дээр ирээд хөдөө айлд оччихоод ирье гээд надаас гуйгаад намайг дагуулаад явсан. Тэгэхээр нь би “өндөр настай эмээтэйгээ байдаг” гэж хэлтэл. Зүгээрээ удахгүй оройдоо буцаад ирнэ гэж гуйж шалгаасаар байгаад авч явсан. Тэгээд бид 2 тэндээс гараад “Модот” гэх газар очсон. Замд цас их орсон байсан учраас тэндээ хоноод маргааш өглөө нь 11 цагийн үед буцсан. Цас их орсон учраас халтиргаа, гулгаа их байсан. “Модот” гэдэг газар айлд байхад согтуу гэмээр хоёр залуу байсан. Тэр хоёрын нэг нь Г.Б-н мотоциклийг эвдсэн. Тэр залуутайгаа замдаа уулзахад сум ороод хохирлыг чинь төлж барагдуулна гэж хэлж байсан. Гэтэл харих замдаа явж байхдаа “чамаас болж мотоцикль эвдэрсэн” гээд байсан. Тэгж явж байгаад “Бээрийн хошуу” гэх газар ирээд мотоцикль дээрээсээ буугаад намайг хавирч унагаасны улмаас миний хөл гэмтсэн. Хөлөө гэмтээснээс хойш 4 сар болж байна. Энэ хугацаанд 3 удаа хагалгаанд орсон. Шүүгдэгчийн зүгээс миний эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Гэхдээ түүнээс хойш байнга эмчилгээ хийлгэж эм тариа, хөлийн боолт хийлгэдэг. Мөн Улаанбаатар хот явж эмчлүүлэх, хөлийн аппарат авахуулахад гарах зардал гэх мэт нэхэмжлэх зүйлс байна. Тиймээс шүүгдэгчээс цаашид гарах эмчилгээний  зардлаа нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэв.  

Хохирогч Д.О мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед гэртээ байхад манай найз Г.Б ирээд хөдөө айл руу хамт явчихаад ирье гээд гуйгаад байхаар нь би дагаад явсан юм. Тэгээд 2-р багийн “Морьт” гэх газар О гэх айлд очоод золгочихоод орой болчихоор нь тухайн айлдаа хоноод явсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 11 цагийн үед гараад явсан замаараа Ц, Д нарынхаар орсон, тухайн айлууд золголтоор явсан байсан тул нээх удаагүй. Тэгээд замд явж байхдаа миний мотоцикль эвдэрчихсэн, чамайг дагуулаад явахаар л эвдэрчихдэг гээд байсан ба надаас “10.000 төгрөг өгөөрэй би бензин хийнэ” гэхээр нь “10.000 төгрөг бол болох байх” гэж хэлсэн. Тэгсэн гарман дээр буугаад бие засч ирээд надад уурлаад “чамайг дагуулж явахаар мотоцикль эвдэрдэг” гээд бүснээс барьж аваад зүүн талын хөл рүү баруун хөлөөрөө хавирсан. Тэгээд би газар унасан чинь дээрээс давхаралдаж унаад миний хөлийг мушгиад дараад уначихсан юм. Тэгээд би босоод гишгэх гэсэн чинь “маяглаад бай” гээд байсан. Тэгээд мотоцикль дээр арай гэж мордоод гэрийн гадаа ирж буусан. Тэгээд Г.Б яваад өгсөн. Би гадаа алхаж чадахгүй гаднаас орилж байгаад гэрээс ах, эгч хоёр гарч ирээд намайг оруулсан юм. Тэгээд тэр өдөртөө бариачид үзүүлж боолгосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26, 30-31 дүгээр хуудас/,

Гэрч С.Ө-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 07-ны орой 22 цагийн үед манай төрсөн эгч Оутсаар ярихдаа О гадаа гудамжинд орилоод байж байхад нь гаднаас Б ах чинь оруулаад ирлээ гэсэн. Тэгээд хөл нь жоохон эвгүй болчихсон байна бариач руу явья гэсэн.  Тэгээд 1 цаг орчмын дараа бариачид үзүүлчихээд ирлээ боолт хийлгэлээ. Зүүн талын хөл нь шилбэ хэсгээрээ 3 хугарсан байна гэж бариач О ах хэлж байна гэсэн. Тэгээд өнөө шөнөдөө наанаа эм өгөөд байж байгаарай. Би маргааш очье гэж хэлээд 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед Зүүнбаян-Улаан руу очиж хүүгээс юу болсон талаар асуухад манай хүү надад хариулахгүй орилоод хэвтээд байсан. Хөлийг нь харахад зүүн талын хөл нь хавдчихсан хүрэн өнгөтэй болчихсон байсан. Д.О надад хэлэхдээ “надаас Г.Б 10.000 төгрөг нэхсэн юм түүгээрээ бензин хийх гэж байгаа” гэж байсан. Хөдөө хоноод ирж байхдаа маргалдсан. Тэгээд барилцаж аваад намайг хавирчихсан, хамт газар ойчсон өөрөөр намайг зодож цохиогүй гэж байсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

Гэрч Д.О-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 07-ны орой 23 цагийн үед би унтах гээд хэвтэж байсан чинь гаднаас өндөр Батсүх гэх залуу нэг залуу дагуулж орж ирээд хөлийг нь надад үзүүлсэн юм. Тэгээд би нөгөө залуугийн хөлийг үзэхэд зүүн талын шилбэ нь 3 хугарчихсан байх шиг байсан ба жаахан бяцралттай байсан. Тэгээд барьж эвэнд нь оруулаад даавуугаар ороогоод гадуур нь хөлийн хянга ясыг дагуулж мод тавьж боож өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

Гэрч С.О-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 07-ны орой 21-22 цагийн үед гадаа мотоцикль ирж зогсоод нээх удалгүй яваад өгсөн. Тэгээд хүмүүс золгох гэж байгаа юм болов уу? гэж бодоод байж байтал манай хүүхэд “хашааны гадаа хүн байгаа юм шиг байх юм” гэхээр нь “өө хашааны хаалга түгжээтэй байгаа” гээд нөхрийгөө гаргаад явуулсан. ...Тэгээд хүүхдээ араас нь гаргасан чинь буцан орж ирээд О гадаа босч чадахгүй хэвтээд байна гэж орж ирсэн. Тэгээд гарч өргөж оруулж ирээд гутлаа тайлах гэсэн чинь хавдаад тайлагдахгүй байсан ба тайлахгүй бол болохгүй гэж бодоод татаж орилуулж байгаад гутлыг нь тайлаад үзсэн чинь зүүн хөл нь шилбэ хэсгээрээ хавдаад хавдар нь тулчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

Гэрч Ё.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 07-ны орой намайг унтах гээд байж байтал гадаа мотоцикль ирээд явсан. Тэгээд би гараад бие засах гэж байтал хашааны гадаа хүн орилоод байхаар нь гараад хартал О хашаанаас барьчихсан нэг хөлөө газраас өргөчихсөн орилоод байсан. Тэгэхээр нь би О-г гэрт нь оруулчихаад эхнэр хүүхдээ дуудаад гутлыг нь тайлаад хартал хөл нь бэртэж хавдсан байсан. Тэгээд би дагуулж явж Обариач дээр дагуулж очиж үзүүлж бариулсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/, 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 130 дугаартай “...Үзүүлэгч Д.О-н биед хөлийн шилбэ ясны далд хугарал, хөлийн шилбэний доод хэсэгт цус хурал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийг үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 61 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Б-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 81-83, 90, 95-104 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Б-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Б-н яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 75-77 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 19 цагийн үед Зүүнбаян-Улаан сумын Баян-Улаан 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бээрийн хошуу” гэх газар иргэн Д.О-г хавирч унаган, зүүн хөлийн шилбэний ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.О “...2019 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 11 цагийн үед гараад явсан замаараа Ц, Д нарынхаар орсон, тухайн айлууд золголтоор явсан байсан тул нээх удаагүй. Тэгээд замд явж байхдаа “миний мотоцикль эвдэрчихсэн, чамайг дагуулаад явахаар л эвдэрчихдэг” гээд байсан ба надаас 10.000 төгрөг өгөөрэй би бензин хийнэ гэхээр нь “10.000 төгрөг бол болох байх” гэж хэлсэн. Тэгсэн гарман дээр буугаад бие засч ирээд надад уурлаад “чамайг дагуулж явахаар мотоцикль эвдэрдэг” гээд бүснээс барьж аваад зүүн талын хөл рүү баруун хөлөөрөө хавирсан. Тэгээд би газар унасан чинь дээрээс давхаралдаж унаад миний хөлийг мушгиад дараад уначихсан юм. Тэгээд би босоод гишгэх гэсэн чинь маяглаад бай гээд байсан. Тэгээд мотоцикль дээр арай гэж мордоод гэрийн гадаа ирж буусан. Тэгээд Г.Б яваад өгсөн. Би гадаа алхаж чадахгүй гаднаас орилж байгаад гэрээс ах, эгч хоёр гарч ирээд намайг оруулсан юм. Тэгээд тэр өдөртөө бариачид үзүүлж боолгосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26, 30-31/, гэрч С.Ө-н “...2019 оны 02 дугаар сарын 07-ны орой 22 цагийн үед манай төрсөн эгч Оюунчимэг утсаар ярихдаа О гадаа гудамжинд орилоод байж байхад нь гаднаас Б ах чинь оруулаад ирлээ гэсэн. Тэгээд хөл нь жоохон эвгүй болчихсон байна бариач руу явья гэсэн.  Тэгээд 1 цаг орчмын дараа бариачид үзүүлчихээд ирлээ боолт хийлгэлээ. Зүүн талын хөл нь шилбэ хэсгээрээ 3 хугарсан байна гэж бариач Оргой ах хэлж байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/, гэрч Д.О-н “...2019 оны 02 дугаар сарын 07-ны орой 23 цагийн үед би унтах гээд хэвтэж байсан чинь гаднаас өндөр Б гэх залуу нэг залуу дагуулж орж ирээд хөлийг нь надад үзүүлсэн юм. Тэгээд би нөгөө залуугийн хөлийг үзэхэд зүүн талын шилбэ нь 3 хугарчихсан байх шиг байсан ба жаахан бяцралттай байсан. Тэгээд барьж эвэнд нь оруулаад даавуугаар ороогоод гадуур нь хөлийн хянга ясыг дагуулж мод тавьж боож өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46/, гэрч С.О-н “...Тэгээд хүүхдээ араас нь гаргасан чинь буцан орж ирээд О гадаа босч чадахгүй хэвтээд байна гэж орж ирсэн. Тэгээд гарч өргөж оруулж ирээд гутлаа тайлах гэсэн чинь хавдаад тайлагдахгүй байсан ба тайлахгүй бол болохгүй гэж бодоод татаж орилуулж байгаад гутлыг нь тайлаад үзсэн чинь зүүн хөл нь шилбэ хэсгээрээ хавдаад хавдар нь тулчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/, гэрч Ё.Б-н “...2019 оны 02 дугаар сарын 07-ны орой намайг унтах гэж байж байтал гадаа мотоцикль ирээд явсан. Тэгээд би гараад бие засах гэж байтал хашааны гадаа хүн орилоод байхаар нь гараад хартал О хашаанаас барьчихсан нэг хөлөө газраас өргөчихсөн орилоод байсан. Тэгэхээр нь би Очир-Эрдэнийг гэрт нь оруулчихаад эхнэр хүүхдээ дуудаад гутлыг нь тайлаад хартал хөл нь бэртэж хавдсан байсан. Тэгээд би дагуулж явж Оргой бариач дээр дагуулж очиж үзүүлж бариулсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/, хохирогч Д.О-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 130 дугаартай дүгнэлт, /хх-ийн 61/, шүүгдэгч Г.Б-г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 75-77 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Дамба овогт Г.Б-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Г.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Б-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 500 / таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын тогтоол, санал “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь  нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт   “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг 90 хоногийн дотор… биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т “...энэ хуулийн 160.1-т заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураараа биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтаны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно” гэж заасан байх тул  шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацаа заалгүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзэж хэсэгчлэн төлөх хугацаа тогтоогоогүй болно. Харин шүүгдэгч нь торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлэх нь зүйтэй байна.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.О-д 2.810.000 төгрөг төлсөн, хавтаст хэргийн хүрээнд бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, Хохирогч Д.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дамба овогт Г.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дамба овогт Г.Б-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

4. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.О-д 2.810.000 төгрөг төлсөн, хавтаст хэргийн хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

5. Хохирогч Д.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б-д 

авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.