Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2026 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 207/ма2026/00065

 

 

 

2026 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 207/МА2026/00065

 

 

2026 06 05 207/МА2026/00065

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 312/ШШ2026/01145 дугаар шийдвэрийн 4 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2, 126.2.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч """"""""" 19,600,000 төгрөг гаргуулан """"""""""""" олгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1., 126 дугаар зүйлийн 126.2.2., 130 дугаар зүйлийн 130.3.-т зааснаар """""""""""""""" тоот 49.23 м2 талбайтай 2 өрөө орон сууц, """"""""" дугаартай Toyota crown маркийн тээврийн хэрэгслийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн болохыг тогтоож, """"""дүгээр байрны """"""" дугаар 49.23 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч """"""""", охин """"", """"""", """"""" нарын өмчлөлд, """"""""""""дугаартай Toyota crown маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч """"""""""" эзэмшилд тус тус үлдээж, хариуцагч """"""""""" 15.244.249 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч """"""-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч нь """""""""""""""""""" хаягт байрлах """""""""""""""" нэгж талбарын дугаартай 299.0 м2 зуслангийн газрыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн болохыг тогтоолгож, оногдох хэсэг 6.400.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай... гэж,

Шийдвэрийн 5 дахь заалтыг ...Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар зохигчид """"""" дугаартай кровн маркийн тээврийн хэрэгслийг """"""""""-д, """""""""""""""""" тоотын 49.23 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг """""""-н өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсоныг баталсугай... гэснийг ... Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 04839 дугаар захирамжийн 1, 2 дугаар заалт, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01406 дугаар захирамжийн 6, 7, 8 дугаар заалтуудыг шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй... гэж,

Шийдвэрийн 7 дугаар заалтанд ...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 143,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч """""""""""""-с 143,200 төгрөг гаргуулан -"""""""т олгосугай... гэснийг ...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 143.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч -"""""""""ээс 234.171 төгрөг гаргуулан """"""-т олгосугай... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч """""-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140.000 төгрөг, хариуцагч -""""""""-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 255.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА

 

 

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР