| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2016/00473/и |
| Дугаар | 482 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 482
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Булган сум, *******т оршин суух ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар: *******/
Улсад ажилласан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Булган сумын Туяа нэгдэлд 1979 оноос 1983 онд зарлага, цэвэрлэгч, ногоочноор, 1986-1990 онд Туяа нэгдлийн Дал бригадад зоотехникчээр ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэрт бүрэн хөтлөөгүй улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд бүрэн орж тооцогдохгүй хохироод байна. Иймд миний 1979 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ногоочин,зарлага, цэвэрлэгчээр ажиллсасан, 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дал бригадад ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж ярих зүйл байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:
Нэхэмжлэгчийн тухайн үеийн ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэрт бүрэн бичигдээгүйн улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.******* нь 1979 оны 06 дугаар сараас 1983 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн Булган сумын “Туяа” нэгдэлд зарлага, цэвэрлэгч, ногоочноор, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Булган сумын Туяа нэгдлийн Дал бригадад зоотехникчээр ажиллаж байсан болох нь:
Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 556 дугаартай: “ *******ийн ******* нь Өмнөговь аймгийн Булган сумын Туяа нэгдэлд 1979-1983 онуудад зарлага, цэвэрлэгч, ногоочноор, 1986-1988 онуудад Туяа нэгдлийн Дал бригадад зоотехникчээр ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна. Үүнд: 1979 оны 06 дугаар сард 62 төгрөг, 08 дугаар сард 118 төгрөг, 09 дүгээр сард 180 төгрөг, 10 дугаар сард 180 төгрөг, 11 дүгээр сард 180 төгрөг, 12 дугаар сард 180 төгрөг, 1980 оны 01 дүгээр сард 180 төгрөг, 02 дугаар сард 130 төгрөг, 03 дугаар сард 180 төгрөг, 04 дүгээр сард 148 төгрөг, 05 дугаар сард 225 төгрөг, 07 дугаар сард 272 төгрөг, 08 дугаар сард 274 төгрөг, 09 дүгээр сард цэс дутуу, 10 дугаар сард 298 төгрөг, 11 дүгээр сард 79 төгрөг, 12 дугаар сард 180 төгрөг, 1981 оны 01 дүгээр сард 180 төгрөг, 02 дугаар сард 180 төгрөг, 03 дугаар сард 180 төгрөг, 04 дүгээр сард 156 төгрөг, 07 дугаар сард 239 төгрөг, 08 дугаар сард 180 төгрөг, 09 дүгээр сард 54 төгрөг, 10 дугаар сард 491 төгрөг, 11-12 дугаар сард цэс дутуу, 1982 оны 01 дүгээр сард 235 төгрөг, 03 дугаар сард 6 төгрөг, 04 дүгээр сард 152 төгрөг, 05 дугаар сард 238 төгрөг, 06 дугаар сард 223 төгрөг, 07 дугаар сард 207 төгрөг, 08 дугаар сард 262 төгрөг, 09 дүгээр сард 100 төгрөг, 10 дугаар сард 280 төгрөг, 11 дүгээр сард 32 төгрөг, 12 дугаар сард цэс дутуу, 1983 оны 01-03 дугаар сард цэс дутуу, 04 дүгээр сард 163 төгрөг, 05 дугаар сард 227 төгрөг, 06 дугаар сард 243 төгрөг, 07 дугаар сард 434 төгрөг, 08-12 дугаар сард цэс дутуу, 1986 оны 01-07 дугаар сард цэс дутуу, 08 дугаар сард 460 төгрөг, 09-10 дугаар сард цэс дутуу, 11 дүгээр сард 460 төгрөг, 12 дугаар сард 460 төгрөг, 1987 оны 01 дүгээр сард 400 төгрөг, 02 дугаар сард 460 төгрөг, 03 дугаар сард цэс дутуу, 04 дүгээр сард 460 төгрөг, 05 дугаар сард 460 төгрөг, 06 дугаар сард 460 төгрөг, 07 дугаар сард 460 төгрөг, 08 дугаар сард 460 төгрөг, 09 дүгээр сард 460 төгрөг, 10 дугаар сард 460 төгрөг, 11 дүгээр сард 460 төгрөг, 12 дугаар сард 460 төгрөг, 1988 оны 01 дүгээр сард 460 төгрөг, 02 дугаар сард 485 төгрөг, 03 дугаар сард 485 төгрөг, 04-05 дугаар сард цэс дутуу, 06 дугаар сард 485 төгрөг, 07 дугаар сард 485 төгрөг, 08-09 дүгээр сард цэс дутуу, 10 дугаар сард 485 төгрөг, 11 дүгээр сард 485 төгрөг, 12 дугаар сард 485 төгрөгийн цалин авч байсан гэсэн лавлагаа, Д.*******ийн 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргээр тус тус нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь нэхэмжлэгчтэй нэг сум, нэгдэлд тус тус ажиллаж байсан болох нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байдлаар нотлогдож байх бөгөөд гэрчүүд нь нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг гэрчилсэн хууль сануулж авсан мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Иймд Д.*******ийг 1979 оны 06 дугаар сараас 1983 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн Булган сумын “Туяа” нэгдэлд зарлага, цэвэрлэгч, ногоочноор, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Булган сумын Туяа нэгдлийн Дал бригадад зоотехникчээр ажиллаж байсан гэж үзэн шийдвэрлэсэн болно. Харин нэхэмжлэгчийн 1989 оны 01 дүгээр сараас 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл улсад ажилласан байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Д.******* нь 1979 оны 06 дугаар сараас 1983 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн Булган сумын “Туяа” нэгдэлд зарлага, цэвэрлэгч, ногоочноор, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Булган сумын Туяа нэгдлийн Дал бригадад зоотехникчээр ажиллаж байсныг тогтоосугай.
2. Нэхэмжлэгчийн 1989 оны 01 дүгээр сараас 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР