Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1824

 

 

 

 

 

 

 

 

 

 “*******” банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн

Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны*******дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/00583 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “*******” банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: *******анд холбогдох

 

2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн санал болгох ажиллагааг хүчингүй болгуулах, барьцааны хөрөнгө болох Х.*******ийн өмчлөлийн, ******* дүүргийн*******дугаар хороо,*******дүгээр хороолол,*******дүгээр байр,*******тоотод байрлах 3 өрөө орон сууцыг  төлбөрт тооцож өмчлөх эрхийг шилжүүлэх тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******, Б.,

Гуравдагч этгээд “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.,

Гуравдагч этгээд: П.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Б., Б.Баатарсүрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******а нь төлбөр төлөгч Х.*******ээс төлбөр гаргуулах ажиллагааг гүйцэтгэж байгаа. 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр *******аны санал болгох хурал болж манай байгууллагын барьцааны бүртгэлд байгаа, төлбөр төлөгч Х.*******ийн өмчлөлийн орон сууцыг төлбөрт тооцон шилжүүлж, бусад барьцаагүй төлбөр авагч нарын төлбөрийг манай байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Манай байгууллага нь санал болгох хурлын дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр *******аны дарга Н.ад хандан Я2/15/198 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48.7-д зааснаар барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцон нэр шилжүүлэн авах талаар гомдол гаргасан. Үүний хариуг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 3/699 тоот албан бичгээр *******аны тасгийн дарга бөгөөд ******* дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч П. нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчийн төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж ирүүлсэн. Түүний хариуг манай байгууллага нь дараах үндэслэлээр үндэслэлгүй гэж үзэж байна. Төлбөр төлөгч Х.*******ийн барьцааны хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд 74 368 255 төгрөгөөр худалдахаар оруулсан ч үнийн санал ирээгүй байгаа нь түүнийг зах зээлийн үнэлгээнээс өндрөөр үнэлсэн, үнэлгээ бодит бус байгааг нь нотолж байна. Хэрэв 2 дахь албадан дуудлага худалдаагаар үнийн санал ирж уг орон сууц нь 76 000 000 төгрөгөөр худалдагдсан бол бусад төлбөр авагчийн төлбөрийг барагдуулах боломжгүй болох байсан. Гэтэл манай байгууллагад үүрэг ногдуулж, бусад төлбөр авагчийг төлбөрийг төлөхийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёр  дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2847 тоот захирамжид Х.*******ийн барьцааны хөрөнгөөс зөвхөн манай байгууллагын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байтал *******а нь бусад төлбөр авагчийн төлбөрийг манай байгууллагаас гаргуулахаар шийдвэрлээд байгаа нь шүүхийн шийдвэрийг зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т "... барьцаалагч нь тэргүүн ээлжинд хохирлоо арилгуулах эрх эдлэнэ” гэж заасан. Уг заалтын дагуу барьцааны хөрөнгөөс манай байгууллага нь тэргүүн ээлжинд төлбөрөө барагдуулах ёстой гэж үзэж байна. Иймд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болсон санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Манай байгууллагын барьцааны хөрөнгө болох Х.*******ийн өмчлөлийн ******* дүүргийн*******дугаар хороо,*******дүгээр хороолол,*******дүгээр байрны*******тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг зөвхөн манай байгууллагын төлбөрт тооцож өмчлөх эрхийг шилжүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

    Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёр дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2847 дугаар захирамжаар Х.*******ээс 72 329 150 төгрөгийг гаргуулж “*******” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Х.*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг төлбөрт битүүмжлэн хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгчдийн харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 145 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр оруулсан боловч үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177.4-т заасны дагуу шаардлагын хэмжээгээр хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Иймд тус албаны 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн санал болгох хурлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан барьцаалагч тэргүүн ээлжинд хохирлоо арилгуулах эрх эдэлнэ. Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёр дугаар шүүхийн 2014 оны 1713 дугаар шийдвэртэй төлбөр авагч П.эд төлөх үлдэгдэл төлбөр 2 849 075 төгрөгийг, мөн шүүхийн 2014 оны 4469 дүгээр шийдвэртэй төлбөр авагч “” ХХК-д төлөх 19 945 370 төгрөгийг бусад үүрэг гүйцэтгүүлэгчийн төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  Бие даасан шаардлага гаргаагүй “ ХХК” шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани болох “” ХХК нь нэхэмжлэгч талын төлбөр төлөгч Х.*******ээс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёр дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 4469 дүгээр захирамжаар 19 881 020 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 350 төгрөгийг хамт гаргуулж, “” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрхий шүүгчийн захирамжийн дагуу компанийн зүгээс албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулан, *******атай зардал, урамшууллын гэрээг байгуулан хамтран ажиллаж байгаа болно. *******а нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгч Х.*******ийн хөрөнгө болох ******* дүүрэг,*******дугаар хороо,*******байр,*******тоотод байрлах 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулсан боловч борлогдоогүй тул 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр санал болгох хурлыг зохион байгуулж шийдвэрлэсэн. Уг шийдвэрээр *******анаас “*******” ББСБ-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасны дагуу манай компани болон иргэн ийн төлбөрийг төлж барагдуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү хурлын шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Х.*******ээс 3 800 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн. Дээрхи шийдвэрийн дагуу миний бие нь *******анд Х.*******ээс төлбөрөө гаргуулахаар хүсэлт гарган өгсөн. *******а нь хууль тогтоомжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн санал болгох хурлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т зааснаар миний төлбөрийг төлж барагдуулж барьцаа хөрөнгийг нэхэмжлэгч “*******” ББСБ-ыг авахаар шийдвэрлэсэн. Энэ хурлын шийдвэр нь хууль зүйн үндэстэй байх тул “*******” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасныг баримтлан хариуцагч *******аны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн санал болгох ажиллагааг хүчингүй болгож, “*******” ББСБ ХХК-ийн барьцааны хөрөнгө болох Х.*******ийн өмчлөлийн ******* дүүргийн*******дугаар хороо*******дүгээр хороолол,*******дүгээр байрны*******тоотод байрлах 3 өрөө орон сууцыг зөвхөн “*******” ББСБ ХХК-ийн төлбөрт тооцож өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7  дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******анаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Х.*******ийн хамтран өмчлөлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураан, үнэлүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Иймд тус албаны 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн санал болгох хурлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасны дагуу Х.*******ийн бусдад төлөх  төлбөр буюу П.эд төлөх үлдэгдэл төлбөр 2 849 075 төгрөг, “” ХХК-д төлөх 19 945 370 төгрөгийг тус тус төлж байж барьцаа хөрөнгөө шилжүүлэн авахаар шийдвэрлэсэн.  Шүүх ******* дүүрэг*******дугаар хороо*******дүгээр хороолол*******дүгээр байрны*******тоотод байрлах 3 өрөө орон сууц нь 3 хүний өмч байхад иргэн Г., С. нарын хөрөнгөөр Х.*******ийн гуравдагч этгээдэд төлөх төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасныг дурдаад гэж заасан бөгөөд хамтран өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр бусдын төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэсэн нь бусад өмчлөгч нарын эрхийг зөрчсөн ажиллагаа болжээ ..." гэж дүгнэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан *******аны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн санал болгох ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн. 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн санал болгох ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэгдүгээрт төлбөр авагчийн эрх ашиг, Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай зарим зүйл заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал, бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн шаардлагыг хангаж төлбөртөө шилжүүлж авах орон сууц нь “*******” ББСБ ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байхад 3 хүний өмчлөлийн орон сууцаар бусдад төлөх төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэсэн, мөн тус ажиллагаанд бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдийг оролцуулаагүй, Г., С. нарын хөрөнгөөр Х.*******ийн гуравдагч этгээдийн төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.6-д заасан хуулийн зохицуулалтын дагуу гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

            Нэхэмжлэгч “******* банк бус санхүүгийн байгууллага” ХХК нь хариуцагч *******анд холбогдуулж 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн санал болгох ажиллагааг хүчингүй болгуулах, барьцааны хөрөнгө  Х.*******ийн өмчлөлийн ******* дүүргийн*******дугаар хороо,*******дүгээр хороолол,*******дүгээр байр,*******тоотод байрлах 3 өрөө орон сууцыг  төлбөрт тооцож өмчлөх эрхийг шилжүүлэх тухай тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2847 дугаар захирамжаар хариуцагч Х.*******ээс 72 070 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “******* банк бус санхүүгийн байгууллага” ХХК-д олгуулах, /хх-ийн 28 дугаар тал/

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1713 дугаар захирамжаар хариуцагч Х.*******ээс 3 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.эд олгуулах, /хх-ийн 27 дугаар тал/

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 4469 дүгээр захирамжаар хариуцагч “” ХХК-иас 19 881 020 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “” ХХК-д олгуулахаар тус тус шийдвэрлэжээ.

           

Хариуцагч *******а дээрх хүчин төгөлдөр шийдвэрүүдийг гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж төлбөр төлөгч Х.*******ийн өмчлөлийн, ******* дүүргийн*******дугаар хороо,*******дүгээр хороолол,*******дүгээр байр,*******тоотод байрлах 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж  2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн  72 тоот санал болгох хурлын шийдвэрээр төлбөр төлөгч Х.*******ээс төлбөр авагч П., “” ХХК-д төлөх төлбөрийг “******* банк бус санхүүгийн байгууллага” ХХК төлсний дараа орон сууцыг “******* банк бус санхүүгийн байгууллага” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 33-35 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт заасныг хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй, шүүхийн зүгээс шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаанд оролцох боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Барьцааны зүйл болох ******* дүүргийн*******дугаар хороо,*******дүгээр хороолол, 11дүгээр байр,*******тоотод байрлах 3 өрөө орон сууц нь Х.*******, Г., С. нарын өмчлөлийн эд хөрөнгө болох нь санал болгох хурлын тэмдэглэлээр тогтоогджээ.

 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгөөр бусдад төлөх төлбөрийг барагдуулахад хамтран өмчлөгч болох Г., С. нарын эрх хөндөгдөж байхад хариуцагч *******а тэдгээрийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж анхан шатны шүүх дүгнэж 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн санал болгох ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны*******дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/00583 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол  гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                               Э.ЗОЛЗАЯА

                                               

                                                                                            

                                          ШҮҮГЧИД                                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ      

 

 Г.ДАВААДОРЖ