| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2016/00484/и |
| Дугаар | 499 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Садан төрлийн холбоо тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 499
2016 оны 11 сарын 02 өдөр Дугаар 143/ШШ2016/00499 Өмнөговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Булган сум 4 дүгээр баг Баянзаг хороололын 1 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: *******/
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга З.Өрнөл оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1972-1973 онд Туяа нэгдэлд туслах ажилчин, 1974-1977 онд цэргийн алба хаасан, 1977-1978 онд Булган сумын Туяа нэгдэлд жолооч, 1979-1995 онд Булган сумын хүн эмнэлэгт жолоочоор ажиллаж 1995 оноос Нийгмийн даатгалын 174183 дугаартай дэвтэр авч улсад нийт 27,7 жил ажилласан. Энэ ажилласан 1972-1995 оны хөдөлмөрийн дэвтрийг олгохдоо намайг миний ээж *******гаар овоглож бичсэн бөгөөд би өөрийн өвөө /ээжийн эцэг/ болох *******оор овоглож өвөөтэйгээ амьдардаг байсан. Үүнээс өмнө Туяа нэгдэлд ажилласан Туяа нэгдлийн дэвтэр, 1995 оноос олгосон нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэх бусад бичиг баримтууд нь өвөө *******оор овоглогдсон байгаа бөгөөд хөдөлмөрийн дэвтрийг ээж *******гаар овоглосноос овог нэрийн зөрчилтэй болж тэтгэвэрт гарч чадахгүй хохироод байна. Иймд 1972-1995 оны улаан хавтастай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ
C:\Users\tuvshuu\Documents\Received Files\Ч.******* Хөд дэвтэр [1].docx
эзэмшигчээр *******ын ******* намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* овогтой ******* миний бие яаралтай эмчилгээнд явах учир /тодорхой хугацаагүй/ хуралд оролцож чадахгүй тул миний эзгүйгээр шүүх хурлыг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.******* нь 1972 оны 06 дугаар сарын 14-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
Ч.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 1972 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ******* овогтой *******гийн нэр дээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн *******ын ******* нь Өмнөговь аймгийн Булган сумын Туяа нэгдлийн туслах үйлдвэрт 1972-1974, 1977-1979.01 онуудад туслах ажилчнаар, Булган сумын хүн эмнэлэгт 1979.01-1996 онуудад жолоочоор ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна. 1972 оны 10 дугаар сард 14 төгрөг, 12 дугаар сард 92 төгрөг, 1973 оны 10 дугаар сард 27 төгрөг, 11 дүгээр сард 129 төгрөг, 1974 оны 01 дүгээр сард 112 төгрөг, 03 дугаар сард 246 төгрөг, 06 дугаар сард 18 төгрөг, 1977 оны 07 дугаар сард 210 төгрөг, 08 дугаар сард 420 төгрөг, 09 дүгээр сард 420 төгрөг, 1978 оны 01 дүгээр сард 15 төгрөг, 02 дугаар сард 58 төгрөг, 07 дугаар сард 28 төгрөг, 08 дугаар сард 31 төгрөг, 10 дугаар сард 40 төгрөг, 12 дугаар сард 180 төгрөг, 1979 оны 01 дүгээр сард 265 төгрөг, 02 дугаар сард 513 төгрөг, 03 дугаар сард 513 төгрөг, 04 дүгээр сард 513 төгрөг, 05 дугаар сард 513 төгрөг, 06 дугаар сард 513 төгрөг, 07 дугаар сард 513 төгрөг, 09 дүгээр сард 513 төгрөг, 10 дугаар сард 513 төгрөг, 11 дүгээр сард 598 төгрөг, 12 дугаар сард 737 төгрөг, 1980 оны 01 дүгээр сард 513 төгрөг, 02 дугаар сард 513 төгрөг, 03 дугаар сард 513 төгрөг, 04 дүгээр сард 513 төгрөг, 05 дугаар сард 260 төгрөг,1981 оны 02 дугаар сард 455 төгрөг, 03 дугаар сард 513 төгрөг, 04 дүгээр сард 513 төгрөг, 05 дугаар сард 513 төгрөг, 06 дугаар сард 513 төгрөг, 08 дугаар сард 513 төгрөг, 09 дүгээр сард 513 төгрөг, 10 дугаар сард 513 төгрөг, 11 дүгээр сард 513 төгрөг, 12 дугаар сард 513 төгрөг, 1982 оны 01 дүгээр сард 422 төгрөг, 02 дугаар сард 513 төгрөг, 03 дугаар сард 467 төгрөг, 04 дүгээр сард 402 төгрөг, 05 дугаар сард 513 төгрөг, 06 дугаар сард 513 төгрөг, 07 дугаар сард 550 төгрөг, 08 дугаар сард 513 төгрөг, 09 дүгээр сард 513 төгрөг, 10 дугаар сард 513 төгрөг, 11 дүгээр сард 598 төгрөг, 12 дугаар сард 595 төгрөг, 1983 оны 01 дүгээр сард 513 төгрөг, 02 дугаар сард 513 төгрөг, 03 дугаар сард 513 төгрөг, 07 дугаар сард 420 төгрөг, 08 дугаар сард 420 төгрөг, 09 дүгээр сард 420 төгрөг, 10 дугаар сард 699 төгрөг, 11 дүгээр сард 513 төгрөг, 12 дугаар сард 513 төгрөг, 1984 оны 01 дүгээр сард 513 төгрөг, 02 дугаар сард 513
төгрөг, 03 дугаар сард 513 төгрөг, 04 дүгээр сард 513 төгрөг, 05 дугаар сард 346 төгрөг, 06 дугаар сард 664 төгрөг, 07 дугаар сард 1022 төгрөг, 08 дугаар сард 24 төгрөг, 09 дүгээр сард 405 төгрөг, 10 дугаар сард 513 төгрөг, 11 дүгээр сард 513 төгрөг, 1985 оны 01 дүгээр сард 513 төгрөг, 03 дугаар сард 513 төгрөг, 04 дүгээр сард 513 төгрөг, 05 дугаар сард 513 төгрөг, 06 дугаар сард 336 төгрөг, 07 дугаар сард 719 төгрөг, 08 дугаар сард 225 төгрөг, 09 дүгээр сард 513 төгрөг, 11 дүгээр сард 513 төгрөг, 12 дугаар сард 513 төгрөг, 1986 оны 01 дүгээр сард 513 төгрөг, 02 дугаар сард 513 төгрөг, 03 дугаар сард 513 төгрөг, 04 дүгээр сард 513 төгрөг, 05 дугаар сард 513 төгрөг, 06 дугаар сард 513 төгрөг, 07 дугаар сард 1035 төгрөг, 08 дүгээр сард 82 төгрөг, 10 дугаар сард 513 төгрөг, 11 дүгээр сард 513 төгрөг, 12 дугаар сард 513 төгрөг, 1987 оны 01 дүгээр сард 513 төгрөг, 02 дугаар сард 513 төгрөг, 03 дугаар сард 513 төгрөг, 04 дүгээр сард 906 төгрөг, 05 дугаар сард 82 төгрөг, 06 дугаар сард 513 төгрөг, 07 дугаар сард 513 төгрөг, 08 дугаар сард 513 төгрөг, 09 дүгээр сард 513 төгрөг, 10 дугаар сард 206 төгрөг, 11 дүгээр сард 513 төгрөг, 12 дугаар сард 513 төгрөг, 1988 оны 01 дүгээр сард 513 төгрөг, 03 дугаар сард 513 төгрөг, 04 дүгээр сард 513 төгрөг, 05 дугаар сард 513 төгрөг, 06 дугаар сард 513 төгрөг, 07 дугаар сард 513 төгрөг, 08 дугаар сард 746 төгрөг, 09 дүгээр сард 364 төгрөг, 10 дугаар сард 513 төгрөг, 11 дүгээр сард 513 төгрөг, 1989 оны 03 дугаар сард 513 төгрөг, 04 дүгээр сард 513 төгрөг, 05 дугаар сард 513 төгрөг, 06 дугаар сард 513 төгрөг, 07 дугаар сард 513 төгрөг, 08 дугаар сард 787 төгрөг, 09 дүгээр сард 96 төгрөг, 10 дугаар сард 645 төгрөг, 11 дүгээр сард 513 төгрөг, 12 дугаар сард 467 төгрөг, 1990 оны 01 дүгээр сард 466 төгрөг, 02 дугаар сард 466 төгрөг, 03 дугаар сард 466 төгрөг, 04 дүгээр сард 466 төгрөг, 05 дугаар сард 466 төгрөг, 06 дугаар сард 252 төгрөг, 07 дугаар сард 548 төгрөг, 08 дугаар сард 705 төгрөг, 09 дүгээр сард 140 төгрөг, 10 дугаар сард 466 төгрөг, 11 дүгээр сард 466 төгрөг, 12 дугаар сард 466 төгрөг, 1991 оны 01 дүгээр сард 727 төгрөг, 02 дугаар сард 1066 төгрөг, 03 дугаар сард 1066 төгрөг, 04 дүгээр сард 1066 төгрөг, 05 дугаар сард 1497 төгрөг, 06 дугаар сард 431 төгрөг, 07 дугаар сард 1066 төгрөг, 08 дугаар сард 1066 төгрөг, 09 дүгээр сард 893 төгрөг, 10 дугаар сард 1066 төгрөг, 11 дүгээр сард 1316 төгрөг, 12 дугаар сард 1066 төгрөг, 1992 оны 01 дүгээр сард 1066 төгрөг, 02 дугаар сард 1242 төгрөг, 04 дүгээр сард 1286 төгрөг, 05 дугаар сард 1286 төгрөг, 06 дугаар сард 2598 төгрөг, 09 дүгээр сард 1286 төгрөг, 10 дугаар сард 1743 төгрөг, 11 дүгээр сард 1650 төгрөг, 12 дугаар сард 1650 төгрөг, 1993 оны 01 дүгээр сард 4532 төгрөг, 02 дугаар сард 5720 төгрөг, 03 дугаар сард 969 төгрөг, 04 дүгээр сард 4200 төгрөг, 1994 оны 01 дүгээр сард 5085 төгрөг, 02 дугаар сард 8480 төгрөг, 03 дугаар сард 7501 төгрөг, 04 дүгээр сард 8480 төгрөг, 05 дугаар сард 8480 төгрөг, 06 дугаар сард 8480 төгрөг, 11 дүгээр сард 19200 төгрөг, 12 дугаар сард 14800 төгрөг, 1995 оны 01 дүгээр сард 11330 төгрөг, 02 дугаар сард 17330 төгрөг, 03 дугаар сард 17330 төгрөг, 04 дүгээр сард 17330 төгрөг, 05 дугаар сард 17080 төгрөг, 06 дугаар сард 10580 төгрөг, 07 дугаар сард 17080 төгрөг, 08 дугаар сард 26880 төгрөг, 09 дүгээр сард 17800 төгрөг, 10 дугаар сард 17800 төгрөг, 12 дугаар сард 22630 төгрөг, 1996 оны 01 дүгээр сард 9576 төгрөг, 02 дугаар сард 18300 төгрөг, 04 дүгээр сард 11460 төгрөг, 05 дугаар сард 18300 төгрөг, 07 дугаар сард 18300 төгрөг, 08 дугаар сард
34032 төгрөг, 09 дүгээр сард 3936 төгрөг, 10 дугаар сард 18300 төгрөг, 11 дүгээр сард 13513 төгрөг, 12 дугаар сард 18300 төгрөгийн цалин авч байсан” 593 дугаартай лавлагаа, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Улсын бүртгэлийн хэлтсийн 072/001135 дугаартай лавлагаа, ийн иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, ын иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, гэрч , нарын мэдүүлэг зэрэг болно.
Нэхэмжлэгч Ч.*******гийн 1972 оны 06 дугаар сарын 14-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт овог “*******” гэж бичигдсэн нь түүний иргэний үнэмлэхэнд бичигдсэн овог “*******” гэсэнтэй тохирохгүй байх бөгөөд Ч.******* нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч гэдгээ өөр журмаар тогтоолгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан 1972 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ******* овогтой *******гийн нэр дээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 593 дугаартай лавлагаа, ийн иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, ын иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, 072/001135 дугаартай 1 дүгээр маягтын лавлагаа, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан, 1972 оны 06 дугаар сарын 14-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн *******гийн ******* гэх хөдөлмөрлөсөн түүх нь *******ын *******гийн ажилласан талаарх архивын лавлагаа, гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр , нараас гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч , нарын оршин суугаа газрын багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.
Гэрчүүд нь нэхэмжлэгчийн овгийг “*******” болох талаар мэдүүлдэг, ******* нь эмнэлэгт ажиллаж байхдаа *******оор овоглож байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг нь гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх талаар хууль сануулж авсан, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нь бичмэл нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангасан, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи нотлох баримтуудыг шүүх үнэн зөв гэж үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.
Иймээс *******гийн *******гийн нэр дээр 1972 оны 06 дугаар сарын 14-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр нь *******ын *******гийн хөдөлмөрийн дэвтэр мөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ч.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ч.*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.******* нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР