Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 114

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч: Ч.Энхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Гандулам,

Шүүгдэгч: Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Т.А-д холбогдох 1926001760112 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал: Монгол улсын спортын мастер, урьд Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн шүүхийн 1996 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 31 дугаартай таслан сэргийлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан  Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, ял эдэлж байгаад 1996 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 790 жилийн ойн Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, ******* овогт Т.А

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.А нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэн М.Д-н итгэмжлэн хариуцуулж өгсөн ХААН банкны виза картыг ашиглан Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багт байрлах ХААН банкны бэлэн мөнгөний машинаас 328.000 төгрөг авч, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа ойлгож ухаарсан. Дахин ийм алдаа дутагдал гарахгүй ...” гэв.

Хохирогч М.Д мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр манай ажлын газрын хүн картанд цалин орж байна гэхээр нь иргэний үнэмлэхээ аваад ХААН банкнаас мөнгө авах гэтэл мөнгө чинь картаар авагдсан байна гэсэн. Тэгэхээр нь би цагдаад хандсан. Хэд хоногийн өмнө 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байх Т.А эгчийнд ороод архи уусан. Орохдоо халамцуу, найзтайгаа орсон. Тэгээд би Т.А эгчийн хүүхдэд картаа өгөөд юманд явуулсан чинь мөнгө хүрэхгүй байна гээд буцаад хүрээд ирсэн. Тэгээд картаа буцааж авалгүй тэднийхээс гараад явсан байна лээ. Тэрнээс хойш картаа авсан үгүйгээ санахгүй карт өгсөн талаараа согтуу байсан болохоор санахгүй байгаа юм. Сүүлд нь цагдаад хандсаныхаа дараа ХААН банкны камер шалгачихаад мэдсэн. Харин Т.А эгч  миний мөнгийг энэ байна гээд буцаагаад өгсөн. Картанд чинь 328.000 төгрөг байсныг чинь мэдээгүй юм гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-10 дугаар хуудас/,

Гэрч Б.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 10-ны 12 цаг өнгөрч байхад би ээж Т.А-тай уулзахаар ******* сумын П-н гэрт нь ганцаараа очсон. Тухайн үед гэрт нь ээж Т.А П нар байсан. П бие засах гээд гарсан хойгуур ээж надад Хаан банкны ногоон өнгийн карт өгөөд, нууц дугаарыг нь 8613 гэж хэлээд картан дотор байгаа бүх мөнгийг аваад ир гэж хэлсэн. Тэгсэн тэр өдөр 13 цагийн орчим миний төрсөн эгч Б.О нь П-н гэрт ирсэн. Намайг ээжээс Хаан банкны карт авсныг мэдээгүй. Ээж бид хоёр Б.О-д хэлээгүй, ...Ээж А 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 19 цаг өнгөрч байхад над руу утсаар залгаад картан доторх бүх мөнгийг нь аваад ир гэхээр нь Б.О-д АТМ-с ээж мөнгө аваад ир гэнэ хоёулаа явах уу гээд Б.О надтай хамт талбайн урд талын Хаан банкны АТМ ороод би АТМ-д хаан банкны карт хийгээд 328.000 төгрөгийг аваад эгч Б.О-н хамт ******* сумын 7 дугаар баг 12-22 тоотод байрлах хашаан дотор ортол ээж Т.А гараад ирэхээр нь Хаан банкны виза карт, 328.000 төгрөгийн хамт өгсөн, ...Хаан банкны виза картан дээр тухайн эзэмшигчийн нэр байдгийг би мэднэ. Ээж л картанд байгаа мөнгийг аваад ир гэхээр нь эгч бид хоёр картнаас мөнгийг авсан. Хүний нэрийг нь анзаараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

Гэрч Б.О мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 10-ны орой 19 цаг өнгөрч байхад манай ээж Т.А нь Б.О руу утсаар ярьсан гэж байсан. Б.О намайг хамт талбайн урд талын Хаан банктай АТМ-с мөнгө авахаар явъя гэхээр нь би хамт явсан. Б.О АТМ-с 328.000 төгрөг аваад ******* сумын 7 дугаар багт байрлах Пүрэвдорж ахын гэрт ортол ээж Т.А гэрээс гарч ирээд Хаан банкны карт, 328.000 төгрөгийг Б.О-с авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-21 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн ЛЭНДС ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 05/45 дугаартай үнэлгээ /хх-ийн 43-46 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.А-гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-н 49-64 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Т.А-гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 52 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.А нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэн М.Д-н итгэмжлэн хариуцуулж өгсөн ХААН банкны виза картыг ашиглан Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багт байрлах ХААН банкны бэлэн мөнгөний машинаас 328.000 төгрөг авч, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Д-н “... 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр манай ажлын газрын хүн картанд цалин орж байна гэхээр нь иргэний үнэмлэхээ аваад ХААН банкнаас мөнгө авах гэтэл мөнгө чинь картаар авагдсан байна гэсэн. Тэгэхээр нь би цагдаад хандсан. Хэд хоногийн өмнө 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөөр байх Т.А эгчийнд ороод архи уусан. Орохдоо халамцуу, найзтайгаа орсон. Тэгээд би Т.А эгчийн хүүхдэд картаа өгөөд юманд явуулсан чинь мөнгө хүрэхгүй байна гээд буцаад хүрээд ирсэн. Тэгээд картаа буцааж авалгүй тэднийхээс гараад явсан байна лээ. Тэрнээс хойш картаа авсан үгүйгээ санахгүй карт өгсөн талаараа согтуу байсан болохоор санахгүй байгаа юм. Сүүлд нь цагдаад хандсаныхаа дараа ХААН банкны камер шалгачихаад мэдсэн. Харин Т.А эгч  миний мөнгийг энэ байна гээд буцаагаад өгсөн. Картанд чинь 328.000 төгрөг байсныг чинь мэдээгүй юм гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-10/, гэрч Б.Огийн “...2019 оны 04 дүгээр сарын 10-ны 12 цаг өнгөрч байхад би ээж Т.Атай уулзахаар ******* сумын 7-12-22 тоотод байрлах Пүрэвдоржийн гэрт нь ганцаараа очсон. Тухайн үед гэрт нь ээж Т.А Пүрэвдорж нар байсан. Пүрэвдорж бие засах гээд гарсан хойгуур ээж надад Хаан банкны ногоон өнгийн карт өгөөд, нууц дугаарыг нь 8613 гэж хэлээд картан дотор байгаа бүх мөнгийг аваад ир гэж хэлсэн. ...Б.О-д АТМ-с ээж мөнгө аваад ир гэнэ хоёулаа явах уу гээд Б.О надтай хамт талбайн урд талын Хаан банкны АТМ ороод би АТМ-д хаан банкны карт хийгээд 328.000 төгрөгийг аваад эгч Б.О-н хамт ******* сумын 7 дугаар баг 12-22 тоотод байрлах хашаан дотор ээж Т.А гараад ирэхээр нь Хаан банкны виза карт, 328.000 төгрөгийн хамт өгсөн. ...Хүний нэрийг нь анзаараагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16/, гэрч Б.О-н “...2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр орой 19 цаг өнгөрч байхад манай ээж Т.А нь Б.О руу утсаар ярьсан гэж байсан. Б.О намайг хамт талбайн урд талын Хаан банктай АТМ-с мөнгө авахаар явъя гэхээр нь би хамт явсан. Б.О АТМ-с 328.000 төгрөгийг аваад ******* сумын 7 дугаар багт байрлах Пүрэвдорж ахын гэрт ортол ээж Т.А гэрээс гарч ирээд Хаан банкны карт, 328.000 Отгонзаяагаас авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-21/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн ЛЭНДС ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 05/45 дугаартай үнэлгээ /хх-ийн 43-46/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Т.А-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны үед хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүхээс шүүгдэгч Т.А-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.А-д эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Т.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар тэнсэж мөн хугацаанд шүүгдэгч Т.Ад  оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн  эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,   

Шүүгдэгч Т.Ад авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Т.А-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Т.А-г нэг  жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд шүүгдэгч Т.А-г оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Т.А-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг  дурьдсугай. 

5. Шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.