Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 488

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум Их-Уулын 6 дугаар баг ******* тоотод оршин суух  ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар: *******/

 

Хариуцагч: Өмнөговь аймаг Хүрмэн сум *******т оршин суух ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: /

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоох тухай  нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.*******, хариуцагч Г.*******, нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нар оролцов.

       

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ө.*******  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.*******тэй 2006 онд танилцаж дотносон 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдөр охин төрсөн одоо 7 настай. Г.******* нь сүүлийн жилүүдэд архи  их ууж, ааш зан нь эвдэрч,согтуугаар агсан тавьж, хэрүүл маргаан тасрахгүй, амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байгаад хоёр тусдаа амьдраад 4 жил болж байна. Иймд гэрлэлтээ цуцлуулан охин г өөрийн асрамжиндаа авч Г.*******гээс нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Г.******* бид хоёр нь эд хөрөнгийн маргаангүй тул 2008 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн 016 дугаартай гэрлэлтийн гэрчилгээтэй бидний гэрлэлтийг цуцалж, охин д тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ө.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бидний хооронд ямар нэг асуудал байхгүй тул эвлэрэх боломжгүй. Би охиноо өөрөө өсгөөд явна гэж бодож байна. Гэрлэлтээ цуцлуулж, охиндоо тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Хамт амьдрах сүүлийн үед зан ааш нь өөрчлөгдөж архи уухаараа уурлаж агсан тавьдаг болсон. Хэрүүл маргаан тасрахгүй байсан. Охин маань аав нь хөдөө ажилладаг болохоор тэр болгон уулзуулах боломж олддоггүй. Бага байхад нь тусдаа амьдарсан болохоор аавыгаа асуугаад байдаггүй гэв.

 

Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Г.******* миний бие Ө.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээж авлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид тусдаа амьдраад 5 жил болж байна. Миний бие одоо өөр гэр бүлтэй болсон. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоход маргах зүйлгүй. Миний бие Гашуун сухайтын хилийн боомтод авто замд ажилладаг. Олон удаа ирэх боломжгүй тул шүүх хуралдааныг яаралтай хийж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй байгаа тул хариу тайлбарыг заавал 14 хоногийг хүлээхгүй гаргаж байна гэжээ.

Хариуцагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрэх боломжгүй. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Манай эхнэр жаахан архи уухаар уурлаад байдаг байсан учраас тусдаа амьдардаг болсон. Охиноо 3 нас хүртэл хамт амьдарсан. Ажилтай болохоор хүүхэдтэйгээ хааяа уулздаг. Арав хоног амардаг. Уулзах зав заримдаа гардаггүй. Одоо уулзаж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Ө.*******ын нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, Г.*******, Ө.******* нарын 0059573 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, гийн 35 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар,  2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 51 дугаартай тэмдэглэл, Шим билэг өрхийн эмнэлэгийн тодорхойлолт, г асуусан тухай тэмдэглэл, Г.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Г.*******гийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ө.******* нь Г.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, нэг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Ө.*******, Г.******* нар нь 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын иргэний бүртгэлийн газарт гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлсэн болох нь 0059573 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, тэдний дундаас 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдөр охин Сарангуа төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна. 

 

Нэхэмжлэгч Ө.******* нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүсэлт гаргасан боловч өргөдөл гаргагч Ө.*******, уригдагч тал Г.******* нар нь 2012 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, талууд цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзсэн тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллаагааг дуусгавар болгосон бөгөөд гэрлэгчид 2012 оноос эхлэн тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах хүсэлгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй байх тул хүүхдийн хүйс, нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, өсч дассан орчин зэргийг харгалзан 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин г төрүүлсэн эх Ө.*******ын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Шим билэг” эрүүл мэндийн төвийн тодорхойлолт нь зохигчдын хүүхэд нь эрүүл бойжиж байгааг нотолсон баримт болно.

 

Монгол улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд нь эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй ба энэ эрх нь эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч Г.******* нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч Г.*******үгээс тэтгэлэг гаргуулан охин г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ө.******* нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 28.209 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоохдоо нэхэмжлэлийн үнийн дүнгээс тооцох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн үнийг “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд уг тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүн ”-гээр тодорхойлно. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.*******гийн төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тухайн хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр төлнө. Хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг Үндэсний статистикийн хорооноос тогтоодог бөгөөд тус хорооны 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/9 дүгээр тогтоолоор Өмнөговь аймагт хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг 164.300 төгрөг байхаар тогтоожээ. Үүнээс дүгнэвэл хариуцагч Г.******* нь охин д сар бүр 164.300 төгрөгийн 50 хувь болох 82.150 төгрөгийг тэтгэлэгт төлөхөөр байна. Нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлвол жилд 1 хүүхдийн 985.800 төгрөг  төлөх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч уг дүнгээс тооцож 28.209 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөр байна.

 

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин г төрүүлсэн эх Ө.*******ын асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг Хүрмэн сум, 3 дугаар баг 3 дугаар байрын 3 тоотод оршин суух, ******* овогт *******ын *******, /регистрийн дугаар: /-ээс 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин г 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Г.*******гээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд мэдэгдсүгэй.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Ө.*******, Г.******* нарын гэрлэлтийг цуцлаж, нэг хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Түвшинсайханд даалгасугай.

 

6. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг баримтлан охин г хүссэн үед нь уулзаж байхыг  эцэг Г.*******д даалгасугай.

 

7. Зохигчид хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэхэ хэсэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******гээс 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгчийн чөлөөлөгдсөн үнийн дүн 28.209 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.УГТАХБАЯР