Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 496

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би

 

Нэхэмжлэгч: ******* ХХК,

 

Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 1 дүгээр баг ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар: *******/

 Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 1 дүгээр баг ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар: *******/

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 5.423.482 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.*******, Б.******* нар нь *******тай 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1180010337 дугаартай зээлийн гэрээ байгуулан 9,198,000 /есөн сая нэг зуун ерэн найман мянга/ төгрөгийг өрхийн хэрэглээ зориулалтаар, жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авч өөрийн өмчлөлийн зурагт, хөргөгч, 36 сарын тогтмол цалингийн орлогоо барьцаалуулсан. Улмаар зээлдэгч А.*******, Б.******* нар нь *******тай байгуулсан 1180010337 дугаартай зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх заалтад заасан үүргээ зөрчиж тус зээлийн гэрээний төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлээд байна. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийнх дагуу зээлдэгчээс ******* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна. ******* зээлийн гэрээний 5.1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна. 1180010337 дугаартай зээлийн гэрээний 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 4,674,550 төгрөг, хүү 711,304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,628 төгрөг нийт 5,423,482 төгрөгийг А.*******, Б.******* нараас гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.*******, Б.******* нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *******наас Б.*******, А.******* нар нь зээл авч одоо зээлийн үлдэгдэл 5.423.482 төгрөг үлдсэн бөгөөд уг зээлийг төлөх нь үнэн болно. Үүнийн дүн дээр ямар нэг маргаан байхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 

Хариуцагч Б.*******, Х.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Хариуцагч Б.*******, А.******* нар нь нэхэмжлэгч ******* ХХК-ний 5.423.482 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Хариуцагч Б.*******, А.******* нар нь 5.423.482 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.725 төгрөг 71 мөнгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, А.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 50.876 төгрөг 35 мөнгө, орон нутгийн төсвийн орлогоос 50.876 төгрөг 35 мөнгийг тус тус гаргуулж ******* ХХК-д олгосугай.

 

  1. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Л.УГТАХБАЯР