Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1081

 

                                                                                                         

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч С.Мөнхгэрэл, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч П.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

             Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.А нь 2019 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Трюэл хотхоны 720-202 тоот байранд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлбөлөх бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтанд багтсан дельта-9, тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт холбогджээ.    

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “...Би ганцхан охинтой. Манай нөхөр Франц улсын иргэн. Би нөхөртэйгээ үр хүүхэдтэй болъё гэж маш их хүсэж явтал өнгөрсөн жил савны хавдартай гэж оношлогдоод маш их сэтгэлээр унасан. Нөхөртэйгөө их маргаантай байх болсон. Би 13 наснаасаа хойш Монголд амьдарч байгаагүй болохоор надад найз нөхөд огт байдаггүй. Аягүй их ганцаардаж байсан. Би Герман улсын нэг залуутай уулзаад сэтгэлээ нээгээд ярьтал саяны дурдсан хар тамхыг хэрэглэсэн. Би хоёр удаа хэрэглэсэн. Би буруугаа хүлээж байна. Хийсэн алдаандаа гэмшиж байна.” гэв.

          Эрүүгийн хэргийг тусгаалах тухай прокурорын тогтоол /хх-н 4-5/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 8/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 13-18/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 19-23/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 24-30/, хүний биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-н 34-37/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 38-44/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ц.Мөнхзаяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 49-50/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 465 дугаартай дүгнэлт /хх-н 56-59/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-н 73-74/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Агаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 96-99/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 153/ зэрэг болно.

                Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокуророос яллагдагч Б.А нь 2019 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Трюэл хотхоны 720-202 тоот байранд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлбөлөх бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтанд багтсан дельта-9, тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Аг 2019 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө өөрийн амьдарч байсан Трюэл хотхоны 720-202 тоот байранд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлбөлөх бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтанд багтсан дельта-9, тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн "...Б.А ТНС болон метамфетамины төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар илэрсэн" гэх тэмдэглэл /хх-ийн 34/,

2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 468 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн Амина гэж хаягласан шээсэнд метамфетамин /МАМР/ илэрсэн, НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн жагсаалтад багтдаг болно " гэх дүгнэлт /хх-н 64/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Агийн өгсөн: "…хар өнгийн бэлтгэлийн өмдийг би өмсдөг, миний өмд байгаа юм. Тухайн өмдийг өмсөөгүй удаж байсан учраас халаасанд нь “Шавар” гэх нэршилтэй бодис байсан талаар нь мэдээгүй. Гэхдээ миний халаасанд байсан учраас би өөрийн буруутай үйлдлийг зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /хх-н 103/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх13-21/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хх24-30/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх32-37/, Шинжээчийн дүгнэлт /хх56-59, 63-66/, иргэний мэдээлэл /хх76,78/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Аг 2019 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө өөрийн амьдарч байсан Трюэл хотхоны 720-202 тоот байранд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлбөлөх бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.   

Шүүхээс шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

            Шүүхээс шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан нийгмийн хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээр маргаагүй хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж үзэв.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа цагаан өнгийн хуванцар соруул мэт зүйл, мөнгөлөг өнгийн цаасанд боосон бор өнгийн шавар мэт зүйл 0,3 грамм, Aмsterdam гэсэн бичигтэй дугуй төмөр савтай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн үлдэгдэл, 2.5x3.5 см хэмжээтэй цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон уут, Петровис гэсэн бичиглэлтэй улаан өнгийн дугуй цахилгаантай сав, түүний дотор байх ОСВ гэсэн бичиглэлтэй тамхины нимгэн цаас, ямар нэгэн бохирлогдсон зүйлгүй тугалган цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар,  А01483216 серийн дугаартай Монгол улсын 10 төгрөгийн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхээр зохих байгууллагад нь даалгаж шийдвэрлэв.   

Шүүгдэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 68 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар эдлэх ялаас хасч, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.