Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 207/ма2026/00066

 

 

 

 

 

2026 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 207/МА2026/00066

 

 

 

 

 

 

 

2026      07          02                                            207/МА2026/00066

 

 

    Б.”““““ын нэхэмжлэлтэй,

    хариуцагч “““““ ХХК-нд

      холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.”““““бат, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 312/ШШ2026/01095 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.”““““ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “““““ ХХК-нд холбогдох,

“““““ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 04 сарын 12-ны өдрийн “““““дугаартай тогтоолын Б.”““““д холбогдох 3 дах хэсгийг, “““““ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн “““““дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, “““““ ХХК-ийн Санхүү, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

хариуцагч ““““““” ХХК-ийн нэхэмжлэгч Б.”““““д холбогдуулан гаргасан өөрийн хариуцсан ажил үүргээ болон Apple macbook Hir загварын компьютерыг ““““““” ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Б.”““““, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.”““““-”““““ нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 05 дугаар сарын сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.”““““ цахимаар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Чинбат,  Б.Амгаланбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.”““““-”““““, О.Мягмарсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.”““““ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 Миний бие нь ““““““” ХХК-д гүйцэтгэх захирлын 2021 оны 07 сарын 25-ны өдрийн тушаалаар “““““дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний дагуу компанийн санхүү, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Гэтэл ““““““” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 04 сарын 12-ны өдрийн “““““дугаартай тогтоолыг үндэслэн тус компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн “““““дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалаар намайг Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, компанийн 2025 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах боломжгүй болгож ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзэж 2025 оны 04 сарын 21-ний өдрөөр дуусгавар болгож шийдвэрлэсэн. Тус тогтоол болон тушаалыг миний бие 2025 оны 04 сарын 21-нд компанийн Захиргаа, хүний нөөцийн менежер “““““нь “““““и-мэйл хаягаас өөрийн “““““хаягаар хүлээн авч анх танилцсан бөгөөд танилцсан даруй Баян-өндөр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж тус хорооны 2025 оны 05 сарын 09-ны өдрийн 25/13 дугаартай хурлын тэмдэглэлийн дагуу харилцан тохиролцож эвлэрээгүй учир шүүхэд хандсан. Миний бие тус тогтоол болон тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа, надад Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй байхгүй. Түүнчлэн компанийн 2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах боломжгүй болгож ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйл ажиллагаа байхгүй. Харин ч томилогдсон цагаасаа хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан компанийн дүрэм, хөдөлмөрийн бусад хэм хэмжээг даган мөрдөж, шударгаар ажлаа гүйцэтгэдэг байсан. Мөн ажиллаж байх хугацаандаа аливаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй, компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай өөрийн бүхий л хүч чадлаа дайчлан ажилладаг байсан. Гэтэл компанийн удирдлагуудын зүгээс компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаантай асуудал бий болсонтой холбоотойгоор хувийн ашиг сонирхлын үүднээс намайг ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Надад ийм тушаал гарах гэж байгаа талаар огт асууж, тодруулж байгаагүй. Иймд тус тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, холбогдох хуульд нийцэхгүй байх ба тушаал гарснаар Б.”““““ миний хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрх зөрчигдөж байгаа тул “““““““” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 04 сарын 12-ны өдрийн “““““дугаартай тогтоолын Б.”““““д холбогдох 3 дах хэсгийг, ““““““” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн “““““дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан санхүү, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. Ажилгүй байсан цалингийн тооцооллын тухайд: нэхэмжлэгчийн хувьд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаартай “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу чөлөөлөгдөхөөс өмнөх 3 сарын нийт цалин 2-р сар 19,370,000, 3-р сар 19,370,000, 4-р сар 38,748,761 төгрөг, нийт 77,488,761 төгрөг, нийт ажлын хоног чөлөөлөх хүртэл 54 хоног, нэг ажлын хоногийн цалин 1,434,977 төгрөг байх бөгөөд тус цалинг нэхэмжлэл гаргах өдөр хүртэл ажлын 19 хоногоор тооцвол 27,264,564 төгрөг байх бөгөөд ажилгүй байсан хугацааны цалинг ажилд эгүүлэн томилох хүртэл тооцож гаргуулж өгнө үү.

 

“““““ ХХК-аас санал тавьсны дагуу 2021 оны 7 сарын 21-ний өдрөөс тус компанийн санхүү эрхэлсэн захирал, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс зохион байгуулалтад өөрчлөлт орж санхүү, үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байгаад, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ажил олгогчийн санаачилгаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Үүнтэй холбоотой өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байна. Намайг ажлаас чөлөөлсөн гүйцэтгэх захирлын тушаал болон ТУЗ-ийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэдгийг хэд хэдэн үндэслэлээр тайлбарлая. Гүйцэтгэх захирлын “““““дугаартай тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заалтыг үндэслэсэн нь үндэслэлгүй. Миний ойлгож байгаагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийн 80.1.5 дахь заалт нь “ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;” бол “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:” гэж заасан нь ямарваа нэг ашиглангийн шинжтэй үйлдэл гаргаж, тэр нь шүүх, цагдаа, бусад эрх бүхий байгууллага, дотоод хяналтаар тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай зохицуулалт гэж ойлгож байна. Гэтэл миний хувьд компанийн мөнгө, хөрөнгийг хууль бус байдлаар ашигласан, шамшигдуулсан, хууль бус байдлаар шилжүүлсэн, дутаасан ямарваа нэг үйлдэл байхгүй, ийм ёс зүйгүй үйлдэл гаргах ёс суртахуун надад байхгүй. Түүнчлэн ажил олгогчийн зүгээс тухайн шийдвэрийг гаргахдаа надаас ямар нэг тайлбар аваагүй. ...”““““ХХК-тай 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан Ауд/2025/01171 дугаартай Аудитын үйлчилгээний гэрээг Гүйцэтгэх захирал “““““хянаж, баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, уг гэрээний 2.9.3-т Эцсийн аудитын дүгнэлт 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс хэтрэхгүй байхаар заасан. Гэтэл Гүйцэтгэх захирал өөрөө баталгаажуулсан, хүчин төгөлдөр үйлчилж буй Аудитын үйлчилгээний гэрээний дагуу ажил гүйцэтгэх хугацаа дуусахаас өмнө намайг ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг ТУЗ болон гүйцэтгэх захирал гаргасан байсан. ...Өмнөх онд Аудитын эцсийн дүгнэлтийг 4 сард ирүүлдэг тохиолдлууд байсан, тухайлбал 2023 оны санхүүгийн тайлангийн аудитын эцсийн дүгнэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлж байсан практик ч бий. Үүнийг хүлээн зөвшөөрч байсан мөртөө энэ удаад 04 дүгээр сарын 12-ны өдөр ТУЗ-өөс шийдчихсэн асуудал байгаа. Өмнөх аудитын дүгнэлтийг хэн гаргадаг байсан гэхээр хариуцагчийн өмгөөлөгч Түмэнжаргалын эхнэрийн аудитын компаниар хийлгэж байсан. ...Эрх бүхий байгууллагад шаардсан санхүүгийн мэдээллийг гаргаж өгөөгүй, хариуцсан албан тушаалдаа хайнга хандсан гэсэн нь үндэслэлгүй болох тухай 2024 оны санхүүгийн тайланг аудитад бэлтгэх ажлыг 2024 оны 8 дугаар сараас эхлэн аудитын компаниас санал авах ажлаар эхлүүлсэн. Олон улсын 4 том компани, түүнтэй хамтарч ажиллаж байсан туршлага бүхий компаниудаас сонгож аудит хийлгэхээ гол зорилгоо болсон. ... Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн ерөнхий нягтлан бодогчийн эрх үүрэгт байгаа. 2024 оны санхүүгийн тайланг хянаж, СТОУС-ын дагуу бэлтгэн аудитлуулах ажлыг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс Санхүүгийн менежер бөгөөд Ерөнхий нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан Б.”““““хариуцаж, “““““ХХК-аас 2024 оны 12 дугаар сард гаргасан зөвлөмжийн дагуу болон өмнөх хугацааны тайланд зохих залруулга хийх, дуусаагүй барилга байгууламжийг Үндсэн хөрөнгөнд шилжүүлэн, 2022, 2023 оны тайланд залруулга оруулах ажлыг хийж, түүнд миний зүгээс дэмжлэг үзүүлэн ажилласан. Мөн миний зүгээс гаргаж өгөх мэдээллийг цаг тухай бүрд нь гарган Б.”““““д хүргүүлж байсан, ажиллаж байх хугацаанд ямарваа байдлаар баримт мэдээллийг гаргаж өгөөгүй, гаргаж өгөхгүй хойш суусан асуудал байгаагүй ба энэ нь “““““ХХК-тай харилцсан и-мэйл, “““““ХХК-ийн “““““системд оруулсан баримтуудаар нотлогдоно.

 

...Компанийг бүтээн байгуулалт хийгдэж байх хугацаанд, компанийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд хязгаарлагдмал мөнгөн хөрөнгийг зөв зохистой удирдах, компанийн бүтээн байгуулалтыг амжилттай дуусгахад анхаарлаа хандуулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад анхаарч байсан. Энэ ажлын үр дүнд “““““ ХХК-ийн Катодын зэс боловсруулах үйлдвэр 2025 оны II улиралд 100 хувийн хүчин чадалдаа хүрсэн. Компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 2024 онд сайжирснаар, мөнгөн урсгалын удирдлагыг зөв зохистой хийсний үр дүнд 2023 онд 14.8 тэрбум төгрөг, 2024 онд 25.0 тэрбум төгрөг, нийт 39.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс гадна, дансны өр төлбөрийг 27.8 тэрбум төгрөгөөр, богино болон Урт хугацаат зээлийн өр төлбөрийг 81.3 тэрбум төгрөгөөр буюу нийт 109.1 тэрбум төгрөгөөр бууруулж чадсан. Мөн 2023-2025 оны I улирлыг дуустал хугацаанд татварт нийт 17.1 тэрбум төгрөг төлж, Нийслэлийн шилдэг татвар төлөгч байгууллага болсны дээр, НДШ-д нийт 3.956 тэрбум төгрөг төлж, 2024 оны 07 дугаар сараас НД-ын хоцрогдолгүй болж чадсан. Ажлаас чөлөөлөх тушаал 2025 оны 04 дүгээр сарын 21-ний орой хүлээн авсны дараа ч 2025 оны 07 дугаар сарыг хүртэл хугацаанд компанийн ажилтнуудаас ирсэн асуултуудад тухай бүр хариулан, заавар, зөвлөмж өгч, санаа тавьж ажиллаж байсан, түүнээс хойш ажилтнууд холбогдоогүй.

 

Надаас шалтгаалан ямар нэг байдлаар ажил зогссон асуудал байхгүй, байх ёсгүй. Гэтэл 2025 оны 04 дүгээр сарын цалин, хөлс, бусад тооцоог надад олгоогүйгээс гадна, цалин, тооцооны мэдээлэл авах хүсэлт тавихад цалин, тооцоо хариуцсан нягтлан бодогч нар хариу өгөхдөө удирдлагын зүгээс надад ямар нэг мэдээлэл өгч болохгүй гэсэн гээд, миний цалин, тооцоотой холбоотой мэдээлэл өгөөгүй, өнөөдрийг хүрсэн. ...Иймд “““““ ХХК-ийн ТУЗ болон Гүйцэтгэх захирлын гаргасан шийдвэр нь өөрсдийн явцуу эрх ашгийг хангах, компанийн дотоод хяналтыг сулруулах зорилготой, хууль бус шийдвэр байх тул уг шийдвэрүүдийг хүчингүй болгон шийдвэрлэж, хуулиар олгогдсон миний эрхийг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Өнөөдрийн мэтгэлцээн дээр хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг бид нар судаллаа. “““““аас л болж бүх юм бүтэлгүйтсэн, бүх юм зогссон, “““““ баримтуудаа нуугаад гаргаж өгөхгүй байсан гэдэг агуулгаар хариуцагч мэтгэлцээд байгаа гэсэн мөртөө яг хавтаст хэргийн аль дугаартай, ямар материалыг үндэслэж байгаагаа ерөөсөө дурдахгүй. Эсрэгээрээ “““““ жишээ нь 2025 оны 04 дүгээр сарын 08-нд энэ аудитын байгууллага руу болон нягтлангуудаа CC дэх буюу Мэйлдээ дурдаад хугацаа хойшлуулах аливаа хүсэлтийг хүлээж авахгүй, хугацааг хойшлуулахгүй энэ хугацаандаа гаргана гээд шаардаад, энэ хүмүүсийг ажлыг нь хурдан, гүйцэт хийлгэх гээд шаардаж байсан баримт л авагдаад байгаа. 04 дүгээр сарын 14-нд гээд ганц нэг дутуу юмнууд ирсэн гэж байна. Тэгэхээр буцаагаад хариуг нь бичсэн байгаа. Энэ чинь ийм, ийм учиртай, энэ чинь аль хэзээ хүргэгдсэн. Энэ бол “““““ хүргэгдчихсэн, энэ дээр ямар нэгэн байдлаар дүгнэлт гаргахад саад болох асуудал байхгүй гээд өөрөө хэлээд байгаа. Тэгэхээр Б.”““““аас л болоод энэ дүгнэлт гарахаа больчихлоо, “““““ юмаа нуучихлаа гэдэг юм байхгүй. Эсрэгээрээ бид “““““тай холбоотой харилцсан бүх мэйлүүдэд үзлэг хийсэн. Энэ дээр яг ямар шалтгааны улмаас, ямар их хэмжээний баримтууд дээр хэрхэн яаж дүгнэлт хийж байгаа нь тодорхой авагдсан байдаг. Сая Амгаланбаатар өмгөөлөгч бас хэлээд байна. Хүнийг ажилгүй болгох гэж байгаа, орлого олох эх үүсвэрийг нь хаах гэж байгаа, Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг нь зөрчих гэж байгаа бол хуульд заасан үндэслэлийг баримтална шүү гээд. 80.1.5-д заасан нөгөө ажил олгогчийн итгэлийг алдана гэдгийг хүн болгон өөрийнхөөрөө тайлбарлаад байж болохгүй. Үүнийг Улсын дээд шүүхээс үг үсэггүй, энэ үйлдлийг ингэж ойлгоно шүү, мөнгө завшсан байдлыг нь ажил олгогчийн итгэлийг алдсан гэж ойлгоно шүү гэж тодорхой заачихсан. Түүнээс биш компанийн ажилтан гуравдагч этгээдийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлаа хийгээгүйтэй холбоотой ажилтныг буруутгаж ажлаас хална гээд ийм байдлаар ажил олгогчийн итгэлийг алдсан гэдэг хуулийн заалтыг тайлбарлах юм бол өнөөдөр ажил олгогч хэнийг ч ямар ч үндэслэлээр чи миний итгэлийг алдсан гээд чөлөөлөөд байх буруу жишиг, үр дагаварт хүрнэ.

 

Тэгэхээр ийм үндэслэл байж болохгүй. ...Гүйцэтгэх захирлаас бусад албан тушаалтныг ажлаас чөлөөлөхдөө санхүү эрхэлсэн дэд захирал, үйлдвэр хариуцсан дэд захирал буюу дээд түвшний удирдлагуудтай зөвшилцөх журмын зохицуулалт 12.5 дээр байгаа. Б.”““““ыг ажлаас чөлөөлөхөд Ариунболд гэх үйлдвэрлэл хариуцсан захирлаас санал авсан юм уу? тийм зүйл байгаа юм уу? гэхээр байхгүй. Ядаж “““““аас өөрөөс нь санал авсан юм байгаа юм уу? чамаас болоод дүгнэлт гарахаа больчихлоо, чи энэ дээр тайлбараа өг, чи яагаад энэ баримтуудыг гаргаж өгөөгүй юм бэ, яагаад энэ хүмүүсийн ажлыг нь хийлгээгүй юм бэ гэж шаардсан юм байгаа юм уу? шаардсан бол “““““ бүх мэйлүүдээ гаргаж өгөөд өөрөө буруугүйгээ нотлоод явах боломж тухайн үед тушаал гарахаас өмнө байсан. Гэтэл өөрт нь мэдэгдэхгүйгээр тушаал гаргасан гэдэг нь харагдаж байгаа. Улсын дээд шүүхээс хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг шийдвэрлэхэд баримтлах зөвлөмж 2 удаа гарсан байдаг. Үүнд хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан ажилтан, ажил олгогч нарын тэгш бус харилцаан дээр үндэслэж гарч байгаа ихэнх нотлох баримтууд нь ажил олгогчид байдаг. Энэ ч утгаараа хуульд юу гэж заасан бэ гэхээр ажил олгогч хүнийг ажилгүй болгох гэж байгаа бол ажилгүй болгож байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй шүү. Иргэний процессын хуулийн 25 дээр талууд өөрсдийн шаардлага болон татгалзлаа нотлох үүрэгтэй. Өнөөдрийн энэ хэрэгт баримтаар “““““ыг үнэхээр чөлөөлөхүй байх аргагүй хэмжээнд хүрсэн гэдэг ямар ч үйл баримтыг хариуцагчийн зүгээс нотолж чадсангүй. ...04 дүгээр сарын 21-ний өдрийн хугацаатай гэрээ байгаа. Энэ гэрээний хугацаа дуусаагүй байхад энэ хүн яаж 03 дугаар сарын 31-нд аудитын дүгнэлтийг гаргуулна гэж тааж мэдэх ёстой юм бэ? Тэгвэл Мөнхбаатар захирал яагаад гэрээн дээр гарын үсэг зурчихсан байж ТУЗ-ийн тогтоол дээрээ тэрийг тусгаагүй юм. ...дээрх үндэслэлүүд ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй гэдгийг нотолж байна. Энэ хүний хийх ажлыг өөрийнх нь танилцаагүй, тогтоолын хүрээнд хуралд нь оролцоогүй хурлын тэмдэглэлийн хүрээнд ажлаас чөлөөлөх нь байж болзошгүй зүйл гэж үзэж байна. Ийм ийм үндэслэлүүдээр энэ хүнийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй байна. Тийм учраас ажилд нь эргүүлэн томилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амгаланбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна. Хариуцагч нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.5-д заасны дагуу ажлаас чөлөөлсөн, ажил олгогчийн итгэлийг алдана гэдэг маань эд хөрөнгө хариуцсан ажилтан, компанийн хөрөнгийг завших, хулгайлах гэх мэтчилэн гэмт хэргийн шинж чанартай үйлдэл хийснийг эрх бүхий байгууллага тогтоосон байхыг ойлгоно. ... Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр тухайн ажил олгогчийн итгэлийг алдсан, буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэдэг үйлдэл яг хэвээрээ. Үг үсэг, таслал цэг өөрчлөгдөөгүй, харин субъект нь л нэмэгдсэн байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан гэдэг байдлаар л нэмэгдсэн. Харин итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэдэг өөрчлөгдөөгүй. Харин ажил олгогчийн итгэл алдах, буруутай үйлдэл гаргасан гэдгийг Улсын Дээд шүүх тогтоолоороо тайлбарлахдаа эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино гээд 2006 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн 33 дугаар тогтоолоороо тайлбарлачихсан. “““““ компанид дотоод хяналт гэж байдаггүй. Хууль хяналтын байгууллага тогтоосон зүйл байна уу гэдэг дээр хэрэгт тийм баримт байдаггүй. Тэгэхээр “““““ыг ажил олгогчийн итгэлийг алдсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй юм. Дараагийн нэг ярих ёстой зүйл гэвэл “““““ын үйлдэл хэрвээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.5-д заасан үндэслэл биш юм бол юу болж таарах вэ гэхээр ажилтан ажил олгогчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээн дээр заасан зөрчлүүдийг гаргасан байж байж л энэ хүнийг ажлаас чөлөөлөх ёстой. Ажлаас чөлөөлж байгаа тушаал дээрээ 80.1.5 гэж биччихээд байдаг. Итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа итгэл алдсан гэдэг бол ийм ийм ойлголт “““““ энэ үйлдлийг гаргаагүй. Бид нар хөрөнгө завшсан гэдэг үндэслэлээр чөлөөлөөгүй гэж ийм зөрүүтэй тайлбар гаргаад байгаа. Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар хэсэг дээр гэрээг дуусгавар болгох, цуцлах гэдэг зохицуулалт байгаа. Үүнийг харах юм бол нийт 7.2.1-ээс 7.2.19 дээр тодорхой зөрчлүүдийг заагаад өгсөн. Энэ 19, 20 зөрчил бол ноцтой зөрчил шүү гэж. Энэ ноцтой зөрчлүүдийг нэг бүрчлэн уншиж үзэж байгаа. Тэгэхээр баримт материал гаргаж өгөөгүй, шаардсан баримтыг гаргаж цаг хугацаанд нь өгөөгүй ч гэдэг юм уу? иймэрхүү агуулгатай зөрчил нэг ширхэг ч байхгүй. Тэгэхээр ажилтныг ажлаас чөлөөлж байгаа бол хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Хөдөлмөрийн тухай хууль дээр ажилтны гаргаж байгаа ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээн дээр, дээрээс нь Хөдөлмөрийн дотоод журам дээр нэг бүрчлэн заана. Тухайн заасан зөрчлүүдийг үйлдэх юм бол ажилтныг ажлаас чөлөөлнө гэдэг ийм л тодорхой зохицуулалттай. Гэтэл “““““ыг ноцтой зөрчил гаргасан гэж үзээгүй, давтан зөрчил гаргасан гэж үзээгүй, харин ажил олгогчийн итгэлийг алдсан л гэж үзээд байгаа. Гэтэл энэ нь өөрөө эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдох үйл баримт учраас үүнийгээ хариуцагч нотолж чадаагүй, ажилтныг ажлаас чөлөөлж байгаа бол ажил олгогч тухайн зөрчлийг нотлох үүрэгтэй. “““““аас ийм баримтыг тэдэн сарын тэдний өдөр шаардсан, гэтэл тэрийгээ гаргаж өгөөгүй. “““““ үнэхээр баримт гаргаж өгөх ажлын чиг үүрэгтэй ажилтан байсан уу гэх мэтчилэн. “““““ын хувьд санхүү үйл ажиллагаа хариуцсан дэд захирал. Түрүүн өөрийнх нь хэлж байгаагаар энэ хүний удирдлага доор дахиад олон нягтлан бодогч, нярав гэх мэтчилэн хүмүүс ажиллаж байгаа. Б.”““““ыг ажиллаж байх хугацаанд шаардлагатай баримт материалуудыг явуулж байсан, харилцаж байсан мэйл, түүнд хавсаргаж байсан баримтуудаар маш тодорхой харагддаг. Ажил олгогчийн зүгээс яг аль баримтуудыг хэзээ гаргаж өгснөө, хэзээ гаргаж өгөөгүй, ямар зөрчил үйлдсэн гэдгийг хангалттай нотолж чадаагүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байгаа. “““““ ХХК “““““тай гэрээ байгуулахдаа 04 дүгээр сарын 21-ний дотор аудит гарвал зохих хугацаа гэж тохиролцсон. “““““ыг 04 дүгээр сарын 18-нд халсан байдаг. Энэ үед аудитын тайланг гарах хугацаа хэтрээгүй, гэрээгээр тохирсон хугацааны дотор л ажиллагаа хийгдээд явж байсан. “““““ыг ажлаас чөлөөлөхдөө хууль зүйн хувьд ч үндэслэлгүй шийдвэр гаргасан. Ажлаас чөлөөлөх процессын хувьд ч гэсэн алдаатай шийдвэр гарсан. Яагаад гэхээр Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэж байгаа. 7.2 дээр ноцтой зөрчил гаргаж байгаа бол урьдчилан сануулахгүйгээр ажлаас чөлөөлнө гээд байгаа юм. “““““ын хувьд ноцтой зөрчил гэж үзээгүй 80.1.5 буюу ажил олгогчийн итгэлийг алдсан гээд байгаа юм. Тэгэхээр ноцтой зөрчлөөс бусад тохиолдолд буюу 80.1.5-аар чөлөөлж байгаа тохиолдолд заавал санал авах, “““““аас асуух энэ ажил чинь юу болж байна, чи яг аль алин дээр алдаа гаргав, энэ алдаа чинийх мөн үү? Энэ асуудлыг нягталж шалгах ёстой. Мөн компанийн хөдөлмөрийн дотоод журмын 12.1 дээр ажилтныг ажлаас чөлөөлөхдөө үйлдвэр санхүү үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаас санал авна гээд заасан байгаа. Тэгэхээр санхүү үйл ажиллагаа хариуцсан дэд захирлыг өөрийг нь халж байгаа бол өөрөөс нь ч гэсэн санал авах ёстой. Тийм учраас ямар нэгэн санал тайлбар хэлэх боломж олгоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийн ажилтныг ажлаас чөлөөлөх зохицуулалт дээр ч гэсэн маш тодорхой байдаг. Ажилтныг ажлаас чөлөөлж байгаа бол холбогдох тайлбар саналыг нь авсны үндсэн дээр ажлаас чөлөөлнө гэдэг зохицуулалттай. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуульд заасан процесс бол хэрэгжээгүй. “““““д өөрийгөө буруугүй гэдгийг тайлбарлах боломж олгоогүй. ТУЗ тогтоочихсон л гэж хариуцагчийн зүгээс яриад байдаг. Гэтэл Төлөөлөн удирдах зөвлөл чинь тухайн албан тушаалтныг алдаа гаргасан этгээд мөн байна, биш байна гэдгийг дүгнэх тусгай мэдлэгтэй, нарийн мэргэжилтэй бүтэц мөн үү. Бодит байдал дээр тухайн 04 дүгээр сарын 12-ны өдрийн ТУЗ-ийн хурал дээр Батбаяр, “““““ гэдэг 2 хүнийг ажлаас чөлөөлсөн. Энэ 2 хүнийг бол зөвхөн тухайн албан тушаалаас нь холдуулах, хувийн зорилгоор ТУЗ-ийн шийдвэр гарсан байдаг. “““““ нэхэмжлэгч өөрөө бас тайлбарласан. Би Мөнхбаатарын шаардаж байсан хууль бус шаардлагуудыг зөвшөөрдөггүй байсан гэх мэтчилэн ийм үйлдэл байсан учраас намайг холдуулъя гэдэг үүднээс энэ шийдвэрийг гаргасан гэдэг. Бид Мөнхбаатар, “““““ нарын харилцсан вайбер чатыг гаргаж өгдөг, үүнээс харах юм бол “““““ын хувьд байнга шаардлага тавьдаг байсан. Компанийн дансанд тэдэн төгрөг байна энэ мөнгийг тэр туслан гүйцэтгэгчийн ажлын хөлсөнд өгөх ёстой шүү, битгий аваарай гэхэд Мөнхбаатар “за” гэж бичээд л маргааш нь “““““ дахиад л бичдэг. Яагаад мөнгө гарчхав үүнийг чинь өгч болохгүй гэсэн шүү дээ гэхээр Мөнхбаатар ямар ч хариу хэлдэггүй нөхцөл байдал байдаг. Тэр чатыг унших юм бол хамгийн наад захын хүүхдийн баярын бэлэгт 20,000,000 төгрөг төсөвлөчихсөн байгаа. Өөр мөнгө байхгүй шүү гэхээр тэрийг хувьдаа авчихсан асуудал бас байдаг. Энэ мэтчилэн үйл баримтаас харах юм бол “““““ын хувьд тухайн компанийн санхүүг эрүүл байлгая, хууль журамд заасны дагуу явуулъя гэдэг шаардлагыг гүйцэтгэх удирдлагууд, ТУЗ-ийн дарга нарт байнга тавьж ирж байсан. Үүнийхээ төлөө ад үзэгдээд эцэст нь компанийн хөрөнгө, мөнгө шамшигдуулсан гэж гүтгэгдэж ажил олгогчийн итгэлийг алдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөөд байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг харгалзаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний тухайд бид хөдөлмөрийн дундаж цалин хөлс тооцох журмын дагуу бодсон. Гэхдээ хэрвээ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа тохиолдолд тооцоолол хийх нь шүүгчийн бүрэн эрх байх гэж бидний зүгээс бодож байна. “““““ тушаал шийдвэргүйгээр үндэслэлгүй цалин авсан зүйл байхгүй. Хавтас хэрэгт “““““ гэж нягтлан бодогчийн ирүүлсэн цалингийн задаргаанаас харах юм бол нийгмийн даатгал төлсөн лавлагаатай нь яг таардаг. Анх 10,000,000 төгрөгийн цалинтай ажилд орж байсан цалин нэмэгдээд 19,370,000 төгрөг болж байсан гэх мэтчилэн энэ үйл баримтууд хавтаст хэрэгт байгаа. Хариуцагчийн зүгээс ч гэсэн цалингийн хэмжээн дээр мэтгэлцэж тайлбар хэлсэн зүйл байдаггүй. Тэгэхээр ажилтныг ажилд нь эргүүлэн тогтоогоод ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.”““““-”““““ шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

““““““” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 12 дугаар зарын 30-ны өдрийн дугаар “““““тогтоолоор Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасан хугацаанд Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах зорилгоор ““““““” ХХК-ийг компанийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийх байгууллагаар сонгож, хөндлөнгийн аудитын байгууллагыг төлөвлөсөн хугацаанд ажиллах нөхцөл, боломжоор хангаж, хамтарч ажиллах, шаардлагатай мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөх, аудитлагдсан санхүүгийн тайланг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, дүгнэлт гаргуулахыг Санхүү, үйл ажиллагаа хариуцсан захирал Б.”““““д үүрэг болгож шийдвэрлэсэн. Гэтэл Б.”““““ нь хөндлөнгийн аудитын байгууллагыг төлөвлөсөн хугацаанд ажиллах нөхцөл, боломжоор хангаагүй, шаардлагатай санхүүгийн мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөөгүй, аудитлагдсан санхүүгийн тайланг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор баталгаажуулаагүй буюу ТУЗ-ын тогтоолоор хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2025 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хууль болон компанийн дүрэмд заасан хугацаанд хуралдуулах боломжгүй болгож ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай эс үйлдэл гаргасан нь тогтоогдсон. ““““““” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн №”““““дугаартай тогтоолоор Б.”““““ын буруутай дээрх эс үйлдлийг хариуцсан албан тушаалдаа хайнга хандсан гэж үзэн түүнд сахилгын арга хэмжээ тооцож, үүрэгт ажлаас чөлөөлөхийг гүйцэтгэх захирал “““““т үүрэг болгож шийдвэрлэсэн. ““““““” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “““““дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтыг үндэслэн Б.”““““ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хууль зүйн үндэслэл бүхий болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Б.”““““ нь өөрийн хариуцсан ажил үүрэгтэй холбоотой хэрэглэж байсан цахим болон цаасан баримтууд, ажиллаж байх хугацаанд бүрдүүлсэн бичиг баримтуудыг өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй байна. Б.”““““ нь “““““ ХХК-д Санхүү, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд түүнийг “““““ ХХК-ийн 2025 оны 04-р сарын 12-ны өдрийн 25/04 дугаартай ТУЗ-ийн тогтоол болон гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “““““дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтыг үндэслэн ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэж ажлаас чөлөөлсөн. “““““ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “““““дугаартай тушаалын 3 дахь хэсэгт ''...Б.”““““ын ажлыг зохих журмын дагуу 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дотор актаар хүлээлцүүлж, холбогдох тооцоог бүрэн хийж дуусгах... гэж түүний ажил хүлээлцэх хугацааг заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т Ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасан. Гэтэл Б.”““““ нь өнөөдрийг хүртэл өөрийн хариуцсан ажил үүрэгтэй холбоотой баримтуудыг “““““ ХХК-д хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд Б.”““““ыг өөрийн хариуцсан ажил үүргээ нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү.

 

...Б.”““““ өөрийн ажил үүрэгтэй холбоотой хэрэглэж байсан 4,045,454.55 төгрөгийн үнэ бүхий Apple macbook Hir загварын компьютерыг “““““ ХХК-д хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. Иймд Б.”““““ыг өөрийн хариуцсан ажил үүргээ “““““ ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү. ... Шүүгчээс татгалзаж байгаа хүсэлтийг дурдаж хэлмээр байна. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн ТУЗ-ийн шийдвэрийг надад танилцуулаагүй, би бараг ийм эрх, үүрэгтэй байгаагаа мэдээгүй, тийм учраас надад ТУЗ-өөс аудитын тайлан гаргах үүрэг даалгавар өгөөгүй учраас надад ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй байхгүй гэж тайлбарлаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Яагаад гэвэл тухайн “““““ХХК-ийн санал болгосон ТУЗ-өөс гарах шийдвэрийн төслийг боловсруулсан хүн нь “““““ өөрөө байдаг. Мөн ТУЗ-ийн шийдвэр гарахаас өмнө “““““ХХК-тай харьцаж байсан хүн нь “““““ өөрөө байдаг. Үүнтэй холбоотой шийдвэрийн төсөл болон “““““ХХК-ийн саналыг явуулсан талаар өөрөө сая дурдаж байна. Үүний талаар “““““гэрчээр мэдүүлэхдээ бас дурддаг. 2020, 2021, 2022, 2023 оны санхүүгийн тайланг ТУЗ-өөр батлуулах асуудлыг бас “““““ өөрөө хариуцдаг байсан. Үүний дагуу жил болгоны хувьцаа эзэмшигчдийн хурал тухайн хугацаандаа хуралдаад явж байсан. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ТУЗ-өөс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ТУЗ-өөс өгсөн үүрэг даалгаврыг мэдээгүй гэдэг нь үндэслэлгүй. Энэ бол бодит нөхцөл байдалтай таарахгүй байгаа. Хэрвээ мэдээгүй байсан бол энэ хүн яг ямар ажил хийдэг юм бэ? санхүү, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал шүү дээ. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ТУЗ-өөс санхүү, үйл ажиллагаа хариуцсан дэд захирал “““““д аудитлагдсан тайланг хугацаандаа гаргах үүргийг өгсөн байдаг. 2 дугаарт энэ хувьцаат компани, ХХК гээд хольж яриад байна. Хувьцаат компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар заавал санхүүгийн тайланг гаргаагүй байж болдог гэж яриад байна. “““““ ХХК-ийн хувьд 24,500 гаруй хувьцаа эзэмшигчтэй. Мөн ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ХХК буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл хувьцаат компани ХХК 2 чинь өөр шүү дээ. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд Санхүүгийн зохицуулах хороо хамаардаггүй, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна гэж заасан байдаг. Мөн Компанийн тухай хуулийн 59.11, 62.1.9-д заасны дагуу компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлт нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар заавал хэлэлцэж батлах асуудлуудын нэг нь байдаг. Мөн Компанийн тухай хуулийн 65.6.1 65.6.2, 65.7-д тус тус заасны дагуу компани нь хувьцаа эзэмшигчдийн хурал хийх тухай мэдээлэл гаргасан өдрөөс эхлэн хувьцаа эзэмшигчдийг компанийн санхүүгийн жилийн тайлан, тухайн санхүүгийн жилийн тайлангийн талаарх аудитын байгууллагын дүгнэлттэй танилцах боломжоор хангах үүрэгтэй гээд Компанийн тухай хуульд заасан. Мөн Компанийн тухай хуулийн 94.1-д компани санхүүгийн тайлангаа шалгуулж баталгаажуулах, санхүү эдийн засгийн үйл ажиллагаа бүрэн болон хэсэгчлэн шалгалт хийлгэх зорилгоор гэрээний үндсэн дээр аудитын байгууллагыг томилон ажиллуулна гэж заасан байдаг. Үүний дагуу 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр аудитын байгууллагыг сонгосон байдаг. Мөн Компанийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.5-д заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргаж хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж хэлэлцүүлнэ гэж энэхүү үүрэг нь бас байгаа. Мөн Компанийн тухай хуулийн 96.6-д заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт гаргахын өмнө санхүүгийн тайлангийн аудитын байгууллага шалгаж баталгаажуулна гэж заасан байдаг. Дээр дурдсанаар ТУЗ-өөс хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэр гарахаас өмнө санхүүгийн жилийн тайлангийн талаарх аудитын байгууллагын дүгнэлт заавал гарсан байхаар хуульчилсан бөгөөд санхүүгийн жилийн талаарх аудитын дүгнэлт гараагүй нөхцөлд ТУЗ-өөс санхүүгийн тайлантай холбоотой дүгнэлт гаргах, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдал болж байгаа юм. Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа шалтгаан нь “““““ маань жил болгон хийж байсан үүргээ буюу компанийн санхүүгийн Аудитлагдсан тайланг 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор гаргаагүй, ТУЗ-өөс дүгнэлт гаргаагүйн улмаас хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн нь өөрөө 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар тогтоогдсон ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл болж байгаа юм. Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулаагүй учраас ТУЗ-ийн бүрэн эрх дуусгавар болоод байна гэхээр Компанийн тухай хуулийн 59.5-д энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно гэж заасан байгаа. Тийм учраас Б.”““““ын хувьд компанийн санхүү болон үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын хувьд 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулаад ТУЗ-өөр дүгнэлт гаргуулах үүрэгтэй байсан боловч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй, ажил олгогчийн итгэлийг алдсан байгаа. Мөн заавал ТУЗ-өөс үүрэг даалгавар өгөөгүй учраас би үүнийгээ биелүүлээгүй гэж үзээд байгаа нь үндэслэлгүй. Яагаад гэвэл Компанийн тухай хуулийн 59.8-д заасны дагуу Энэ хуулийн 60.1-д заасан эрх бүхий этгээдээс зарласан хувьцаа эзэмшигчдийн хурлын бэлтгэл хангахад компанийн удирдлага болон эрх бүхий албан тушаалтан дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээ, мэдээллээр шуурхай хангах үүрэгтэй гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл Б.”““““ын хувьд зүгээр энгийн нэг ажилтан биш, гүйцэтгэх захирлын доор ордог удирдлагын түвшинд ажилладаг доороо маш олон мянган ажилчдын цалин хөлсийг боддог, үйл ажиллагаа хариуцсан гэдгээрээ хүний нөөцийг хариуцдаг хүн байгаа. Ийм хүний хувьд санхүүгийн тайлан гаргахтай холбоотой аудитын байгууллагатай харьцаж байсан гэдэг байдлаас харах юм бол ТУЗ-өөс өгсөн үүрэг даалгаврыг би мэдээгүй явах боломжгүй. Тийм учраас Б.”““““ын ярьж байгаа зүйл бүхэлдээ үндэслэлгүй юм. 2 дугаарт үндэслэлгүй гэдгийг гүйцэтгэгч захирал Мөнхбаатар болон ТУЗ-ийн дарга Галсаннямын үйлдэлтэй холбоотой гээд байна. Үүнтэй холбоотойгоор хавтаст хэрэгт ямар нэгэн нотлох баримт байдаггүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээд зөндөө шаардлага тавьж байсан, санхүүтэй холбоотой зөндөө шаардлага тавьж байсан гэж ярьж байна. Үүнтэй холбоотой мөн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Нөгөөтээгүүр бусдын нэр төрд увайгүй, хуйвалдаан цохиулсан гээд Галсанням, Мөнхбаатар захирлын нэр төрд халдаж байгааг дурдах нь зүйтэй, ёс зүйтэй ярина уу гэж хүсье. Яагаад гэвэл үүнтэй холбоотой энэ 2-ыг хөрөнгө шамшигдуулсан, өөрсдийнхөө хууль бус үйлдлийг дарагдуулахаар “““““ыг хууль бусаар халсан гэсэн нотлох баримт бас хавтаст хэрэгт авагдаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 312/ШШ2026/01095 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан ““““““” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн “““““дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.”““““ыг  ““““““” ХХК-ийн санхүү, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ““““““” ХХК-иас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор  209,916,690 /хоёр зуун есөн сая есөн зуун арван зургаан мянга зургаан зуун ер/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.”““““д олгож, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлөхийг ““““““” ХХК-д даалгаж, хариуцагч ““““““” ХХК-ийн нэхэмжлэгч Б.”““““д холбогдуулан гаргасан өөрийн хариуцсан ажил үүргээ болон Apple macbook Hir загварын компьютерыг ““““““” ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.”““““ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,000 төгрөг, хариуцагч ““““““” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ““““““” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 351,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.”““““д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.”““““ шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

 

Б.”““““ын нэхэмжлэлтэй ““““““” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.”““““ би Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026.03.30-ны өдрийн 1095 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах гомдлын шаардлага: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах Давж заалдах гомдлын үндэслэл: Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч Б.”““““ын цалин хөлсний тооцооллыг буруу хийж, хүчингүй болсон 2005 оны 55 дугаартай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалаар батлагдсан журмыг үндэслэсэн, мөн нэхэмжлэгч Б.”““““д шууд чиглэсэн шийдвэр болох ““““““” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025.04.12-ны өдрийн “““““дугаартай тогтоолын 3 дахь хэсгийг хүчингүй болгоогүй тул ийнхүү давж заалдах журмаар гомдол гаргаж байна. 1.Цалин хөлсний тооцооллын тухайд: Шүүхийн шийдвэрийн 12 дугаар хуудасны 17 дахь хэсэгт цалин хөлсний тооцоололтой холбоотой дүгнэлтийг хийжээ. Ингэхдээ “...Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 2025 оны 2, 3 дугаар сарын авсан цалин болох 19,370,000 төгрөгөөс тооцож //19,370,000 : 21.5 =900,930* ажилгүй байсан 233 хоног = 209,916,690// төгрөгийг ... олгох нь зүйтэй” гэх дүгнэлтийг хийсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан ажилгүй байсан хоног 233 хоног болохтой маргаан байхгүй. Харин ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмыг баримталж байгаа нь хүчингүй болсон хууль тогтоомжийг үндэслэсэн нь алдаатай болж, улмаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг багаар тогтоосонд гомдолтой байна. Тодруулбал, дээрх 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан журам нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Журам батлах тухай” 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалын 3 дахь заалтаар хүчингүй болсон, энэ нь нийтэд илэрхий үйл баримт юм. (А/192 дугаар тушаалыг үзэх холбоос: https://leqalinfo.mn/mn/detail7lawlcM 63897065243211 Хууль хэрэглээний хувьд: 2022.01.01-ний өдрөөс хойш дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо 2021,12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам’’-ыг баримтлах учиртай юм. Тус журмын 2.1.2 дахь заалтад “нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж;” гэж, журмын 2.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэж, 2.3.5 дахь заалтад “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор;’’ гэж заасан, тус журмын “жишээ 3" дахь хэсэгт жишээгээр 1 өдөрт ногдох дундаж цалинг бодож харуулснаас үзвэл нэхэмжлэгч Б.”““““ын нэг өдрийн дундаж цалинг тооцохын тулд түүний ажиллаж байсан хугацааны сүүлийн гурван cap буюу 2025 оны 2, 3 болон 4 саруудад олгосон цалингийн нийлбэрийг тус саруудад ажилласан өдрийн нийлбэрт хувааж бодох ёстой юм. Нэхэмжлэгчийн ажилласан сүүлийн гурван сард ажилласан цаг, ажилласан хоног, олгосон цалингийн дүнг хавтаст хэргийн 15 дахь талд авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, хавтаст хэргийн 92 дахь талд авагдсан (хариуцагчаас гаргаж өгсөн) цалингийн дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримтуудад үндэслэн доорх хүснэгтэд үзүүлэв.

Нэхэмжлэгчийн ажилласан сүүлийн он, cap

Ажилласан цаг

Ажилласан өдөр өдөр

Сарын цалин хөлс

2025 оны 2 дугаар cap

160

20

19,370,000.00

2025 оны 3 дугаар cap

168

21

19,370,000.00

2025 оны 4 дүгээр cap

120

15

38,748,760.58

Дүн

448

56

77,488,760.58

 

Дээрх хүснэгтэд үзүүлсний дагуу 2025 оны 2, 3 болон 4 дүгээр сарын цалингийн нийлбэр дүн болох 77,488,760.58 төгрөгийг тус гурван сард ажилласан нийт ажлын хоног болох 56 хоногт хувааж үзэхэд нэг өдрийн дундаж цалин нь (77,488,761 төгрөг: 56 хоног = 1,383,727.87 төгрөг) 1,383,727.87 төгрөг болж байгаа юм. Иймд дээрх нэг өдрийн дундаж цалинг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаагаар үржүүлж нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг тодорхойлох учиртай. Тодруулбал, Б.”““““ын хууль бусаар ажлаас халагдсан өдөр болох 2025.04.22-ны өдрөөс хойш анхан шатны шүүх хуралдаан болсон өдөр буюу 2026.03.30-ны өдөр хүртэл ажлын 233 хоног байх тул тус 233 хоногийг нэг өдрийн дундаж цалин болох 1,383,727.87 төгрөгөөр үржүүлж (233 хоног х 1,383,727.87 төгрөг = 322,408,593.71 төгрөг) 322,408,593.71 төгрөгийг ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт авах үндэслэлтэй байна. Гэтэл анхан шатны шүүхээс хүчингүй болсон журмыг баримталж ажилгүй байсан хугацааны цалинг 209,916,690 төгрөгөөр тогтоосон нь нэхэмжлэгчийн авах ёстой 322,408,593.71 төгрөгийн нөхөн олговроос даруй (322,408,593.71 - 209,916,690 = 112,491,903.71) 112,491,903.71 төгрөгөөр бага буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохиролтой тооцоолол хийгдсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн ажилгүй байсан хугацааны цалинд 209,916,690 төгрөг олгохоор шийдвэрлэснийг 322,408,593.71 төгрөг болгон өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна. 2.““““““” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025.04.12-ны өдрийн “““““дугаартай тогтоолын 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Шүүхийн шийдвэрийн 12 дахь хуудасны 15 дахь талд “Ажилтныг ажлаас чөлөөлөх үүрэг даалгавар өгсөн ““““““”ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №”““““дугаартай тогтоолыг нэхэмжлэлийг шаардлагын үндэслэл гэж үзэж хүчингүй болгох шаардлагагүй” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийн гаргасан тус №”““““дугаартай тогтоолын Б.”““““д холбогдох хэсэг буюу тогтоолын 3 дахь хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Гэвч тус тогтоолын 3 дахь хэсэг нь нэхэмжлэгч Б.”““““д шууд чиглэсэн бөгөөд тус тогтоолын 3 дахь заалтын үндсэн дээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн байдаг. Иймд тус шаардлагыг хэрэгсэхгүй болгох агуулгаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгч нь гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх маргаанд хамаарах тул тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх учиртай билээ. Энэ талаар ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.11.17-ны өдрийн 1998 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 2 дахь заалт, 2025.08.15-ны өдрийн 1340 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 2 дахь заалт, 2026.04.10-ны өдрийн 779 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэхэмжлэгч нь гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэснээс тодорхой харагдаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.”““““-”““““ шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

 

Нэхэмжлэгч нь “““““ ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2025 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн “““““дугаартай тогтоолын Б.”““““д холбогдох 3 дахь хэсгийг, "“““““” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн “““““дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан санхүү, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага, ““““““" ХХК нь нэхэмжлэгчид холбогдуулан өөрийн хариуцаж байсан ажил үүргээ хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх нь Б.”““““ын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т тус тус заасныг зөрчин хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж гаргаагүй, хариуцагчийн ихэсгэн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваагүй, хариуцагчийн өмгөөлөгчийг оролцуулалгүй шүүх хуралдааныг явуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрийг гаргаагүй нь дээр дурдсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

Нэг. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн үнэлж. дүгнээгүй талаар: Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-т “...ажилтны гаргасан ТУЗ-ийг зохих мэдээллээр хангаагүй, эрх бүхий байгууллагад шаардсан санхүүгийн мэдээллийг гаргаж өгөөгүй, хариуцсан албан тушаалдаа хайнга хандсан, санхүүгийн жил Төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон хугацаанд аудитын байгууллагын дүгнэлтийг гаргуулаагүй ....зөрчлийг шалгаж тогтоогоогүй.... нэхэмжлэгч Б.”““““д “““““дугаартай тогтоолыг танилцуулаагүй, танилцуулсан болохоо баримтаар нотлоогүй байна...” гэж, мөн шийдвэрийн 12-т “Нэхэмжлэгч Б.”““““ ажил албан тушаалынхаа чиг үүргийн хүрээнд "“““““" ХХК-д шаардлагатай баримт материалыг бэлтгэж удирдлагад ажиллаж байсан хүмүүс болон өөрийнхөө цахим хаягаар хүргүүлж ажиллаж байсан болох нь ... тогтоогдсон” гэж, мөн шийдвэрийн 15-д “Ажилтныг ажлаас чөлөөлөх үүрэг даалгавар өгсөн "“““““"ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №”““““дугаартай тогтоолыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзэж хүчингүй болгох шаардлагагүй” гэж тус тус дүгнэжээ. ““““““” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар “““““тогтоолоор Компанийн тухай хууль болон Компанийн дүрэмд заасан хугацаанд Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах зорилгоор ““““““” ХХК-ийг компанийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийх байгууллагаар сонгож, хөндлөнгийн аудитын байгууллагыг төлөвлөсөн хугацаанд ажиллах нөхцөл, боломжоор хангаж, хамтарч ажиллах, шаардлагатай мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөх, аудитлагдсан санхүүгийн тайланг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор Төлөөлөн Удирдах Зөвлөлд танилцуулж, дүгнэлт гаргуулахыг Санхүү, үйл ажиллагаа хариуцсан захирал Б.”““““д үүрэг болгож шийдвэрлэсэн.

 

Б.”““““ нь ТУЗ-ийг зохих мэдээллээр хангаагүй, эрх бүхий байгууллагад шаардсан санхүүгийн мэдээллийг гаргаж өгөөгүй, хариуцсан албан тушаалдаа хайнга хандсан, ТУЗ-өөс тогтоосон хугацаанд аудитын байгууллагын дүгнэлтийг гаргуулаагүй, үүний улмаас 2025 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хууль болон компанийн дүрэмд заасан хугацаанд хуралдуулах боломжгүй болгож ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай эс үйлдэхүй гаргасан нь ““““““” ХХК-ийн 2025 оны 04-р сарын 12-ны өдрийн хурлаар тогтоогдсон бөгөөд түүнийг үүрэгт ажлаас чөлөөлөхийг гүйцэтгэх захиралд үүрэг болгож шийдвэрлэсэн. Мөн тус өдрийн ТУЗ-ийн хурлаас гарсан 25/04 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт зааснаас харвал аудитын байгууллагын дүгнэлт гараагүйн улмаас Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулах асуудлыг хэлэлцэхийг хойшлуулж шийдвэрлэсэн нь Б.”““““ын ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдож байгаа бөгөөд ““““““” ХХК-ийн гүйцэтгэх захирал ТУЗ-өөс гаргасан шийдвэрийн дагуу Б.”““““ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хууль зүйн үндэслэл бүхий болсон. Б.”““““ нь ““““““” ХХК-нд Санхүү үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар буюу компанийн захиргаа хүний нөөц, худалдаа, хангамж санхүү бүртгэлийн хэлтсийг хариуцан хариуцсан, харьяалагдах ажилтнуудаа удирдлага арга зүйгээр хангах, компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах, удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх зэргээр ажилдаа өндөр идэвх санаачилга гарган ажиллах үүрэг бүхий, компанийн санхүү болон үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй буюу Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, Компанийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д тус тус заасан ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцсан, захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтнаар ажилладаг байсан. Б.”““““ нь компанийн санхүү хариуцсан удирдах албан тушаалтны хувьд жил болгоны компанийн Санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит байгууллагыг төлөвлөсөн хугацаанд ажиллах нөхцөл боломжоор хангаж аудитлагдсан санхүүгийн тайланг Төлөөлөн Удирдах Зөвлөлд танилцуулж, дүгнэлт гаргуулж, хууль болон компанийн дүрэмд заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээ, мэдээллээр шуурхай хангах үүрэгтэйгээр ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл дээрх ажил үүрэг нь Б.”““““ зөвхөн ““““““” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 12-р сарын 30-ны өдрийн “““““дугаартай тогтоолоор хүлээсэн зүйл биш сарын 10,000,000 төгрөгийн буюу өндөр цалинтай ажилладаг компанийн эрх бүхий албан тушаалтны хувьд анх ажилд орсон цагаасаа эхлэн ажилд томилох тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээ холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээсэн үүрэг бөгөөд тэрээр жил болгоны компанийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитын байгууллагыг төлөвлөсөн хугацаанд ажиллах нөхцөл, боломжоор хангаж, хамтарч ажиллах, шаардлагатай мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөх, аудитлагдсан санхүүгийн тайланг Төлөөлөн Удирдах Зөвлөлд танилцуулж, дүгнэлт гаргуулах, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бэлтгэл ажлыг ханган ажилладаг байсан.

Энэ талаар гэрчээр Г.”““““мэдүүлдэг бөгөөд нэхэмжлэгч Б.”““““ өөрөө шүүх хуралдаанд оролцож хүлээн зөвшөөрч, өмнөх жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан хэрхэн гарч байсан талаарх тайлбарыг хийсэн нь хавтас хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдоно. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т “Ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэж заасан. Б.”““““ нь өөрийн хариуцсан ажил үүрэгтэй холбоотой хэрэглэж байсан 4,045,454.55 төгрөгийн үнэ бүхий Apple Macbook Air загварын компьютер болон тус компьютерт байгаа компанийн цахим баримт, бусад ажил үүргийн хувьд бүрдүүлсэн цаасан баримт, бичгүүдийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул ““““““” ХХК нь Б.”““““ыг хариуцсан ажил үүргээ нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн гаргасан нь үндэслэл бүхий болсон. Дээрх үйл баримтыг нотолсон ““““““” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07-р сарын 25-ны өдрийн 42 дугаартай Б.”““““ыг ажилд томилсон тушаал /1хх-44-45/, тушаалын хавсралт хөдөлмөрийн гэрээ /1хх-46-48/, "“““““" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04-р сарын 18-ны өдрийн “““““дугаартай Б.”““““ыг ажлаас чөлөөлсөн тушаал, түүнийг танилцуулсан тэмдэглэл /1хх-49-53/, ““““““ ХХК-ийн ТУЗ-ийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ТУЗДТ-25/07 дугаартай тушаал /1хх-72/, "“““““" ХХК-ийн ТУЗ-ийн 2025 оны 04 сарын 12-ны өдрийн “““““дугаартай тогтоол /1хх- 73-74/, ““““““” ХХК-ийн ТУЗ-ийн 2025 оны 04 сарын 12-ны өдрийн ТУЗХТ 25/01 дугаартай хурлын тэмдэглэл /1 хх-75-83/, ““““““” ХХК-ийн ТУЗ-ийн даргын 2024 оны 12 сарын 29-ний өдрийн ТУЗДГ-24//08 дугаартай тушаал /1хх-84/, ““““““” ХХК-ийн ТУЗ-ийн 2024 оны 12 сарын 30-ны өдрийн “““““дугаартай тогтоол /1хх-85/, ТУЗ-ийн ээлжит хурлын санал авах хуудас /1 хх-86-91/, Б.”““““ын цалингийн дэлгэрэнгүй лавлагаа /1хх-92/,үндсэн хөрөнгийн бүртгэл /1 хх-231 /, ““““““ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ОА/200126 дугаартай албан бичиг /2хх-18-20/ болон хавсралт баримтууд /- 400... хуудас баримт/, -ийг болон гэрчээр Г.Лхагвацэцэгийг асуусан тэмдэглэл /2хх.-27-35/, үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-47/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Түүнчлэн хавтаст хэрэгт нэхэмжлэгч Б.”““““ ажил албан тушаалынхаа чиг үүргийн хүрээнд "“““““" ХХК-д шаардлагатай баримт материалыг цаг хугацаанд нь хүргүүлж байсныг нотлох баримт авагдаагүй. Гэтэл анхан шатны шүүхээс дээр дурдсан нотлох баримтуудыг бүхэлд нь тал бүрээс харьцуулан хэрэг ач холбогдолтой талаас нь үнэлж, дүгнээгүй.

 

Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн талаар: 2.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 26 дугаар зүйлийн 26.2-т тус тус заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн талаар: ““““““” ХХК нь 2025 оны 12-р сарын 30-ны өдөр Б.”““““ыг хариуцсан ажил үүргээ нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд 2026 оны 01-р сарын 05-ны өдрийн 312/Ш32026/00329 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан, үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн хүлээн авч шийдвэрлэсэн. 2026 оны 01-р сарын 29-ний өдөр дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Б.”““““аас тушаал шийдвэргүйгээр нэмэгдүүлж авсан 211,079,753.17 төгрөгийн цалин хөлсийг буцаан гаргуулах, ажил олгогчид учруулсан хохирол 19,474,805.28 төгрөгийг нөхөн төлүүлэхээр ихэсгэн гаргасныг тус шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул холбогдох өөрчлөлтийг оруулах тухай хүсэлтийг гаргасан боловч 2026 оны 02-р сарын 10-ны өдрийн 312/Ш32026/01967 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шударга шүүхээр шүүлгэх  эрхтэй” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй” гэж, мөн хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх... эрхтэй” гэж тус тус иргэний баталгаатай эдлэх үндсэн, эрх чөлөөг заасан. ““““““” ХХК нь дээр дурдсан эрхийн дагуу өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр шүүхээс нэгэнт хүлээн авч шийдвэрлэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, ихэсгэсэн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг төлж, хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган өгсөн. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хүлээн авч шийдвэрлэсэн атлаа ихэсгэн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хүлээж авахаас татгалзаж ““““““” ХХК-ийн хуульд заасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэн гаргах эрхийг эдлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

 

2.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалт, 26 дугаар зүйлийн 26.4, 92 дугаар зүйлийн 92.2-т тус тус заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн талаар: Б.”““““ын нэхэмжлэлтэй ““““““” ХХК-тай холбоотой иргэний хэргийн шүүх хуралдаан 2026 оны 03-р сарын 30-ны өдрийн 10 цагт товлогдсон байсан бөгөөд тус хэрэгт ““““““” ХХК-ийн өмгөөлөгч Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.Түмэнжаргал нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2026 оны 03-р сарын 30-ны өдрийн 10 цагт товлогдсон П.Оюун, Д.Уранчимэг нарт холбогдох нэр бүхий 165 хохирогчтой эрүүгийн хэргийн шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр Б.”““““ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт 2026 оны 03-р сарын 30-ны өдрийн 10 цагт товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулж, биечлэн оролцох боломжоор хангаж өгөх талаар хүсэлтийг гаргасан боловч хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ” гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна”, 8.2-т “Шүүгдэгч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор болон бусад оролцогчийг шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангана” гэж тус тус заасан. Өмгөөлөгч Д.Түмэнжаргал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.10-т “шүүх хуралдааныг хойшлуулах болон бусад асуудлаар хүсэлт гаргах” гэж, 34.3.12-т “шүүх хуралдаанд оролцох” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулахаар үндэслэл бүхий хүсэлтийг гаргаж, тус хүсэлтийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.”““““-”““““ би шүүх хуралдаан эхлэхээс өмнө дэмжин тайлбарлан хэлэхэд өмгөөлөгчийг оролцуулалгүйгээр нэхэмжлэгч Б.”““““, нэхэмжлэгчийн өмгөөлөгчид болох Б.Амгаланбаатар, Х.Чинбат болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.”““““-”““““ намайг ганцааранг нь оролцуулан хэргийг шийдвэрлэсэн нь шүүгчээс тус хурлыг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулаагүй, оролцогчдын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангаагүй хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн. Түүнчлэн ““““““” ХХК-ИЙН итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.”““““-”““““ би Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь шүүгч уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байгаа гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасныг үндэслэн шүүгчээс татгалзан гарах хүсэлтийг хуралдааны явцад гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т “Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч,хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлтийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч гаргаж болно.

 

Дээр дурдсан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй” гэж, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01-р сарын 12-ны өдрийн 05 дугаартай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 3-т “Энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш дээрх үндэслэлээр гаргасан хүсэлтийг гаргаагүйд тооцож хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн үзвэл энэ талаар тэмдэглэлд тусгаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдааны явцад шүүгчээс татгалзах хүсэлтийг гаргах боломжтой байхад анхан шатны шүүхээс итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг хүсэлтээ гаргаж, үндэслэлээ тайлбарлаж эхлэхэд хүсэлт гаргах явц дууссан гэж яриаг шууд зогсоон, шүүгчээс татгалзсан хүсэлт гаргаж хуралдааны дэг зөрчсөн гэж үзэн дэгээ баримтлахыг шаардан сануулсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хувьд шүүх хуралдааны дэгийг зөрчсөн үйлдэл хийгээгүй буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага тайлбарлан хэлж дууссаны дараа, нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар хэлэхээс өмнө шүүгчээс татгалзан гаргах хүсэлтээ гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хүсэлтээ тайлбарлах, мэтгэлцэх боломжоор тэгш хангаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

 

Түүнчлэн анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж шүүх хуралдааныг үргэлжлүүлж шийдвэр гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.Шүүх дараах эрхэм зорилготой байна: 4.1.2.            хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх; 4.1.3. хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх; 4.1.4.шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах” гэж, 6 дугаар зүйлийн 6.1-д “Хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж, 6.3-т “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ” гэж, 42 дугаар зүйлийн 42.1-д “Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд захирагдана” гэж тус тус заасныг мөн зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03-р сарын 30-ны өдрийн 312/ШШ2026/01095 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амгаланбаатар давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

 

Б.”““““ын нэхэмжлэлтэй ““““““” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.”““““-”““““ гаргасан гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч нь давж заалдах гомдлоо хоёр агуулгаар гаргажээ. Нэгдүгээрт, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй гэх агуулгаар гомдол гаргаад хавтаст хэргийн талуудад авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн дурдсан байна. Гэвч тус нотлох баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх баримтууд биш аж. Тодруулбал, Б.”““““ыг ажлаас чөлөөлсөн 2025.04.18-ны өдрийн “““““дугаартай тушаал /1 хх-49-53/’’ гэж гомдолдоо дурдсан байх боловч тус нотлох баримт нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн үгүйсгэж байгаа талаарх тайлбар, үндэслэлийг давж заалдах журмаар гаргасан гомдолд огт дурдаагүй байна. Нөгөөтээгүүр давж заалдах гомдлын гуравдугаар хуудсанд “...Б.”““““ ажил албан тушаалынхаа чиг үүргийн хүрээнд ““““““” ХХК-д шаардлагатай баримт материалыг цаг хугацаанд нь хүргүүлж байсныг нотлох баримт авагдаагүй" гэх тайлбарыг гаргасан нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүргийг хариуцагч хүлээх учиртай, энэ талаар ч анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс хангалттай тайлбарлаж, хурлын тэмдэглэлд дэлгэрэнгүй тусгагдсан байдаг.

 

Хоёрдугаарт, процесс ажиллагааны зөрчил гаргасан тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах гомдлыг гаргажээ. Тус агуулгаар гомдол гаргахдаа сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүй, хариуцагчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх үндэслэлийг заасан байна. Гэтэл хууль бусаар авсан цалинг буцаан гаргуулна гэх агуулгаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүй нь хариуцагчийн тус агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаагүй буюу хариуцагч нь тус агуулгаар тусдаа нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байна. Мөн өмгөөлөгч Д.Түмэнжаргал нь 2026.03.30-ны өдрийн 10:00 цагт Улаанбаатар хотод шүүх хуралдаантай байсны улмаас Б.”““““ын нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцоогүй. Ийм байтал өмгөөлөгчийн хүндэтгэн үзэх шалтгааныг үл харгалзан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон гэх гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Учиргүй Б.”““““ын нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдааныг товлохдоо талуудын шүүх хуралдааны товын талаар саналыг авсны үндсэн дээр товлосон байдаг. Мөн хариуцагчийн төлөөлөгч Б.”““““-”““““ нь шүүх хуралдааны явцад “Д.Түмэнжаргал өмгөөлөгчид Улаанбаатар хотод болж буй хурлын товыг 2026.03.27-ны өдөр мэдэгдсэн учир^ Б.”““““ын нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон гэх тайлбарыг гаргасан. Өөрөөр хэлбэл түрүүлж зарлагдсан Б.”““““ын нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдаанд оролцох үүрэгтэй атал тус үүргээ хэрэгжүүлээгүй нь өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан гэх хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй юм. Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж өгнө үү. Гомдолтой холбоотой нэмэлт тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө дахин гаргах болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.”““““ шүүхэд “...”““““ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 04 сарын 12-ны өдрийн “““““дугаартай тогтоолын Б.”““““д холбогдох 3 дах хэсгийг, “““““ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн “““““дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, “““““ ХХК-ийн Санхүү, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлэх“ тухай нэхэмжлэл,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.”““““-”““““ “...”““““ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “““““дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтыг үндэслэн Б.”““““ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хууль зүйн үндэслэл бүхий болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх тайлбар тус тус гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “...Өөрийн хариуцсан ажил үүргээ болон Apple macbook Hir загварын компьютерыг “““““ ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгах” тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргаж, тухай сөрөг нэхэмжлэл гаргаж,  нэхэмжлэгч “...ажлаас үндэслэлгүй халагдсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”  гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

Шүүх “““““ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “““““дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.”““““ыг  ““““““” ХХК-ийн санхүү, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ““““““” ХХК-иас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор  209,916,690 /хоёр зуун есөн сая есөн зуун арван зургаан мянга зургаан зуун ер/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.”““““д олгож, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлөхийг ““““““” ХХК-д даалгаж, хариуцагч ““““““” ХХК-ийн нэхэмжлэгч Б.”““““д холбогдуулан гаргасан өөрийн хариуцсан ажил үүргээ болон Apple macbook Hir загварын компьютерыг ““““““” ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хэргийн үйл баримтаа нотлохын тулд “... гэрч оролцуулах тухай...” хүсэлт гаргасан байна. Шүүх тухайн хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтын талаар хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө урьдчилан дүгнэлт хийх үндэслэлгүй байхад сөрөг нэхэмжлэлийн талаар талууд маргаагүй гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.-д заасныг зөрчсөн байна.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч Д.Түмэнжаргал нарын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эдлэх эрхийг хязгаарлаж, өмгөөлөгч Д.Түмэнжаргалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.-д зааснаар “...зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх...” боломж олгоогүй, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.-т зааснаар “...нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор болон бусад оролцогчийг шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангана...” гэж заасныг тус тус зөрчжээ.

Тухайлбал шүүх хуралдааныг хойшлуулахдаа хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд цахимаар оролцуулах боломжтой эсэхийг судалж, тухайн шүүх хуралдааныг түр хугацаагаар хойшлуулж, хэргийг шийдвэрлэх боломжтой.

Дээрх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т заасан “...хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн...” гэх заалтад хамаарч байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иймд нэхэмжлэгч Б.”““““ын давж заалдсан гомдолд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 312/ШШ2026/01095 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.”““““-”““““ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1,348,636 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч,  тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              Р.ҮҮРИЙНТУЯА                 

                                                ШҮҮГЧ                                Л.”““““БАТ  

                                                   ШҮҮГЧ                             Б.ОЮУНЦЭЦЭГ