Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 811

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, улсын яллагч Т.Мөнх-Амгалан, хохирогч Г.Г, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806  дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

            Монгол улсын иргэн, Б.А, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Б.Ань 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Г.Гд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жигжид” зусланд зуслангийн газар зарна гэж хуурч мэхлэж 2.700.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Амэдүүлэхдээ: “...

” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Г мэдүүлэхдээ: “...

.“ гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 9/, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 10/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор Г.Ггээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 15-18/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ц.Баасандоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 19-20/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Х.Даваажаваас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 24-25/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.Шүхэртээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 26-27/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.А мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 36-39/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 51/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангаас шүүгдэгч Б.Ань 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Г.Гд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жигжид” зусланд зуслангийн газар зарна гэж хуурч мэхлэж 2.700.000 төгрөг авч залилах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.       

Шүүхээс шүүгдэгч Б.Аг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Г.Гд зуслангийн газар зарна гэж түүнийг хуурч мэхлэж 2.700.000 төгрөг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:      

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Ггийн өгсөн: “...." гэх мэдүүлэг /хх-н 14-18/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Баасандоржийн өгсөн: "....” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Шүхэртийн өгсөн: "....” гэх мэдүүлэг /хх-н 27/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Б.А өгсөн: "... ." гэх мэдүүлэг /хх-н 38-39/,  

 шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Аг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Г.Гд зусланд зуслангийн газар зарна гэж хуурч мэхлэж 2.700.000 төгрөг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.  

Хохирогч Г.Гд 2.700.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч Б.А гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

Шүүхээс шүүгдэгч Б.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.     

Шүүгдэгч Б.А2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолоор 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн болох нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэрчээр өгсөн “...Би мөн газарт Улаанхүү, Энхбаяр гэх хүнд зуслангийн газар зарсан. Энэ талаар Хан-Уул, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэст шалгагдаж байгаа” гэх мэдүүлэг /хх22/, 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 109 дугаартай Шийтгэх тогтоол /хх77-80/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “...Б.Ань 136 цагийг эдэлж, 416 цагийн үлдэгдэлтэй...” гэх тоот зэргээр тус тус тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт заасны дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэж,  нэмж нэгтгэсэн ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.