| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00456/И |
| Дугаар | 01192 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 01192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж
Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган суманд байрлах, Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Булган сум, 4 дүгээр баг, Рашаант усны 1 гудамж 1а тоотод оршин суух, /ГЭ84050610 / Гөрөөчин овгийн Дорждагвын Эрдэнэбулган
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 8-р баг, Бүрэнбүст багийн 12 дугаар байрны 63 тоотод оршин суух, /ГЭ80010603 / Гөрөөчин овгийн Дорждагвын Одончулуун
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 8-р баг, Бүрэнбүст багийн 12 дугаар байрны 63 тоотод оршин суух, /ФД80061718 /Цагаан бух овгийн Болдын Ганзориг нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 38,149,275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016-06-23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч Д.Эрдэнэбулган, Д.Одончулуун, Б.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Эрдэнэбулган хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Дорждагва, Д.Одончулуун, Б.Ганзориг нар нь 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хаан банкны Булган салбараас 13/2480 тоот зээлийн гэрээ байгуулан 65000000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар бизнесийн зээлийн зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч зээлийн гэрээг зөрчиж зээл нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 121 хоног хугацаа хэтэрсэн байна. 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 13/2480 тоот гэрээтэй зээлээс дараах төлөлтийг хийсэн. Үндсэн зээлийн төлбөрт 31,937,199 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 27,890,711 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 68,143 төгрөг, нийт 59,896,054 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тул банкнаас зээлээ төлөхийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрүүдэд зээл төлөх болон зээлийг буцаан дуудах мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл 121 хоног зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 13/2480 тоот зээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг Д.Эрдэнэбулган хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Дорждагва, Д.Одончулуун, Б.Ганзориг нараас үндсэн зээл 37127695 төгрөг, зээлийн хүү 660208 төгрөг, нотариатын зардал 14410 төгрөг, нийт 37,802,313 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Эрдэнэбулган шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Эрдэнэбулган нь 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Хаан банкнаас 65,000,000 төгрөгийн зээл авсан. Үүнээс хойш зээлийн эргэн төлөлтийг цаг тухайд нь төлж байсан боловч 2015 оны 12 дугаар сарын 10-наас эхлэн хугацаандаа төлөх боломжгүй болсон учир нь /булган аймгийн Орхон сумын Халиун багт Мянганы зам дагуу жишиг хорооллын хашаа барьж 80 хувьтай гүйцэтгэсэн иргэд урьдчилгаа төлбөрөө төлсөн үлдэгдэл төлбөрөө төлөөгүй улмаас ажил зогссон/ 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 28,919,023 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнээс хойш миний дансанд иргэд хашааны төлбөрийн үлдэгдэлээ хийсэн. Үүнээс зээлийн эргэн төлөлтөнд татсан. Иймд би зээлийн үлдэгдэл болох 28,919,023 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны дотор төлж барагдуулж дуусна гэжээ.
Хариуцагч Д.Одончулуун, Б.Ганзориг нар шүүхэд гаргасн тайлбартаа: Д.Одончулуун, Б.Ганзориг бид хоёр нь Д.Эрдэнэбулганыг хаан банкнаас зээл авахад нь тус болж батлан даагч хийсэн нь үнэн боловч тус зээлийг Д.Эрдэнэбулган эргүүлэн төлөх тул бид хоёр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбар нь хариуцагч Д.Эрдэнэбулган, Д.Одончулуун, Б.Ганзориг нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 37,127,695 төгрөг, зээлийн хүү 660,208 төгрөг, нэмэгдүүлсэн хүү, нийт 37,802,313 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Д.Эрдэнэбулган, Д.Одончулуун, Б.Ганзориг нар нь ХААН банкны Булган салбараас 2013-12-03-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 65,000,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан байх бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 13/2480 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан зээлж авсан болох нь зээлийн гэрээ болон зохигчдын тайлбараар батлагдаж байна.
Хариуцагч нар нь дээрх зээлээс 2013-12-03-ны өдөр байгуулсан 13/2480 тоот 65,000,000 төгрөгний зээлээс эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 31,937,199 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 27,890,711 төгрөг нийт 59,896,054 төгрөг төлсөн байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээнүүд, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бодолт, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргахгүй байна.
Харин хариуцагч Д.Одончулуун, Б.Ганзориг нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Хаан банкнаас зээл авахад нь тус болж батлан даагч хийсэн нь үнэн боловч тус зээлийг Д.Эрдэнэбулган эргүүлэн төлөх тул бид хоёр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарлаж байна. Гэвч Д.Одончулуун, Б.Ганзориг нар нь Д.Эрдэнэбулганы батлан даагчаар ХААН банктай гэрээ байгуулан зээлийн гэрээнд гарын үсэг зурж хамтран хариуцагч болсон болох нь тогтоогдож байх бөгөөд үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх үндэсгүй байна.
Нэхэмжлэгч ХААН банкны Булган салбар нь хариуцагч Д.Эрдэнэбулган, Д.Одончулуун, Б.Ганзориг нарт хандан 2015-12-10-ны өдөр, 2015-11-24-ний өдөр зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах мэдэгдлийг хүргүүлж байсан бөгөөд зээлийг төлж барагдуулах хугацаа тогтоож өгсөн боловч зээлдэгч нар зээлийг төлж барагдуулаагүй гэрээний үүргээ ноцтой зөрчсөн нь тогтоогдож байх тул гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийн төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Зээл төлөх мэдэгдэлд “......Зээлдэгч Д.Эрдэнэбулган гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээл буцаан талах хуваарийг зөрчин банкнаас авсан зээлийг төлөх хуваарьт хугацааг 59 хоног хэтрүүлсэн төлөлт хийгээгүй байна. Иймд гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу цаг хугацаанд нь төлж явахыг мэдэгдэж байна” гэжээ. Энэхүү мэдэгдлийг гаргах үед 2015-11-24-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 36,351,956 төгрөг, хүү 341,765 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5148 төгрөг, нийт 36,698,870 төгрөгний төлбөртэй байсан байх бөгөөд нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 25-ны дотор зээлийн төлбөрийг төлж барагдуулахыг шаардсан байна.
Зээлийн буцаан дуудах тухай мэдэгдэлд “ 2013 оны 12 дугаар сарын 203ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 65,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 24,6 хувийн хүүтэйгээр бизнесийн зориулалтаар зээл авсан боловч зээлээ төлөхгүй удаа дараа шаардуулж байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийг төлүүлэхээр шардаж байна” гэжээ. Энэхүү мэдэгдлийг гаргах үед 2015-12-10-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 36,752,241 төгрөг, хүү 52,529 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,418 төгрөг, нийт 36,806,238 төгрөгний төлбөртэй байсан байх бөгөөд нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сарын 11-ний дотор зээлийн төлбөрийг төлж барагдуулахыг шаардсан байна. Мэдэгдлийг хариуцагч хүлээн авч гарын үсэг зурсан боловч зээлийн төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Д.Эрдэнэбулган, Д.Одончулуун, Б.Ганзориг нараас үндсэн зээл 37,127,695 төгрөг, зээлийн хүү 660,208 төгрөг, нэмэгдүүлсэн хүү, нийт 37,802,313 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Хаан банкны Булган салбарт олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 115.2.1, 116.118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 13/2480 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Д.Эрдэнэбулган, Д.Одончулуун, Б.Ганзориг нараас үндсэн зээл 37,127,695 төгрөг, зээлийн хүү 660,208 төгрөг, нэмэгдүүлсэн хүү, нийт 37,802,313 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Булган салбарт олгосугай.
2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 346,962 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Эрдэнэбулган, Д.Одончулуун, Б.Ганзориг нараас 346,962 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Монгол Улсын Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1,175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан 000161960 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-0405002129 дугаартай, Булган аймаг, Булган сум, 4-р баг 1-1в тоот, 91,4 м.кв талбайтай, 2 өрөө хувийн сууц, 000179015 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г-0405001312 дугаартай, Булган аймаг, Булган сум, 4-р баг 1-1в тоот, 907 м.кв талбайтай, газар, 000153534 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2101001547 дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 1-р баг 6 дугаар байрны 119 тоот, 15,45 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, Булган аймаг, Булган сум, 1 дүгээр баг, Байшинтад байрлах 0301105 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн 050402907 дугаартай, эзэмших эрхийн газрыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тогтоосугай.
4.Албадан дуудлага худалдаа явуулах этгээдээр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албыг томилсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН